Эзэн эргэн ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг. Энэ нь Илчлэлийн номон дахь агуу цагаан сэнтийн шүүлтээс өөр юм шиг санагдаж байна. Агуу цагаан сэнтийн шүүлт нь диавол Сатанд харьяалагддаг үл итгэгчид рүү чиглэдэг гэж шашны хүрээний ихэнх хүмүүс боддог. Эзэнийг ирэх үед итгэгчид тэнгэр лүү өргөгдөх ба дараа нь Тэр үл итгэгчдийг устгахын тулд гай гамшиг илгээнэ. Тэр нь агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Та нар эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын эхлэлийг гэрчилдэг боловч үл итгэгчдийг устгахын тулд Бурхан ямар нэгэн гай гамшиг авчирч байгааг бид хараагүй. Тэгвэл энэ нь яаж агуу цагаан сэнтийн шүүлт байх юм бэ?

2021-03-15

Хариулт: Ах эгч нар аа, Библийг үнэхээр ойлгодог бүх хүн Илчлэлийн Номд зөгнөгдсөн агуу цагаан сэнтийн шүүлт бол эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн үзэгдэл гэдгийг мэддэг. Завхарсан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахаас эхлэн эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан ирсэн. Энэ нь агуу цагаан сэнтийн шүүлт аль хэдийн эхэлсэн гэсэн үг. Шүүлт Бурханы гэрээс эхлэх ёстой. Гамшгийн өмнө Бурхан эхлээд бүлэг ялагчдыг бий болгох болно. Тэгээд энэ ёрын муу эринийг усттал Бурхан агуу гамшгийг буулгаж, сайныг шагнаж, ёрын мууг шийтгэж эхлэх болно. Эцсийн өдрүүд дэх Бурханы агуу цагаан сэнтийн шүүлт тэр үед бүрэн гүйцэд дуусах юм. Тэгээд Бурхан шинэ эрин эхлүүлэхээр ил гарч ирнэ. Бид бүгд үүнийг яг одоо тодорхой харж болно. Агуу гамшгийг ёрлосон дөрвөн дараалсан цуст сар аль хэдийн харагдсан. Агуу гамшгууд ойрхон байна. Агуу гамшиг ирэх үед, Бурханыг эсэргүүцдэг, шүүдэг, шөргөөцөлддөг хэн бүхэн болон Сатаны үр сад гамшигт устгагдах болно. Энэ агуу цагаан сэнтийн шүүлт биш гэж үү? Библийн зөгнөлүүдээс, Эзэний ирэлт нууц ирэлт ба ил ирэлт гэсэн хоёр шатанд хуваагдсаныг бид харж болно. Эхлээд Эзэн хулгайч шиг ирнэ, энэ нь бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийж, үнэнийг илэрхийлэхээр нууцаар ирнэ гэсэн үг. Гол зорилго нь бүлэг ялагчдыг төгс болгох юм. Энэ нь “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” гэдэг зөгнөлийг биелүүлж байна. Бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүхээр нууцаар ирэх үед эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил аль хэдийн эхэлсэн. Ажлын эхний хэсэг нь Бурханы гэрт шүүлтийг эхлүүлэх явдал. Үүгээр Бурхан, Өөрийнх нь дуу хоолойг сонсож, өмнө нь хүргэгдсэн хүмүүсийг цэвэрлэж, авраад тэднийг ялагчид болгох юм. Тэгээд Бурханы агуу ажил биелж, агуу гамшгууд эхэлнэ. Энэ хуучин ертөнцийг шийтгэж, устгахын тулд Бурхан гамшгийг ашиглах болно. Ингэж Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил оргилдоо хүрнэ. Бурхан үүлэн дээр ил илрэх үед Түүнийг шүүлтийн ажил бүрэн дууссан байх болно. Тэнгэрийн хаанчлал дагаад гарч ирнэ. Энэ нь шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирэх тухай зөгнөлийг биелүүлдэг. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Бурханы ажлын нэг тал нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Түүний үгээр дамжуулан сонгогдсон хүмүүсийг олж авах явдал; нөгөө тал нь янз бүрийн гамшгаар дамжуулан бүх тэрслүү хөвгүүдийг байлдан дагуулах явдал юм. Энэ нь Бурханы өргөн цар хүрээтэй ажлын нэг хэсэг билээ. Ийм маягаар л Бурханы хүсдэг газар дээрх хаанчлал бүрэн хэрэгжих бөгөөд энэ нь шижир алт мэт Бурханы ажлын нэг хэсэг юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 17-р бүлэг). Төгс Хүчит Бурханы үг эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа маш нарийн зөв дүгнэсэн. Үүнийг бид хялбархан ойлгож болно. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт нь Илчлэлийн Номонд зөгнөсөн агуу цагаан сэнтийн шүүлт юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн дагуу үхсэнийг шүүх номыг нээх, амийн номыг нээх тухай Илчлэлийн зөгнөл ер нь юу болохыг бид бас ойлгож болно. Үнэндээ үхэгсдийг шүүх номыг нээх гэдэг нь Өөрийг нь үгүйсгэж, эсэргүүцдэг бүхнийг шүүх Бурханы шүүлт юм. Энэ шүүлт бол тэдний яллалт, шийтгэл, сүйрэл юм. Амийн номыг нээх гэдэг нь Бурханы гэрээс эхэлдэг шүүлтийг хэлдэг, өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан, Өөрийнх нь сэнтийн өмнө хүргэгдсэн бүхнийг цэвэрлэж, шүүхийн тулд үнэнийг илэрхийлэхийг хэлдэг. Төгс Хүчит Бурханы шүүлтийг хүлээн авч, Түүний өмнө хүргэгддэг Бурханы сонгосон эдгээр хүмүүс бүгд Бурханы шүүлт, цэвэрлэгээ, авралын бай юм. Бурханы гэрээс эхэлдэг шүүлт нь гамшгийн өмнө энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө юм. Зөвхөн энэ бүлэг хүмүүс л амийн номд нэр нь бичигдэх ухаалаг охид бөгөөд Илчлэлийн Номд зөгнөсөн 144,000 ялагч, эцэстээ тэнгэрийн хаанчлалд орж, мөнхийн амь өвлөж авах хүмүүс юм. Энэ нь Илчлэлийн 14:1–5 дахь зөгнөлийг биелүүлж байна. “Намайг харахад Сион уулан дээр Хурга зогсож байлаа, духан дээрээ Түүний Эцэгийн нэрийг бичсэн зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байв. Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн мэт дуу тэнгэрээс гарахыг би сонслоо: босоо ятгачид ятгаараа тоглож байгаа дууг би сонсов: Тэд сэнтийн өмнө, дөрвөн амьтан болон ахлагчдын өмнө шинэ дуу дууллаа: газар дэлхийгээс золин аварсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй. Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: Учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ.

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт нь Илчлэлийн Номд зөгнөсөн агуу цагаан сэнтийн шүүлтийн тухай үзэгдлийг бүрэн биелүүлдэг. Агуу цагаан сэнтий нь Бурханы ариун байдал, мөн эрх мэдлийг билэгддэг. Тэгвэл бид Бурханы эрх мэдлийг яаж мэдэх вэ? Бид бүгд үүнийг мэднэ. Бурхан үгээрээ тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээсэн. Хүн төрөлхтнийг залж, цэвэрлэж, аварч, бүх зүйлийг биелүүлэхдээ Тэр үгээ ашигладаг. Бурханы үг Түүний эрх мэдлийг төлөөлдөг. Бурханы хэлсэн зүйл биелж, Түүний тушаасан зүйл бат зогсох болно. Бурхан амласандаа хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, харин биелсэн зүйл мөнхөд орших болно. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажил бол үгийн ажил юм. Бүхэл ертөнцийг, бүх хүн төрөлхтнийг хянахын тулд Бурхан үгээ ашигладаг. Тэр хүн төрөлхтнийг залж, хангахын тулд үгээ ашигладаг ба одоо Тэр хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхэд үгээ ашиглаж байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Би хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс Канааны нутагт авчрахыг хүсдэг, тиймээс бүх ертөнцийг удирдахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байх болно. Одоо Канаанаас бусад бүх газарт гэрэл байхгүй бөгөөд бүх хүн өлсгөлөн, хүйтний аюулд нэрвэгдээд байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна). “Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох үедээ бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг ил болгохын тулд үндсэндээ үг ашигладаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг). “Хорон муу хүмүүс бүгд Бурханы амнаас гарсан үгээр гэсгээгдэж, зөв шударга хүмүүс бүгд Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгээр тогтоогдож, бүрэн төгс болгуулна. Тэр ямар нэгэн тэмдэг, гайхамшиг ч үзүүлэхгүй; Түүний үгээр бүх зүйл гүйцэлдэж, Түүний үг бодит баримтыг бий болгоно. Газар дээрх хүн бүр Бурханы үгийг магтан тэмдэглэж, томчуул, хүүхдүүд, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу бүх хүн Бурханы үгийн дор захирагдана(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн). Төгс Хүчит Бурханы үгийн илэрхийлэл бол зүүн зүгээс баруун руу цахьсан аянга мэт юм. Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн бүхнийг энэ нь цэвэрлэж, төгс болгодог ба үнэнийг үзэн яддаг, хоёр нүүрт Фарисайчууд болон Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг бүх хорон муу хүмүүсийг ил болгодог. Үүнтэй зэрэгцэн энэ нь, бүх дуулгаваргүй хөвгүүдийг цохьдог. Эцсийн өдрүүд дэх, Төгс Хүчит Бурханы газар дээрх шүүлтийн ажил Бурхан аль хэдийн сэнтийдээ суугаад, захирч эхэлснийг харуулж байна. Хэдийгээр харанхуй, ёрын муу энэ хуучин ертөнц одоохондоо оршиж байвч, дэлхийг сөнөөх төрөл бүрийн гамшиг удахгүй тохиолдох болно. Бурханы хаанчлалын сөнөөж, Бурханы ажлыг нурааж, Түүний ажлыг өрнөхөд саад хийх хүч газар дээр байхгүй. Газар дээр Өөрийн шүүлтийн ажлыг хийх эрх мэдлээ Бурхан эзэмшиж байгаа нь тэнгэр дэх Түүний сэнтийтэй адил юм. Энэ нь хэн нэгний доргиож, өөрчилж чадах зүйл биш. Энэ бол баримт. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хаанчлал хүмүүсийн дунд өргөжиж, хүмүүсийн дунд бүрэлдэж, хүмүүсийн дунд өндийн босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг). Энэ бол Бурханы үгийн харуулсан хүч чадал, эр мэдэл юм. Бурханы үг газар дээр эрх мэдэл эзэмшиж байгаа нь Христ газар дээр захирч байгаа хэрэг юм. Бурхан газар дээр Өөрийн сэнтийгээсээ аль хэдийн захирч байна. Энэ нь, Бурханы хаанчлал аль хэдийн газар дээр буугаад ирснийг харуулахад хангалттай. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй баримт. Бурханы хүсэл тэнгэрт байдагтайгаа адил газар дээр ч бүрэн биелснийг бид харж болно. Эзэн Есүс ингэж хэлсэн, “Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай(Матай 6:10) Илчлэл 11:15–17-д бас ингэж зөгнөсөн: “Долоо дахь тэнгэрэлч бүрээдлээ; тэнгэрт чанга дуу гарч, ийнхүү хэлэв, ‘Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно.’ Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд сууж байсан хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөөд, Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ гэв.” Эдгээр үг аль хэдийн бодит байдал болжээ. Эдгээр нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаар биелсэн бүх үнэн юм.

“Ялалтын дуу” кино зохиолоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

“Өөрт нь итгэдэг хэн боловч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” гэж Эзэн Есүс бидэнд амласан. Бурхан хэлснээ хэрхэн биелүүлэх вэ?

Холбогдох Библийн эшлэлүүд: “Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд...

Messenger дээр бидэнтэй холбоо барих