
Магтан дууны бүжиг “Төгс Хүчит Бурханы үг хамгийн эрхэм нандин”
2025-04-07
I
Бурхан ажиллахын тулд бие махбодтой болсон,
биднийг аврахын тулд Тэр үнэнийг илэрхийлдэг.
Бид өдөр бүр Бурханы үгийг идэж, ууж, таашаадаг,
үүгээр бид бүрэн хангагддаг.
Шүүлт, гэсгээлт, засалтаар дамжуулан
бид өөрсдийгөө мэдэж авсан.
Бидний завхарсан зан чанар цэвэрлэгдсэн,
бид үнэн-бодит байдалд аажмаар ордог.
Хүмүүсийн дунд ажиллаж, үнэлж баршгүй үнэнийг бидэнд өгсөн Бурханд талархъя.
Бэрхшээл тулгарах үед бид үнэнийг эрж хайдаг,
бүх зүйл дээр хэрэгжүүлэлтийн замтай байдаг.
Үнэнийг ойлгох нь зүрх сэтгэлийг толь мэт тод болгож,
үнэнийг худлаас, зөвийг буруугаас ялган салгах чадвартай болгодог.
Бурханы үгээр амьдраад бид зарчимч байдаг.
Төгс Хүчит Бурханы үг хамгийн эрхэм нандин.
II
Бурханы үгийг хэрэгжүүлж, туулаад би
олон үнэнийг ойлгож авсан.
Үйлдэл, биеэ авч явах байдлаа эргэцүүлээд би
завхралынхаа үнэн мөнийг олж хардаг.
Тэгээд харуусаж, Бурханы өмнө гэмшдэг;
шүүлтийг хүлээн авснаар би өөрчлөгддөг.
Бурханы бэлдсэн найрын зоог үнэхээр сайхан,
зовлон туулаад биеийн хэмжээ минь өсдөг.
Бурханы шүүлт намайг аварсан,
зүрх сэтгэл минь Бурханд хэмжээлшгүй их талархдаг.
Бурханы хайр үнэхээр жинхэнэ агаад бодитой,
үүргээ сайн гүйцэтгэснээр би Бурханы хайрыг хариулна.
Сайн мэдээг номлохын тулд би чадах бүхнээ хийнэ,
залуу насаа зориулахдаа харамсах зүйл надад үгүй.
Би үнэнийг эрэлхийлж, олж авахаар чармайна.
Төгс Хүчит Бурханы үг хамгийн эрхэм нандин.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд