Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг, гэхдээ Эзэн Есүст итгэх бидний итгэл болон Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрч байгаа маань бид Бурханы шүүлтийн ажлыг аль хэдийн туулсан гэсэн үг гэж би итгэдэг. Нотолгоо болох Эзэн Есүсийн үг энэ байна: “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ(Иохан 16:7–8). Хэдийгээр Эзэн Есүс золин авралын ажил хийсэн боловч Түүнийг тэнгэр өөд гарсны дараа Пентэкостын өдөр Ариун Сүнс буун ирж, хүмүүс дээр ажиллан: “Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” гэж бид итгэдэг. Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил байх ёстой, иймээс миний эрж хайхыг хүсэж буй зүйл бол эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хоорондох ялгаа яг юу вэ? гэдэг юм.

2021-03-14

Хариулт:

Эзэн Есүсийн хийсэн зүйл золин аврах ажил байсныг та бүхэн хүлээн зөвшөөрч байгаа хойно Түүний авчирсан зам нь “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) юм бол Ариун Сүнс Пентэкостоор эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хийхээр ирсэн гэдгийг юун дээр үндэслэн тогтоосон юм бэ? Та нар зөвхөн Эзэн Есүсийн “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ(Иохан 16:7–8) гэж хэлсэнд үндэслэсэн байна. Та нар Ариун Сүнсний хийсэн ажил нь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил гэж итгэж зүрхэлж байна, гэхдээ Бурханы үгийн дагуу ингэж хэлэх үндэслэл байна уу? “Ариун Сүнс ирсэн. Түүний хийж байгаа нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил” гэж Эзэн Есүс хэлсэн үү? Эзэн Есүс хэзээ ч тэгж хэлээгүй. Эзэн Есүс ил тодоор “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48) гэж хэлсэн. Өөрийнх нь хийсэн ажил шүүлтийн ажил биш байсан гэдгийг Эзэн Есүс маш тодорхой болгосон. Эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ шүүлтийн ажлаа хийхийн тулд Эзэн Есүс үнэнийг илэрхийлэх болно. Нигүүлслийн эрин үе дэх Ариун Сүнсний ажлыг Бурханы шүүлтийн ажил гэж хэлэх нь бидний хувьд буруу юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Мэдээж бидний хувьд үнэхээр нүглээ улайж, гэмшихэд Ариун Сүнсний сэтгэл хөдлөл, гэгээрэл, гэрэлтүүлэлт шаардлагатай. Гэвч Эзэний өмнө гашуунаар уйлан нүглээ улайж, гэмших нь Ариун Сүнсний ажлын үр дүн бөгөөд энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлаас бүхэлдээ ялгаатай. Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншъя, тэгвэл шүүлт гэдэг нь үнэндээ юу болохыг бид ойлгоно.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Шүүлт’ гэдэг үгийг дурдах үед чи Еховагийн бүх газар оронд хэлсэн үг болон Есүсийн фарисайчуудад хэлсэн зэмлэлийн үгийн тухай бодох болно. Эдгээр үг хэдийгээр хатуу ч гэлээ хүнийг шүүх Бурханы шүүлт байгаагүй, ердөө л өөр өөр орчинд буюу өөр өөр нөхцөлд Бурханы хэлсэн үг байсан юм. Эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүхдээ Христийн хэлдэг үгтэй адилгүй. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Бурханы шүүлтийн ажил нууц бөгөөд Бурханы илчлэлгүйгээр хэн ч үүнийг ялган таньж чадахгүй. Энэ бол баримт. Шүүлт гэж юу болохыг, шүүлтийн ажлаар хүрч болох үр нөлөөг Төгс Хүчит Бурхан тодорхой тайлбарласан. Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын талаар бид илүү их ойлгодог. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг бүрэн гүйцэд цэвэрлэж, аврах явдал юм. Энэ бол зүгээр л хүнд зэмлэсэн, зүхсэн хэдэн үг хэлээд л болдог юм биш. Мөн хэдэн хэсэг үг илэрхийлээд хүмүүсийг нүглийн хүлээсээс чөлөөлж, Бурханы цэвэрлэгээ, авралыг хүртээдэг юм биш. Ариусгагдаж, авруулахын тулд хүн төрөлхтний ойлгох, орох ёстой үнэний бүх талыг илэрхийлж, Буханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг хүн төрөлхтөнд тайлж өгөхийн тулд Бурхан хангалттай үг хэлдэг. Энэ бол Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед илэрхийлсэн үгээс хэдэн зуу, бүр хэдэн мянга дахин илүү юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүнийг шүүх үнэн болон үгийг илэрхийлэхэд төвлөрдөг. Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг сатанлаг уг чанар, Сатанаар ялзруулагдсан мөн чанар, бодит баримтыг маань шүүж, илчилснээр Бурханы ариун, зөвт, халдашгүй зан чанар илчлэгддэг. Хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго болон шаардлага, хэн аврагдаж, хэн шийтгүүлэх гэх мэтийн тухай үнэний бүх талыг бидэнд хэлдэг. Бурханы эцсийг өдрүүд дэх шүүлтийн ажлыг туулснаар бид Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилгыг ойлгож чадна. Бид эерэг, сөрөг зүйлсийг хооронд нь ялгаж, Бурханыг улайран эсэргүүцдэг Сатаны чөтгөрийн нүүр царайг тодорхой харж чадна. Сатан хүнийг гүн ялзруулсан баримтуудыг олж харж, Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг сатанлаг уг чанараа таньдаг. Бурханы зөвт зан чанар, бүхнийг чадагч байдал, мэргэн ухаан, Бурханы эзэмшил, оршихуйн тухайд бид зарим нэг жинхэнэ ойлголттой болж, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй болдог. Бид Бурханы өмнө амьдрах үнэ цэнгүйгээ мэдрэн, ичсэндээ газар унадаг. Бид өөрсдийгөө жигшиж, хаяж, нүглийн хүлээсээс аажмаар салж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханаас үнэнээсээ эмээдэг, Бурханд дуулгавартай байдаг болно. Эдгээр нь Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг туулсны үр нөлөө юм. Зөвхөн ийм төрлийн ажил л Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил юм.

Нигүүлслийн эрин үеийг харцгаая. Эзэн Есүс зөвхөн золин аврах ажил хийж, гэмшлийн замыг тунхаглаж, Бурханы өршөөнгүй, энэрэнгүй зан чанарыг хүнд харуулсан. Хэдийгээр Эзэн Есүс бас хүнийг шүүж, фарисайчуудыг яллаж, зарим нэг хараах үг хэлсэн боловч нүглийг уучилж, гэмшлийг зааж, хүнд өршөөл, нигүүлсэл хайрлахад төвлөрсөн золин аврах ажлыг л хийсэн. Энэ бол хүний нүглийг шүүж, цэвэрлэхэд төвлөрсөн ажил биш байсан юм. Иймээс Эзэн Есүсийн ажил зөвхөн золин аврах ажлыг тойрч байсан бөгөөд хүмүүст яаж гэмших, нүглээ улайх, яаж даруу төлөв, тэвчээртэй байх, яаж баптисм хүртэх, загалмай үүрэх, зовох зэргийг заасан хязгаарлагдмал үгийг илэрхийлсэн юм. Эзэнд итгэснээр бид гэмшиж, улайхдаа зөвхөн Эзэний үгээр явах хэрэгтэй ба тэгвэл нүгэл маань өршөөгдөнө. Биднийг хуулиар яллаж, цаазын ял оноохоо болих болно. Бид Бурханд залбирч, Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрхтэй болно. Эдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Бурханы золин аврах ажлаар хүрсэн үр нөлөө байсан ба энэ нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлынхаас тэс өөр юм. Гэвч Нигүүлслийн эрин үе дэх Ариун Сүнсний ажлыг туулж, Ариун Сүнсний гэгээрэл, зэмлэл, сахилгажуулалтыг хүлээн авч, нулимстай залбирч, нүглээ улайж, биеэ зөв авч явж чадаж байвал энэ нь үнэндээ Бурханы шүүлтийг туулж, ариусгалтад хүрэх явдал юм гэж зарим хүн итгэдэг. Хэрвээ тийм бол та нар нүглийнхээ үндсийг мэдэх үү? Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарынхаа мөн чанар, хүн төрөлхтний гүнзгий завхралын үнэн, Сатаны ёрын муу мөн чанарыг мэдэх үү? Бурханы зөвт, сүр жавхлантай, халдашгүй зан чанарыг та нар мэдэх үү? Та нар нүглийн хүлээс, хяналтаас өөрсдийгөө үнэхээр салгасан уу? Сатанлаг зан чанараа цэвэрлэж, Бурханд хүндэтгэлтэй, дуулгавартай болсон уу? Хэрвээ та нар эдгээрийг биелүүлээгүй бол Бурханы шүүлтийг туyлж, ариусгалтад хүрсэн гэж хэлж яаж чадах юм бэ? Ийм маягаар ярьвал хүн бүр ойлгож байна уу? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн ажил шүүлтийн ажил биш байсан. Хаанчлалын эрин үе дэх Төгс Хүчит Бурханы ажил л эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил юм.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих