Бид Паулын үлгэр жишээг дагадаг ба сайн мэдээ түгээн, Эзэнд гэрчлэл хийж, Эзэний чуулгануудыг хариулж, Паулын: “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан” (2 Тимот 4:7) хэмээн хэлсэн шиг Эзэний төлөө маш шаргуу ажилладаг. Энэ нь Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг биш үү? Ийм маягаар хэрэгжүүлэх нь бид өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд ороход тохирно гэсэн үг, тэгвэл тэнгэрийн хаанчлалд хүргэгдэхээсээ өмнө бид яагаад эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт болон ариусгалтын ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

2021-03-14

Хариулт:

Энэ асуулт их чухал. Энэ нь, тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэж чадах эсэхтэй маань холбоотой. Паулын жишээг дагаж, Эзэний төлөө зарцуулж, ажиллаж байгаа нь Эзэний замыг дагаж байгаатай адил бөгөөд Эзэнийг ирэхэд тэнгэрийн хаанчлалд очих эрхтэй гэж Эзэний олон итгэгч боддог. Энэ нь олон хүний үзэл болсон байна. Энэ үзэл Эзэний үгэнд үндэслэж байна уу? Бид ийм байдлаар эрэлхийлбэл энэ нь Эзэний зүрх сэтгэлийг таатай болгох уу? Эзэний төлөө Паултай адил ажилласнаар бид Эзэний замыг үнэхээр дагаж байна уу? Бид тэнгэрийн хаанчлалд очих шаардлагыг хангах уу? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ(Матай 7:21–23). Эзэн Есүс үүнийг тодорхой хэлсэн байна. Зөвхөн Бурханы хүслийг дагадаг хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадна. Өөрсдийгөө золисолж, зарлагадаж, ажилладаг хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Эзэн Есүс хэлээгүй. Эсрэгээрээ, зөгнөл хэлж, Эзэний нэрээр диаволыг хөөж, олон гайхалтай үйлс хийсэн махруу ажилчдыг Эзэн сайшаагаагүйгээр үл барам, тэднийг бүр хорон муу гэж тодорхойлсон. Паулын хэлсэн, “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7–8) гэх үг Эзэн Есүсийн үгтэй зөрчилддөг гэдгийг бид харж болно. Энэ бол Эзэний санаатай үндсээрээ тохирохгүй байгаа юм. Тэнгэрийн хаанчлалд хүргэгдэх тухайд бол Эзэн Есүсийн тодорхой хэлсэн ганц л батлагдсан зам байна: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). “Эзэнтэй хамт оройн зоог барих” гэдэг нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авахыг хэлж байгаа юм. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авснаар бид бүх үнэнийг ойлгож, цэвэрлэгдэж, төгс болгуулдаг бөгөөд эдгээр нь Эзэнтэй оройн зоог барихын үр дүн юм. Иймээс эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, цэвэрлэгдсэн хүмүүс л тэнгэрийн хаанчлалд үнэхээр орно гэдэгт бид итгэлтэй байж болно.

Эзэний итгэгчид бид Эзэн Есүс Христэд л итгэдэг. Эзэн Есүс Христ л үнэн, зам, амь мөн. Тэгвэл тэнгэрийн хаанчлалд хэрхэн орох вэ гэдэг нь эцэстээ Эзэн Есүсийн үгэнд үндэслэх ёстой. Паул бол ердөө сайн мэдээ номлодог элч байв. Тэр Эзэний нэрийн өмнөөс ярьж чадахгүй байсан. Түүний сонгосон зам тэнгэрийн хаанчлалд хүрэх зам байсан байх албагүй, Учир нь Паулын замыг Эзэн Есүс зөв гэж гэрчлээгүй юм. Үүнээс гадна Эзэн Есүс Паулын замыг дагахыг хүмүүст захиагүй. Тэнгэрийн хаанчлалд очих замаа сонгохдоо бид зөвхөн Паулын үгээр явбал замаа алдахад амархан. Дөнгөж сая уншсан Эзэн Есүсийн үгийн хэсэг маш чухал: “харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно.” Энэ өгүүлбэр Эзэний үгэнд итгэх ёстойг бидэнд хэлж байна. Тэнгэрийн хаанчлалд очих цорын ганц зам бол Бурханы хүслийг дагах явдал юм. Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхээр Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэн ирэх үед бид Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Бурханы шүүлт гэсгээлтээр төгс болгуулж, цэвэрлэгээг хүлээн авч чадвал бид Бурханы хүслийг дуулгавартай дагадаг төрлийн хүмүүс болж тэнгэрийн хаанчлалд орох болзол хангах юм. Энэ бол тун тодорхой. Номлож, Эзэний нэрээр номлол айлдаж, диаволыг хөөж, гайхамшиг үзүүлэхэд л анхаардаг хүмүүсийн тухайд, тэд Эзэний үгийг хэрэгжүүлэхэд анхаарал тавилгүйгээр Эзэнийг мэдэж чадах уу? Тэд Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс мөн үү? Эзэн Есүс яагаад “Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл(Матай 7:23) гэж хэлсэн бэ? Судрын энэ хэсэг үнэхээр чухал; үүнийг бодож үзүүштэй! Тухайн үед Иудейн фарисайчууд сайн мэдээ түгээхээр газар нутаг, далай тэнгисээр нэг аялахдаа асар их бэрхшээл туулж, маш их зовлон үзсэн гэдгийг бид бүгд мэднэ. Гаднаас нь харахад тэд Бурханд үнэнч мэт санагддаг ч Бурханы үгийг хэрэгжүүлэхийн оронд тэд үнэн хэрэгтээ зөвхөн шашны зан үйл, дүрэм журмыг дагахад ач холбогдол өгч байжээ. Тэд Бурханы тушаалыг дагаагүй. Тэд бүр Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Тэдний хийсэн зүйл Бурханы хүслийг бүрэн зөрчиж, Бурханы замаас хазайсан. Иймээс Эзэн Есүс тэднийг яллаж, хараасан юм: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татан, тэгэх үедээ түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог(Maтай 23:15). “Хүн Эзэний төлөө шаргуу ажиллаж байгаа цагт Эзэнийг ирэхэд тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэнэ” гэх санаа бол гагцхүү хүний үзэл, төсөөлөл бөгөөд Эзэний үгтэй огт нийцдэггүй нь илэрхий. Аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орохоор эрж хайж байгаа маань зөв боловч энэ нь эцэстээ Эзэн Есүсийн үгэнд үндэслэсэн байх ёстой. Хэрвээ бид Эзэн Есүсийн үгийг үл хайхарч, Паулын үгийг үндэс болгон Паулын хэрэгжүүлэлтийг эрэл хайгуулын зорилгоо болговол бид яаж Эзэний магтаалыг хүртэх билээ? Хэрвээ Библийн энэ хоёр хэсгийг ойлгох юм бол эцэст нь бид тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг мэдэх болно.

Үнэн хэрэгтээ, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн авахын өмнө бид бүгд Эзэний нэрийг өндөрт өргөж, бүхнээ золиосолж, Эзэний нэрээр хөдөлмөрлөж, номловол Эзэний үгийг хэрэгжүүлж, Түүний замыг дагаж байгаа хэрэг бөгөөд Эзэнийг ирэхэд тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Хожим нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн авсныхаа дараа би Төгс Хүчит Бурханы энэ үгийг харсан: “Ажлын тухайд гэвэл, Бурханы төлөө ийш тийш гүйж, хаа сайгүй номлож, Түүний төлөө зарлагадах нь ажил юм гэж хүн боддог. Ингэж бодох нь зөв хэдий ч хэт өрөөсгөл байдаг; Бурхан хүнээс гагцхүү Өөрийнх нь төлөө ийш тийш гүй гэж шаарддаг юм биш; үүнээс гадна, энэ ажил нь сүнсний доторх үйлчлэл, хангалттай хамаатай… Ажил гэдэг нь Бурханы төлөө ийш тийш гүйхийг хэлдэг юм биш, харин хүний амь болон хүний амьдран харуулдаг зүйл Бурханд таашаал өгч чаддаг эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүмүүс Бурханд үнэнч байдал, Бурханы талаарх мэдлэгээ ашиглан Бурханы тухай гэрчлэх, бас хүнд үйлчлэхийг хэлдэг. Энэ нь хүний хариуцлага төдийгүй бүх хүний ойлгох ёстой зүйл юм. Ажил чинь та нарын оролт бөгөөд Бурханы төлөө ажиллах явцдаа та нар орохоор эрэлхийлж байгаа гэж хэлж болно. Бурханы ажлыг туулна гэдэг нь Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэддэг байх төдийхнийг хэлдэггүй; гол нь чи Бурханы талаар хэрхэн гэрчлэхээ мэддэг, Бурханд үйлчилж чаддаг, хүнд үйлчилж, хүнийг хангаж чаддаг байх ёстой. Энэ нь ажил, бас та нарын оролт юм; энэ нь хүн бүрийн гүйцэлдүүлэх ёстой зүйл билээ. Бурханы төлөө ийш тийш гүйж, газар сайгүй номлоход л анхаардаг атлаа хувийн туршлагаа үл анзааран, сүнслэг амьдралд орохоо орхигдуулдаг хүн олон бий. Бурханд үйлчилдэг хүмүүс үүнээс үүдэн Бурханыг эсэргүүцэгчид болсон юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 2). Төгс Хүчит Бурханы үгийг хараад хүний ажилд тавих Бурханы шаардлага бол ганцхан нааш цааш гүйж зовоод, Бурханд зориулахын нэр биш гэдгийг би ухаарсан. Энэ нь үндсэндээ Бурханы үгийг хэрэгжүүлж туулах бидний чадвар, бодит туршлагаараа Бурханы үгийг ойлгосноо илэрхийлэх бидний чадвар ба Бурханы үгийн бодит байдалд ороход ах эгч нарыгаа дагуулах зэргийг хэлдэг. Зөвхөн ийм төрлийн ажил л Бурханы хүслийг хангана. Олон жил Бурханд итгэж явснаа эргэж санахаар, хэдийгээр би Эзэний нэрээр хаа сайгүй, шуурга бороонд ч номлолын ажил хийж, зарим бэрхшээл туулж, төлөөс төлсөн ч Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад анхаарал хандуулдаггүй байсны улмаас Эзэний үгийг яаж хэрэгжүүлж байсан талаараа туршлага, гэрчлэл ярьж чаддаггүй байжээ. Номлолынхоо ажилд би зөвхөн хоосон үг, Библийн зарим сургаалын тухай л ярьж чаддаг ба ах эгч нартаа шашны зан үйл, дүрмийг дагах тухай л заадаг байж. Энэ тэгэхээр яаж ах эгч нарыг Бурханы үгийн бодит байдал руу хөтлөх юм бэ? Түүгээр ч зогсохгүй, номлолын ажлаа хийхдээ хүмүүсийн анхаарлыг татахын тулд би өөрийгөө ч гайхуулж, ихэвчлэн өөрийнхөө бодлын дагуу үйлдэл хийж, Эзэний шаардлагын эсрэг явдаг байсан. Ямар нэг зүйл золиосолж, бэрхшээл туулж, Эзэний төлөө ямар нэг төлөөс төлснөөрөө би Эзэнийг хамгийн их хайрладаг, Эзэнд хамгийн үнэнч хүн болсон гэж өөрийгөө бодож байжээ. Тэнгэрийн хаанчлалд очих ерөөл хайрлахыг би Бурханаас ичгүүргүйгээр шаардаж, өөрийгөө бусдаас өндөрт тавьж, идэвхгүй, сул дорой байсан ах эгч нартаа дургүй хүрч байлаа. Эзэний төлөө ажиллахад урам зоригтоо найдаад, Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад анхаарал хандуулалгүй, Эзэнд итгээд олон жил болсны дараа Эзэний талаар ямар ч мэдлэггүй, зүрх сэтгэлдээ түүнээс айх айдасгүй болж, амь зан чанар маань хувирсныг бол дурдаад ч яахав. Эзэнд маш олон жил итгээд, их бэрхшээл туулж, зарлагадсан учраас би ихэрхүү, хэнд ч захирагдахгүй болж байсан юм. Би бүр худал хуурмаг, заль мэх ч гаргаж, бүх төрлийн Сатаны зан чанар надаас илэрч байсан юм. Би хэчнээн шаргуу ажиллаж байсан ч үүнд Эзэний үгийн хэрэгжүүлэлт, Эзэнд дуулгавартай байдал огт байхгүй байлаа. Ингэхээр яаж Бурханыг ойлгож авч чадах билээ? Үнэний бодит байдал үгүй, Бурханы тухай ойлголтгүй над шиг хүний хувьд хийсэн бүхэн маань Эзэнийг эсэргүүцэж, доромжилсон бус уу? Би яаж Эзэнд гэрчлэл хийж, Эзэнийг өргөмжилж чадах юм бэ? Төгс Хүчит Бурханы ажлыг туулсны дараа л би Эзэн Есүсийн үгийн жинхэнэ утгыг ойлгосон бөгөөд Эзэнд хэчнээн олон жил итгэсэн ч бай, хэр шаргуу ажилласан ч бай хамаагүй, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг туулахгүйгээр бид хэзээ ч Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй, Бурханы хүсэлд дуулгавартай хүн болохгүй гэдгийг ухаарсан юм. Энэ бол туйлын үнэн.

Шашны пасторууд болон ахлагч нарыг харцгаая. Хэдийгээр тэд Эзэний төлөө хөдөлмөрлөхийн тулд бүх зүйлээ хойш тавьсан ч тэд ямар ажил хийж байсан юм бэ? Тэдний ажлын шинж чанар юу вэ? Эзэнд маш олон жил итгэсэн мөртлөө тэд хэзээ ч үнэнийг эрэлхийлээгүй. Тэд Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, Бурханд итгэх бидний итгэл, амийн оролттой холбоотой бодитой асуудлуудыг шийдвэрлэж чаддаггүй. Тэд итгэгчдийг хуурч, мэхлэхийн тулд ихэвчлэн Библи дэх хоосон онолын тухай ярьж, хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлж, дагуулах гэсэндээ Эзэний төлөө хэр хол аялснаа, хэр их ажил хийснээ, хэр зовлон шаналал амссанаа, хэдэн чуулган барьснаа гэрчилдэг. Үр дүнд нь өчнөөн жил ажилласны дараа үнэнийг ойлгож, Бурханыг мэдэхэд ах эгч нараа хөтөлж чадахаа болиод зогсохгүй, ах эгч нараар өөрсдийгөө шүтэн мөргүүлж, тэднээр өөрсдийгөө дагуулж, өөрийн мэдэлгүй хүнийг шүтэж, Бурханаас урвах замд оруулж байна. Пастор, ахлагч нар ийм маягаар ажиллаж, зарцуулснаар Эзэний замыг дагаж байна уу? Тэд Бурханы эсрэг ёрын муу зүйл хийж байгаа биш гэж үү? Ялангуяа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлын тухайд, пастор, ахлагч нарын ихэнх нь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг бол үнэн, Төгс Хүчит Бурханы ажил бол Ариун Сүнсний ажил гэдгийг мэдэж байгаа, гэвч тэд Түүний үг, ажлыг эрж хайдаггүй, судалж шинжилдэггүй. Байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд тэд Төгс Хүчит Бурханыг яллан, эсэргүүцэж, шашны ертөнцийг агаар орохгүй, ус нэвтрэхээргүй орчинд цоожлохын тулд улайран цуурхал зохиож, янз бүрийн утгагүй зүйлс, худал хуурмагийг тарааж байна. Тэд хэнд ч үнэн замыг хайж, судлахыг зөвшөөрөхгүй, Бурханы ажилд гэрчлэл хийхээр сүмд орохыг хүмүүст хориглож байна. Төгс Хүчит Бурханыг гэрчилдэг хүмүүсийг барьж, шахан хавчихад хүртэл тэд ёрын муу Хятадын Коммунист Намтай сүлбэлдэж байна. Тэд илт Бурханы эсрэг үйлдэж байгаа биш гэж үү? Тэдний Бурханы эсрэг хийсэн нүгэл дээр үед Эзэн Есүсийн эсрэг байсан фарисайчуудын нүглээс ч долоон дор! Эдгээр баримтад үндэслэн, Эзэний нэрээр шаргуу хөдөлмөрлөж, зарлагадах нь Бурханы хүслийг дагахтай адилхан гэж хэлж болох уу? Эзэний нэрийг барьж, Эзэний замыг сахиж, Эзэний төлөө алхаж, зарлагадаж байгаа цагт тэнгэрийн хаанчлалд хүргэгдэх шалгуурыг бид хангаж байна гэж хэлж болох уу? Төгс Хүчит Бурханы үгээс дахин хэдэн хэсгийг уншвал бид ойлгох болно.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханыг дагах явцдаа үргэлж зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож үзээгүй. Чи бас ‘Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэр нь шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа’ гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч ариун бус зүйлээр сэвтээгүй: Үүнд хүний ямар ч хүсэл байдаггүй ба махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг).

Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Үүнийг Төгс Хүчит Бурханы үгэнд тодорхой хэлсэн байна. Бурхан бол ариун ба зөвт юм. Ёс бусын, завхарсан хүмүүс Түүний хаанчлалд орохыг Бурхан хатуу хориглодог.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

“Бид Эзэний төлөө шаргуу ажиллаж, Эзэний нэр болон замыг баримталдаг. Гэтэл яагаад тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж?” хэмээн олон хүн асууж байна. Энэ нь ердөө Бурханы хүслийг дагадаг эсэхийн маань тухай асуудал биш юм. Хамгийн чухал зүйл гэвэл бидний нүгэлт уг чанар шийдвэрлэгдээгүй. Иймээс амь зан чанартаа өөрчлөлт гаргаж, тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг хүн болохын тулд цэвэрлэлт хүлээн авахад эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг туулах шаардлагатай юм. Энэ маягаар л хүн тэнгэрийн хаанчлалд хүргэгдэхэд тэнцэж чадна. Бид яагаад үргэлж өдрөөр нүгэл үйлдэн, шөнөөр нүглээ улайж, нүглээс хэзээ ч татгалзаж чаддаггүй вэ? гэдгээ одоо ойлгож болох юм. Уг шалтгаан нь гэвэл Сатаны уг чанар маань бөгөөд энэ нь Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрслэхэд биднийг ихэвчлэн жолооддог. Бид үргэлж нүглээ улайж, Эзэнд гэмшдэг ч гэсэн нүглийн хүлээсээс мултарч чаддаггүй. Эзэнд итгэдэг бүх итгэгчийн ацан шалаа, байр байдал ийм байдаг. Учир нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажил л хийсэн тул хүн нүглээ уучлуулж, Бурханд залбирч, Бурхантай ярилцаж, Бурханы нигүүлсэл болон ерөөлийг эдлэх эрхтэй болж чадсан юм. Гэхдээ Эзэн Есүсийн золин авралын ажил бидний сатанлаг уг чанарыг өршөөлгүйгээр зөвхөн нүглийг маань л уучилжээ. Бид Эзэний нэрээр шаргуу ажиллаж, ийш тийш гүйн, зарлагадах чадвартай байсан ч гэсэн нүглийн хяналт, хүлээсээс мултарч мөн л чадаагүй. Иймээс Эзэн Есүс нүгэлт уг чанар болон сатанлаг зан чанарыг маань шийдвэрлэхээр эцсийн өдрүүдэд эргэн ирнэ гэж хэлсэн юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлын сууринд үндэслэн хүнийг шүүж, цэвэрлэх ажлаа явуулахаар ирсэн. Бурхан үнэнийг илэрхийлснээр хүний сатанлаг уг чанарыг илчилж, шүүж, хүний сатанлаг зан чанарыг цэвэрлэдэг, ингэснээр бид Сатаны нөлөөнөөс бүрэн чөлөөлөгдөж, Бурханаар авруулж, авхуулж чаддаг. Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая: “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Сатан биднийг гүн гүнзгий завхруулсан гэдгийг Төгс Хүчит Бурханы үгээс бид ухаардаг. Сатаны уг чанар бидний гүнд байдаг. Хэдийгээр Эзэн Есүсийн золин авралын ажлаар бидний нүгэл уучлагдаж, Эзэн Есүсийн нигүүлслээр бид Бурханы өмнө амьдарч чадсан боловч бидний доторх Сатаны уг чанар шийдвэрлэгдээгүй учраас одоо ч бид сатанлаг зан чанарын дотор амьдарч, Бурханы үгийг хэрэгжүүлэх, Бурханы үгийн дагуу амьдралаа хөтлөх чадваргүй амьдарсаар байна. Энэ бол эцэст нь Бурханы олж авах хүмүүс биш юм. Бурханы олж авах хүмүүс нь завхарсан зан чанараа цэвэрлүүлж, завхралаас ангижирсан, Бурханы хүсэлд дуулгавартай хүмүүс байдаг. Иймээс нүглийнхээ уг үндэс буюу өөрсдийн доторх сатанлаг зан чанарыг шийдвэрлэхэд Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил одоо ч бидэнд хэрэгтэй. Бид сатанлаг зан чанараа цэвэрлүүлж, Сатаны нөлөөнөөс бүрэн ангижраад, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөж чадах үедээ Бурханаар үнэхээр авруулж, авхуулсан байх бөгөөд Бурханы амлалтад тэнцэн, хаанчлалд нь орох болно. Энэ нь ямар ч эргэлзээгүй юм.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Эзэн эргэн ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг. Энэ нь Илчлэлийн номон дахь агуу цагаан сэнтийн шүүлтээс өөр юм шиг санагдаж байна. Агуу цагаан сэнтийн шүүлт нь диавол Сатанд харьяалагддаг үл итгэгчид рүү чиглэдэг гэж шашны хүрээний ихэнх хүмүүс боддог. Эзэнийг ирэх үед итгэгчид тэнгэр лүү өргөгдөх ба дараа нь Тэр үл итгэгчдийг устгахын тулд гай гамшиг илгээнэ. Тэр нь агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Та нар эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын эхлэлийг гэрчилдэг боловч үл итгэгчдийг устгахын тулд Бурхан ямар нэгэн гай гамшиг авчирч байгааг бид хараагүй. Тэгвэл энэ нь яаж агуу цагаан сэнтийн шүүлт байх юм бэ?

Хариулт: Ах эгч нар аа, Библийг үнэхээр ойлгодог бүх хүн Илчлэлийн Номд зөгнөгдсөн агуу цагаан сэнтийн шүүлт бол эцсийн өдрүүд дэх Бурханы...

Messenger дээр бидэнтэй холбоо барих