Магтан дууны бүжиг “Бид бол эцсийн өдрүүдийн Христийг гэрчлэгчид билээ”

2024-10-01

I

Бурханы дуу хоолойг сонсоод бид Бурханы өмнө өргөгддөг.

Бурханы үг бүр үнэн гэдгийг бид хардаг, зүрх сэтгэл минь байлдан дагуулагдлаа.

Шүүлт, гэсгээлтээр дамжуулан завхрал маань цэвэрлэгдлээ.

Бурхан бол үнэн гэдэгт бид бат итгэн, Түүний мөрийг ойр дагадаг.

Бид элдэв янзын хавчлага, бэрхшээлийг туулдаг ч Бурханы үг биднийг залж чиглүүлдэг.

Бурханы хайрыг бид маш их мэдрэн,

шантаршгүй хүслээр Бурханыг дагадаг.

Гай зовлон, шалгалт, цэвэршүүлэлт туулан

Бурханыг алдаршуулахын тулд бид ялгуусан гэрчлэл хийдэг.

Зөвт байдлын Нар гарч ирснийг бид харсан;

бид бүгд Бурханыг гэрчлэгчид билээ.

II

Бурхан хүнийг аврахын тулд бие махбодтой болж,

асар их доромжлол амсдаг.

Тэрээр гологдож, үл ойлголцлыг тэвчсэн, огтхон ч гомдоллож, харамсаагүй.

Хумхын тоос мэт боловч бид Бурханаар өргөгдсөн,

үнэн, амийг олж авсан; энэ бол үнэхээр Бурханы агуу хайр.

Бид үнэнч шударга хүмүүс байхыг хэрэгжүүлж, хүний төрхийг амьдран харуулдаг.

Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ сайн гүйцэтгэдэг.

Хаанчлалын сайн мэдээг түгээж, гэрчлэхийн тулд

бид Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар үнэнч байдлаа өргөн барьдаг.

Бэрхшээл ямар ч байлаа гэсэн, бид огт гомдоллохгүй;

бүх зүрх сэтгэлээрээ гагцхүү Бурханыг хайрлахаар эрж хайна.

Гай зовлон, шалгалт, цэвэршүүлэлт туулан

Бурханыг алдаршуулахын тулд бид ялгуусан гэрчлэл хийдэг.

Зөвт байдлын Нар гарч ирснийг бид харсан;

бид бүгд Бурханыг гэрчлэгчид билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих