Төгс Хүчит Бурханы Чуулганы зорилго юу вэ?
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Библи дэх Бурханы үг болон Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн Үг нь махбодоор илэрсэн-ий дагуу итгэгчдээ усалж...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Эзэн Есүс Христийн ихэнх дагалдагчид өөрсдийн пастор, ахмадууд, эсвэл номлогчдоосоо Зүүний Аянгын талаар сонсож байсан ч үнэндээ Зүүний Аянга хаанаас үүссэнийг хэн ч мэддэггүй. Зүүний Аянганы гарал үүслийн талаар хүн болгон өөрсдийн бодолтой байдаг: Зарим хүмүүс үүнийг Христийн шашин дахь шинэ урсгалаас өөрцгүй гэж үздэг бол бусад нь үүнийг тэрс үзэл, “муу ёрын урсгал” хэмээн буруушааж байлаа. Хүмүүс Бурханы ажлыг мэдэхгүй болохоор ийм утгагүй санааг агуулж байсан юм.
Бурханы ажил үргэлж урагшилж байдаг. Бурханы ажлын зарчим нь үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй эсвэл Бурханы ажлын зорилго нь хүнийг аврахын төлөө байдаг гэдгийг хүмүүс ухаардаггүй, түүгээр ч үл барам хүн бол бардам, зөрүүд сатаны зан чанартай. Ийм учраас Бурхан шинэ ажлыг эхлүүлэх бүрдээ хуучин аргатайгаа гөжүүдлэн зууралдсан шашны ертөнцийн доромжлол, хавчлага ба зэмлэлтэй үргэлж тулгардаг. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, үнэн замыг түгээдэг хүмүүсийн хувьд, тэд бүх төрлийн ул үндэсгүй зэмлэл, булай муу нэрэнд дарагдсан. Библийн Шинэ Гэрээ энэхүү үнэнийг тэмдэглэсэн байдаг: Хуулийг дагаж чадаагүйгээсээ болж шийтгэгдэх эрсдлээс хүнийг аврахын тулд Бурхан бие махбод болж, Нигүүлслийн эрин үед золин аврах ажлыг эхлүүлсэн. Тэр үед, Эзэн Есүс Иудейд өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах олон гайхамшгийг үйлдэн Өөрийн ажлыг хийж байхдаа-Тэрээр хүмүүст өгөөмөр нигүүлслийг хайрлаж, олон үнэнийг илэрхийлэн, Тэр бол үнэхээр, бүрэн төгс Бурхан Өөрөө, Тэр бол зөгнөгдсөн Мессиа гэдгийг батлах хангалттай их зүйлийг хийж байв. Гэвч Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд Түүнийг тэдний удаан хүлээсэн Мессиа гэдэгт итгээгүй бөгөөд харин ч Түүнийг гүжирдэн, шүүмжилж, Эзэн Есүсийн ажлыг “буруу ном”, “тэрс үзэл” хэмээн буруутгасан. Эзэн Есүс Назарт өсөж, Өөрийн ажлыг тэнд эхлүүлсэн, ийм учраас тэд Түүнийг болон Түүний дагалдагчдыг “Назарын бүлэглэл” хэмээн хочилж, элч Паулыг толгойлогч хэмээн буруутгаж байсан (лавлах. Үйлс 24:5) билээ. Энэ бидэнд юу хэлж байна вэ? Эзэн Есүсийн Иудей дахь ажил нь Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж хүнийг золин аврах шинэ ажлыг эхлүүлэхийн тулд Бурханы Өөрийнх нь удирдлагын төлөвлөгөөний дагуу бүрэн явагдсан гэдгийг Эзэнд итгэдэг манай ах эгч нар мэддэг. Иудей, Харь үндэстэн, Зелот, Садукай гээд үнэн замаар үнэхээр цангаж, үүнийг эрж хайж байгаа хэн ч бай нэг жинхэнэ Бурхан болох Эзэн Есүсийг дагаснаар нүглээ цагаатгуулж чадна. Бурхан энэхүү “Назарын бүлэглэл” байтугай өөр ямар нэгэн урсгал, байгууллага эсвэл бүлэглэлийг хэзээ ч байгуулаагүй, тэгэх ч хэрэг байгаагүй. Тэгэхээр, тэрс үзэл гэх энэ “Назарын бүлэглэл” нь үнэндээ Эзэн Есүст халдаж, зохиомлоор буруутгаж, Түүний ажлыг яллах зорилгоор ахлах тахилч, хуулийн багш нар болон сүмд Ехова Бурханд “үйлчилдэг” Фарисайчуудын гаргасан цуу яриа юм. Эцэст нь энэхүү “Бурханд үйлчилдэг хүмүүсийн” заль мэх, хяналтын улмаас Иудей хүмүүс Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд тэднийг дагаж, Бурханы зан чанарыг зөрчиж, Бурханы шийтгэлийг хүлээж, Израильд 2000 орчим жилийн сүйрэл авчирсан билээ.
Яг үүнтэй адил, хүнийг нүглээ наминчлан, дараа нь үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, дахин дахин нүгэл үйлдэх циклиэс зугтаж, Сатаны ялзармал зан чанараас бүрэн ангижирч, нүгэлт уг чанараа хаяж ариун байдалд хүрч, Бурханы авралд үнэхээр хүрэх боломжтой болгохын тулд Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа бие махбодтой болж, ялзарсан хүн төрөлхтнийг шүүн, гэсгээх үнэнийг илэрхийлсэн. Тэрээр Өөрийн шинэ ажлаараа хүнийг бүхэлд нь ариусгаж, аварч байгаа. Бурханы үгсийн шүүлт, гэсгээлт, сорилт, цэвэршүүлэлтээр дамжуулан эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг хүлээн авч буй ах эгч нар болон Түүний шинэ ажилтай хамт байгаа хүмүүс эцсийн өдрүүдэд эдгээр үнэнийг өгөх Төгс Xүчит Бурхан нь Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг тодорхой харж, зүрх сэтгэлийнхээ гүнд цэнгэн баясаж, өргөгдөхийн болон Түүний авралын гайхалтай агуу байдлыг гүнээ мэдэрдэг. Тиймээс Бурханы хайрын хариуд, илүү олон хүмүүсийг Бурханы хөлийн мөрийг дагаж, Бурханы гэрт эргэн ирэх боломжтой болгохын тулд тэд Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүсэн хүлээж байсан бүх хүмүүст сайн мэдээг дуулгахаар гарч байна. Тэд, Эзэн Есүс аль хэдийн дахин нэгэнтээ бие махбод болж, эх дэлхийд, тэр дундаа Зүүн зүгийн Хятадад эргэн ирж, Нигүүлслийн эрин үеийг эцэслэн Хаанчлалын эрин үеийг эхлүүлэх гэж байгааг тэдэнд хэлж байна. Тэрээр хүн төрөлхтөнг шүүн, цэвэрлэх шинэ, илүү өндөр ажлыг эхлүүлсэн. Тэд одоо Бурхан Матайгийн номлолын 24-р бүлгийн 27-р хэсгийг хэрэгжүүлсэн хэмээн тэдэнд хэлж байгаа; “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” Бүтээлээс эхлэн эцсийн өдрүүд хүртэлх Өөрийн ажлын нууцыг тайлж, хүн төрөлхтнийг цэвэрлэн, аврах бүх үнэнийг аван хүнд өгсөн Бурханы энэ удаад авчирсан үнэн нь өмнөхөөсөө илүү өндөр бөгөөд Бурханд үнэнээр итгэдэг ах эгч нар үй олноороо гэрэлд гарч байна. Мөн эцсийн өдрүүдэд Бурханы ургац хураах ажил богинохон, асар хурдтай, яг л цахилгаан цахихтай адил, ердөө л арав гаруй жилийн дотор Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт өргөнөөр түгэж, дэлхийн бүх улс орон, бүс нутагт тэлж байна. Гэхдээ л хүний үзэлтэй зохицохгүй Бурханы шинэ ажилтай тулгараад янз бүрийн шашны бүлэглэлийн биеэ тоосон, өөрсдийгөө зөвтгөдөг тэр хүмүүс хуучин арга замтайгаа зөрүүдлэн зууралдсаар байна. Бурханы шинэ ажилтай эн зэрэгцэж чаддаггүй тэд үнэн замыг эрж хайж, шинжлэн судалдаггүйгээр үл барам харин ч оронд нь эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг гэрчилдэг ах эгч нарын хэлсэн библийн зөгнөлийн талаар маргаан дэгдээдэг. Тэд Төгс Xүчит Бурханы Чуулганыг “Зүүний Аянга бүлэглэл” хэмээн зэрлэг балмадаар зэмлэн, шүүмжилж, гүтгэдэг. Бүх талаараа тэд, Эзэн Есүсийн шавь нар болон элчүүдийг “Назарын бүлэглэл” хэмээн дайрч довтлон, гүтгэн, яллаж байсан Иудейн шашны бүлгэмийн үйлдсэнтэй яг адил зүйлийг хийдэг. Тэд ингэж эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эсэргүүцэн довтолж, хүмүүсийг Бурханы хөлийн мөрийг дагаж, Түүний ажилд дуулгавартай байхыг нь зогсоож чадаж байгаа нь өмнө нь Фарисайчууд Христийг эсэргүүцэн, ялласантай яг адил биш гэж үү? Эдгээр үйлдлийн мөн чанар нь зөвхөн үнэнийг үзэн ядаж, Ариун Сүнсийг доромжлох явдал биш гэж үү?
Хэрэв Төгс Xүчит Бурхан Өөрийн үгээ хэлэлгүй, нууцуудыг задлаагүй бол бид “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг” зөгнөл юу гэсэн утгатай болохыг хэзээ ч үнэхээр ойлгохгүй байх байсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бүх хүн анхааралтай байж, бүх зүйл шинэчлэгдэн сэргэж, хүн бүр эргэлзэлгүйгээр Бурханд захирагдаж, Бурханы ачааны хүнд хариуцлагыг үүрэхэд бэлэн байх үе нь зүүний аянга цахиж, зүүнээс баруун зүгт байгаа бүхнийг гэрэлтүүлж, энэхүү гэрлийн ирэлтээр газар дэлхийн бүх хүнийг айлгах үе юм; энэ мөчид Бурхан дахин нэгэнтээ шинэ амьдралыг эхэлдэг. …Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн гэрчлэл эхлэх үед, Түүнийг ажиллаж эхлэх үед, бурханлаг чанар газар дэлхий даяар бүрэн эрх мэдлийг эзэмшиж эхлэх үед дэлхий ертөнцийн зүүн зүгт—бүхий л орчлон ертөнцөд мөнхөд гэрэлтсэн, зүүний аянгын гялалзсан цацраг байдаг. Газар дэлхийн улс орнууд Христийн хаанчлал болох үе нь бүхий л орчлон ертөнц гэрэлтүүлэгдэх үе билээ. Одоо үе бол зүүний аянга цахих үе. Бие махбодтой болсон Бурхан ажиллаж эхэлдэг, түүнчлэн бурханлаг чанараар шууд ярьдаг. Бурхан газар дээр үг хэлж эхлэх үе нь зүүний аянга цахих үе юм гэж хэлж болно. Илүү тодорхой хэлбэл, амийн ус сэнтийнээс урсах үе—сэнтийнээс гарах айлдваруудын эхлэх үе нь—яг нарийндаа долоон Сүнсний айлдварууд албан ёсоор эхлэх үе юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-ын нууцын илчлэл, 12-р бүлэг). “Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгааны нүргээн зогсолтгүй дуугарч, бүх улс үндэстэн, шашны урсгалыг доргиож байна. Миний айлдварууд л бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг Миний айлдвараар байлдан дагуулагдаж, энэ урсгалд цутгаж, Миний өмнө бууж өгөхөд хүргэдэг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эргүүлэн авч, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангадаггүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг хүсэн эрмэлздэггүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй хэн байна вэ? Канааны баялгийг харахгүй хэн байна вэ? Золин Аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Агуу хүч чадалтай Түүнийг биширдэггүй хэн байна вэ? Миний айлдвар газар дэлхий даяар тархана; хүчит аянга уул, усыг доргиох адил Би сонгосон хүмүүстээ хандан илүү их айлдаж, үг хэлнэ. Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Тиймээс, Миний амнаас гарах үгс хүний эрдэнэс болж, бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга зүүнээс баруун тийш цахилдаг. Хүн Миний үгээс хагацаж салах дургүй байдаг, бас Миний үгийг хүн ойлгохын аргагүй байдаг, үүнээс ч илүүтэйгээр хүнд баяр хөөрийг мэдрүүлдэг. Дөнгөж төрсөн нярайн адилаар бүх хүн баярлаж, хөөрч, Миний ирснийг тэмдэглэдэг. Айлдвараараа дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчирна. Түүнээс хойш Би хүмүүсийн дунд албан ёсоор орно, ингэснээр тэднийг Намайг шүтдэг болгоно. Цацруулж буй алдар суу, амнаас гарах үгээсээ үүдэн Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж буйг … Учир нь Би аль хэдийн дахин амилж, хүн төрөлхтний дундаас явсан, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол тоймгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нярай билээ. Үүнээс ч илүүтэйгээр Би өнөө үеийн алдар суугаар дүүрэн Төгс Хүчит Бурхан билээ!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна). Төгс Xүчит Бурханы үгнээс бид, эцсийн өдрүүдийн Бурханы ажил ба үг нь Зүүнээс гялбах аянга гэдгийг харж болно. “Аянга” бол агуу гэрэл бөгөөд Бурханы үг, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт ба гэсгээлтийн юм гэсэн үг юм. “Зүүн зүгээс цахилж” гэдэг хэллэг нь Хятад улсаас ирэх гэсэн утгатай ба “баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг” гэдэг нь Өрнөдөд ирэх гэсэн утгатай. Эцэст нь, “Хүний Хүүгийн ирэлт” гэдэг нь Бурхан бие махбод болж Өөрийгөө илчлэн, Зүүн зүгийн Хятад улсад Өөрийн ажлаа эхлүүлж байгааг хэлж байна. Тэнд Тэрээр Бурханыг үнэхээр мэддэг бүлэг хүмүүсийг бий болгосон ба тэд бол Илчлэлийн номонд зөгнөгдсөн ялагчид юм. Дараа нь энэ хүмүүсээр дамжуулан эцсийн өдрүүдийн сайн мэдээ Баруун зүгт түгэх ба ингэснээр бүгд эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүртэж чадна. Энэ нь одоо биелсэн ба хүн бүрийн харж чадах баримт билээ! Зүүний аянга (өөрөөр хэлбэл, Хятад дахь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил) нь хүн төрөлхтөнд хайрласан Бурханы бүх хайр, авралыг хүлээн авах боломжийг бидэнд олгож, Бурханы жинхэнэ дүр төрхийг мэдэх боломжийг олгож, Бурханыг үнэн голоосоо хүндэтгэн, шүтэн мөргөх сэтгэлийг бидэнд сэргээнэ. Яг л цахилгаан цахихтай адил, Бурханы үг хүнд гэрэл ба найдварыг өгдөг. Зүүний аянга-эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бүгд үүнийг гэрчилж чадна.
Одоо, үүнийг уншаад та нар бүгд, Зүүний Аянгын эх үндэс юу вэ гэх асуултанд тодорхой хариулт олж авсан гэдэгт Би итгэж байна. Бурхан бол тэнгэр, газар болон бүх зүйлийг Бүтээгч. Хүнийг Сатан ялзруулсан болохоор Бурхан хүнийг аврах ажлаа эхлүүлсэн. Орчлон ертөнц дээрх бүх хүмүүст Өөрийн үйл хэргийг харуулж, бүх шашин шүтлэг нэгдэж, Бүтээгчид шүтэн мөргөхийг Бурхан хүсдэг. Дараа нь Тэр Бурханы илрэлтийг үнэхээр эрж хайж, Түүний хөлийн мөрийг дагадаг бүх хүмүүсийг ариусал, авралд хүргэх болно. Тэрээр Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг энэ хүмүүсийг Өөртэйгээ хамт амраахаар хаанчлалдаа аваачна. Тэгэхээр, Бурханд үнэхээр итгэдэг, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүсэн хүлээдэг бидний ах эгч нар бүгд өөрсдийн шашны үзлийг хойш тавьж, үнэн замыг судлах ёстой. Цуурхалд анхаарч, үнэн замыг бүү сохроор эсэргүүц, ингэх нь эцсийн өдрүүдэд Бурханы авралыг алдахад хүргэнэ. Бид Бурханы хөлийн мөрийг анхааралтай дагаж, Бурханы ажлын алхмуудтай хөл нийлүүлэх ёстой. Энэ бол эцэс сүүлд нь Түүний авралыг олж авч, Түүний хаанчлалд Бурханаар аваачигдах бидний цорын ганц зам юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Библи дэх Бурханы үг болон Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн Үг нь махбодоор илэрсэн-ий дагуу итгэгчдээ усалж...
Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн эргэн ирэлт болохоор Эзэн Есүс эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхээр ирэх үедээ...
Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулган нь адилхан Бурханд итгэдэг. Израиль дахь Иудейн шашин нь Хуулийн эрин үед Ехова Бурханы...
(1) Төгс Хүчит Бурханы Чуулганы итгэлийн зарчим Христийн шашны итгэлийн зарчим нь Библиэс үүссэн бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы...