Төгс Хүчит Бурханы Чуулганы зорилго юу вэ?

2017-10-29

Төгс Хүчит Бурханы Чуулган нь Библи дэх Бурханы үг болон Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн Үг нь махбодоор илэрсэн-ий дагуу итгэгчдээ усалж хариулдаг, ингэснээр Төгс Хүчит Бурханы үгийн удирдамж, хангалт, усалгаа, хариулгын дор итгэгч болгон Бурханы үгэн дэх бүх үнэнийг ойлгож, амьдралын талаарх зөв үзэл бодлыг эзэмшиж, эрж хайх зөв зорилготой болж, Бурханы замыг дагаж, Бурханы даалгавруудыг мөрдөж, дэлхийн гэрэл, газрын давс байснаараа Бурханыг алдаршуулж, Бурханы амлалтуудыг өвлөн авах эрхтэй болдог.

Тус чуулган нь Бурханы зүрх сэтгэлийг анхаардаг чуулганыг байгуулахаар зорьдог, ингэснээр итгэгчид Бурханы үг болон Бурханы хайраар бие биедээ үйлчилж, хангаж, Төгс Хүчит Бурханы буюу эцсийн өдрүүдийн Христэд дуулгавартай байж, шүтэн мөргөж чадах ба Бурханы жинхэнэ гэрчлэл, Бурханы алдрын илрэл болж чадах юм.

Уг чуулган Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээж, гэрчилж Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд Тэр Библид зөгнөгдсөн “Бурханы гэрээс эхлэх шүүлтийн” (1 Петр 4:17) ажлыг эхлүүлсэн, энэ нь эцсийн өдрүүдэд хүнийг бүрмөсөн ариусгаж, аврах Бурханы ажил яг мөн гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн зөвшөөрснөөр л хүн өөрийн сатаны зан чанараасаа салж, нүглийн боолчлолоос чөлөөлөгдөж, ариусгагдаж, Бурханыг мэдэж авч, Бурханд дуулгавартай байж, Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг амьдран харуулж, эцсийн өдрүүдийн агуу гай гамшгаас амьд үлдэж, Бурханы хаанчлалд орж чадна—зөвхөн энэ нь л хүн төрөлхтний хүрэх сайхан газар билээ. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг түгээн гэрчилж, тэгснээрээ Бурханы оршин тогтнолыг танин мэдэж, үнэнийг хайрладаг бүх хүмүүсийг Бурханы өмнө авчирснаар тэд эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүлээн зөвшөөрч, олж авч болох юм—энэ бол Өөрийн сонгосон хүмүүст өгсөн Бурханы даалгавар бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы зорилго юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих