Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадад түгсэн нь
Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг гэрчлэх ажил Хятадын эх газарт албан ёсоор 1995 онд эхэлсэн. Бурханд хандсан талархал, жинхэнэ...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлснийхээ дагуу Бурхан дахин махбод болж, дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Эзэн Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үг ашиглан шүүлт, гэсгээлт, ариусгалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “шүүлт Бурханы гэрээс эхлэх ёстой” (1 Петр 4:17), мөн “чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7) гэсэн Библийн зөгнөлүүд биеллээ олдог. Бурханы эцсийн өдрүүдийн ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлжээ. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас үнэнийг хайрлаж, Бурханы гарч ирэхийг хүсэн эрмэлздэг бүх шашин, урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, тэдгээр нь үнэн болон Бурханы дуу хоолой мөн гэж таньсан юм. Тэд Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болсон бөгөөд Төгс Хүчит Бурханыг ээлж дараалан хүлээн авчээ. Тэгээд Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм. Бодит баримтаар нотлогдсончлон, Төгс Хүчит Бурханы Чуулган бүхэлдээ Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлын үр дүнд бий болсон бөгөөд ямар ч хүн байгуулаагүй билээ. Яагаад гэвэл, Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, Түүний ажлыг дуулгавартай дагаж, Түүний илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс энэ сонгогдсон хүмүүс хүнд итгэхийн оронд эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Христ буюу махбодод биеллээ олсон Сүнс болох бодитой Бурханд итгэдэг гэдэг нь илэрхий юм. Гаднаа Төгс Хүчит Бурхан ердийн хүний Хүүгээс өөрцгүй боловч мөн чанартаа Тэрээр Бурханы Сүнсний биелэл бөгөөд үнэн, зам, амь билээ. Түүний ажил ба үг нь Бурханы Сүнсний шууд илэрхийлэл, Бурханы Өөрийн илрэлт юм. Тиймээс Тэр бол бие махбодтой болсон бодитой Бурхан мөн.
1991 онд эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан Хятад дахь үйлчлэлээ албан ёсоор гүйцэтгэж эхэлжээ. Тэрээр сая сая үг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн шүүлтийн ажлыг эхэлсэн юм. Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан мөн л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь маргаангүй. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдийн Христ үнэнийг ашиглан газар дэлхий даяарх хүмүүсийг сургаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). “Бурхан эцсийн өдрүүдэд үгийн ажил хийдэг бөгөөд ийм үг нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд бас махбод ч болж чадна; тиймээс урьд нь ярьж байсан Ариун Сүнсний үг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үг юм… Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд айлдвар айлддаг учраас махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрсдийн үзлээр Бурханыг хязгаарласан хүмүүс Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?). Эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт болон айлдвараас үүдэн, үнэнээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг бүр олон хүн Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдаж, ариусгагдсан ба Бурханы шүүлт, гэсгээлтээс Бурханы илрэлт болон Золин Аврагчийн эргэн ирэлтийг харсан билээ.
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан—эргэн ирсэн Эзэн Есүс—эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлаас үүдэн, Түүний зөвт шүүлт, гэсгээлт дор үүсэн бий болжээ. Тус чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан, мөн биечлэн удирдаж, хариулдаг ба үүнийг яавч хэн нэгэн хүн байгуулаагүй юм. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүний хүлээн зөвшөөрдөг баримт. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханы ашигладаг хэнийг ч бай Бурхан урьдчилан тогтоож, биечлэн томилж, гэрчилдэг. Бурханы ашигладаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус, Бурханы оронд ажлыг нь хийж хэзээ ч чадахгүй. Завхарсан хүн төрөлхтөн үнэнгүй байдаг ба үнэнийг илэрхийлж хэзээ ч чаддаггүй, чуулган байгуулж бүр ч чадахгүй учраас Бурханы ашигладаг хүмүүс чуулганыг үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс ч тэдэнд итгэж, дагадаггүй. Нигүүлслийн эрин үеийн чуулгануудыг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй, харин Эзэн Есүс Өөрөө байгуулсан ба тэдгээр нь Эзэн Есүсийн ажлын үр дүн байлаа. Үүний адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханы ашигладаг хүн үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын үр дүн юм. Бурханы ашигладаг хүн нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдан, хүний үүргийг гүйцэтгэдэг. Бурханы сонгосон хүмүүс хэдийгээр Бурханы ашигладаг хүнээр удирдуулж, услуулж, хангагддаг боловч Төгс Хүчит Бурханаас өөр хэнд ч итгэж, дагадаггүй ба Түүний үг, ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах бодит баримт билээ. Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы илрэлт болон ажлаас үүдэн шашны бүх урсгал дахь Эзэний жинхэнэ итгэгчид эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс хэдийнээ ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийснийг харсан бөгөөд Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталгаажуулан, үүний үр дүнд эцсийн өдрүүдийн ажлыг нь хүлээн авсан юм. Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдсан бүх хүн Түүний нэрэнд захирагддаг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгосон бүх хүн Төгс Хүчит Бурханд залбирч, Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг. Хятад дахь сонгогдсон хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг эхлээд туулж, Түүний зөвт зан чанарыг ойлгож, Түүний сүр жавхлан, уур хилэнг харсан. Тиймээс тэд Бурханы үгээр бүрэн байлдан дагуулагдаж, Төгс Хүчит Бурханы өмнө нүүрээрээ газар мөргөн унасан бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг дуулгавартай дагаж, хүлээн авахад бэлэн байгаа. Тэд үнэхээр гэмшиж, өөрчлөгдсөн бөгөөд тийнхүү Бурханы авралыг хүртсэн юм.
Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцыг задалдаг учраас л Бурханы сонгосон хүмүүс, эрин үе бүрд Бурхан шинэ нэртэй байдгийг, шинэ нэр нь Бурхан шинэ ажил хийж байгааг бэлгэддэгийг, мөн түүнчлэн, Бурхан хуучин эринийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж байгааг Бурханы үгийн илчлэлээс ойлгож авдаг. Эрин үе бүрд Бурхан шинэ нэр авдгийн утга учир үнэхээр агуу, гүн гүнзгий! Үүн дотор Бурханы ажлын ач холбогдол агуулагддаг. Бурхан эрин үеийг өөрчилж, тухайн эрин үеийн ажил болон тэрхүү эрин үед илэрхийлдэг зан чанараа төлөөлөхийн тулд Өөрийн нэрийг ашигладаг. Хуулийн эрин үед хууль тушаалууд гаргаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг удирдахын тулд Тэрээр Ехова гэх нэрийг ашиглажээ. Ехова гэх нэр нь сүр жавхлан, уур хилэнтэй, мөн хүнийг өршөөж ч, харааж ч чадах Бурханы зан чанарыг төлөөлсөн. Нигүүлслийн эрин үед Тэрээр хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийхийн тулд Есүс гэдэг нэрийг ашиглаж, өршөөл болон хайр энэрлийн зан чанараа илэрхийлсэн. Харин Хаанчлалын эрин үе ирэхэд Тэрээр хүнийг ариусгаж, өөрчилж, аварч, хүний ямар ч халдлагыг тэвчдэггүй зөвт, сүр жавхлант зан чанараа илэрхийлэхийн тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхээр Төгс Хүчит Бурхан гэдэг нэрийг ашигласан юм. Бурханы шинэ нэр нь хүний дур зоргоороо нэрлэдэг зүйл биш, харин Өөрийн ажлын хэрэгцээний улмаас Бурханы Өөрийн авсан нэр билээ. Ажлынхаа үе шат бүрд Бурханы авдаг нэр Библид үндэслэсэн байдаг бөгөөд эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ Эзэн Есүсийн авах нэрийг Библийн Илчлэлийн номд аль хэдийн зөгнөжээ: “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:12). “‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8). “Хуран цугласан олон хүний дуу хоолой, их усны шуугиан, хүчит аянгын нүргээн мэт дуу гарахыг би сонслоо, ‘Халлелуяа: Төгс Хүчит Эзэн Бурхан хаанчилсан’ гэв” (Илчлэл 19:6). Хаанчлалын эрин үе дэх Төгс Хүчит Бурханы нэр Илчлэлийн номон дахь зөгнөлийг яв цав биелүүлжээ. Бурхан бол төгс хүчит, бүх зүйлийг бүтээсэн бөгөөд захирдаг, Тэр бол Эхнийх ба Эцсийнх; эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил явуулахын тулд Төгс Хүчит Бурхан гэх нэрийг ашигладаг. Тэгэхээр хүмүүс бие махбодтой болсон Бурханыг Төгс Хүчит Бурхан гэж нэрлэсэн, бас бие махбодтой болсон Христийг бодитой Бурхан хэмээн нэрлэсэн. Чуулганыг Төгс Хүчит Бурханы Чуулган хэмээсэн нь ийм учиртай.
Хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт түгэхэд Бурхан орчлон ертөнц даяар Сүнсний бүх ажлыг буцаан авч, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан энэ бүлэг хүмүүст, мөн Бурханаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон, үнэн замыг чин сэтгэлээсээ эрж хайсан хүмүүс дээр үүнийг төвлөрүүлсэн билээ. Ариун Сүнсний ажил шилжсэн учраас бүх урсгал Ариун Сүнсний ажлыг алдан, эзгүй хаягдмал газар болж, хүмүүс үнэн замыг эрж хайхаас өөр сонголтгүй болжээ. Энэ нь Библи дэх “Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө” (Амос 8:11) хэмээх зөгнөлийг яв цав биелүүлсэн юм. Үнэнийг эрэлхийлж, Бурханд үнэхээр итгэсэн, янз бүрийн урсгал дахь хүмүүс Ариун Сүнсний удирдамж дор антихристүүд, муу зарц нарын хязгаарлалт, саад бэрхшээлийг сэт цохин, эцэстээ Бурханы дуу хоолойг сонсож, таньсан ба улам олон хүн Бурханы сэнтийн өмнө эргэн ирлээ. Бүх шашин нэг болж, бүх үндэстэн энэ уул руу цувж буй дүр зураг хаа сайгүй бий болов. Бурханд үнэхээр итгэдэг, бүх урсгалын хүмүүс олноороо эргэн ирснээр шашны урсгалуудын ихэнх нь нуран унаж, нэр төдий л үлджээ. Бурханы ажлын мөрийг хэн зогсоож чадах сан билээ? Бурханы сонгосон хүмүүсийг Бурхан руу эргэн ирэхэд хэн саад болж чадах сан билээ? Шашны нийгэмлэг бүхэлдээ цэгцлэгдсэн мэт байсан юм. Эргэн ирэгсдийн урсгал хүчирхэг том давлагаа мэт байлаа—Бурханы ажлын зам дээр сөрөн зогсож чадах ямар ч хүч байхгүй! Гэвч Төгс Хүчит Бурхан гарч ирээд, ажлаа эхлүүлснээс хойш Хятадын Коммунист Намын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг тасралтгүй хяхан хавчсаар ирлээ. Тэд эцсийн өдрүүдийн Христийг болон Бурханыг дагаж, гэрчилдэг хүмүүсийг улангасан мөшгөж, Бурханы сонгосон хүмүүсийг харгисаар хяхан хавчиж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг үгүй хийхийг оролдсоор ирсэн юм. Мөн Төгс Хүчит Бурханы Чуулганыг хэрхэн устгах тухай арга мэх сэдэх зорилгоор тэд олон шуурхай уулзалт зохион байгуулжээ. Засгийн газраас олон нууц баримт бичгийг нийтлэн гаргасан бөгөөд газар сайгүй мэдэгдэл байршуулах, олон нийтэд зориулсан мэдэгдлүүдийг хэвлэн нийтлэх, дур зоргоороо цуу яриа зохиож, гүжирдэн, гүтгэхийн тулд телевиз, радио, сонин, интернэт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах, Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрийг сэвтүүлэх; ёрын муу номлол, гажууд онолыг хүмүүст хүчээр ухуулан нэвтрүүлэх, тархи угаах, өөрсөдтэйгээ адил болгох үйл ажиллагаа явуулах; Гурван-Өөрөө сүмийг ашиглан ажиглаж, хянах, туршуул илгээн нээлттэй байцаалт, мөрдлөг хийх, мөн нууцаар магадлан шалгах, энгийн иргэдээр хяналт, ажиглалт хийлгэх, хөршүүдээр хяналт тавиулах, мэдээлэл өгөхөд нь хүмүүсийг хөхиүлэн дэмжиж, том шагнал амлах; хүмүүсийн гэрийг дур зоргоороо нэгжих, орон гэрт нь нэгжлэг хийх, өмч хөрөнгийг нь хураах, торгуулиар мөнгө салгах, шударга бус арга замаар хөрөнгө цуглуулах; Бурханы сонгосон хүмүүсийг нууцаар баривчлах, хөдөлмөрийн лагерьт дур зоргоороо саатуулах, хорих, эрүү шүүлтээр дамжуулан өчиг авах, бие махбод, оюун санааг нь сүйтгэх, амьд хүмүүсээс эрхтнийг нь авах, ямар ч ял шийтгэл хүлээлгүйгээр хүмүүсийг үхтэл нь зодох; тэр ч байтугай Төгс Хүчит Бурханы Чуулганыг дарангуйлахын тулд зэвсэглэсэн цагдаа, цэргийн хүчийг ашиглах гэх мэт олиггүй, хэрцгий догшин арга барилуудыг хэрэглэсэн юм. ХКН-ын засгийн газар Бурханы сонгосон хүмүүс буюу Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчдийг зэрлэг балмадаар баривчилж, хяхан хавчсан ба ичгүүргүйгээр өмч хөрөнгийг нь дээрэмдээд зогсохгүй, бие болон сүнсээр нь тарчилган, шаналгаж, тэр ч бүү хэл олон хүнийг үхэлд хүргэжээ. Засгийн газрын үйлдэл аймшигтай байлаа. Баримтад үндэслэвэл, 2020 оны 5 дугаар сарыг хүртэл багаар бодоход Христэд итгэгч 164 хүнийг хяхан хавчиж хөнөөжээ. Тухайлбал: Аньхуй мужийн Суйши тойргийн Угоу хотын Христэд итгэгч Ши Ёнжианыг (эрэгтэй, 43 настай) 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө орон нутгийн цагдаа нар нууцаар баривчилж, үхтэл нь зодсон байдаг. 5 дугаар сарын 10-нд Ши-гийн гэр бүлийнхэн түүний цогцсыг хүүр шатаах зуухан дотор байхыг нь харсан ба бие нь тэр чигтээ хөх няц болж, цусанд будагдаж, толгойдоо хэд хэдэн үхлийн шарх авсан байлаа. Жиансу мужийн Шуян тойргийн Христэд итгэгч Ей Айжун (эрэгтэй, 42 настай) чуулганыхаа хэрэгцээт барааг худалдан авч байхдаа 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ХКН-ын цагдаа нарт баривчлагджээ. Гурав дахь өдөр нь түүнийг зодож хөнөөсөн байна. Хэнань мужийн Пинюй тойргийн Чинхэ дүүргийн Христэд итгэгч Жиан Гуйжи (эмэгтэй, 46 настай, тухайн үед Төгс Хүчит Бурханы Чуулганы ахлах удирдагч байсан) Хэнань мужийн Шиньми хотод 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ХКН-ын цагдаа нарт нууцаар баривчлагдаж, шоронд хоригджээ. Цагдаагийн офицерууд хууль бус шүүх хурал зохион байгуулж, өчиг мэдүүлэг авахын тулд эрүү шүүлт хэрэглэсэн юм. Цагдаа нарын учруулсан бие махбодын хүчирхийллийн улмаас 2-р сарын 12-нд өглөө эрт Жиан нас барав… Түүнээс гадна, Христэд итгэгч хэдэн арван мянган хүн ХКН-ын цагдаа нарт баривчлагдан, шоронд хоригдсон. Тэдний заримд нь мансууруулах бодистой тариа хийсний улмаас шизофрени өвчтэй болцгоосон; зарим нь өөрсдөдөө анхаарал тавьж чадахгүй болтлоо тамлагдан зэрэмдэглэгдсэн; зарим нь хөдөлмөрийн лагерьт хоригдсон ба суллагдсаныхаа дараа ХКН-ын засгийн газрын хяналтад орж, хувийн эрх чөлөөгөө хасуулсан билээ. Баттай бус тоон мэдээгээр, 2011-2013 онд буюу хоёрхон жилийн богинохон хугацаанд Бурханы сонгосон 380,380 хүн Хятадын эх газар дахь ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, саатуулагджээ. Энэ хүмүүсээс 43,640 нь хууль бус байцаалтын дор төрөл бүрийн эрүү шүүлт амссан; 111,740-д нь янз бүрийн ял тулгаж, ичгүүр сонжуургүйгээр торгож, 243,613,000 юаниас их мөнгийг сүрдүүлж авсан; 35,330 хүний гэр оронд нэгжлэг хийж, багаар бодоход 1,000,000,000 юанийг (чуулганд өргөсөн өргөл, хувийн өмч хөрөнгийг оролцуулаад) аюулаас хамгаалах байгууллага, тэдгээрийн харьяа албадууд хүчээр, үндэслэлгүйгээр хурааж, улсын орлого болгосон, эсвэл цагдаагийн офицерууд халаасалсан байна. Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчид ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, хавчигдсан тухайд бол эдгээр нь ойролцоо тоон мэдээлэл бөгөөд энэ нь мөсөн уулын орой төдий юм. Үнэн хэрэгтээ, Төгс Хүчит Бурхан ажлаа хийж эхэлснээс хойш Төгс Хүчит Бурханы Чуулганы тоо томшгүй олон Христэд итгэгчийг ХКН-ын засгийн газар баривчилж, хяхан хавчиж, гутаан доромжилж, ажиглаж цагдсан. Төгс Хүчит Бурханы Чуулганыг цус урсган дарахын тулд ХКН-ын засгийн газар харгис арга болгоныг ашиглан, Хятадын эх газрыг аймшгийн ертөнц болгон хувиргажээ. Түүнчлэн, уг чуулганыг бүх урсгалын зүгээс гүтгэн гүжирдэж, яллаж, дайрч давшилсан. Ингэснээр, элдэв янзын гүжирдлэг, хүчирхийлэл, хараал агшин зуур өргөнөөр тарахад хүрэв. Нийгэм болон шашны нийгэмлэг бүхэлдээ төрөл бүрийн сөрөг суртал ухуулгаар дүүрсэн юм. Жинхэнэ Бурханд хандах завхарсан хүн төрөлхтний эсэргүүцэл болон үнэн замыг хяхан хавчих явдал оргилдоо хүрлээ.
Хүн төрөлхтнийг Сатан завхруулсан тул хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөгөө Бурхан хэзээ ч зогсоогоогүй юм. Тэгсэн ч хүн төрөлхтөн үнэнийг мэддэггүйгээр барахгүй Бурханыг ч мэддэггүй. Үүний үрээр, шинэ ажил эхлэхээр Бурхан бие махбодтой болох бүрд эрх мэдэлтнүүд болон шашны бүлгүүд Түүнийг голж, хяхан хавчдаг. Хоёр мянган жилийн өмнө Есүсийг махбод болоход Ромын засгийн газар, Иудей шашны итгэгчид хяхан хавчиж, баривчлаад, эцэст нь Түүнийг цовдолсон. Эцсийн өдрүүдэд, Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд Хятадад махбодоор эргэн ирснээс хойш ХКН-ын засгийн газар Түүнийг харгис хэрцгийгээр хяхан хавчиж, мөрдөн мөшгөсөн бөгөөд Христийн шашны бүх урсгал ч бас Түүнийг харааж, үндэслэлгүйгээр буруутгаж, яллаж, голсон юм. Энэ бол хүний завхрал, ёрын муугийн тодорхой илрэл мөн. Бараан хар үүл хуралдаж, диаволууд эрх барьсан ийм чөтгөрүүдийн цайзад ажлаа явуулах нь Бурханд хэчнээн хэцүү байхыг бид таамаглан төсөөлж болно. Гэхдээ, Бурхан бол төгс хүчит бөгөөд дээд зэргийн эрх мэдэл, хүч чадалтай. Сатаны хүчнүүд яаж ч улангасан догширсон бай, хэчнээн их эсэргүүцэж, дайралт хийсэн ч бай, эдгээр нь огт нэмэргүй. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ хурц ширүүн дарамтын дор ердөө 20 орчим жилийн дотор Хятадын эх газар даяар түглээ. Хэдэн зуун мянган чуулган улс даяар бий болж, сая сая хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрэнд захирагдах болов. Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсоод тэр дуу хоолойг даган хэдийнээ эргэж ирж, Бурханы өмнө хөсөр унаж, тэднийг Бурхан биечлэн усалж, хариулсан учраас бараг л агшин зуурын дотор бүх урсгал эзгүйрч хоосорчээ. Энэ нь Библи дэх “бүх үндэстэн үүн рүү цутгана” (Исаиа 2:2) хэмээх зөгнөлийг биелүүлсэн билээ. Бурхан урт удаан хугацаанд төлөвлөж, урьдчилан тогтоосон тул Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс эцэст нь бүгд Төгс Хүчит Бурхан руу эргэх нь зайлшгүй. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй! Цадтал талх идэхийн тулд л Бурханд итгэдэг хуурамч итгэгчид, мууг үйлдэж, Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, ялладаг тэр бүх хорон муу хүмүүс, антихристүүд, хуурамч хоньчид бүгд Бурханы ажлаар илчлэгдэж, таягдан хаягдсан. Шашны нийгэмлэг тэр чигтээ Бурханы ажлаар бүрмөсөн устгагдаж, сарнин задарчээ. Төгс Хүчит Бурханы ажил эцэстээ алдар суутайгаар төгслөө. Энэ хугацаанд, ХКН-ын засгийн газрын улайрсан эсэргүүцэл, цуст дарангуйллыг үл харгалзан Бурханы хаанчлалын сайн мэдээ мөн л гэрлийн хурдаар тархсан билээ. Бурханы ажлыг үгүй хийж, устгах гэсэн ХКН-ын засгийн газрын хуйвалдаан бүтэлгүйтлээр төгсөв. Бурханыг эсэргүүцдэг бүхий л ёрын муу хүч Бурханы сүр жавхлант, хилэнт шүүлтийн дунд бүрмөсөн устаж, нуран унажээ. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнх оршин тогтноно, Намайг эсэргүүцдэг бүх хүн Надаар лавтайяа мөнхөд гэсгээгдэнэ. Учир нь Би бол хартай Бурхан бөгөөд хийсэн бүхнийх нь төлөө хүмүүсийг амархан хэлтрүүлэхгүй. Би бүхий л газар дэлхийг шинжиж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирж, үй олон хүнд Өөрийгөө илчилнэ!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг). “Миний хаанчлал бүх орчлон ертөнцийн дээр хэлбэржиж байгаа ба Миний сэнтий хэдэн зуун сая хүний зүрх сэтгэлийг эзэмддэг. Тэнгэрэлчүүдийн хамтын ажиллагаатайгаар Миний агуу үйл удахгүй үр дүнд хүрнэ. Миний хөвгүүд болон ардууд бүгд эргэн ирэхийг минь тэсэн ядан хүлээж, хэзээ ч дахин салахгүйгээр Надтай эргэн нэгдэхээр хүсэн тэмүүлдэг. Миний хаанчлалын үй олон ард түмэн өөрсөдтэй нь хамт байгаад минь баярлан хөөрч, бие бие рүүгээ гүйлдэхгүй байж яаж чадах билээ? Энэ нь ямар ч төлөөс төлөх хэрэггүй нэгдэл юм гэж үү? Би бүх хүний нүдэнд хүндтэй бөгөөд бүгдийнх нь үг Намайг тунхагладаг. Түүнчлэн, Би эргэн ирэх үедээ дайсны бүх хүчийг байлдан дагуулна. Цаг нь ирсэн! Би Өөрийн ажлыг өрнүүлж, хүмүүсийн дунд Хаан болон хаанчилна! Би эргэж ирэх гэж байна! Мөн Би явах гэж байна! Энэ бол хүн бүрийн найдаж буй зүйл, тэдний хүсдэг зүйл билээ. Миний өдөр ирэхийг Би бүх хүнд харуулна, тэд бүгдээрээ Миний өдөр ирэхийг баяр хөөртэйгөөр угтана!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 27-р бүлэг). Хаанчлалын сайн мэдээ түгэхийн хэрээр Төгс Хүчит Бурханы Чуулган улам бүр өргөжиж, итгэгчдийн тоо тасралтгүй өсөж байна. Өнөөдөр тус чуулган урьд өмнө байгаагүйгээр цэцэглэн хөгжиж байна. Төгс Хүчит Бурхан—эцсийн өдрүүдийн Христийн илэрхийлсэн үг мянга мянган айл өрхөд түгэж, улам олон хүн хүлээн зөвшөөрч байна. Бурханы үг дээд зэргийн эрх мэдэл, хүч чадлаа харууллаа. Энэхүү маргашгүй бодит баримт нь “Бүгд Бурханы үгээр гүйцэлддэг!” гэдгийг бүрэн нотолсон билээ.
“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1). Анх Бурхан үгээр тэнгэр газрыг, тэдгээрийн доторх бүх зүйлтэй хамт бүтээж, хүн төрөлхтнийг үгээрээ удирдан хөтөлжээ. Эцсийн өдрүүдэд Бурхан мөн үгээр бүх зүйлийг гүйцэлдүүлдэг. Бурханы сонгосон хүмүүс ариусаж, төгс болж, Христийн хаанчлал биеллээ олох нь ч бас л Бурханы үгээр хийгдэнэ. Тийм болохоор Төгс Хүчит Бурханы Чуулган Бурханы үгийн ажлаас үүсэж, Төгс Хүчит Бурханы үгийн удирдамж дор хөгжин, цаашлаад ХКН-ын засгийн газрын зэрлэг балмад дарангуйлал, хавчлага, шашны бүлгүүд дэх антихрист хүчний улайрсан яллалт, эсэргүүцлийг үл харгалзан өсөн өргөжиж байгаа тухайд ер бусын зүйл юу ч байхгүй юм. Энэ нь Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг бүрэн илтгэн харуулдаг. Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажилгүйгээр Төгс Хүчит Бурханы Чуулган гэж байхгүй байх бөгөөд Бурханы илэрхийлсэн үггүйгээр Төгс Хүчит Бурханы Чуулган ч бас оршин байхгүй хэмээн хэлж болно. Өнөөдөр, Тэрээр Өөрийн илэрхийлдэг үгээр, сонгосон хүмүүсээ усалж, тэжээж байгаа бөгөөд Түүний ажлыг хүлээн зөвшөөрсөн бүх хүн Түүний үгийн хариулгыг эдэлж, хүнийг аврах ажлыг нь туулж байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгааны нүргээн зогсолтгүй дуугарч, бүх улс үндэстэн, шашны урсгалыг доргиож байна. Миний айлдварууд л бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг Миний айлдвараар байлдан дагуулагдаж, энэ урсгалд цутгаж, Миний өмнө бууж өгөхөд хүргэдэг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эргүүлэн авч, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангадаггүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг хүсэн эрмэлздэггүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй хэн байна вэ? Канааны баялгийг харахгүй хэн байна вэ? Золин Аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Агуу хүч чадалтай Түүнийг биширдэггүй хэн байна вэ? Миний айлдвар газар дэлхий даяар тархана; хүчит аянга уул, усыг доргиох адил Би сонгосон хүмүүстээ хандан илүү их айлдаж, үг хэлнэ. Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Тиймээс, Миний амнаас гарах үгс хүний эрдэнэс болж, бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга зүүнээс баруун тийш цахилдаг. Хүн Миний үгээс хагацаж салах дургүй байдаг, бас Миний үгийг хүн ойлгохын аргагүй байдаг, үүнээс ч илүүтэйгээр хүнд баяр хөөрийг мэдрүүлдэг. Дөнгөж төрсөн нярайн адилаар бүх хүн баярлаж, хөөрч, Миний ирснийг тэмдэглэдэг. Айлдвараараа дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчирна. Түүнээс хойш Би хүмүүсийн дунд албан ёсоор орно, ингэснээр тэднийг Намайг шүтдэг болгоно. Цацруулж буй алдар суу, амнаас гарах үгээсээ үүдэн Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж буйг, зүүн зүгийн ‘Чидун уулан’ дээр бууж ирсэн гэдгээ, аль эрт газар дэлхийд ирсэн, цаашид иудейчүүдийн Хүү биш, харин Зүүний Аянга гэдгийг бүх хүн харна. Учир нь Би аль хэдийн дахин амилж, хүн төрөлхтний дундаас явсан, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол тоймгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нярай билээ. Үүнээс ч илүүтэйгээр Би өнөө үеийн алдар суугаар дүүрэн Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суутай царайг харж, айлдварыг минь сонсож, Миний үйлийг хараг. Энэ бол Миний бүхий л санаа зорилго; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: үй олон улс үндэстэн Намайг шүтэж, тоймгүй олон ам Намайг хүлээн зөвшөөрч, үй түмэн хүн Надад итгэлээ өгч, Миний сонгосон бүх хүн Надад бууж өгнө!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна). Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы үгээс үүдэн агуу авралыг хүлээн авчээ. Хятадын эх газар дахь Бурханы ажил эцэст нь алдар суутайгаар төгслөө. Одоо Бурханы сонгосон хүмүүс улс орон, газар нутаг бүрд Түүний үгийг түгээж, үйл хэргийг нь гэрчилж байна. Бурханы үг бүх дэлхий даяар түгж, удахгүй Тэрээр бүх үндэстэн, бүх хүмүүсийн өмнө ил тод харагдана. Бурханы илрэлийг хүсэн хүлээдэг, улс орон бүрийн, газар нутаг бүрийн хүмүүс, ил тод гарч ирээсэй хэмээн хүсэн хүлээдэг Бурхан нь хэдийнээ ертөнцийн зүүн зүг буюу Хятадад нууцаар буун ирж, байлдан дагуулалт, авралын ажлын үе шатыг хийчихсэн гэж хэзээ ч мөрөөдөж байгаагүй биз ээ.
Эрин үе төгсөх гэж буй эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, агуу улаан лууны оршдог, дарангуй удирдагчдын удирддаг газар, бурхангүй үзлийн бат бөх хэрэм Хятадад нууцаар буун иржээ. Бурхан бүх талын мэргэн ухаан, хүч чадлаараа Сатаны эсрэг тулалдан, удирдлагын төлөвлөгөөнийх нь гол ажил болох Сатаныг бүрэн ялж, хүн төрөлхтнийг аврах ажлаа явуулдаг. Гэвч, Хятадын эрх баригч намын үндэслэлгүй мэдэгдэл, буруутгал, зохиомол зүйл, гүжир гүтгэлэг зэргээс болоод бодит баримтыг мэдэхгүй байгаа хүмүүсийн олонх нь ХКН-ын цуу ярианд итгэдэг. Ялангуяа шашны бүлгүүд өнөөдрийг хүртэл Бурханы ирэлтийг үргэлжлүүлэн яллаж, доромжилсоор байгаа бөгөөд Бурханы ажлыг эсэргүүцдэг бурхангүй үзэлт ХКН-ын засгийн газрын талд бүрэн зогсдог. Энэ юутай эмгэнэлтэй вэ! Өөрсдийнх нь эсэргүүцдэг Нэгэн, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг энэ хүмүүс хэзээ ч таамагладаггүй. Бурхан ил тод харагдах үед тэд шүдээ хавирч, цээжээ дэлдэн уйлахаас өөр аргагүй байх болно. Энэ нь Илчлэл номон дахь “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна. Тийм ээ, Амен” (Илчлэл 1:7) хэмээх үгийг бүрэн биелүүлдэг. Эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн шүүлт аль хэдийн эхэлсэн. Одоо гамшгуудын цар хүрээ улам бүр ихсэж, тахал дэлхий ертөнцийг сүйтгэж, өлсгөлөн, үер, шавжийн тахал болон бусад гамшиг тасралтгүй тохиолдож байна. Их гамшиг удахгүй бидэнд нүүрлэж, Бурхан агуу улаан лууг болон Өөрийг нь эсэргүүцдэг бүх ёрын муу хүчнийг албан ёсоор гэсгээнэ. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хаанчлалд тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, амийн хүчээ ахин дахин олж авч эхэлдэг. Газар дэлхийн байр байдал өөрчлөгдсөний улмаас нутаг дэвсгэрийн хил хязгаар ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Өмнө нь Би, газар нь газраас тасарч, газар нь газартай нэгдэх үе бол бүх улс орныг бут цохих үе минь байх болно гэж зөгнөсөн. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчлэн бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилж, улмаар орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучныг шинэ болгон хувиргана—энэ бол Миний төлөвлөгөө, эдгээр нь Миний ажил билээ. Бүх улс орон, Миний сонгосон хүн нэг бүр Миний сэнтийн өмнө буцаж ирэхтэй зэрэгцэн Би тэнгэрийн бүх хишгийг хүний ертөнцөд хүртээнэ, ингэснээр Миний ачаар дэлхий ертөнц зүйрлэшгүй их хишгээр бялхана. Хуучин ертөнцийг оршин тогтнох зуур Би Өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарлигаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гэсгээгдэнэ:
Намайг бүх орчлон ертөнцөд хандан үг хэлэхэд бүх хүн Миний дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл, орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дунд унана. Би тэнгэр дэх үй олон одыг шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ, тэнгэрүүд урьдынх шигээ байхаа болино; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ—Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ингэснээр газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг хаанчлал л байх болно; газар дэлхийн бүх улс орон устгагдаж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволын бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн гал дунд унана—өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь бүгд үнсэн товрог болно. Намайг хүн бүрийг гэсгээх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйл хэргээр байлдан дагуулагдана, учир нь тэд ‘цагаан үүл хөлөглөсөн Ариун Нэгэн’ аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гэсгээлтийг хүртэнэ; Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө, газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон, тоймгүй олон хүнд харагдаж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүний нүдэнд үүнийг харуулна” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг). Бурханыг аймшигтай ихээр сөрж, улайран эсэргүүцдэг ёрын муу бүх хүчнийг Бурхан хэрхэн устгадгийг бид хүн төрөлхтний түүхээс хардаг. Дөрвөн мянган жилийн өмнө жигшүүрт нүглийнхээ улмаас Содом, Гоморра хотууд тэнгэрээс Бурханы илгээсэн гал болон хүхэрт шатсан. Ромын эзэнт улс ч бас Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж, Христэд итгэгчдийг хяхан хавчсаныхаа улмаас Бурханы илгээсэн байгалийн гамшигт автаж сүйрсэн. Өөр олон жишээ бий. Эцсийн өдрүүдэд, Бурханыг яллаж, эсэргүүцдэг ямар ч муу хүчин Бурханаар хараагдаж, устгагдах нь гарцаагүй. Энэ нь чухамдаа Бурханы зөвт зан чанар билээ!
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хаанчлал хүн төрөлхтний дунд өргөжиж, хүн төрөлхтний дунд бүрэлдэж, хүн төрөлхтний дунд босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй… Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас ангижирч, харанхуйн дунд гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар гарцаагүй бүх зүйлийн эзэд байна. Та нар Сатаны өмнө ялагчид байх болно. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтын нотолгоо болохоор үй олон хүний дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь лавтай. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц дотор Миний алдрын гэрлийг цацруулах нь гарцаагүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг). “Ажлын гурван үе шат төгсөх үед Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийн бүлэг, өөрөөр хэлбэл, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэнэ. Энэ хүмүүс бүгд Бурханыг мэдэж авна. Тэд үнэнийг хэрэгжүүлж чадна, мөн хүн чанар, эрүүл ухааныг эзэмшинэ. Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэднэ. Энэ нь эцэстээ биелэх ажил бөгөөд энэ хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биелэлт, Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чаддаг хүмүүс нь Бурханы амлалт, ерөөлийг хүлээн авч чадах бөгөөд Бурханы эрх мэдлийг эзэмшиж, Бурханд гэрчлэл хийдэг бүлэг, бүр эцсээ хүртэл үлдэх бүлэг хүмүүс байх болно. Та нар бүгдээрээ, эсвэл ердөө тэн хагас нь юм уу цөөн хэд чинь л энэ бүлгийн гишүүн болж магадгүй—энэ нь та нарын хүсэл болон эрэл хайгуулаас хамаардаг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм). Бурханы үг биелж, тэрхүү биелсэн зүйл нь мөнхөд үргэлжилнэ. Хаанчлалын ирээдүй гэрэл гэгээтэй агаад сүрлэг! Төгс Хүчит Бурхан Хятадын эх газарт бүлэг ялагчийг хэдийнээ бий болгожээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажил хэдийнээ гүйцэлдсэн! Хятадад нууцаар бууж ирэх үедээ Бурханы хийсэн туршилтын ажил одоо алдар суугаар төгссөн бөгөөд Тэр удалгүй бүх үндэстэн, бүх газар нутагт ил тод харагдана. Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгогдсон хүмүүс бол Хятадад Бурханы бий болгосон бүлэг ялагч юм. Тэд ариун үүрэг үүрээд Бурханы ажлыг гэрчлэн, Бурханы ариун нэрийг бүх үндэстэн, бүх газар нутагт тунхаглаж байгаа. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар хурдацтай тархаж байна. “Үг нь махбодоор илэрсэн” номыг бүх үндэстэн, бүх газар нутгийнхан интернэтээс чөлөөтэй эрж хайж, судлах боломжтой. Тэдгээр нь Бурханы үг, үнэн болохыг хэн ч үгүйсгэж үл зүрхэлнэ. Үнэнээр цангаж, гэрлийг хүсэн тэмүүлдэг улам олон хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалж байна. Улам олон хүн Төгс Хүчит Бурхан руу эргэн ирж байгаа учраас Төгс Хүчит Бурханы Чуулган хэдэн арван томоохон улс орон, бүс нутагт байгуулагдав. Хүн төрөлхтөн Бурханы үгэн дунд аажмаар сэрж, үнэнийг хүлээн зөвшөөрч, мэдэж эхэллээ. Бурханы үг бүх хүн төрөлхтнийг удирдан хөтөлж, бүхнийг гүйцэлдүүлнэ. Бурханд үнэхээр итгэдэг, үнэн замыг эрж хайдаг бүх хүн Бурхан руу гарцаагүй эргэн очиж, Түүний сэнтийн өмнө дуулгавартай болох бөгөөд Бурхан ирчихсэн, илэрчихсэн гэдгийг бүх хүн төрөлхтөн мэдэж, Түүний нэр бүх хүн төрөлхтний дунд агуу болох нь лавтай.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг гэрчлэх ажил Хятадын эх газарт албан ёсоор 1995 онд эхэлсэн. Бурханд хандсан талархал, жинхэнэ...
Эцсийн өдрүүдийн үед, Бурхан Хятадад ажиллахаар бие махбод болсон ба сая сая үгийг илэрхийлж үгээрээ бүлэг хүмүүсийг байлдан дагуулж,...
Хятад бол агуу улаан луу байдаг газар нутаг бөгөөд түүхийн явцад Бурханыг хамгийн ихээр эсэргүүцэж буруутгасан газар. Хятад нутаг яг л буг...
Эзэн Есүс Христийг дагадаг бусад олон зуун сая хүний адилаар бид Библийн хууль, тушаалыг мөрдөж, Эзэн Есүс Христийн арвин их нигүүлслийг...