Эрин үе бүр дэх Бурханы нэр Түүний бүрэн бүтэн байдлыг төлөөлж чадахгүй гэж та хэлж байгаа юм бол эрин үе бүр дэх Түүний нэрийн ач холбогдол нь тэгвэл юу юм бэ?

2021-03-15

Хариулт: Таны хөндсөн асуулт маш чухал, одоо тэгвэл Төгс Хүчит Бурхан энэ асуултын хариуг бидэнд өгсөн байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Ехова’ бол Израил дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израилчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилын сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед иудей хүмүүсээс бусад бүх израилчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж бий болсон юм. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. ‘Ехова’ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилын ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. ‘Есүс’ нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн).

Төгс Хүчит Бурханы үгээс бид эрин үе бүрд Бурханы авсан нэрсийн утга учрыг ойлгож авлаа. Хуулийн эрин үед Түүний нэрийг Ехова гэдэг байсан бөгөөд энэ нэр нь тухайн эрин үед Түүний илэрхийлсэн сүр жавхлан, уур хилэн, хараал болон өршөөлийн зан чанарыг төлөөлсөн. Дараа нь Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг Ехова нэрээр эхлүүлсэн. Тэрээр Өөрийн хууль болон тушаалыг гаргаж, шинээр төрсөн хүн төрөлхтнийг газар дээрх амьдралд нь албан ёсоор хөтөлж удирдсан. Түүнийг агуу хэмээн хүндлэхийн тулд хуулийг ёсчлон мөрдөж, Түүнийг шүтэн мөргөхийг Тэр хүмүүсээс шаардсан юм. Ерөөл болон нигүүлсэл нь хуулийг баримталж байгаа хэнийг ч гэсэн дагах байсан. Хуулийг зөрчсөн хэн боловч чулуугаар шидүүлж үхэх эсвэл тэнгэрийн галд ниргүүлэх байлаа. Тийм учраас хуулийн доор амьдарч байсан Израильчууд хуулиа ёсчлон баримталдаг байсан бөгөөд Еховагийн нэрийг ариун хэмээн сахидаг байсан. Тэд Еховагийн нэр дор Хуулийн эрин үеийг дуусах хүртэл хэдэн мянган жилийн турш амьдарсан юм. Хуулийн эрин үеийн төгсгөлд хүн төрөлхтөн улам бүр завхарч, улам их нүгэл үйлдэх болсон тул хуулийг үргэлжлүүлэн баримтлах арга зам хүмүүст үлдээгүй. Хуулийг зөрчсөнийхөө төлөө шийтгүүлэх аюултай бүх хүн байнга тулгарах болсон тул Бурхан золин авралын ажлаа Есүс нэрийн дор гүйцэтгэсэн. Тэрээр Бурханы хайр, өршөөлийн зан чанарыг илэрхийлэн Хуулийн эрин үеийг төгсгөл болгож, Нигүүлслийн эрин үеийн эхлүүлсэн юм. Тэр мөн Өөрийн өгөөмөр нигүүлслийг хүнд хайрлаж, эцэст нь хүний төлөө цовдлогдож, тэгснээрээ биднийг нүглээс маань золин аварсан. Түүнээс хойш бидний нүглийг өршөөсөн Түүний өршөөл хийгээд Түүний элбэг нигүүлслийг эдлэхийн тулд бид Есүсийн нэрд залбирч, Түүний нэрийг ариун хэмээн хүндэлж эхэлсэн. “Есүс” хэмээх нэр нь Нигүүлслийн эрин үеийн хүмүүс дахин төрж, аврал хүртэж чадахын төлөө байсан. Үүний утга учир нь хүн төрөлхтний золин авралын төлөөх өршөөл, хайрын нүглийн тахил байх явдал байлаа. “Есүс” хэмээх нэр нь Бурханы золин авралын ажлыг төлөөлдөг ба Түүний өршөөл, хайрын зан чанарыг төлөөлдөг. Бурханы аль хэдийн гүйцэлдүүлсэн ажлын хоёр үе шатнаас эрин үе бүрд Түүний авсан нэр өөрийн гэсэн тодорхой ач холбогдолтой гэдгийг бид харж болно. Нэр тус бүр нь тухайн эрин үе дэх Бурханы ажил болон тус эрин үед Түүний илэрхийлдэг зан чанарыг төлөөлдөг. Нигүүлслийн эрин үед Эзэнийг ирэхэд хэрвээ Түүнийг Есүс гэж нэрлээгүй оронд нь Ехова гэсэн бол Бурханы ажил Хуулийн эрин үед зогсох байсан ба завхарсан хүн төрөлхтөн хэзээ ч Бурханы золин авралыг хүртэхгүй байсан. Эцэст нь хүн хууль зөрчсөнийхөө төлөө яллагдаж, шийтгүүлэх байсан. Түүнчлэн эцсийн өдрүүдэд Бурханыг ирэх үед хэрвээ Түүнийг Есүс гэж нэрлэсэн хэвээр байсан бол завхарсан хүн төрөлхтөн гагцхүү өөрсдийн хийсэн нүглийнхээ төлөө золин аврал хүртээд Бурханы хаанчлалд орохын тулд цэвэрлэгдэж, аврагдаж хэзээ ч чадахгүй байсан. Яагаад гэвэл Эзэн Есүст итгэсний төлөө бидний нүгэл уучлагддаг боловч бидний доторх нүгэлт уг чанар байсаар байгаа. Бид байнга нүгэл үйлдсээр байгаа тул Бурханаар бүрэн авахуулаагүй байна. Тиймээс хүн төрөлхтнийг нүглээс нь бүрмөсөн аврахын тулд. Эзэн Есүсийн ажлын суурин дээр Бурхан, хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, аврах ажлынхаа өөр нэг үе шатыг одоо хэрэгжүүлж байна. Тэгэхээр үүний дагуу Бурханы нэр “Төгс Хүчит Бурхан” гэж өөрчлөгдсөн байна. Эцсийн өдрүүдэд Бурхан Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгдэх тухайд бол үүнийг үнэндээ аль эрт зөгнөсөн. Бид үүнийг анхааралтай уншиж байж олж чадна. Илчлэл 1:8-ыг уншицгаая. “‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав.” 11-р бүлгийн 16-17-т, “Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд сууж байсан хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөөд, Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ гэв.” Үүнийг мөн Илчлэл 4:8, 16:7, 19:6 болон Библи дэх бусад олон хэсэгт зөгнөсөн байдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шинэ нэр бол Төгс Хүчит буюу Төгс Хүчит Бурхан юм.

Бурхан бол мэргэн ухаант Бурхан бөгөөд Түүний хийдэг юм нэг бүр ихээхэн ач холбогдолтой. Төгс Хүчит Бурхан гэх нэр эцсийн өдрүүд дэх Түүний ажил болон Түүний илэрхийлдэг зан чанарыг бүрэн төлөөлнө. Хэрвээ Бурхан биечлэн ирж, эдгээр нууцыг бидэнд тайлаагүй бол бид Библийг хэчнээн олон жил уншсан нь хамаагүй, эдгээрийг мэдэлгүй өнгөрөх байсан. Бид Төгс Хүчит Бурханы үгийг хамтдаа уншицгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы бүх удирдлага дахь ажил тов тодорхой байдаг: Нигүүлслийн эрин үе бол Нигүүлслийн эрин үе, эцсийн өдрүүд бол эцсийн өдрүүд юм. Эрин үе бүрийн хооронд тодорхой ялгаа байдаг, учир нь эрин үе бүрд Бурхан, тухайн эрин үеийг төлөөлөх ажлыг хийдэг. Эцсийн өдрүүдийн ажил хийгдэхийн тулд эрин үеийг төгсгөлд нь аваачих шатаалт, шүүлт, гэсгээлт, уур хилэн, сүйрэл байх ёстой. Эцсийн өдрүүд гэж сүүлчийн эрин үеийг хэлдэг. Сүүлчийн эрин үед Бурхан эрин үеийг төгсгөхгүй гэж үү? Эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан гэсгээлт, шүүлт авчрах ёстой. Ийм маягаар л Тэр эрин үеийг төгсгөж чаднаТиймээс Хуулийн эрин үед Ехова гэдэг нь Бурханы нэр байсан ба Нигүүлслийн эрин үед Есүсийн нэр Бурханыг төлөөлсөн юм. Эцсийн өдрүүдэд Түүний нэр бол Төгс Хүчит Бурхан—хүнийг залж чиглүүлж, байлдан дагуулж, олж авч, эцэст нь эрин үеийг төгсгөхийн тулд Өөрийн хүч чадлыг ашигладаг Төгс Хүчит билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3).

Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израилчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн).

Бурхан эцсийн өдрүүдэд Хаанчлалын эрин үеийн шүүлтийн ажлаа Төгс Хүчит Бурхан гэх нэрийн дор хийж байгаа. Тэрээр хүн төрөлхтний завхарсан уг чанарыг илчилсэн бөгөөд бидний шударга бус байдлыг Өөрийн үгээр шүүсэн. Ингэснээр, бид эдгээр үгийг уншаад өөрсдийн уг чанар, мөн чанарыг мэдэж, бид Сатанаар хэр гүн завхруулагдсан талаарх үнэнийг харж, завхралынхаа үндэс язгуурыг ойлгож, Бурханы зөвт байдал хийгээд хүн төрөлхтний зөрчлийг үл тэвчих Түүний зан чанарыг ойлгох болно. Тэр бас бидэнд зан чанараа өөрчлөх зам болон чиглэлийг зааж өгсөн. Ингэснээр, бид хорон муугаас салж, үнэнийг эрэлхийлж, зан чанарын өөрчлөлтөд хүрч, Бурханаар аврагдах болно. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг Сатаны эзэмшлээс бүрмөсөн аварч, Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг төгсгөхийн тулд хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, төрлийнх нь дагуу ангилж, сайныг шагнан, мууг шийтгэх ажлыг гүйцэтгэхээр ирсэн юм. Бурхан эцсийн өдрүүдэд аливаа зөрчлийг үл тэвчих Өөрийн зөвт, сүр жавхлант хийгээд хилэнт зан чанараараа хүн төрөлхтний өмнө илэрсэн. Тэрээр Өөрийн төрөлх зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоо хүн бүхэнд ил харуулсан. Тэрээр биднийг нүглээс бүрмөсөн аварч, хүний анхдагч ариун байдлыг сэргээхийн тулд бүх хүн төрөлхтний завхрал, шударга бус байдлыг шүүж, гэсгээхээр ирсэн. Тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн Түүний мэргэн ухаан төдийгүй, бүр цаашлаад хүн төрөлхтнийг гэсэн Түүний бодитой ажлын мэргэн ухааныг нь хүмүүс хараасай гэж Тэрээр хүсдэг. Тэр зөвхөн бүхнийг бүтээгээд зогсохгүй бүх зүйлийг бас захирдаг. Тэрээр зөвхөн хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж чадахаар барахгүй, биднийг төгс болгож, өөрчлөн хувиргаж, ариусгах чадвартай. Тэр бол Эхнийх бөгөөд Сүүлчийнх. Түүний гайхамшигтай байдал хийгээд Түүний үйлдлийг хэн ч ухан ойлгож чадахгүй. Тиймээс Бурханыг Өөрийнх нь нэр болох Төгс Хүчит Бурханы нэрээр дуудах хамгийн зохимжтой. Ариун Сүнсний одоогийн ажил бол зөвхөн Төгс Хүчит Бурханы нэрийн дор гүйцэтгэсэн ажлыг баримтлах юм. Төгс Хүчит Бурханы нэрд залбирсан болон Төгс Хүчит Бурханд үнэнчээр шүтэн мөргөдөг хэн боловч Ариун Сүнсний ажлыг хүртэх бөгөөд Бурханы өгөх амийн баялаг хоол тэжээл болоод усалгааг эдэлж чадна. Эс бөгөөс тэд харанхуйд унаж, замаа алдах болно. Нигүүлслийн эрин үедээ гацчихаад гарч чадахгүй байгаа чуулганууд одоогоор эзгүйрч байгаа. Итгэгчид өөрсдийн итгэлд хайхрамжгүй ханддаг болж, номлогчдод номлох зүйл ч үгүй болоод хүмүүс Бурханд залбирах үедээ сэтгэл нь хөдлөхөө байсан. Дээр нь хүмүүс дэлхий ертөнцийн уруу таталтад улам олноороо автаж байна... Үүний гол шалтгаан нь тэд Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлээгүйтэй холбоотой.

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” кино зохиолоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих