Хаанчлалын эрин үед Бурхан яагаад Төгс Хүчит Бурхан нэрийг авсан бэ?

2017-10-29

Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн эргэн ирэлт болохоор Эзэн Есүс эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхээр ирэх үедээ яагаад Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгддэгийг маш олон хүн ойлгодоггүй. Яагаад Түүнийг Эзэн Есүс гэж нэрлэхгүй байгаа юм бэ? Үнэндээ Өөрийн ажлын үе шатыг хийх болгондоо Бурхан шинэ нэртэй байдаг. Энэ шинэ нэрийг Бурхан Өөрөө ажилдаа тохируулан авдаг—хүмүүс Түүнийг хүссэнээрээ нэрлэдэг юм биш. Эцсийн өдрүүдийн эргэн ирсэн Эзэн Есүсийн нэрийг аль хэдийн Библид зөгнөсөн. Илчлэлийн номд ийнхүү хэлсэн байдаг: “Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн… Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ(Илчлэл 3:7, 12). “‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав(Илчлэл 1:8). “Хуран цугласан олон хүний дуу хоолой, их усны шуугиан, хүчит аянгын нүргээн мэт дуу гарахыг би сонслоо, ‘Халлелуяа: Төгс хүчит Эзэн Бурхан хаанчилсан’ гэв(Илчлэл 19:6). Хаанчлалын эрин үеийн Төгс Хүчит Бурханы нэр нь Илчлэлийн номны зөгнөлүүдийн бүрэн хэрэгжилт юм. Эрин болгонд Бурханы авдаг нэр нь гүн гүнзгий ач холбогдолтой бөгөөд тухайн эрин үе дэх Бурханы ажилтай нягт холбогдсон байдаг. Төгс Хүчит Бурхан:

Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно. Еховагийн эрин үе, эсвэл Есүсийн эрин үе байх нь хамаагүй, эрин үе бүрийг нэр төлөөлдөг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3).

‘Ехова’ бол Израил дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израилчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилын сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед иудей хүмүүсээс бусад бүх израилчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж бий болсон юм. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. ‘Ехова’ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилын ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. ‘Есүс’ нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн) гэж хэлэх үедээ үүнтэй холбоотой нууцуудыг илчилсэн юм.

Эрин үе болгонд Түүний авдаг нэрд бэлгэдлийн ач холбогдол байдаг гэдгийг Төгс Хүчит Бурхан тодорхой хэлсэн: Нэр бүр нь тухайн эрин үеийн дэх Бурханы ажлыг болон Түүний илэрхийлдэг зан чанарыг төлөөлдөг. Хуулийн эрин үед Бурхан Өөрийн хууль, тушаалуудыг тунхаглаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Еховагийн нэрийг ашигласан юм; Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийхийн тулд Есүсийн нэрийг ашигласан; Хаанчлалын эрин үед Бурхан Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгддэг бөгөөд Тэр хүнийг ариусгаж, өөрчилж, аврахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Өөрийн нэрийг ашиглан Бурхан эрин үеийг өөрчилдөг ба эрин үеийн ажлыг төлөөлөхийн тулд энэ нэрийг ашигладаг. Ехова Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг хийж байх үед Еховагийн нэрд залбирч, Түүний хууль болон тушаалуудыг дагаснаар л хүмүүс Бурханаар ерөөгдөж, аврагдаж чадах байлаа. Нигүүлслийн эрин үе ирэхийн хамтаар Бурхан золин авралын ажил хийхийн тулд Есүсийн нэрийг ашигласан ба хүмүүс гэм нүглээ уучлуулж, Эзэн Есүсийн хайрласан үнэн болон нигүүлслийг эдлэхийн тулд Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрч, Эзэний нэрийн дор гэмшин залбирахаас өөр аргагүй байв. Хэрвээ хүмүүс Еховагийн нэртэй зууралдаж, Эзэн Есүсийг хүлээн авахаас татгалзсан хэвээр байгаа бол тэд Бурханы халамж, хамгаалалтыг алдаж, харанхуйд унаж, Иудейн фарисайчуудтай адилаар Бурханаар хараагдаж, шийтгэгдсээр байна. Эцсийн өдрүүд ирэхийн хамтаар Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан, Төгс Хүчит Бурханы нэрийг ашигласан. Зөвхөн Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлын алхмуудтай хөл нийлүүлэн алхаж, Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар л хүмүүс үнэнийг ойлгож, олж авч, нүглээс салж, ариусгагдаж, Бурханы авралыг хүлээн авч чадна. Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, эцсийн өдрүүд дэх Түүний шүүлтийн ажлаас татгалздаг бүх хүн өөрсдийгөө нүглийн хүлээсээс чөлөөлөх чадваргүй бөгөөд тэнгэрийн хаанчлалд ороход үүрд тохирохгүй байх болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих