Христийн сүмийн дуу “Бурхан илүү олон хүн Өөрийнх нь авралыг хүртээсэй гэж хүсдэг” | 2026 Магтаалын дуу хоолой
2026-01-14
I
Бурханы үг болон ажилтай тулгараад илүү олон хүн анхааралтай шинжилж, энэ чухал захиаст нухацтай, сүсэг бишрэлтэй хандаж чадна гэж Бурхан найддаг. Тэд шийтгүүлсэн хүмүүсийн мөрөөр явахгүй, үүнээс ч илүүтэйгээр, үнэн замыг тодорхой мэдэж байсан хэр нь зориуд эсэргүүцэж, нүглийн тахилыг алдсан Паул шиг байхгүй гэж Бурхан найддаг. Бурхан илүү олон хүн шийтгүүлээсэй гэж хүсдэггүй, харин улам олон хүн аврагдаж, Өөрийнх нь мөртэй хөл нийлүүлж, Өөрийнх нь хаанчлалд орно гэж найддаг.
II
Бурхан хүн бүрд зөвт ханддаг; хэдэн настай байх чинь, хэчнээн ахмад туршлагатай байх чинь, эсвэл хэр их зовлон туулсан чинь ч хамаагүй, эдгээр зүйлээс болж Бурханы зөвт зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурхан хэнийг ч өндрөөр үнэлдэггүй, хэнийг ч алагчилж үздэггүй. Хүмүүст хандах Түүний хандлага нь тэд үнэнийг, Бурханы шинэ ажлыг хүлээн авахын тулд бүх зүйлийг орхиж чадах эсэхэд үндэслэдэг. Хэрвээ чи Бурханы шинэ ажлыг хүлээн авч, Бурханы илэрхийлдэг үнэнийг хүлээн авч чаддаг бол Бурханы авралыг олж авч чадна.
“Төгс Хүчит Бурханыг эсэргүүцсэний төлөөх шийтгэлийн сонгодог жишээнүүд, Төгсгөлийн үг”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд