Төгс Хүчит Бурханы Чуулганы үндсэн итгэл

2017-10-29

(1) Төгс Хүчит Бурханы Чуулганы итгэлийн зарчим

Христийн шашны итгэлийн зарчим нь Библиэс үүссэн бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы итгэлийн зарчим нь бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үеийн ажлын явцад Бурханы илэрхийлсэн бүх үнэнээс үүссэн. Өөрөөр хэлбэл, Шинэ болон Хуучин Гэрээ, эцсийн өдрүүдийн эргэн ирсэн Эзэн Есүс буюу Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн Хаанчлалын эрин үеийн БиблиҮг нь махбодоор илэрсэн ном нь Төгс Хүчит Бурханы Чуулганы үндсэн итгэл, итгэлийн зарчим юм. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед хууль, тушаал гаргаж, хүний амьдралыг залж чиглүүлж байсан Ехова Бурханы ажлыг тэмдэглэсэн; Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн гүйцэтгэсэн золин авралын ажлыг тэмдэглэсэн; Үг нь махбодоор илэрсэн ном нь Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын төлөөх бүх үнэн, түүнчлэн эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын тэмдэглэл юм. Төгс Хүчит Бурханы Чуулганы үндсэн итгэл нь ажлын гурван үе шатны Бурханы бүх айлдвар буюу ажлын энэ гурван үе шатны туршид Бурханы илэрхийлсэн бүх үнэн билээ. Тэдгээр нь Төгс Хүчит Бурханы Чуулганы үндсэн итгэл, итгэлийн зарчим юм.

Христийн шашин нь Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүсийн ажлаас үүссэн боловч итгэдэг Эзэн Есүс Христ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед золин авралын ажлыг л хийсэн. Бие махбодтой болсон Эзэн Есүс цовдлогдож, хүний нүглийн тахил болон үйлчилж, хүнийг Сатаны гараас гэтэлгэж, түүнийг хуулийн ял, хараал зүхлээс чөлөөлсөн учраас хүн Бурханы өмнө очиж, нүглээ улайж, нүглээ уучлуулахаар гэмшиж, Бурханы хайрласан элбэг дэлбэг ерөөл, нигүүлслийг эдэлж чадах болсон. Энэ нь Эзэн Есүсийн гүйцэтгэсэн золин авралын ажил байсан юм. Хэдийгээр Эзэн Есүсийн золин авралаар хүний нүгэл уучлагдсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй, тэр мөн л үүндээ хүлэгдэж, хянагдаж байдаг ба биеэ тоосон ихэмсэг байж, алдар нэр, олз ашгийг эрмэлзэж, атаархуу, маргаанч байж, худлаа хэлж, хүмүүсийг хууран мэхэлж, дэлхий ертөнцийн ёрын муу хандлагыг дагах гэх мэтээр өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Хүн нүглийн боолчлолоос чөлөөлөгдөж, ариун болоогүй, тиймээс Тэр эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг гүйцэтгэхээр дахин ирэх болно гэдгээ Эзэн Есүс олон удаа зөгнөж ийнхүү хэлсэн: “Харагтун, Би удахгүй ирнэ” (Илчлэл 22:12). “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48). Петрийн эхний захидалд бас “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) гэж бичсэн байдаг. Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ бол эргэн ирсэн Эзэн Есүс юм. Тэрээр хүнийг ариусгаж, аврахын төлөө бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Библийн зөгнөлүүдийг бүрэн биелүүлсэн. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн Үг нь махбодоор илэрсэн номыг Илчлэлийн номд “Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7) хэмээн зөгнөсөн бөгөөд энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын бүртгэл билээ. Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил нь хүн төрөлхтний төлөөх Бурханы авралын ажлын эцсийн үе шат, бас үүний хамгийн үндсэн, чухал үе шат юм. Хэрвээ хүн Бурханаар авруулж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүсвэл Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авах ёстой бөгөөд үүгээр “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20) хэмээх Эзэн Есүсийн үг биелэх юм. Хүн Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, туулах л юм бол Бурханы ариун, зөвт байдлыг мэдэж, Сатан хүнийг завхруулсны мөн чанар, уг чанар, үүний жинхэнэ баримтуудыг мэдэж, Бурханы өмнө үнэхээр гэмшиж, өөрийгөө бүх нүглээс салгаж, ариун байдалд хүрч, Бурханд дуулгавартай байж Бурханыг шүтэн мөргөдөг нэгэн болж, Бурханаар авхуулж чадна. Зөвхөн тэр үед л тэр Бурханы амлалт, ерөөлүүдийг өвлөж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг олж авах эрхтэй болох болно.

Бурхан дэлхий ертөнцийг бүтээснийхээ дараа хүн төрөлхтнийг аврах ажлаа эхэлсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажлаа дуусгах хүртэл хүнийг аврахын төлөөх Түүний удирдлагын төлөвлөгөө гүйцэлдэхгүй. Ажлын гурван үе шатанд Бурханы илэрхийлсэн үг болон бүх үнэнээс бид Хуулийн эрин үеийн эхэнд хүнийг ашиглан хийгдсэн Бурханы ажил ч бай, эсвэл Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үед хоёр удаа бие махбодтой болсон Түүний хийсэн ажил ч бай бүгд нэг Сүнсний айлдварууд, үнэний илэрхийлэл юм гэдгийг харж чадна; мөн чанартаа энэ нь ярьж, ажиллаж байгаа нэгэн Бурхан юм. Тиймээс Төгс Хүчит Бурханы Чуулганы итгэлийн зарчим нь Библи болон Үг нь махбодоор илэрсэн номоос үүссэн.

(2) Үг нь махбодоор илэрсэн номын тухай

Үг нь махбодоор илэрсэн ном бол Төгс Хүчит Бурхан буюу эцсийн өдрүүдийн Христийн хувийн айлдварууд бөгөөд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлынхаа үеэр хүнийг ариусгаж, аврахын тулд Бурханы илэрхийлсэн бүх үнэн юм. Эдгээр үнэн нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл, Бурханы амь болон мөн чанарын илчлэл бөгөөд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын илэрхийлэл билээ. Тэдгээр нь хүн Бурханыг мэдэж, ариусгагдаж, аврагдах цорын ганц зам юм. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь хүний үйлдэл болон биеэ авч явах байдлын дээд зэргийн зарчим бөгөөд хүний амьдралд үүнээс илүү онч мэргэн үг гэж байхгүй.

Христийн шашны Христэд итгэгчид Библийг уншдагтай адилаар Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчид өдөр бүр Үг нь махбодоор илэрсэн ном дахь Бурханы үгийг уншдаг. Христэд итгэгчид бүгд Бурханы үгийг өөрсдийн амийн хөтөч мэт, амьдралын бүх онч мэргэн үгээс хамгийн өндөр дээд нь мэт үздэг. Нигүүлслийн эрин үед Христэд итгэгчид бүгд Библийг уншиж, Библийн номлолыг сонсдог байсан. Хүмүүсийн зан авирт аажмаар өөрчлөлт гарч, тэд улам цөөхөн нүгэл үйлддэг болсон. Үүнтэй адилаар Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханы үгийн нөхөрлөлөөр дамжуулан Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчид аажмаар үнэнийг ойлгож, нүглийн хүлээсээс чөлөөлөгдсөн ба нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ больж, Бурхантай зохицолтой болсон. Бурханы үгийг уншсанаар л хүн ариусгагдаж, өөрчлөгдөж, жинхэнэ хүний дүрийг амьдран харуулж чадна гэдгийг баримтууд баталдаг. Эдгээр нь хэний ч үгүйсгэж чадахгүй баримтууд юм. Библид тэмдэглэгдсэн Бурханы үг нь Бурханыг Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед ажиллаж байхад илэрхийлэгдсэн, харин Үг нь махбодоор илэрсэн ном бол эцсийн өдрүүдийн ажилд Бурханы илэрхийлсэн үг билээ. Хоёулангийнх нь эх сурвалж Ариун Сүнсээс ирсэн. Төгс Хүчит Бурханы үг болон ажил нь Библийн зөгнөлүүдийг бүрэн биелүүлсэн бөгөөд Эзэн Есүс: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13) гэж хэлсэн шиг Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс юм. Иймээс Илчлэлийн номд ч гэсэн бас, “Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7). “Сэнтийн дээр сууж байгаа Түүний баруун гарт, дотор нь болоод ар талд нь бичиж, долоон тамгаар лацадсан ном байгааг би харлаа. …харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ” (Илчлэл 5:1, 5) гэж зөгнөсөн байдаг.

Өнөөдөр бид бүгд нэг баримтыг харсан: Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үг үнэн бөгөөд тэдгээрт эрх мэдэл, хүч чадал бий—тэдгээр нь Бурханы дуу хоолой юм. Хэн ч үүнийг үгүйсгэж, эсвэл өөрчилж чадахгүй. Бүх улс орон, газар нутгийн хүмүүсийн эрж хайж, судалж шинжлэхэд зориулан Үг нь махбодоор илэрсэн ном Интернетэд нээлттэй байгаа. Тэдгээр нь Бурханы үг эсвэл үнэн гэдгийг хэн ч үгүйсгэж зүрхлэхгүй. Бурханы үг бүхий л хүн төрөлхтнийг урагш жолоодож байгаа ба хүмүүс Бурханы үгэн дунд аажмаар сэрж, үнэнийг хүлээн авч, үнэнийг мэдэхээр аажмаар урагшилж байна. Хаанчлалын эрин үе бол Төгс Хүчит Бурханы үг газар дээр засаглах эрин үе юм. Бурханы үг нэг бүрчлэн биелж, гүйцэлдэх болно. Бурханд итгэдэг бүх итгэгч өнөөдөр Библийг хүлээн зөвшөөрдгийн адилаар Үг нь махбодоор илэрсэн ном нь эцсийн өдрүүд дэх Бурханы айлдварууд юм гэдгийг Бурханд итгэдэг хүмүүс ойрын ирээдүйд хүлээн зөвшөөрөх болно. Өнөөдөр Үг нь махбодоор илэрсэн ном бол Төгс Хүчит Бурханы Чуулганы итгэлийн үндэс бөгөөд энэ нь гарцаагүй дараагийн эрин үеийн бүхий л хүн төрөлхтний оршин тогтнолын суурь болох болно.

(3) Бурханы нэрс болон Бурханы ажлын гурван үе шатны талаар

Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн Сатаны эзэмшил дор амьдрах болсон бөгөөд түүний завхрал улам бүр гүнзгийрсэн. Хүн өөрийгөө нүглийн хүлээсээс салгаж чадахгүй ба Бурханы аврал хэрэгтэй. Завхарсан хүн төрөлхтний хэрэгцээний дагуу Бурхан Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үед ажлын гурван үе шатыг хийсэн. Хуулийн эрин үед Бурхан хууль, тушаал гаргах болон хүний амьдралыг удирдах ажил хийсэн. Нигүүлслийн эрин үед Бурхан бие махбодтой болж, Хуулийн эрин үе дэх Өөрийн ажлын суурин дээр цовдлолын ажлыг гүйцэтгэж, хүнийг нүглээс золин аварсан юм. Хаанчлалын эрин үед Бурхан дахин нэгэнтээ бие махбодтой болж, Нигүүлслийн эрин үеийн золин аврах ажлын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэж, хүнийг ариусгаж, аврахын төлөө бүх үнэнийг илэрхийлж, бидэнд ариусгалт болон авралын эрэл хайгуулын цорын ганц замыг авчирсан. Бид үнэний бодит байдлыг өөрсдийн амь болгон олж авч Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг хүмүүс болсон цагт л Бурханы хаанчлал руу хөтлүүлж, Бурханы амлалт, ерөөлүүдийг хүлээн авах эрхтэй болно. Хүнийг аврах Бурханы авралын ажлын гурван үе шат нь нягт холбоотой, үе шат болгон нь зайлшгүй шаардлагатай, тус бүр нь өмнөхөөсөө илүү өндөр, илүү гүн болдог, тэд бүгд нэг Бурханы ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шат нь л хүн төрөлхтнийг аврах бүрэн гүйцэд ажил юм.

Ехова, Есүс болон Төгс Хүчит Бурхан хэмээх гурван нэр нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үед Бурханы авсан өөр өөр нэр юм. Түүний ажил нь өөр өөр эрин үед ялгаатай байдаг учраас Бурхан өөр өөр нэрийг авсан. Шинэ эрин үеийг эхлүүлж, тухайн эрин үеийн ажлыг төлөөлөхийн тулд Бурхан шинэ нэр ашигладаг. Бурханы нэр нь Хуулийн эрин үед Ехова, харин Нигүүлслийн эрин үед Есүс байсан. Бурхан Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурхан хэмээх шинэ нэрийг ашиглаж, Илчлэлийн номд буй: “Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн… Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:7, 12). “‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8) хэмээх зөгнөлийг биелүүлсэн. Хэдийгээр гурван эрин үе дэх Бурханы нэр болон ажил өөр боловч мөн чанартаа цорын ганц Бурхан байдаг ба эх сурвалж нь адилхан юм.

Хүнийг аврах Бурханы ажил нь үндсэндээ ажлын гурван үе шатыг агуулдаг. Тэрээр эрин үе болгонд өөр өөр нэр ашигласан боловч Бурханы мөн чанар хэзээ ч өөрчлөгддөггүй. Ажлын гурван үе шатыг нэг Бурхан хийдэг; тиймээс Ехова, Есүс, Төгс Хүчит Бурхан бол адилхан нэг Бурхан юм. Есүс нь Еховагийн илрэлт байсан ба Төгс Хүчит Бурхан нь эргэн ирсэн Эзэн Есүс юм, иймээс Төгс Хүчит Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн агаад бүх зүйлийг захирч, бүх зүйлийг захирах дээд эрхийг атгаж байдаг, Тэр бол үүрд мөнхийн, нэг, цорын ганц Бүтээгч билээ.

Хүнийг аврах ажлын гурван үе шатанд Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хүнд илчилсэн ба Бурханы зан чанар нь зөвхөн өршөөл, хайр бус, бас зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, Түүний мөн чанар нь ариун байдал болон зөвт байдал, үнэн болон хайр бөгөөд Бурханы зан чанар болон Бурханы эрх мэдэл, хүч чадлыг бүтээгдсэн юм уу бүтээгдээгүй ямар ч оршихуй эзэмшдэггүй гэдгийг бидэнд харуулдаг. Бүтээлийн цаг үеэс эхлээд дэлхийн төгсгөл хүртэл Бурханы хэлсэн бүх үг үнэн гэдэгт бид итгэдэг. Тэнгэр, газар улиран өнгөрөвч Бурханы үг хэзээ ч алга болохгүй, харин нэг бүрчлэн биелэх болно!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент