Магтан дууны бүжиг “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ”
2025-01-08
I
Бурханы шүүлтыг би өнөөдөр хүлээн авдаг,
маргааш би Түүний ерөөлийг хүлээн авна.
Бурханы алдрын өдрийг харахын тулд залуу насаа өгч,
амьдралаа зориулахыг би хүснэ.
Тэр ажиллаж, үнэнийг илэрхийлэн, амийн замыг хүнд хайрладаг.
Бурханы үг болон Бурханы хайр зүрх сэтгэлийг минь татсан.
Гашуун аяганаас ууж, үнэнийг олж авахын төлөө зовоход би бэлэн.
Доромжлолыг гомдолгүйгээр би тэвчинэ.
Насан туршдаа Бурханы хайрыг хариулахыг би хүснэ.
II
Бурханы захиас зүрх сэтгэлд минь байхад
би хэзээ ч Сатанд өвдөг сөгдөхгүй.
Толгойг маань тасдаж, цусыг маань асгалаа ч гэсэн
Бурханы ардуудын ноён нурууг хугалж чадахгүй.
Би Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийж,
диаволууд болон Сатаныг шившиглэнэ.
Шаналал, бэрхшээлийг Бурхан урьдаас тогтоодог,
үхэн үхтэлээ би Түүнд үнэнч, дуулгавартай байна.
Дахиад хэзээ ч би Бурханы нулимсыг унагахгүй,
дахин хэзээ ч Бурханы санааг зовоохгүй.
Хайр, үнэнч байдлаа би Бурханд өргөн барьж,
Бурханыг алдаршуулахын тулд үүрэг даалгавраа биелүүлнэ.
III
Бурханы үг надад итгэл өгдөг,
нугаршгүй хүслээр би эцсээ хүртэл Бурханыг дагана.
Амьсгалж байгаа цагтаа би сайн мэдээг үргэлжлүүлэн тунхаглаж,
гуйвшгүй шийдэмгийгээр Бурханыг гэрчилнэ.
Би хамаг зүрх сэтгэл, санаагаараа Бурханыг магтаж,
шинэ дуу, бүжгээ өргөн барьдаг.
Зүрх сэтгэлээ нээж, мэдрэмжээ илчилж,
чин сэтгэлээ би Бурханд зориулдаг.
Миний зүрх сэтгэл үүрд Бурханаас салж ядна.
Бурханы алдрын өдөр ирэхэд
бид сэнтийг тойрон цуглаад баясан бүжнэ,
үүрд мөнхөд Бурханыг магтана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд