Библид: “Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10) гэж байдаг. Эзэн Есүс бидний нүглийг цагаатгаж, итгэлээр дамжуулан биднийг зөв шударга болгосон гэж бид итгэдэг. Түүнчлэн, хэрвээ хүн нэгэнтээ аврагдсан бол үүрд аврагдсан бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед бид даруй өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орно гэдэгт бид итгэдэг. Тэгвэл, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж та нар яагаад гэрчилдэг юм бэ?

2021-03-14

Хариулт:

Итгэгчид бүгд ингэж боддог: Эзэн Есүс загалмай дээр нас эцэслэхдээ биднийг золин аварсан, иймээс бид бүх нүглээс хэлтрүүлэгдсэн. Эзэн биднийг нүгэлтэн гэж харахаа больсон. Бид итгэлээрээ дамжуулан зөвт болсон ба нэг л аврагдсан бол үүрд аврагдсан. Эзэнийг эргэж ирэхэд бид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх болно. Тэгвэл, энэ үнэн мөн үү? Энэ яриаг батлах нотолгоог Бурхан хэзээ нэгэн цагт өгсөн үү? Хэрвээ энэ үзэл бодол үнэнтэй нийцэхгүй бол үр дагавар нь юу байх вэ? Эзэнд итгэдэг бид Түүний өөрийнх нь үгийг бүх зүйлийнхээ үндэс болгон ашиглах хэрэгтэй. Эзэний эргэн ирэлтэд яаж хандах тухайд энэ нь бүр ч хамаатай. Ямар ч нөхцөлд бид, Түүний эргэн ирэлтэд хүний үзэл төсөөлөлд үндэслэн хандаж болохгүй. Ийм зан авирын үр дагаврыг бодоход ч ноцтой юм. Энэ нь, фарисайчууд Мессиагийн ирэхийг хүлээх зуураа Эзэн Есүсийг загалмайд цовдолсонтой адилхан. Үр дүн нь юу байх вэ? Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлаа дуусгасан. Энэ бол үнэн, гэвч хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дуусссан уу? Энэ нь, Эзэн Есүст итгэгч бид бүгд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх шалгуурыг хангана гэсэн үг үү? Энэ асуултын хариуг хэн ч мэдэхгүй. Бурхан нэг удаа ингэж хэлсэн, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21). “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45). Бурханы үгийн дагуу, тэнгэрийн хаанчлалд орох хүмүүс өөрсдийгөө нүглээс чөлөөлж, цэвэрлэгдсэн гэдэгт бид итгэлтэй байж болно. Тэд бол Бурханы хүслийг биелүүлж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг хайрлаж, Түүнийг хүндэтгэдэг хүмүүс юм. Бурхан ариун бөгөөд тэнгэрийн хаанчлалд орох хүмүүс Түүнтэй хамт амьдрах учраас хэрвээ бид цэвэрлэгдээгүй бол тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг яаж хангах вэ? Тиймээс итгэгчид бид нүглээс хэлтрүүлэгдсэн ба тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдэг зарим хүний үзэл бол Бурханы хүслийг шал буруугаар ойлгосон явдал юм. Энэ нь хүний төсөөллөөс гаралтай, энэ бол хүний үзэл. Эзэн Есүс биднийг нүглээс хэлтрүүлсэн нь худлаа биш. Гэвч энэхүү уучлалаар дамжуулан бид бүрэн цэвэрлэгдэж, тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болсон гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй. Энэ баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэгвэл нүглээс хэлтрүүлэгдсэн хүн бүр тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж бүх итгэгч яагаад боддог юм бэ? Тэд юуг нотолгоо болгон ашигладаг вэ? Энэ баримтаа тэд яаж баталдаг вэ? Библид бичсэнчлэн тэд энэ итгэлээ Паул болон бусад элчүүдийн үгэнд үндэслэдэг гэж олон хүн хэлдэг. За тэгвэл Паул болон бусад элчүүдийн үг Эзэн Есүсийн үгийг төлөөлдөг үү гэж би та нараас асууя. Тэдгээр нь Ариун Сүнсний үгийг төлөөлдөг үү? Хүний үг Библид байж болно, гэхдээ эдгээр нь Бурханы үг гэсэн үг үү? Библиэс тодорхой харж болох нэг баримт бий: Бурханаар магтагдсан хүмүүс Түүний үгийг сонсож, Түүний ажилд дуулгавартай байж чаддаг. Тэд бол Түүний замыг дагадаг, Бурханы амласныг өвлөн авах эрхтэй хүмүүс юм. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй баримт. Хэдийгээр итгэгч бидний нүгэл өршөөгдсөн боловч бид цэвэрлэгдээгүй байгаа, бид байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсэн хэвээр байгаа гэдгийг бид бүгд мэднэ. Бурхан бидэнд ингэж тодорхой хэлсэн байдаг: “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45). “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21). Бурханы үгээс нүгэл нь өршөөгдсөн бүхэн тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг хангахгүй гэдэгт бид итгэлтэй байж болно. Хүмүүс цэвэрлэгдэх ёстой; тэд тэнгэрийн хаанчлалд орохын өмнө Бурханы хүслийг биелүүлэгч болох ёстой. Энэ бол няцаашгүй баримт юм. Бурханы хүслийг ойлгох гэдэг нь бидний санасан шиг тийм энгийн биш бололтой. Нүгэл маань өршөөгдсөнөөс болж бид цэвэрлэгдчихгүй юм байна. Бид эхлээд үнэний зарим бодит байдлыг олж авах ёстой ба Бурханы магтаалыг хүртэх ёстой. Тэгвэл тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болно. Хэрвээ бид үнэнийг хайрладаггүй, үнэндээ үнэнээс залхаж, эсвэл бүр үзэн яддаг бол, хэрвээ шагнал болон титэм эрэлхийлж, Бурханы хүслийг тоохгүй, бүр цаашилбал Бурханы хүслийг биелүүлэхгүй бол мууг хийж байгаа хэрэг биш үү? Эзэн ийм төрлийн хүнийг магтдаг уу? Хэрвээ тийм бол бид тэр хоёр нүүртэй фарисайчууд шиг болно: Хэдийгээр бид нүглээ уучлуулсан ч гэсэн тэнгэрийн хаанчлалд орох чадваргүй хэвээр байгаа. Энэ бол няцаашгүй үнэн.

Үргэлжлүүлэн нөхөрлөцгөөе. Эзэн Есүс нүглийг маань өршөөсөн. Ямар “нүглийг” Тэр өршөөсөн бэ? Эзэнд итгэж эхэлсний дараа бид ямар нүглээ улайдаг вэ? Гол нүглүүд гэж Бурханы хууль, тушаал, эсвэл үгээс урвадаг тэдгээр бодит нүглүүдийг хэлж байгаа юм. Хүмүүс бид Бурханы хууль, тушаалаас урвасан, тиймээс Түүний хуулиар яллагдаж, шийтгэгдэх байсан. Тийм учраас Эзэн Есүс золин аврах ажлаа хийхээр ирсэн. Иймээс, бид зөвхөн Эзэн Есүст залбирч, нүглээ улайж, гэмших юм бол Тэр биднийг өршөөх болно. Түүний дараа бид Түүний хуулийн дагуу яллалт, шийтгэлийн бай болохоо болих болно. Бурхан биднийг нүгэлтнүүд гэж үзэхээ болино. Ингэж бид Бурханд шууд залбирч, Бурханд хашхиран уйлж, Түүний арвин нигүүлсэл, үнэнийг хуваалцаж чадна. Энэ бол бидний үргэлж ярьдаг Нигүүлслийн эрин үе дэх “аврал”-ын жинхэнэ утга учир юм. Энэхүү “аврал” нь цэвэрлэгдэж, тэнгэрийн хаанчлалд орохтой ямар ч хамаагүй. Энэ нь хоёр тусдаа зүйл гэдгийг та нар ойлгох ёстой, учир нь нүглээ өршөөлгөж, аврагдсан бүхэн тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй. Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншицгаая, “Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүгэлтэн байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2). “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна… Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). Төгс Хүчит Бурханы үгс энэ асуултад маш тодорхой хариуллаа. Эдгээр үгийг сонсонгуутаа л бид ойлгож байна шүү дээ. Нигүүлслийн эрин үед, Эзэн Есүс хүн төрөлхтнийг нүглээс хэлтрүүлэх гэж золин аврах ажлаа хийсэн нь тэднийг итгэлээр зөвт болгож, итгэлээр аварсан юм. Гэвч нүгэл нь өршөөгдсөн хүн бүхэн тэнгэрийн хаанчлалд орж болно гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй. Учир нь Эзэн Есүс бид бүгдийн нүглийг өршөөсөн байж болох боловч сатаны уг чанарыг маань хэзээ ч өршөөгөөгүй. Бидний доторх ихэрхүү, аминчхан зан, худал хуурмаг, ёрын муу зэрэг завхарсан зан чанар маань байсаар л байна. Эдгээр зүйл бол нүглээс илүү гүнзгий юм. Тэднийг шийдэхэд илүү хүндрэлтэй. Хэрвээ сатанлаг уг чанар, ялзарсан зан чанар зэрэг Бурханыг маш эсэргүүцдэг зүйлсийг шийдэхгүй бол бид олон нүгэл үйлдэхгүй байж чадахгүй. Бид хууль зөрчихөөс ч долоон дор, илүү жигшмээр нүгэл үйлдэж ч магадгүй юм. Фарисайчууд яагаад Эзэн Есүсийг яллаж, эсэргүүцэж чадсан бэ? Тэд Түүнийг яаж загалмайд цовдолж чадсан бэ? Энэ нь, хүний сатанлаг уг чанар хэрвээ шийдэгдээгүй бол хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвасаар байна гэдгийг баталдаг.

Бид энэ олон жил Эзэнд итгэж, өөрсдөө нэг зүйлийг туулж мэдэрсэн, өөрөөр хэлбэл, хэдийгээр нүгэл маань өршөөгдсөн ч бид үргэлж нүгэл үйлдэхгүй байж чадахгүй. Бид худлаа ярьж, хуурч, нэр хүнд, байр суурь эрэлхийлэхдээ худал хуурмаг үзэл бодол ашигласаар байна. Бид хариуцлагаас хүртэл зугтааж, өөрийнхөө төлөө бусдыг асуудалд оруулдаг. Байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан гамшигтай тулгарч, эсвэл шалгалт, зовлонтой нүүр тулахдаа бид Бурханыг буруутгаж, Түүнээс урвадаг. Бурханы ажил бидний үзэлтэй нийцэхгүй байх үед бид Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, шүүдэг. Хэдийгээр бид нэрэн дээрээ Бурханд итгэдэг ч, бусад хүнийг хүндэлж, дагасаар байдаг. Хэрвээ бидэнд байр суурь байвал ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудтай яг адилаар бид өөрсдийгөө магтаж, гэрчилдэг. Бид Бурхан мэт аашилж, хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, бишрүүлэхээр оролддог. Бид бүр Бурханд барьсан тахилыг хулгайлж, өөрсдөдөө авдаг. Бид атаархуу болж, өөрсдийн шилэлт сонголт болон махан бие, сэтгэл хөдлөлийнхөө дур хүслийг дагадаг. Бид тугаа хатгаж, бүлгээ байгуулж, өөрсдийн гэсэн жижиг хаанчлалыг бий болгодог. Эдгээр нь бүгд тодорхой баримт. Хэрвээ сатанлаг уг чанар, зан чанар маань шийдэгдэхгүй бол нүгэл маань сая удаа өршөөгдсөн ч бид тэнгэрийн хаанчлалд орох эрхгүй гэдгийг бид харж чадна. Бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж чадна гэдэг баримт нь биднийг Сатанд харьяалагдсан хэвээр, Бурханы дайсан ба Түүгээр яллагдаж, шийтгэгдэх нь гарцаагүй гэдгийг харуулж байна. Яг л Библид хэлсэнчлэн, “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй, харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдастайгаар хүлээх нь гарцаагүй(Еврей 10:26–27). Төгс Хүчит Бурханы илүү ихийг уншицгаая. “Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулж, Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). Та нарын харж байгаагаар бид Эзэн Есүсээр зөвхөн золин аврагдсан боловч сатанлаг зан чанартаа амьдарч, байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байна. Нүглээс бүрэн чөлөөлөгдөж, Бурханы зүрх сэтгэлийг дагуу байхын тулд бид Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, цэвэршүүлэлтийг туулах ёстой. Тэгвэл бид тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй байх болно. Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс нэг удаа ингэж хэлсэн, “Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно(Иохан 14:2–3). Эзэн бидэнд орон байр бэлдэхээр буцаж явсан ба орон байр бэлдсэнийхээ дараа биднийг авахаар эргэж ирэх болно. Үнэн хэрэгтээ, энэхүү “авах” гэдэг нь биднийг эцсийн өдрүүдэд дахин төрүүлэх Түүний төлөвлөгөө юм. Эзэн ажлаа хийхээр ирэхдээ, Бурханы үгээр шүүж, цэвэрлэж, төгс болгохоор сэнтийнхээ өмнө биднийг аваачих болно. Гамшиг ирэхээс өмнө Тэр биднийг ялагч болгох болно. Түүний, биднийг авах үйл явц нь үнэн хэрэгтээ биднийг яаж цэвэрлэж, төгс болгох вэ гэдэг явдал юм. Эзэн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхээр газар дээр одоо ирчихсэн байна. Түүнтэй хамт амьдрахаар бид Түүний сэнтийн өмнө өргөгдөөд байна. Энэ нь Эзэн биднийг авахаар ирэх тухай зөгнөлийг бүрэн биелүүлж байгаа биш үү? Агуу гамшиг төгссөний дараа, газар дээр Христийн хаанчлал байгуулагдах болно. Агуу гамшгийн цэвэршүүлэлтээс амьд гарсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орон байртай байх болно.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Хэдийгээр Эзэнд итгэсний төлөө нүгэл маань өршөөгдөж, бид аврагдсанд тооцогдсон ч бохир, ялзарсан хэвээр үлддэг ба цэвэр байдлыг хүлээн авахын тулд нүглээс зугтааж чадаагүй. Нүглээс өршөөгдсөн гэдэг нь хуулиар яллагдахгүй байна л гэсэн үг. Энэ бол “нигүүлслээр аврагдах” гэсэн үг. Бурхан бидний нүглийг өршөөж, бидэнд ерөөлөө хайрлаж, амар тайван, нүглээ өршөөлгөсний жаргалыг бидэнд эдлүүлж, Бурханд залбирч, Бурхантай холбогдож ярих эрх өгсөн боловч хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил үүгээр дуусдаггүй. Эзэн Есүсийн золин аврах ажил нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврах Бурханы ажлын замыг засахын төлөө л байдаг. Эзэн Есүсийн золин авралгүйгээр бид Бурханд залбирч, Бурханы авралыг хүлээн авах эрхгүй байх байлаа. Бид үүнийг мэдэх ёстой. Эзэнд итгэсний төлөө бидний нүгэл өршөөгдсөн ч бид яагаад яах ч аргагүй, үргэлж нүгэл үйлдэж, нүгэл дунд амьдрахаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр байна вэ? Энэ бол Сатан бид бүгдийг, сатанлаг уг чанартай, сатаны зан чанараар дүүрэн болох хүртэл гүнзгий ялзруулсантай холбоотой. Иймээс бид нүгэл үйлдэхгүй байж чаддаггүй. Хэрвээ сатаны энэ уг чанар шийдэгдэхгүй бол нүгэл маань өршөөгдсөн ч бид дахин нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсэн хэвээр л байх юм. Ингэх юм бол бид Бурхантай нийцэлтэй болж хэзээ ч чадахгүй. Иймээс Эзэн Есүс Өөрийгөө эргэж ирэх ёстой гэж хэлсэн. Тэр хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийх юм. Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ… Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой: Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин аврах ажлаа л хийсэн. Эзэнд итгэсний төлөө бидний нүгэл өршөөгдсөн боловч нүгэлт уг чанар маань шийдвэрлэгдээгүй. Нүгэлт уг чанар бол Сатаны уг чанар юм. Энэ нь бидний дотор аль хэдийн гүн шингэж, бидний амь болжээ. Иймээс бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхгүй байж чаддаггүй. Бид сатанлаг уг чанартай байгаа нь Бурханыг эсэргүүцдэгийн маань үндсэн шалтгаан юм. Бидний нүгэл өршөөгдөж болох ч сатанлаг уг чанарыг Бурхан өршөөж чадна гэж үү? Сатанлаг уг чанар Бурхан ба үнэнийг шууд эсэргүүцдэг. Бурхан үүнийг хэзээ ч уучлахгүй. Иймээс Бурхан хүн төрөлхтнийг сатанлаг уг чанарын хүлээс, эрхшээлээс бүрэн аврах ёстой ба хүн төрөлхтнийг шүүж, гэсгээх ёстой. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлт нь завхарсан хүн төрөлхтний дотор байгаа сатанлаг уг чанар, зан чанарыг онилсон ажил юм. Бидний сатанлаг уг чанар зөвхөн шүүлт, гэсгээлтээр л шийдэгдэх үү? гэж зарим хүн асууж болох юм. Зовох замаар төлөөс төлж, бие махбодоо захирч, хүсэл зорилгоо хазаарлах замаар сатанлаг уг чанараа бид шийдэж чадахгүй юу? Чадахгүй нь тодорхой. Бурхан үнэнийг илэрхийлж, хүний уг чанар, мөн чанарыг шүүж, илчлээгүй бол завхарсан хүн төрөлхтний уг чанар яг юу болохыг хэн ч мэдэхгүй байх байлаа. Тэгвэл зовлонгийн төлөөс төлж, махан биеэ захирсан, мөн нүглийн эрхшээл, хүлээсээс зугтаж, махан биеэс даван гарахыг хүсэж байсан түүхэн дэх олон ариун хүмүүсийг харцгаая. Тэднээс хэн нь Бурханд үнэхээр дуулгавартай болохын тулд Сатаныг ялан гарч чадсан билээ? Бараг хэн ч чадаагүй. Байсан ч тэд бол Бурханы тусгайлан төгс болгосон хүмүүс юм. Гэвч ийм хүн хэд байсан билээ? Бурханы шүүлт, гэсгээлт байгаагүй учраас л бидний сатанлаг зан чанарыг цэвэрлэж чадаагүй. Улмаар бидний амь зан чанар өөрчлөгдөж чадаагүй. Хүний арга хэрэгслийг ашиглан хүн төрөлхтний сатанлаг уг чанарыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг батлахад энэ баримт хангалттай. Хүн үнэн, амийг олж, мөнх амийн замыг хүлээн авахын өмнө Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, сорилт, цэвэршүүлэлтийг туулах ёстой. Зөвхөн ингэж л хүний сатанлаг уг чанар бүрэн шийдвэрлэгдэнэ. Ийм учраас Эзэн Есүсийн золин аврах ажлын үндсэн дээр, хүн төрөлхтнийг сатаны уг чанарын хүлээс, хяналтаас бүрэн аврахын тулд Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажлаа хийснээр хүн төрөлхтөн цэвэрлэгдэж, Бурханы авралыг хүлээн авч, Бурханаар авахуулах юм. Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажил хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, авардаг гэдгийг харж болно. Энэ бол үнэн.

Бурхан яагаад эцсийн өдрүүдэд завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээх ажил хийдэг вэ? Энэ асуудлыг ойлгохын тулд бид Бурхан хүн төрөлхтнийг зүгээр л ажлын нэг, хоёр үе шатаар бүрэн авардаггүй гэдгийг мэдэх ёстой. Харин ч Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үе гэсэн ажлын гурван үе шатаар энэ нь дамждаг. Ажлын энэ гурван үе шат л хүн төрөлхтнийг Сатаны эзэмшлээс бүрэн аварч чаддаг бөгөөд эдгээр нь л хүн төрөлхтнийг аврах Бурханы бүх ажлыг бүрдүүлдэг. Хуулийн эрин үед Ехова Бурхан газар дэлхий дээрх амьдралд нь хүнийг залж чиглүүлэхийн тулд хууль, тушаал гаргасан бөгөөд Бурхан ямар хүмүүсийг ерөөж, ямар хүмүүсийг хараадаг болох, мөн юу зөв шударга, юу нүгэлтэй болохыг хүн төрөлхтөн эдгээрээр дамжуулан мэдэж чадсан юм. Гэвч Хуулийн эрин үеийн сүүл үед Сатан хүн төрөлхтнийг улам гүн гүнзгий завхруулсан тул бүх хүн нүгэлд амьдарч байлаа. Тэд хуулийг дагаж мөрдөж чадалгүй, эдгээр хуулиар яллагдаж, хараалгах аюултай нүүр тулжээ. Тиймээс Нигүүлслийн эрин үеийд Эзэн Есүс золин авралын ажил хийхээр ирж, хүнд нүглээ улайж, гэмшиж, эдгээрээ уучлуулах боломж олгон, улмаар хүнийг хуулиар яллагдаж, хараалгахаас чөлөөлж, түүнд Бурханы өмнө очин залбирах, Бурхантай ярилцан, арвин их нигүүлсэл болон үнэнийг нь эдлэх эрхтэй байх боломж олгосон юм. Энэ бол “аврагдах” гэдгийн жинхэнэ утга учир билээ. Гэвч Эзэн Есүс ердөө нүглийг маань уучилсан болохоос нүгэлт уг чанар, сатанлаг зан чанарыг маань уучлаагүй юм. Бидний сатанлаг уг чанар одоо ч оршсоор байдаг. Бид нүгэл үйлдэн, нүглээ улайж, дараа нь дахин нэг удаа нүгэл үйлдэх ёрын тойрог дотор оршсоор байгаа бөгөөд нүгэлт уг чанарынхаа хязгаарлалт, хяналтаас чөлөөлөгдөх ямар ч аргагүй байдаг. Шаналахдаа бид Бурхан руу ийнхүү хашхирсан юм: “Би үнэхээр шаналж байна! Нүглийн хязгаарлалт, хяналтаас би яаж ангижирч чадах вэ?” Энэ бол Эзэнд итгэгчдийн хувьд бид бүхэнд нийтлэг байдаг туршлага, ойлголт билээ. Гэвч бид нүгэлт уг чанараа өөрсдөө шийдвэрлэх чадваргүй юм. Хүн төрөлхтнийг аврах ажлыг ямар ч хүн хийж чадахгүй. Зөвхөн Бурхан буюу Бүтээгч л хүн төрөлхтнийг аварч, биднийг Сатан болон нүглээс чөлөөлж чаддаг. Тэр л биднийг Сатаны эзэмшлээс аварч чаддаг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг тул бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг тул зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг тул хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь). Бурхан бол итгэмжит. Бурхан хүн төрөлхтнийг авардаг тул үүнийгээ бүрэн хийх болно. Тэрээр хэзээ ч замын голоос бууж өгөхгүй. Ийм учраас Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг бүрмөсөн аврахын тулд эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэрээр хүн төрөлхтний сатанлаг уг чанар болон сатанлаг зан чанарын асуудлыг бүрмөсөн шийдвэрлэхийн тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Хүн төрөлхтөн нүглээс ангижирч, аврал хүртэж, Бурханаар авхуулаг гэсэндээ Тэр үүнийг хийдэг. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы хийдэг шүүлтийн ажил нь завхарсан хүн төрөлхтөнд яг хэрэгтэй зүйл төдийгүй хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы гүйцэтгэх ёстой ажлын гол үе шат юм. Энэ нь Эзэн Есүсийн дараах зөгнөлийг биелүүлдэг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). “үнэний Сүнс” гэдэг нь эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, үнэнийг илэрхийлэн, шүүлтийн ажил хийхийг хэлдэг. Бид аврал хүртэж, Бурханаар авхуулахын тулд Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагахад л болох юм. Энэ бол Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг үнэхээр туулсан бүх хүний баталгаажуулж чадах зүйл билээ. Бурхан яагаад эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдэг вэ гэдгийг ингээд ярихаар хүн бүр ойлгож чадах учиртай, тийм биз?

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Дараах: Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг, гэхдээ Эзэн Есүст итгэх бидний итгэл болон Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрч байгаа маань бид Бурханы шүүлтийн ажлыг аль хэдийн туулсан гэсэн үг гэж би итгэдэг. Нотолгоо болох Эзэн Есүсийн үг энэ байна: “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” (Иохан 16:7–8). Хэдийгээр Эзэн Есүс золин авралын ажил хийсэн боловч Түүнийг тэнгэр өөд гарсны дараа Пентэкостын өдөр Ариун Сүнс буун ирж, хүмүүс дээр ажиллан: “Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” гэж бид итгэдэг. Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил байх ёстой, иймээс миний эрж хайхыг хүсэж буй зүйл бол эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хоорондох ялгаа яг юу вэ? гэдэг юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг, гэхдээ Эзэн Есүст итгэх бидний итгэл болон Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрч байгаа маань бид Бурханы шүүлтийн ажлыг аль хэдийн туулсан гэсэн үг гэж би итгэдэг. Нотолгоо болох Эзэн Есүсийн үг энэ байна: “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” (Иохан 16:7–8). Хэдийгээр Эзэн Есүс золин авралын ажил хийсэн боловч Түүнийг тэнгэр өөд гарсны дараа Пентэкостын өдөр Ариун Сүнс буун ирж, хүмүүс дээр ажиллан: “Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” гэж бид итгэдэг. Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил байх ёстой, иймээс миний эрж хайхыг хүсэж буй зүйл бол эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хоорондох ялгаа яг юу вэ? гэдэг юм.

Хариулт: Эзэн Есүсийн хийсэн зүйл золин аврах ажил байсныг та бүхэн хүлээн зөвшөөрч байгаа хойно Түүний авчирсан зам нь “Гэмшицгээ:...

Messenger дээр бидэнтэй холбоо барих