Христийн сүмийн дуу “Чи амьд үлдэхийн тулд үнэнийг эрэлхийлэх ёстой” | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-16

I

Үнэнийг эрэлхийлэх хамгийн энгийн хэрэгжүүлэлт бол бүх зүйлийг Бурханаас хүлээн авч, бүх зүйл дээр дуулгавартай дагах явдал юм. Энэ бол нэг тал нь. Нөгөө талаар, чиний үүрэг, хариуцлагын тухайд, илүү өргөн хүрээнд хэлбэл, Бурханы чамд өгсөн даалгавар болон чамд ногдуулсан зарим чухал ажлын тухайд чи үргэлж төлөөс төлөх ёстой. Хэчнээн хэцүү байсан ч—толгой өндийлгүй ажиллах шаардлагатай байсан ч, хавчлага тулгарсан ч, эсвэл амиа эрсдэлд оруулах ёстой боллоо ч гэсэн чи төлөөс харамлалгүй, үнэнч байдлаа өргөн барьж, үхэн үхтлээ дуулгавартай дагах ёстой. Энэ бол үнэнийг эрэлхийлэхийн бодитой илрэл, бодитой зарлагадалт, жинхэнэ хэрэгжүүлэлт юм. Хүмүүс үнэнийг эрэлхийлэхээр эрмэлзсэн зүрх сэтгэл, шийдэмгий байдал, итгэлтэй бол—зүрх сэтгэлд нь ийм хүч чадал байдаг бол—тэдэнд тохиолддог юу ч хэцүү биш. Зарим хүн итгэлгүй байдаг нь л санаа зовоодог.

II

Эцсийн дүндээ, эцсийн эрин үеийн ажлын энэ үе шатанд хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой үнэний тал бүрийг Бурхан тодорхой хэлж өгдөг. Бурханы ажлыг туулж буй одоогийн энэ цаг үед хүмүүсээр үнэнийг эрэлхийлүүлнэ гэдэг нь тэдэнд хүндрэл учруулж байгаа хэрэг биш; харин ч энэ нь тэдний хүрч чадах зүйл юм. Нэг талаар, Бурханы энэ шаардлага туйлын тохиромжтой; нөгөө талаар, хүмүүст үнэнийг эрэлхийлэх хангалттай нөхцөл, хангалттай суурь бий. Хэрэв хүн эцэст нь үнэнийг олж авч чадахгүй хэвээр байвал энэ нь түүний асуудал хэтэрхий ноцтойгоос болдог. Тийм хүн ямар ч шийтгэл амссан, ямар ч төгсгөлтэй учирсан, ямар ч үхэлтэй тулгарсан зохистой. Тэднийг өрөвдөх ч хэрэггүй. Бурханд хүмүүсийг өрөвдөх, энэрэх гэх мэт үг хэллэг байдаггүй. Тэрээр Өөрийн зан чанар, Өөрийн тогтоосон хууль дүрэм, хүмүүст тавьдаг Өөрийн шаардлага, тухайн хүний ямар илрэлтэй байгаад тулгуурлан хүнд байх ёстой төгсгөлийг шүүж, энэ амьдрал болон ирэх ертөнц нь ямар байхыг тодорхойлдог. Энэ ийм л энгийн.

III

Хэчнээн хүн амьд үлдэх, эсвэл эцэст нь хэчнээн хүн устгагдаж, шийтгэгдэхийг Бурхан тоодоггүй. Энэ нь та нарт юу хэлж байна вэ? Энэ нь Бурхан тодорхой тооны хүмүүсийг урьдчилан тогтоогоогүй, чи үүний төлөө чармайж болно гэдгийг та нарт хэлж байна. Бурхан одоогийнх шигээ ярьж, ажилладаг; Тэр хүн бүрд шударгаар хандаж, хүн бүрд хангалттай боломж олгодог. Тэр чамд хангалттай боломж, хангалттай нигүүлсэл, мөн Өөрийн үг, Өөрийн ажил, Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг хангалттай хэмжээгээр өгдөг. Тэр хүн бүрд шударга ханддаг. Хэрэв чи үнэнийг эрэлхийлж, Бурханыг дагах замд орсон бол, мөн чи хэчнээн их зовлон амсаж, хэчнээн олон бэрхшээлтэй тулгарсан ч үнэнийг хүлээн авч чаддаг бөгөөд завхарсан зан чанар чинь цэвэрлэгдсэн бол чи аврагдах болно. Хэрэв чи Бурханы төлөө гэрчлэл хийж, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл, стандартад нийцсэн бүх зүйлийн эзэн болж чадвал чи амьд үлдэнэ.

“Үг. VI Боть: Үнэнийг эрэлхийлэх тухай. Хүн яагаад үнэнийг эрэлхийлэх ёстой вэ”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих