Эзэн Есүс хүний төлөө нүглийн тахил болж загалмайд цовдлогдон, улмаар биднийг нүглээс золин аварсан. Хэрвээ бид Эзэн Есүсээс хадуурч, Төгс Хүчит Бурханд итгэвэл энэ нь Эзэн Есүсээс урвасан хэрэг болохгүй гэж үү? Энэ нь урвалт биш гэж үү?

2021-03-14

Хариулт:

Одоо Бурхан шинэ ажил хийж, шинэ нэр авсан эцсийн өдрүүдэд бид Есүс гэх нэрийг орхин, Төгс Хүчит Бурхан гэх нэрийг хүлээн зөвшөөрөх үедээ Бурханаас урваж байна уу, эсвэл Бурханы ажилтай хөл нийлүүлж байна уу? Бурхан шинэ ажил эхлүүлэх үед хүн зөвхөн Бурханы ажилтай хөл нийлүүлэх замаар л аврагдаж чадна. Энэ бол үнэн. Бурхан Төгс Хүчит Бурхан гэх нэрийг авсан шалтгаан нь эцсийн өдрүүдэд хийгдэж байгаа ажил болон Бурханы илэрхийлдэг зан чанартай холбоотой гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, “Энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь үндсэндээ гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Энэ сууринд үндэслээд Тэрээр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэлтийн илүү олон замыг заан үзүүлж, улмаар хүнийг байлдан дагуулж, завхарсан зан чанараас нь аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил бол завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээж, хүмүүсийг төрлөөр нь ангилж, эрин үеийг төгсгөх явдал билээ. Эзэн Есүсийн золин авралаас үүдэн бидний нүгэл уучлагдсан. Гэвч бид нүглээс бүрэн ангижраагүй гэдгээ үгүйсгэх аргагүй. Бидний зан чанар одоо ч биеэ тоосон, аминч, шунахай, ов мэхтэй, ёрын муу байдаг. Бид аврагдахын тулд нигүүлсэлд найдан, өдрөөр нүгэл үйлдэж, шөнөөр гэмшдэг ёрын тойрогт урхидуулсан байдаг. Иймээс биднийг бүрмөсөн аврахын тулд Бурхан эцсийн өдрүүдэд зөвт, сүр жавхлант, халдашгүй зан чанараараа үг хэлж, хүнийг шүүх, гэсгээх, байлдан дагуулах, цэвэрлэх шинэ ажлаа хийн, бидэнд цоо шинэ эрин үе болох Хаанчлалын эрин үеийг авчирдаг. Эцсийн өдрүүдэд Бурханы явуулдаг ажлын үе шатанд гайхамшиг үзүүлдэггүй. Бүх зүйл үгээр гүйцэлддэг. Хүний нүгэл, тэрслэлт, зөв шударга бус байдлыг Бурхан үгээрээ шүүж, гэсгээж, улмаар хүнийг бүрэн цэвэрлэн, төгс болгодог бөгөөд Бурхан үнэхээр бүхнийг чадагч, ухаалаг гэдгийг бид үүнээс харж чаддаг. Бурхан бол үнэхээр Төгс Хүчит Бурхан Өөрөө юм. Бурхан л бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг ноёрхдог! Иймээс хүмүүс Бурханы өмнө нүүрээрээ газар унаж, Бурханыг шүтэн мөргөдөг. Үүний зэрэгцээ Сатантай дайтсан зургаан мянган жилийн дайныг бүрэн дуусгахад Төгс Хүчит Бурхан хэмээх нэрийг хэрэглэдэг.

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил нь бас хүмүүсийг төрлөөр нь ангилах ажил юм. Энэ нь 1 Петр 4:17 дахь “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” хэмээх зөгнөлийг биелүүлдэг. Түүнчлэн хонийг ямаанаас, буудайг үрийн сүүлнээс, сайн зарцыг муу зарцаас ялгах тухай зөгнөлийг биелүүлдэг. Эдгээр нь эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил юм. Бид Төгс Хүчит Бурханы үгийн хэд хэдэн хэсгийг уншсаныхаа дараа үүнийг ойлгох болно.

Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг буюу Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгана. Өнөөдрийг хүртэл Бурханы мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы ажлыг эцсийн үе шатанд нь хүлээн зөвшөөрөх хүн нэг бүр Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатандаа яваа ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Өнгөрсөн цаг үед яригдаж байсан Бурханы гэрээс эхлэх шүүлтийн тухайд, эдгээр үгэн дэх ‘шүүлт’ гэдгээр эцсийн өдрүүдэд сэнтийнх нь өмнө ирсэн хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийдэг шүүлтийг хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон илрэл нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй өршөөл, хайр харуулж, түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, хүнд зөвт шүүлт хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байсан бол Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж бусдыг хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3). Эцсийн өдрүүд дэх Бурханы үндсэн ажил бол бүх зүйлийг төрлөөр нь ангилах явдал гэдгийг Бурханы үг бидэнд тодорхой хэлдэг. Энэ нь бас хүнийг үгээр шүүж, гэсгээн, хүний нүглийг шүүж, хүний тэрслэлт болон зөв шударга бус байдлыг гэсгээн, хүнийг бүрэн өөрчилж, төгс болгох ажил билээ. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг бүх хүн бол Бурханы шүүлт, цэвэрлэлтийн бай юм. Бурханы зөвт шүүлт л хүнийг аварч, төгс болгож, шинэ ертөнцөд аваачиж чаддаг. Харин хайр татам, өршөөнгүй Аврагч Есүс хүний нүглийг уучлах ажлыг л хийсэн билээ. Тэрээр хүнийг цэвэрлэж, өөрчлөх ажлыг хийх гээгүй, хүмүүсийг төрлөөр нь ангилах ажлыг бол дурдахын ч хэрэггүй. Иймээс Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханы нэрийг агуу хэмээн хүндэлснээр л хүн Бурханы бүрэн авралыг хүлээн авч чадна. Хэрэв бид Эзэн Есүсийн нэрийг баримталж, Төгс Хүчит Бурханы нэрийг голдог бол эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханаас хүн төрөлхтөнд өгдөг үнэн болон авралыг хүлээн авч чадахгүй.

Кино зохиолын асуулт, хариултаас эш татав

Төгс Хүчит Бурхан бол хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэхийн тулд хууль гаргасан Ехова бөгөөд Тэр бол хүн төрөлхтнийг аврахын тулд загалмайд цовдлуулсан Эзэн Есүс юм. Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил, Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил болон Ехова Бурханы хийсэн хуулийн ажлыг бүгдийг нь нэгэн Бурхан гүйцэтгэсэн. Бурхан Өөрийн төлөвлөгөө болон хүн төрөлхтний хэрэгцээнд нийцүүлэн хүн төрөлхтнийг алхам алхмаар аварч байгаа.

Төгс Хүчит Бурханы нэрийг одоо хүлээн зөвшөөрөх нь Эзэн Есүсийн ач тусыг умартах эсвэл Түүнээс урвасан хэрэг биш, харин Хурганы мөрийг дагаж, Бурханы замыг баримтлан Түүнийг үнэнчээр дагаж буй хэрэг юм. Ингэснээр л бид Бурханы сайшаалыг хүртэнэ. Илчлэл 14:4-д бичсэн байдагчлан: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ.” Есүсийн нэрийг сахиж, Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй хүн бүхэн чухамдаа Бурханаас урван тэрслэгч болох бөгөөд Тэрээр тэдгээр хүмүүсийг таягдан хаях болно. Бурхан Есүсийн нэрээр ажиллах гэж ирсэн үед Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Эзэн Есүсийг дагасан бүх шавь нар үнэн замаас холдож эсвэл Ехова Бурханаас урваагүй байсантай яг адилхан. Харин ч тэд Бурхантай хөл нийлүүлэн алхаж байсан бөгөөд зөвхөн тэд л Бурханд үнэнч байсан. Ехова Бурханд үнэнч байгаа хэмээн итгэж байсан фарисайчууд Түүний нэрийг сахиж, Эзэн Есүсийн үгүйсгэж байсан. Үүний улмаас тэд Ехова Бурханы магтаалыг хүртэж чадаагүйгээр барахгүй Бурханы хараал болоод шийтгэлийн бай болсон. Тиймээс бид фарисайчуудын бүтэлгүйтлээс сургамж авч, Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрч Бурханы ажлын мөртэй хөл нийлүүлэх ёстой. Энэ бол Бурханы авралыг хүртэх цорын ганц зам юм.

Кино зохиолын асуулт, хариултаас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих