Эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, хүнийг ариусгаж, шүүх ажлыг хийхийн тулд Эзэн махбодод эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг боловч шашны пасторууд болон ахлагчид, Эзэн үүлсийн хамтаар эргэн ирж, бүх итгэгч хэлбэрээ агшин зуур өөрчилж, Эзэнтэй уулзахын тулд үүл рүү өргөгдөнө гэж итгэдэг. Паулын хэлсэнчлэн: “Учир нь бид бол тэнгэрийн иргэд; тэндээс бид Аврагч, Эзэн Есүс Христийг хүлээдэг: Тэр бүх зүйлийг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний бузар булай биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө” (Филиппой 3:20–21). Эзэн бол төгс хүчит агаад Түүний хийж чадахгүй юу ч үгүй. Бурхан биднийг ганцхан үгээр л өөрчилж, ариун болгож чадна, тэгвэл үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлын үе шатыг хийхийн тулд Тэр яагаад махбод болох хэрэгтэй байдаг юм бэ?

2021-03-14

Хариулт:

Бурханы ажил бол үргэлж оньсого шиг байдаг. Бурханы зөгнөлүүдийг хэн ч тодорхой тайлбарлаж чадахгүй. Зөгнөл биелэгдэх үед л хүн ойлгож чадна. Энэ чинь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы бүхнийг чадагч, мэргэн ухааныг хэн ч ухан ойлгож чадахгүй гэсэн үг. Нигүүлслийн эрин үед ажиллахаар Эзэн Есүсийг илрэхэд хэн ч таньж чадаагүй. Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр илрэхэд ч хэн ч урьдчилаад мэдээгүй. Иймээс үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр Бурхан эцсийн өдрүүдэд махбодтой болохыг хүн төрөлхтөн төсөөлөхгүй байна. Гэвч Бурханы ажил дуусмагц, гамшиг ирнэ. Тэр үед олон хүн Бурханы үг биеллээ олсныг мэдрэх болно. Гэвч харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Тэд гай гамшиг дунд уйлж, шүдээ хавирч л чадна. Хүнийг цэвэрлэж, аврахын тулд эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлаа яаж хийдэг, анхны үр жимс болох бүлэг ялагчдыг яаж бий болгох тухайд Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг уншсаны дараа илүү тодорхой болно.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нар Бурханы хүслийг харж чаддаг, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхтэй адил энгийн биш гэдгийг харах ёстой. Яагаад гэвэл, өнөөдрийн ажил нь завхарсан, хөшүүн болсон хүмүүсийг дээд зэргээр өөрчилж, бүтээгдсэн мөртөө Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал юм. Энэ нь Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бий болгох, ургамал, амьтан бүрийг бүтээх ч биш. Сатаны завхруулсан зүйлсийг Бурхан ариун болгосныхоо дараа шинээр олж авдаг; тэдгээр нь Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар болдог. Энэ бол хүний төсөөлдөг шиг биш, тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн шиг эсвэл Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажил шиг энгийн биш. Харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг Өөрийн болгох ажил билээ. Энэ бол Бурханы ажлын энэ үе шатны цаадах үнэн юм. Та нар үүнийг ойлгож, асуудлыг хэт энгийн болгохоос зайлсхийх ёстой. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Үүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хүн ухаарч ойлгохын аргагүй билээ. Ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээдэггүй боловч бас устгадаг ч үгүй. Харин ч, Тэр бүтээсэн бүх зүйлээ өөрчилж, Сатаны бузарласан бүх зүйлийг ариусгадаг. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлсэн нь Түүний ажлын утга учир тэр чигээрээ юм. Эдгээр үгээс чиний харж буй Бурханы ажил үнэхээр тийм энгийн байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?).

Хүний махан бие Сатанаар завхруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай махан биеэс бүтсэн хүн бөгөөд Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан ч бас хүний махан биеийг ашигладгаас болдог. Сатантай хийдэг тулаан нь үнэндээ хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийм болохоор бие махбодтой болсон Бурханы ажил тун чухал. Сатан хүний махан биеийг завхруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах бай болсон юм. Ийм маягаар, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой байдаг. Энэ бол хамгийн бодитой ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй).

Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь).

Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү сүр хүчтэй байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг өмнө чинь ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг… Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

………………………

Төгс Хүчит Бурханы үгийг сонссоны дараа, хүнийг ганц үгээр өөрчлөхийн оронд хүнийг цэвэрлэж, төгс болгохын тулд эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийж, үнэнийг илэрхийлэхээр Бурхан бие махбодтой болсны ард үнэн болон нууц агуулагдаж байна гэдгийг бид хардаг. Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаараа хүнийг цэвэрлэж, төгс болгох нь яавч бидний төсөөлдөг шиг тийм энгийн биш. Эзэн Есүс ганц л үгээрээ Лазарыг амилуулсан. Гэвч Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг ажиллахын тулд Сатанаар дээд зэргээр завхруулагдсан хүн төрөлхтнийг Бурханыг ойлгож, дуулгавартай байж, шүтэн мөргөдөг болгон цэвэрлэн өөрчилж, амьд диавол болтлоо хэдэн мянган жилээр завхарсан хүн төрөлхтнийг хорь, гучхан жилийн дотор хүн чанартай, үнэнтэй болгон өөрчилнө гэдэг бол Сатантай тэмцэх үйл явц юм. Энэ тийм энгийн асуудал гэж үү? Хэрвээ Бурхан ганцхан үгээр үхсэн хүнийг амилуулж, бидний биеийг хувиргах юм бол энэ нь Сатаныг шившиглэж чадах уу? Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөн хэдэн мянган жил Сатанаар завхруулагдсан. Сатаны уг чанар, зан чанар хүн төрөлхтөнд нэвт шингэжээ. Хүн төрөлхтөн ихэрхүү, аминчхан, хуурамч, ёрын муу, шуналтай. Хүн төрөлхтөн үнэнийг үзэн ядаж, зэвүүцдэг. Тэд аль эртнээс Бурханы дайсан болсон. Тэд бол Бурханаас урваж, Түүнийг эсэргүүцдэг Сатаны удам угсаа юм. Бурхан хүнийг аврах нь үнэн хэрэгтээ Сатантай хийх тулаан юм. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий завхарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч байтугай Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ завхарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн завхарсан зан чанартай харьцаж, өөрчлөхөөс илүү хэцүү зүйл гэж үгүй. Сатан хүний махан биед ирж үймүүлдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сүйтгэхийн тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Бурханы дайсан, Сатан болсон юм. Хүнийг аврахын тулд эхлээд байлдан дагуулах ёстой. Үүнээс болж Бурхан мөчөөгөө өгөлгүйгээр, зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол завхарсан хүнийг аварч, Өөрийнх нь эсрэг тэрсэлсэн Сатаныг ялж, устгах явдал юм. Хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Тэрээр Сатаныг ялахын зэрэгцээ завхарсан хүн төрөлхтнийг авардаг. Тиймээс энэ нь хоёр зорилгод нэгэн зэрэг хүрдэг ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй).

Бурханы эсрэг ажилладаг, Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг Бурханд жинхэнээсээ дуулгавартай, Бурхантай нийцэлтэй болгон өөрчлөхийг Бурхан хүсдэг. Энэ ажил их бэрхшээлтэй. Энэ нь газар, тэнгэр, бүх зүйлийг Бурхан бүтээснээс ч хамаагүй хэцүү. Тэнгэр, газар болон бүх зүйл оргүй хоосноос Бурханы ганц үгээр л бүтээгдсэн. Дээд зэргээр ялзарсан хүн төрөлхтнийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд хүнийг шүүж, цэвэрлэх олон үнэнийг илэрхийлэхээр Бурхан махбод болох ёстой. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, ялзралаасаа салж, цэвэрлэгдэхийн тулд бидэнд маш их хугацаа хэрэгтэй. Энэ нь бас Бурхан болон Сатаны хооронд өрнөх тулааны үйл явц юм. Сатаны анхны санааны дагуу хүн төрөлхтөн амьд диавол болтлоо ялзрагдсан. Хэрвээ Бурхан энэ амьд диаволуудыг хүн болговол Сатан итгэх болно. Иймээс Бурхан анхны төлөвлөгөөгөө дагаж, Сатаны төрлийнхөнтэй тэмцэхээр махбод болсон. Эхлээд хүнийг байлдан дагуулах үнэнийг илэрхийлээд дараа нь үнэнээр хүнийг цэвэрлэж, төгс болгоно. Үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх үедээ бид Сатанаар ялзруулагдсан баримтаа тодорхой харж, Сатаныг жигшиж, Сатаныг хаяж, Сатаныг харааж эхэлнэ. Эцэст нь бид Сатаны эсрэг тууштай тэрсэлж, Бурхан рүү бүрмөсөн эргэх болно. Ингэж Бурхан хүн төрөлхтнийг Сатаны гараас эргүүлэн авдаг. Аврагдсан эдгээр хүмүүс бол Бурхан Сатаныг ялсны олз юм. Зөвхөн ийм байдлаар ажилласнаар Бурхан Сатаныг жинхэнээсээ ялж, түүнийг шившиглэх болно. Энэ нь бас эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын дотоод түүх юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын баримтыг бүгд тодорхой ойлгов уу? Хэдийгээр эцсийн өдрүүд дэх Бурханы ажил ердөө хорь гучин жил үргэлжлэх ч Тэр бүлэг ялагчдыг бий болгож, Эдгээр ялагчид бол Бурханы олж авч, таашаасан анхны үр жимснүүд юм. Хүн төрөлхтний түүхтэй харьцуулбал хорь, гучин жил нүд ирмэхийн зуур л өнгөрнө биз дээ? Библид ингэж хэлдэг, “Эзэний хувьд нэг өдөр мянган жил шиг, мянган жил нэг өдөр шиг байдаг” (2 Петр 3:8). Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ бидний биеийг хормын төдийд, нүд ирмэхийн зуур өөрчилнө гэж хэрвээ энд өгүүлж байгаа бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаас гарах үр дүнтэй холбох бүрэн боломжтой юм. Үүнийг бас ийм замаар хүлээн авч болно. Бид Паулын үгийг, “Учир нь бид бол тэнгэрийн иргэд; тэндээс бид Аврагч, Эзэн Есүс Христийг хүлээдэг: Тэр бүх зүйлийг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний бузар булай биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө” (Филиппой 3:20–21), Эзэнийг эргэж ирэхээр Эзэнд итгэгчид агшин зуур хувирч Түүнтэй уулзахаар агаарт өргөгдөнө гэж тайлбарлаж болох нь. Тэгэхээр бид Эзэн биднийг хувиргаж, өргөхөөр үүлэн дээр бууж ирэхийг дэмий хүлээжээ. Паулын үг биднийг төөрөгдүүлж байна биш гэж үү? Ах эгч нар аа, Бурханы ажилд бид үзэл, төсөөллөөр хандаж болохгүй. Бурханы ажил алхам бүрдээ маш бодитой, барьцтай, харагдахуйц юм. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бол үнэнийг илэрхийлэн хүнийг аврахаар энэ дэлхийд ирсэн бодитой Бурхан юм. Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй бол бид Бурханд тэрсэлж, Түүнийг эсэргүүцэж байгаа биш үү? Тэгвэл бид яаж Бурханы магтаал, ерөөлийг хүлээн авах билээ?

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих