Бурханд итгэдэг хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой ба тэгсэн цагт л завхарсан зан чанар нь ариусгагдаж, Бурханаар авруулж чадна гэж та нар хэлдэг. Гэхдээ бид Эзэний шаардлагын дагуу номхон даруу байдал, тэвчээрийг хэрэгжүүлж, дайснаа хайрлаж, загалмайгаа үүрч, дэлхий ертөнцийн зүйлсийг орхиж, Эзэний төлөө ажиллаж, сайн мэдээ түгээдэг. Иймээс энэ бүхэн нь бидний өөрчлөлт биш гэж үү? Бид үргэлж ийм маягаар эрж хайсан, иймээс бид ч бас ариусгагдаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадахгүй гэж үү?

2021-03-14

Хариулт:

Бид дайснаа хайрлаж, загалмайг үүрч, биеэ ялж, Эзэний сайн мэдээг түгээж чадна. Эдгээр нь Эзэнд итгэх итгэлээс маань гарч буй эерэг үйлдэл бөгөөд ийм маягаар авирлах чадвартай байна гэдэг нь Эзэнд итгэх итгэл маань үнэн болохыг илтгэдэг. Эдгээр сайн үйлдэл нь бусдад зөв харагдаж, Бурханы үгтэй нийцтэй мэт харагдаж болох ч, энэ нь бид Бурханы үгийг хэрэгжүүлж, тэнгэрлэг Эцэгийн хүслийг дагаж байна гэсэн үг биш, мөн бид нүгэлт уг чанараа орхиж, цэвэрлэгдсэн гэсэн үг ч биш юм. Бид бусдын сайн үйлдлийг ажиглахдаа зөвхөн гаднах илрэлийг нь харж болохгүй; тэдний санаа зорилго, эцсийн зорилгыг нь ч бас харах ёстой. Хүн Бурханыг дуулгавартай дагах, хайрлах, хангалуун байлгах санаа зорилготой бол энэ төрлийн сайн үйлдэл нь үнэнийг хэрэгжүүлж, тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагаж байгаа хэрэг. Нөгөөтээгүүр, хүний сайн үйлдэл нь Бурханыг хайрлах зүрх сэтгэлээс гараагүй, харин зөвхөн ерөөлийн төлөө, титэм хүртэж, шагнуулахын төлөө байвал энэ төрлийн “сайн үйлдэл” нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэрэгжүүлэх гэхээсээ илүүтэй фарисайчуудын хоёр нүүрт байдалтай адил юм. Сайн үйлдэл харуулах төдий нь бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг дагаж байгаа, бид цэвэрлэгдсэн гэсэн үг юм бол яагаад бид үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг юм бэ? Яагаад бид өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг амьдралаар амьдарсаар байдаг юм бэ? Зүгээр л сайн үйлдэл харууллаа гээд бид үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж байгаа гэсэн үг биш, бас бид Бурханыг мэддэг, хүндэлдэг зүрх сэтгэлтэй гэсэн үг биш, Түүнийг хайрлаж, дуулгавартай дагах чадвартай гэсэн үг бүр ч биш гэдгийг энэ хангалттай харуулдаг. Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Биеэ авч явах байдал төдий өөрчлөлт нь тогтворгүй. Хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл хэсэг зуур сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан. Үл итгэгчдийн хэлдгээр ‘Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү’ юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийх чадваргүй байдаг. Тэдний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг бөгөөд аяндаа илчлэгддэг зүйл л амь болон уг чанарыг нь төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй… Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай тэнцэхгүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог—тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, тэр ч байтугай Ариун Сүнсний удирдамжид тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй тэд Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй(Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”). Сайн үйлдлийн мөн чанар, уг үндсийг Төгс Хүчит Бурханы үг бидэнд тодорхой тайлбарладаг. Хүний сайн үйлдэл урам зоригоос гардаг бөгөөд сургаал, дүрэмд суурилсан хэрэгжүүлэлт болохоос биш олон үнэнийг ойлгосны дараах хэрэгжүүлэлтийн зарчмын ухаарлаас гардаггүй, бас Бурханы хүслийг ойлгосон учраас Түүнийг хайрлаж, хангалуун байлгах хүслээс ч гардаггүй. Сайн үйлдэл нь хүний үзэл, төсөөллөөс улбаатай бөгөөд эдгээр нь хүний өөрийн бодол, завхарсан уг чанараас гардаг. Иймээс хүн юу ч хийлээ гэсэн, ямар ч зовлон туулж, ямар ч төлөөс төллөө гэсэн, энэ нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Энэ нь Бурханд захирагдаж байгаа хэрэг биш бөгөөд Ариун Сүнсний ажлаас гардаггүй. Бид сайн зан авир гарган, зарим дүрмийг дагах чадвартай, маш сүсэгтэй, сүнслэг харагддаг байх үедээ ч гэсэн өөрсдийн ужиг завхарсан сатанлаг зан чанар, шийдвэрлэгдээгүй нүгэлт уг чанар болон Бурханы тухай жинхэнэ ойлголт дутмаг байдлаас үүдэн Бурханыг эсэргүүцэж, нүгэл үйлдэхдээ амархан хэвээр байдаг. Бурханд итгэснийхээ дараа ч сайн зан авиртай олон хүн байнга нүгэл үйлдэж, нүглээ улайсан хэвээр байхыг бид харсан. Энэ бол үгүйсгэхийн аргагүй баримт юм. Сайн зан авир гаргахынхаа хажуугаар нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байна гэдэг нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг дагахгүй байгаагийн хангалттай нотолгоо бөгөөд тэд Бурханы магтаалыг хүртэж чадахгүй. Иудейн фарисайчууд гаднаа өөлөх юмгүй ааш авиртай, хуулийг баримтлагч хүмүүс байсан. Гэвч Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд нь тэд яагаад улайран эсэргүүцэж, яллан, хуйвалдаж, улмаар Түүнийг цовдолсон юм бэ? Энэ нь Бурханыг эсэргүүцдэг уг чанар тэдний дотор угаасаа байдгийг харуулж байна. Гаднаа тэд хэчнээн сайхан авирлаж байсан нь хамаагүй, тэд Бурханыг ойлгож, дуулгавартай дагасан, Бурхантай нийцэлтэй байсан гэсэн үг биш, Бурханы хүслийг дагаж, цэвэрлэгдсэн гэсэн үг бүр ч биш. Бид нүгэлт уг чанараа шийдвэрлэж, цэвэрлэгдэхийг хүсвэл эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулж, тэнд байгаа арвин их үнэнийг ойлгож, Бурханы талаар жинхэнэ мэдлэг олж авч, улмаар Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, эмээдэг болох ёстой. Эс бөгөөс бидний дотор гүн нэвчсэн Сатаны завхарсан зан чанарыг цэвэрлэж, өөрчилж хэзээ ч чадахгүй бөгөөд бид Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханы хаанчлалд орж хэзээ ч чадахгүй.

Эзэн Есүс зөвхөн золин аврах ажлыг гүйцэтгэсэн. Тиймээс Нигүүлслийн эрин үед хүн хэчнээн их хичээл зүтгэл гаргаж, эсвэл Библи уншлаа гээд нүглээсээ ангижирч, ариусгалтад хүрч чадахгүй. Хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмуудын дагуу Бурхан, хүмүүсийг ариусгаж, өөрчлөхийн тулд, мөн нүглээс салж, ариусгалтад хүрэхэд нь тэдэнд туслахын тулд Бурханы гэрээс эхэлдэг шүүлтийн ажлыг урьдчилан тогтоосон. Энэ ажлаараа Тэр хүн төрөлхтнийг цэвэрлэж, өөрчлөн, нүглээсээ чөлөөлөгдөж ариун байдалд хүрэх боломжийг тэдэнд олгох болно. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). Бурханы үгээс бид Эзэн Есүсийн золин аврах ажил нь эцсийн өдрүүд дэх Бурханы авралын ажлын суурийг тавьсныг, мөн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил нь Бурханы авралын ажлын амин сүнс, гол цэг гэдгийг ойлголоо. Энэ бол хүн төрөлхтний авралын гол түлхүүр, хамгийн чухал хэсэг юм. Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлыг туулснаар бид нүглээ өршөөлгөдөг ч, түүнээс чөлөөлөгдөж ариусгалтад хүрч чадахгүй. Гагцхүү эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил л хэрэгцээтэй үнэнийг хүнд оруулж, Бурханыг жинхэнээсээ таньж, амь зан чанараа өөрчлөн, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж, Бурханыг сэтгэлдээ тээх боломжийг хүнд олгоно. Ингэж л Бурхан хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагын төлөвлөгөөгөө гүйцээх юм.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Хэрвээ хүмүүс зөвхөн Нигүүлслийн Эрин үе дэх Эзэн Есүсийн золин аврах ажлыг хүлээн зөвшөөрөөд, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бол өөрсдийгөө нүглээс чөлөөлж, тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлж, Бурханы хаанчлалд орж чадахгүй. Үүнд эргэлзэх зүйл үгүй! Учир нь Нигүүлслийн Эрин үед Эзэн Есүс Өөрийн золин аврах ажлыг гүйцэтгэсэн. Тэр үеийн хүмүүсийн биеийн хэмжээний улмаас Эзэн Есүс тэдэнд зөвхөн гэмшлийн замыг өгсөн бөгөөд энгийн хэдэн үнэнийг ойлгож, тэдгээрийг хэрэгжүүлэх замыг хүмүүст захисан. Жишээ нь: Тэрээр нүглээ улайж, гэмшиж, загалмай үүрэхийг хүмүүст захисан. Тэрээр хүмүүст номхон хүлцэнгүй байдал, тэсвэр тэвчээр, хайр, мацаг барих, баптизм гэх зэргийг зааж өгсөн. Эдгээр нь тэр цагийн хүмүүсийн ойлгож, хүрч чадах цөөн хэдэн үнэн юм. Эзэн Есүс, амь зан чанарыг өөрчлөх, аврагдах, цэвэрлэгдэх, төгс болгуулах гэх мэтийн илүү гүн гүнзгий үнэнийг хэзээ ч илэрхийлж байгаагүй. Учир нь тэр үед тэдгээр үнэнийг хүлээн авахад хүмүүсийн биеийн хэмжээ нь хангалтгүй байсан. Хүмүүс эцсийн өдрүүдэд Өөрийн ажлаа хийхээр Эзэн Есүс эргэж ирэх хүртэл хүлээх ёстой болсон. Тэрээр хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө болон завхарсан хүн төрөлхтний хэрэгцээнд тааруулан аврагдаж, төгс болгуулахад хэрэгтэй бүх үнэнийг завхарсан хүмүүст хайрлах болно. Энэ нь Эзэн Есүсийн ийн хэлсэнтэй адил юм: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Эзэн Есүсийн үг маш тодорхой байна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс завхарсан хүн төрөлхтөнд, аврагдахад нь шаардлагатай бүх үнэнийг огт өгөөгүй. Одоо ч Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд хэлээгүй, илүү гүн гүнзгий, илүү дээр олон үнэн байгаа нь сатаны завхарсан зан чанараас нь хүмүүсийг чөлөөлж, ариун болгох, мөн Бурханыг дуулгавартай дагаж, мэдэхтэй холбоотой үнэн зэрэг юм. Тийм болохоор эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлдэг. Тэрээр эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн зөвшөөрдөг бүх хүнийг шүүж, гэсгээж, цэвэрлэж, төгс болгохын тулд эдгээр үнэнийг ашигладаг . Эцэст нь энэ хүмүүсийг бүрэн төгс болгож, Бурханы хаанчлал руу аваачна. Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө ийнхүү гүйцэлдэх болно. Хэрвээ хүмүүс зөвхөн Эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн зөвшөөрөөд, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг зөвшөөрдөггүй бол хэзээ ч үнэнийг олж авч, зан чанараа өөрчилж чадахгүй. Тэд Бурханы хүслийг гүйцэлдүүлдэг хүн болж хэзээ ч чадахгүй ба Бурханы хаанчлалд ороход огт тохирохгүй.

Эцсийн өдрүүдийн хүмүүсийг Сатан гүнзгий завхруулсан. Тэд Сатаны хороор дүүрчээ. Тэдний үзэл бодол, амьд үлдэх зарчим, амьдралын талаарх ойлголт, үнэ цэнэ гэх мэт зүйлс нь үнэний эсрэг, Бурхантай дайсагнасан байдалтай байна. Бүх хүн мууг шүтэж, Бурханы дайсан болсон. Хэрвээ сатаны завхарсан зан чанар нэвт шингэсэн хүн төрөлхтөн Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлт, шатаалт ба цэвэрлэгээг үгээр дамжуулан туулдаггүй бол Сатаны эсрэг хэрхэн тэрсэлж, Түүний нөлөөнөөс яаж өөрсдийгөө чөлөөлж чадах билээ? Яаж тэд Бурханаас эмээж, муугаас зайлж, Бурханы хүслийг гүйцэлдүүлэх юм бэ? Олон хүн Эзэн Есүст он удаан жил итгэсэн боловч Есүс бол Аврагч хэмээн урам зоригтойгоор гэрчилж олон жилийн турш шаргуу ажилласан баримтыг үл харгалзан, тэд Бурханы зөвт зан чанарыг мэдэж, Бурханыг хүндэлж чадаагүйгээсээ болоод Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлыг хэрэгжүүлэх үед Бурханы ажлыг шүүн яллаж, Бурханы эргэж ирснийг үгүйсгэн няцаахад хүрч байна. Тэр ч байтугай тэд эцсийн өдрүүдэд Христ эргэн ирэх үед Түүнийг загалмайд дахин цовдолдог. Энэ нь, хэрвээ хүмүүс эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бол хүний нүглийн эх үндэс, сатаны уг чанар хэзээ ч шийдвэрлэгдэхгүй гэдгийг хангалттай харуулж байна. Бурханыг эсэргүүцдэг маань биднийг мөхөөнө. Энэ бол хэний ч үгүйсгэж үл чадах баримт мөн! Итгэгчдийн дотроос эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөг хүн л үнэнийг амь болгон олж авч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлдэг, Бурханыг мэддэг, Түүнтэй зохицох нэгэн болох болно. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хуваалцаж, Түүний хаанчлалд очих эрхтэй болно.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Шашны хүмүүсийн ярьдаг энэ ариусгалт, Бурханы шаарддаг ариусгалт хоёр нь адилхан зүйл үү? Тэдгээр нь адилгүй. Хүний хэлдэг ариусгалт нь жинхэнэ ариусгалт биш юм. Хэрэв та нар Эзэн Есүст итгэхдээ ариусгалтыг үнэхээр хүртсэн бол Бурхан эцсийн өдрүүдийн ажлыг хийх хэрэгтэй хэвээр байх байсан уу? Та нар ердөө хэдхэн жил Эзэн Есүст итгэсэн атлаа өөрсдийгөө өөрчлөгдсөн гэцгээж, энэ маягаар эрэлхийлснээрээ ариусах болно гэж хэлдэг. Тэгвэл Эзэн Есүст итгэдэг бүх пастор болон Эзэнд бүх насаараа итгэсэн хүмүүсийг харцгаа: Тэд ариуссан уу? Тэдний хэн нь ариуссан бэ? Эзэнд бүх насаараа итгээд ариусаж, бүрэн аврагдсан гэж тэдний хэн нь хэлж зүрхлэх вэ? Тийм хүн ганц ч олдохгүй. Тэд Эзэнд насан туршдаа итгэсэн атлаа ариуссан гэж хэлж зүрхэлдэггүй. Итгэлээ ийм маягаар хэрэгжүүлснээр ариусгалтад хүрнэ гэж хэлэх нь үндэслэлтэй юу? “Би нийгэмд гарч нэлээд хэдэн жил болоод нийгмийг нэвт харсан” гэж хүү, охин чинь хэлсэн бол гэнэн хэрэг байх бус уу? Та нар эцэг эхээсээ болон өөрсдөөсөө хамаагүй ахмад хүмүүсээс асууж болно, тэд нийгмийг нэвт харцгаасан уу? Тэдний хэн нь ч хараагүй, тэгэхэд та нар чадах уу? Хүн үнэнийг ойлгодоггүй бөгөөд жинхэнэ ариусгалт гэж юу болохыг мэддэггүй. Тэрээр зарим нэг сайн зан авир харуулж, итгэхдээ хэрүүл тэмцэл хийдэггүй, юм хум хулгайлдаггүй, хүмүүсийг харааж зүхдэггүй, архи дарс уудаггүй бол өөрийгөө ариуссан гэж итгэдэг. Энэ нь ариусгалтыг төлөөлдөггүй. Жинхэнэ ариусгалт гэж юуг хэлдэг вэ? Энэ нь үнэнтэй хамаатай. Жинхэнэ ариусгалт гэдэг нь Сатаны хорноос ангид байхыг хэлдэг. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх сатанлаг логик, Сатаны гүн ухаан, янз бүрийн сатанлаг төөрөгдөл, хүний амьдралд зориулсан Сатаны хууль, амьдралыг үзэх Сатаны үзэл, үнэт зүйлс нь Сатаны хор бус уу? Хүний нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх явдлыг юу захирдаг вэ? Хүний доторх Сатаны хор л хүнийг нүгэл үйлдэж, Бурханыг шүүн, буруугаар тайлбарлаж, Түүнд дуулгаваргүй байхад хүргэдэг. Хүмүүсийн доторх сатанлаг уг чанар бол нүгэл үйлдэх эх сурвалж нь юм. Бурханы нүдээр бол Сатанд хамаарах бүх зүйл нь бузар, ёрын муу байдаг бөгөөд хүн дотроо Сатаны элдэв янзын хортой байдаг. Сатаны эдгээр хор нь хүний дотор үндэслэн цэцэглэж, үр жимсээ өгсөн тул хүн төрөлхтөн нь завхарсан хүн төрөлхтөн, бузар хүн төрөлхтөн, муу ёрын хүн төрөлхтөн болсон, иймээс хүн төрөлхтөн Бурханыг эсэргүүцэж, Бурханы дайсан байж чаддаг. Энэ бол баримт юм. Тэгвэл жинхэнэ ариусгалтад хүрэхийн тулд хүний шийдвэрлэх ёстой ямар асуудлыг бид энэ баримтад үндэслэн харж байна вэ? Хүн Сатаны хор, амьдралын талаарх Сатаны үзэл бодол, үнэт зүйлс, Сатаны логик, хууль болон Сатаны янз бүрийн гаж онолыг шийдвэрлэх хэрэгтэй. Хүмүүс эдгээр зүйлийг зүрх сэтгэлээсээ бүрэн арилгах нь үнэхээр ариусаж байгаа хэрэг юм. Хэрэв тэдгээрийг арилгахгүй бол хүн Бурханыг эсэргүүцэж, шүүн, Бурханы дайсан байж, Бурханаас урвах чадвартай хэвээр байх болно. Сатаны зүйлсийг арилгаж, шийдсэний дараа л хүн төрөлхтнийг үнэхээр ариуссан хүн төрөлхтөн хэмээн тооцож болох юм. Эзэн Есүст итгэснээр Сатаны хорыг шийдвэрлэх боломжтой юу? Эзэн Есүст итгэх нь амьдралын талаарх хүний үзэл бодол, үнэт зүйлсийг өөрчилж чадах уу? Энэ нь Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, эсэргүүцэхгүй байхад хүнийг чиглүүлж чадах уу? Энэ нь Бурханыг үнэхээр мэдэж, шүтэн мөргөхөд хүнийг залж чиглүүлж чадах уу? Эзэн Есүст итгэснээр та нар нүглээ л уучлуулсан; хүний завхралыг үнэхээр шийдвэрлэж, тэднийг ариусгахын тулд Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажлаа гүйцэтгэх хэрэгтэй юм. Эцсийн өдрүүдийн ажилгүйгээр завхарсан хүн төрөлхтөн ариусгалт хүртэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, ердөө л нүглээ уучлуулснаар ариусгалт олж авдаг юм биш; харин хүн шүүлт, гэсгээлтээр дамжуулан завхарсан зан чанараасаа салах замаар жинхэнэ ариусгалтад хүрдэг. Хүн завхарсан зан чанараа шийдвэрлэсэн үедээ Бурханыг эсэргүүцэхээ больж, Бурханыг дуулгавартай даган, зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, үнэнийг хайрлах чадвартай болно. Энэ л ариуссан хүн төрөлхтөн юм. Зарим нь ариусгалт гэж юуг хэлдгийг ойлгож чадалгүй, ариусна гэдэг нь хулгай хийхгүй, тонон дээрэмдэхгүй, аливааг эвдэж сүйтгэхгүй, бусдыг зодож, харааж зүхэхгүй байх явдал гэж итгэдэг. Энэ зөв үү? Энэ нь үнэнээс хол зөрүүтэй бөгөөд асуудлыг ердөө өнгөцхөн харж байгаа хэрэг юм. Хүмүүс үнэнгүй бол аливаа зүйлийг хэтэрхий энгийнээр хардаг. Тэд эх сурвалж, мөн чанарыг хардаггүй; иймээс шашны хүмүүс ингэж бодож чаддагт бараг гайхах зүйлгүй юм.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

“Өөрт нь итгэдэг хэн боловч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” гэж Эзэн Есүс бидэнд амласан. Бурхан хэлснээ хэрхэн биелүүлэх вэ?

Холбогдох Библийн эшлэлүүд: “Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд...

Messenger дээр бидэнтэй холбоо барих