Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулганы хоорондох ялгаа юу вэ?

2017-10-29

Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулган нь адилхан Бурханд итгэдэг. Израиль дахь Иудейн шашин нь Хуулийн эрин үед Ехова Бурханы хийсэн ажлаас үүссэн гэдгийг шашны түүхийг ойлгодог хүмүүс мэднэ. Христийн шашин, Католик шашин болон Дорнын Үнэн алдартны шашин нь бүгд бие махбодтой болсон Эзэн Есүсийг золин авралын ажлаа хийсний дараа гарч ирсэн чуулганууд юм. Үүний адилаар Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, шүүлтийн ажил хийснээс үүдэн бий болсон билээ. Нигүүлслийн эрин үеийн Христэд итгэгчид Библийн Хуучин болон Шинэ Гэрээг уншдаг ба Хаанчлалын эрин үе дэх Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчид одоо Үг нь махбодоор илэрсэн номыг уншдаг бөгөөд үүнийг эцсийн өдрүүдэд Бурхан биечлэн хэлсэн юм. Христийн шашин Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн золин аврах ажлыг баримталдаг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулган нь эргэн ирсэн Эзэн Есүс буюу Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авдаг. Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулганы хоорондын ялгаа нь гэвэл Христийн шашин Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажлыг баримталдаг байхад Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэсэн Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажлыг баримталдаг. Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулганы хоорондох ялгаа нь Христийн шашин болон Иудейн шашны хоорондох ялгаатай адилхан: Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс, Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн ажлын суурин дээр хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэтгэсэн. Гэвч Иудейн шашны тэргүүн тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Эзэн Есүс бол бие махбодтой болсон Ехова бөгөөд Тэр бол тэдний хүлээж байсан Мессиа гэдгийг таниагүй юм. Тэд Ехова Бурханы тунхагласан Хуучин Гэрээний хууль, тушаалуудтай муйхарлан зууралдсаар байлаа. Тэд мөн хүн төрөлхтнийг аварсан өршөөнгүй Эзэн Есүсийг цовдолж, тэгснээрээ Бурханы зан чанарт халдсан юм. Бурхан тэгээд Хуучин Гэрээний хуулиудтай зууралдсаар байсан бүхий л Иудейн шашныг үл хэрэгсэн орхиж, Өөрийн авралыг Харь үндэстнүүд рүү эргүүлсэн—тэд Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрч, дагасныхаа дараа Христийн шашин гэгдэх Шинэ Гэрээний чуулгануудыг бий болгожээ. Энэ зуур зөвхөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн Ехова Бурханы ажилтай зууралдаж, Эзэн Есүсийн золин авралын ажлыг голсон иудейчүүд Иудейн шашин гэгдэх зүйлийг бий болгосон. Үүний адилаар Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр Төгс Хүчит Бурхан Хаанчлалын эрин үед үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хэрэгжүүлсэн юм. Христийн шашны бүх урсгалын, үнэнийг хайрлаж, Эзэний илрэлтийг хүсэн хүлээдэг олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханы дуу хоолой мөн гэдгийг нь таньсан. Тэгээд Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгээд тэд Төгс Хүчит Бурханыг хүлээн авч, улмаар Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон билээ. Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулган нь адилхан Бурханд буюу тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэнд итгэдэг гэдгийг үүнээс харж болно. Хүмүүсийн даган мөрддөг Бурханы нэр болон ажил л өөр юм: Төгс Хүчит Бурханы Чуулган нь Хаанчлалын эрин үеийн Бурханы шинэ нэрийг баримталж, эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэдэг шинэ ажлыг хүлээн авдаг байхад Христийн шашин нь Нигүүлслийн эрин үеийн Бурханы нэрийг баримталж, өмнөх эрин үед хийсэн Бурханы хуучин ажлыг хүлээн зөвшөөрдөг. Энэ бол Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулганы хоорондох хамгийн чухал ялгаа билээ. Гэхдээ хоёулангийнх нь итгэдэг Бурхан бол адилхан: Тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн цорын ганц жинхэнэ Бурхан юм. Энэ бол хэний ч мушгин гуйвуулж, эсвэл үгүйсгэж чадахгүй баримт мөн.

Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулганы хоорондох ялгаа юу вэ?

Тэнгэрийн хаанчлалд орохын тулд зөвхөн Эзэн Есүсийн золин авралын ажлыг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй гэж олон Христэд итгэгч итгэдэг. Тийм үзэл нь үнэхээр буруу. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажил хийсэн. Итгэлийнхээ улмаас хүмүүс аврагдаж, гэм буруугийнхаа улмаас хуулиар яллагдаж, цаазлагдахаа больсон. Гэсэн ч Эзэн Есүс зөвхөн хүний нүглийг уучилсан бөгөөд хүний нүгэлт уг чанарыг өршөөж, эсвэл шийдвэрлээгүй. Хүмүүсийн дотор байдаг сатаны зан чанар—биеэ тоосон, ихэрхүү зан, амиа бодсон зан болон шунал, шударга бус байдал болон хуурмаг зан, Бурханы эсрэг тэрслүү зан болон эсэргүүцэл—оршсоор байлаа. Хүмүүс хараахан бүрэн цэвэрлэгдэж, аврагдаж, Бурханаар авхуулаагүй. Тиймээс Өөрөө эргэн ирэх ёстой гэдгээ Эзэн Есүс олон удаа хэлсэн юм. Библийн олон хэсэгт Бурхан эргэн ирж, шүүлт явуулж, ариун хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд аваачна гэж зөгнөсөн байдаг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын төлөө бүх үнэнийг илэрхийлсэн ба Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн шинэ ажлыг гүйцэтгэсэн. Энэ нь хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг шийдвэрлэж, мөн нүглийн хүлээс, хязгаарлалтаас бүрмөсөн чөлөөлөгдөж, жинхэнэ хүний дүр төрхийг амьдран харуулж, Бурханаар авхуулж, хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн сайхан хүрэх газарт орох боломжийг хүн төрөлхтөнд олгохын төлөө юм. Эзэн Есүсийн гүйцэтгэсэн золин авралын ажил нь эцсийн өдрүүдийн Бурханы авралын ажлын суурь бөгөөд харин эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь Бурханы авралын ажлын гол цөм гэж хэлж болно. Энэ нь хүн төрөлхтний авралд хамгийн амин чухал ажлын үе шат юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авсан хүмүүс л аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж, Бурханы өмнө өргөгдөх хүмүүс болох боломжтой байх болно. Өнөөдөр шашны ертөнцийн янз бүрийн урсгалын зарим хүн Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг харсан болохоор Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрч, дагаж эхэлсэн. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэний улмаас зарим үл итгэгч ч бас Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрсөн юм. Төгс Хүчит Бурханд итгэдэг энэ хүмүүс Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүрдүүлдэг. Эцсийн өдрүүдийн Христ буюу Төгс Хүчит Бурханы удирдамж болон хариулгын дор Төгс Хүчит Бурханы үгийг туулж, хэрэгжүүлснээрээ дамжуулан Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчид аажмаар олон үнэнийг ойлгож эхэлсэн ба хүн төрөлхтний завхралын эх сурвалж, мөн чанарыг тодорхой харсан юм. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн дор хүмүүс Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг үнэхээр бодитоор амталсан. Тэд Бурханыг мэддэг учраас аажмаар Бурханаас эмээж, нүглээс зайлж, Бурханы үгийн дагуу амьдарч эхэлжээ. Үнэнийг ойлгосноороо Бурханы талаарх хүмүүсийн ойлголт аажмаар гүнзгийрч, Бурханд дуулгавартай байх нь бүр ч их болж, үнэнийг улам их хэрэгжүүлэх болсон билээ. Нэг л мэдэхэд энэ хүмүүс өөрсдийгөө нүглээс бүрмөсөн чөлөөлж, ариун байдалд хүрсэн. Харин Төгс Хүчит Бурханы шинэ ажлыг хүлээн авдаггүй Христэд итгэгчид Христийн шашиндаа итгэсээр байгаа. Тэд Эзэн Есүсийн нэрийг барьж, Библийн сургаалуудыг сахидаг ба хэдийнээ Бурханаар харанхуйд хаягдаж, Бурханы халамж, хамгаалалтыг алдсан. Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн баримт. Хэрвээ хүмүүс гэмшихгүй зөрүүдэлж, эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүс буюу Төгс Хүчит Бурханыг сохроор яллаж, эсэргүүцэж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авахаас татгалзвал эцэстээ бүгд Бурханы ажлаар таягдан хаягдах болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих