Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн ба хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийдэг гэж та нар гэрчилдэг, тэгвэл бид Бурханы дуу хоолойг хэрхэн ялгаж таних ёстой вэ, мөн Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс юм гэдгийг бид хэрхэн батлах ёстой вэ?

2021-03-15

Хариулт:

Та бүхний дөнгөж сая тавьсан асуулт хамгаас чухал юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы илрэлтийг харахын тулд бид Бурханы дуу хоолойг хэрхэн танихыг мэддэг байх ёстой. Үнэндээ, Бурханы дуу хоолойг танина гэдэг нь Бурханы үг, айлдварыг таньж, Бүтээгчийн үгийн шинж чанарыг танина гэсэн үг юм. Тэдгээр нь махбод болсон Бурханы үг үү эсвэл Бурханы Сүнсний айлдвар уу гэдгээс үл хамааран бүгд хүн төрөлхтөнд хандан дээрээс Бурханы хэлсэн үг юм. Бурханы үг нь ийм өнгө, шинж чанартай байдаг. Энд Бурханы эрх мэдэл, ялгамж чанар тодорхой илэрсэн байдаг. Энэ нь Бүтээгчийн ярьдаг хосгүй арга хэмээн хэлж болох юм. Бурхан махбод болох бүрд Түүний айлдварууд нь мэдээж олон салбарыг хамардаг. Тэдгээр нь гол төлөв Бурханы хүнд тавих шаардлага, сургамжууд, Бурханы захиргааны зарлиг, тушаалын үгс, Түүний шүүлт ба гэсгээлтийн үгс болон завхарсан хүн төрөлхтний тухай Түүний илчлэлтэй холбогддог. Мөн зөгнөлийн үгс болон Бурханы хүн төрөлхтөнд өгсөн амлалт гэх мэттэй ч холбогдоно. Эдгээр үг нь бүгд үнэн, зам, амийн илэрхийлэл юм. Тэдгээр нь бүгд Бурханы амийн мөн чанарын илчлэл юм. Тэдгээр нь Бурханы зан чанар, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг төлөөлдөг. Тиймээс бид Бурханы илэрхийлсэн үгсээс Бурханы үг бол үнэн агаад эрх мэдэл, хүч чадалтай болохыг харж болохоор байна. Тиймээс хэрэв та нар Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь Бурханы дуу хоолой мөн эсэхийг тодорхойлохыг хүсвэл Эзэн Есүсийн үг, Төгс Хүчит Бурханы үгийг харж болно. Та нар тэдгээрийг харьцуулж, нэг Сүнсний илэрхийлсэн үг мөн эсэх, нэг Бурханы хийсэн ажил мөн эсэхийг харж болно. Тэдний эх сурвалж ижил бол Төгс Хүчит Бурханы үг Бурханы айлдвар бөгөөд Төгс Хүчит Бурхан нь Бурханы илрэлт гэдгийг энэ нь нотолж байна. Хуулийн эрин үед Еховагийн хэлсэн үг болон Нигүүлслийн эрин үеийн Есүсийн үгийг харцгаая. Тэд аль аль нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд нэг Бурханы ажил байсан юм. Эзэн Есүс Еховагийн илрэлт бөгөөд Бүтээгчийн илрэлт байсныг энэ нь баталж байна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үгс дотор сургамжийн үг, хүнд тавьдаг Бурханы шаардлагын үг, Бурханы захиргааны зарлигуудыг хөндсөн үг байсан гэдгийг Библийг уншсан хүмүүс бүгд мэднэ. Түүнчлэн олон зөгнөл, амлалтын үг ч байсан юм. Эдгээр нь Нигүүлслийн эрин үед Бурханы явуулсан нэг бүтэн үе шатны ажил байсан билээ.

Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсдог. Бурханы дуу хоолойг хэрхэн тухайлан таних тухайд бид Эзэн Есүсийн үгийг харвал бүх зүйл тодорхой болно. Эхлээд, бид Эзэн Есүсийн хүнд тавих шаардлага, сургамжийг харъя. Жишээлбэл, Эзэн Есүс ингэж хэлжээ, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17). “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь ч бас адилхан, чи бусдыг өөрийн адил хайрла. Энэ хоёр тушаал дээр бүх хууль болон эш үзүүлэгчид тулгуурладаг(Матай 22: 37–40). Эзэн Есүс хэлэхдээ, “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм… Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд цатгагдах болно(Матай 5:3–6). “Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх билээ. Надаас болж хүмүүс та нарыг доромжилж, хяхан хавчиж, та нарын эсрэг бүх төрлийн мууг худлаа хэлэх үед та нар ерөөлтэй еэ. Баярлаж, хөөрөн баясацгаа: учир нь тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ(Матай 5:10–12).

Эзэн Есүс захиргааны зарлигуудын тухай юу гэж хэлснийг харъя. Матай 12:31–32, Эзэн Есүс хэлсэн нь, “Би та нарт хэлж буйгийн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.” Мөн, Матайн 5:22-т Эзэн Есүс ингэж хэлжээ: “Харин Би та нарт хэлье, ах дүүдээ шалтгаангүйгээр уурладаг хэн боловч шүүгдэх аюултай: ах дүүгээ, ‘Хоосон толгой’ гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай: гэхдээ, ‘Мунхаг’ гэж хэлсэн хэн боловч галт тамд орох аюултай.

Захиргааны зарлигуудын тухай эдгээр үгээс гадна фарисайчуудыг шүүн, илчлэх Эзэн Есүсийн үг бас бий. Эзэн Есүс ингэж хэлсэн юм, “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй(Maтай 23:13). “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татан, тэгэх үедээ түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог(Maтай 23:15).

Эзэн Есүс бас зөгнөл ба амлалтуудыг хүнд хэлсэн юм. Иохан 14:2–3-ыг нээцгээе. Эзэн Есүс ингэж хэлэв, “Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно.” Түүнчлэн Иохан 12:47–48-д, Эзэн Есүс хэлэхдээ, “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.” Түүнчлэн Илчлэл 21:3–4-д ч бий: “Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ.”

Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед илэрхийлсэн төрөл бүрийн үнэнээс Эзэн Есүс нь Аврагчийн илрэлт байсан, мөн Эзэн Есүсийн үг нь Бурханы бүх хүн төрөлхтөнд хандсан айлдвар байсныг бид харж болохоор байна. Тэрээр Бурханы зан чанар болоод, хүн төрөлхтнийг удирдах, хүн төрөлхтнийг хангах, хүн төрөлхтнийг биечлэн золин аврах хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг шууд илэрхийлсэн юм. Энэ нь Бурханы Өөрийн ялгамж чанар, эрх мэдлийг бүрэн төлөөлж байна. Энэ үгсийг уншихад эдгээр нь үнэн бөгөөд эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг нь бидэнд тэр дороо мэдрэгддэг. Эдгээр үг нь Бурханы дуу хоолой, Бурханы хүн төрөлхтөнд хандсан айлдварууд юм. Эцсийн өдрүүдийн үеэр Эзэн Есүс эргэн иржээ: Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр ирээд байна. Тэрээр Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгожээ. Эзэн Есүсийн золин аврах ажил дээр үндэслэн Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлын үе шатыг Бурханы гэрээс эхлэн хийж, хүн төрөлхтний ариусалт, авралын төлөөх бүх үнэнийг илэрхийлээд байна. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгс нь агуулгаар баян, бүрэн цогц юм. Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Дэлхий бүтээгдсэнээс хойш Бурхан анх удаа бүх хүн төрөлхтөнд хандан үгээ хэлж байгаа нь энэ юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Бурхан өмнө нь хэзээ ч бүтээгдсэн хүн төрөлхтөнтэй ийм дэлгэрэнгүй, маш дэс дараатайгаар ярьж байгаагүй билээ. Мэдээж энэ нь бас Тэр бүх хүн төрөлхтөнд маш ихийг, маш удаан хугацаанд ярьсан анхны тохиолдол юм. Энэ нь урьд өмнө огт үзэгдээгүй билээ. Үүнээс гадна, эдгээр айлдвар нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьсан тул тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодол болон хүн төрөлхтнийг гэх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг илэрхийлэхийн тулд төрөлхийн ялгамж чанараа ашигласан анхны удаа юм гэж хэлж болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, Оршил). Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгс нь өргөн хүрээтэй, харьцуулшгүй баялаг юм. Тэдгээрт гол төлөв хүн төрөлхтний шүүлт, илчлэл, Хаанчлалын эрин үеийн захиргааны зарлигууд ба тушаалууд, мөн Бурханы сургамж, шаардлагууд, хүнд өгөх амлалтууд, зөгнөлүүд гэх мэт байдаг. Дараа нь Бурханы сургамжууд, хүнд тавих шаардлагууд болон Түүний ажлын тухай Бурханы үгийн хэдэн мөрийг эхлээд уншицгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ; Надад захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь лавтай. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Надаас ерөөл эдлэх нь дамжиггүй. Өөрсдийгөө хаяж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын баялгийг өвлөнө. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би санаж, Миний төлөө зарлагаддаг хүмүүсийг баяртайгаар хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг).

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед гацаж үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн завхарсан зан чанараас хэзээ ч ангижрахгүй. Хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг мөртөө Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй байдаг бол итгэлдээ Бурханыг үнэхээр олж авч хэзээ ч чадахгүй. Энэ төрлийн итгэл үнэхээр өрөвдөлтэй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин оронд нь тэд энэ хорвоо, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд дасан зохицохын тулд ёрын муу нэгэн болох сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ цаг үед хүн зүрх сэтгэл, сүнсээ Сатанд барих өргөл, Сатаны идэш тэжээл болгосон. Тэр ч бүү хэл хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны орогнож болох газар, зугаацахад тохиромжтой талбар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчим, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрын талаарх ойлголтоо хүн өөрөө ч мэдэлгүй гээдэг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн Бурхан яагаад өөрийг нь бүтээснийг, түүнчлэн Бурханы амнаас гарч байгаа үг болон Бурханаас гаралтай бүхнийг ч бас ойлгохоо больдог. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдээгүй болдог… Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн эх үндсээ алддаг: Энэ бол энэ хүн төрөлхтний уй гашуу билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж).

Хүн төрөлхтөн өнөөдөр байгаа газартаа хүрэхэд олон түмэн жил шаардагдсан авч анх Миний бүтээсэн хүн төрөлхтөн аль эрт доройтолд оржээ. Хүн төрөлхтөн Миний хүсдэг хүн төрөлхтөн байхаа больсон тул Миний нүдээр бол хүн төрөлхтөн хэмээн нэрлэгдэх эрхгүй болсон. Харин ч тэд Сатаны олзолсон хүн төрөлхтний хог шаар, Сатанд бариулж, нөмрөх хувцас нь болсон илжирсэн амьд хүүр билээ. Хүмүүс Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирж байхад ч угтан авдаггүй. Хүсэлтэд минь дурамжхан хариу үзүүлж, түр зуур буулт хийхээс биш амьдралын баяр гунигийг чин сэтгэлээсээ Надтай хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгохын аргагүй гэж үздэг тул дурамжхан инээмсэглэж, эрх мэдэлтэнд тал засаж буй хандлагатай байдаг, учир нь хүмүүс Миний ажлыг огт мэддэггүй, өнөө үе дэх Миний хүслийг бүр ч мэддэггүй. Би та нартай илэн далангүй байя: Цаг нь ирэхээр Намайг шүтэн мөргөдөг хэн бүхний зовлон та нарынхыг бодвол тэвчихэд амар байх болно. Надад итгэх итгэлийн чинь хэмжээ үнэндээ Иовынхоос давдаггүй, иудейн фарисайчуудын итгэл ч та нарынхаас илүү байдаг тул галын өдөр ирэхэд та нарын зовлон Есүст зэмлүүлсэн фарисайчууд, Мосег эсэргүүцсэн 250 удирдагч, дүрэлзэх галд сүйрсэн Содомын зовлонгоос ч хүнд байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир).

Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно).

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулж, Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар).

Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг).

Хаанчлалын эрин үеийн Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлын тухайд, Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн мөрийг одоо уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлжээ, “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна).

Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд Тэрээр бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна… Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3).

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж захья, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл, шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэхэд ч тохирохгүй ийм хүмүүс илүү хатуу хэр нь бас мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг Бурхан муу ёрын сүнсээр дүүрсэн газар орон луу илгээдэг бөгөөд тэдгээр муу ёрын сүнсний зоргоор махан биеийг нь устгуулахад тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг. Энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүмүүсийн тоонд оруулдаг ба ингэснээр тэд хорон муу нэгний зөвлөгөөн дор алхаж, эмх замбараагүй бүлгийнх нь нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хөсөр хаяж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Тэд Бурханы ажлын охь нь байх болно. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд зөвхөн өөрсдийн чинь сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы гаргасан удирдлагын зарлигуудын мөрийг уншицгаая.

Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг

1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.

2. Бурханы ажилд ашигтай бүхнийг хий, харин Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч бүү хий. Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаал.

3. Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг. Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй. Хүний өргөсөн бүх тахил (мөнгө болон эдэлж болох материаллаг эд зүйлийг оролцуулаад) хүнд биш, Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн эдлэх юм бол тахил хулгайлж байгаа хэрэг болно. Ийм зүйл хийдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй бас мөнгөний уутанд хийсэн зүйлээс зөвшөөрөлгүй авсан.

4. Хүн ялзарсан зан чанартайгаас гадна сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө, хэнийг ч ялгахгүй.

5. Чи Бурханд шүүмжлэлтэй хандах ёсгүй, Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх учиртай зүйлсийг хийж, хүний ярих учиртайг ярь, харин хэрээс хэтэрч, хил хязгаараа давах ёсгүй. Бурханы зан чанарт халдах зүйл хийхээс сэргийлэхийн тулд хэл үгээ хянаж, зам мөрөө хичээ.

6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа хэрэгжүүлж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уухад болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

7. Чи чуулганы ажил болон хэрэг явдалд Бурханд дуулгавартай байхаас гадна, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг бүх зүйл дээр дага. Өчүүхэн төдий ч зөрчлийг зөвшөөрөхгүй. Чанд дагаж мөрд, харин зөв бурууг бүү шинж; аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг нь чамд ямар ч хамааралгүй. Чи бүрэн дуулгавартай байхад л анхаарах ёстой.

8. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.

9. Ухаан бодлоо чуулганы ажил дээр төвлөрүүл. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавь. Энэ бол ариун хүний ёс журам юм.

10. Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэг үгүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх ёсгүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч гэсэн, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагддаггүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учирвал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээнэ, гэхдээ чи болчимгүй загнаж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг).

Би Өөрийн уур хилэнг улс үндэстнүүд рүү нь буулгаж, захиргааны зарлигаа орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт хүртээнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс үндэстнүүд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, янз бүрийн түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг).

Бид Төгс Хүчит Бурханы хэлсэн зөгнөлийн үгс болон Бурханы хүн төрөлхтөнд өгсөн амлалтуудын мөрийг уншицгаая. “Хаанчлалд тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, амийн хүчээ ахин дахин олж авч эхэлдэг. Газар дэлхийн байр байдал өөрчлөгдсөний улмаас нутаг дэвсгэрийн хил хязгаар ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Өмнө нь Би, газар нь газраас тасарч, газар нь газартай нэгдэх үе бол бүх улс үндэстнийг бут цохих үе минь байх болно гэж зөгнөсөн. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчлэн бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилж, улмаар орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучныг шинэ болгон хувиргана—энэ бол Миний төлөвлөгөө, эдгээр нь Миний ажил билээ. Дэлхийн улс үндэстэн, ард түмэн бүгд Миний сэнтийн өмнө буцаж ирэх үед Би тэнгэрийн бүх хишгийг аваад хүний ертөнцөд хүртээнэ, ингэснээр хүний ертөнц Миний ачаар зүйрлэшгүй их хишгээр бялхах болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг).

Миний үг биелэхэд хаанчлал газар дээр аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн орж, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард хэвийн хүний амьдралыг эргүүлэн авдаг. Жавартай хүйтэн өвөл дуусаж, бүхэл жилийн турш хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс дүнсгэр, тарчиг хүний ертөнцтэй нүүр тулахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус гэж үгүй; бүхий л газар нутаг аз жаргалаар дүүрч, хүмүүс хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг).

Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай болон дуулгаваргүй байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно).

Одоо бид Төгс Хүчит Бурханы үгийг сонссон болохоор Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс нэгэн ижил гэдгийг харлаа. Тэд хоёул өндөрт зогсон, хүн төрөлхтөнтэй ярьж байгаа бие махбодтой болсон Бурхан юм. Тэдний хоёулангийнх нь илчилдэг зүйл бол Бурханы зан чанар ба Түүний ариун мөн чанар юм. Ингэхдээ тэд Бурханы эрх мэдэл, ялгамж чанарыг бүрэн харуулж байна. Фарисайчуудыг шүүн, илчлэх Эзэн Есүсийн үг болон завхарсан хүн төрөлхтнийг шүүн, илчлэх Төгс Хүчит Бурханы үгээс Бурхан нүглийг үзэн ядаж, хүн төрөлхтний завхралд зэвүүцдэг болохыг бид харж болно. Бурханы зөвт бөгөөд ариун зан чанарыг төдийгүй, Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг болохыг бид харж байна. Бидний завхрал Түүнд гарын алга шиг нь танил байна. Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурханы сургамж, хүн төрөлхтөнд тавих шаардлагуудаас бид хүн төрөлхтөнд тавих Бурханы хүлээлтийг харж байна, Бурхан шударга хүмүүст дуртай бөгөөд өөрсдийгөө Түүнд үнэхээр зориулдаг хүмүүсийг ерөөдөг. Энэ нь хүн төрөлхтний төлөө Бурханы зовнил, авралыг бидэнд харуулж байна. Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурханы хүн төрөлхтөнд өгсөн амлалтуудаас бид хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг харж, түүнчлэн, хүн төрөлхтний хувь заяаг удирдаж, бүх зүйлсийг захирдаг Бурханы эрх мэдэл, хүч чадлыг нүдээр хардаг. Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурханы айлдварын өнгө, ярианы байдал адилхан, хоёулаа Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Энэ нь Бурханы ялгамж чанар, мөн чанарыг бүрэн харуулж байна. Бодоод үзэцгээе: Бүтээгчээс өөр хэн бүх хүн төрөлхтөнд хандан үг илэрхийлж чадах вэ? Хэн Бурханы хүслийг шууд илэрхийлж, хүн төрөлхтөнд шаардлага тавьж чадах вэ? Хэн хүний төгсгөлийг шийдэж чадах вэ? Хэн тэдний амьдрах, үхэх эсэхийг хянаж чадах вэ? Хэн орчлон ертөнц дэх оддыг хянаж, бүх зүйлийг ноёрхож чадах вэ? Бурханаас гадна хэн завхарсан хүн төрөлхтний мөн чанарын үнэнийг нэвт харж чадах вэ? Мөн хэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан сатаны уг чанарыг илчилж чадах вэ? Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хэн гүйцэлдүүлж, биднийг Сатаны нөлөөнөөс бүрэн аварч чадах вэ? Бүтээгч л ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг! Төгс Хүчит Бурханы үг нь Бурханы цор ганц эрх мэдэл, ялгамж чанарыг бүрэн харуулж байна. Төгс Хүчит Бурханы үгийг сонссоныхоо дараа бид бүгд зүрхэндээ ийм баталгааг мэдэрч байна: Эдгээр үг бүгд Бурханаар илэрхийлэгдсэн бөгөөд Бурханы дуу хоолой юм. Тэдгээр нь бүгд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын үеэр Бүтээгчийн илэрхийлсэн үнэн юм. Зүрх сэтгэлд маань Бурханыг гэх жинхэнэ хүндлэл тэр дороо төрлөө. Төгс Хүчит Бурханы үгийг сонссоны дараа та бүхэнд үүнтэй адил мэдрэмж төрж байна уу? Энэ нь Төгс Хүчит Бурханы үг болон Эзэн Есүсийн үг нэг эх сурвалжаас гаралтай болохыг хангалттай нотолж байна. Тэдгээрийн аль аль нь нэг Сүнсний илэрхийлэл юм. Тэдгээр нь өөр өөр эрин үед хүн төрөлхтөнд хандсан нэг Бурханы айлдварууд юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн золин аврах ажлын суурин дээр үндэслэн Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтний аврал, ариусалтын төлөө бүх үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтний авралын төлөө Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцуудыг илчлэн, үнэний олон талын мөн чанарыг бидэнд тодорхой хэлдэг. Тэдгээр нь бидний нүдийг нээж, биднийг бүрэн үнэмшүүлдэг. Төгс Хүчит Бурханы үг болоод ажил нь Эзэн Есүсийн бүх зөгнөлийг биелүүлэн, гүйцэлдүүллээ. Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын төлөө Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үгээс бид Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн цор ганц жинхэнэ Бурхан мөн бөгөөд эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр ирснийг бататгадаг. Тэрээр газар дээрх Сатаны захиралт, муу болоод харанхуйн эрин үеийг эцэслэн, газар дээрх Бурханы захиралт, Мянган жилийн хаанчлалын эрин үеийг эхлүүлэхээр ирээд байна. Энэ нь тэнгэрийн хаанчлалд орох сайхан хүслийг маань биелүүлж байна.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Бид яаж Бурханы дуу хоолойг сонсох вэ? Бидний өндөр чансаа, эсвэл туршлагын маань хэр хэмжээ үүнд хамаагүй. Эзэн Есүст итгэж, Түүний олон үгийг сонсох үед бид юу мэдэрдэг вэ? Хэдий бид Эзэний үгийн талаар ямар ч туршлагагүй, мөн мэдлэггүй боловч тэдгээрийг сонсмогцоо тэр нь үнэн бөгөөд эрх мэдэл, хүч чадалтай юм гэдгийг мэдэрдэг. Энэ мэдрэмж яаж бий болдог вэ? Бидний туршлагын үр дүнд үүсдэг үү? Энэ нь урам зориг, зөн совингийн үр нөлөө юм. Бурханы үгэнд эрх мэдэл, хүч чадал байдаг гэдгийг зүрх сэтгэл, сүнстэй хүмүүс бүгдээрээ мэдэрч чадна гэдгийг батлахад энэ хангалттай; энэ бол Бурханы дуу хоолойг сонсож байгаа хэрэг юм. Цаашлаад Бурханы дуу хоолой, хүний дуу хоолойн хоорондох хамгийн том ялгаа бол Бурханы дуу хоолой нь үнэн бөгөөд хүч чадал, эрх мэдэлтэй байдаг; сонссон даруйдаа л бид үүнийг мэдэрч чаддаг. Бид үүнийг үгээр илэрхийлж чадах эсэх нь хамаагүй, тэр мэдрэмж тодорхой байдаг. Хүний, эсвэл Сатаны дуу хоолойг ялган танихад илүү амархан байдаг; үүнийг сонсмогцоо л энэ нь ухаарч, ойлгож болохуйц хүний үзэл баримтлал, эргэцүүлэл мөн гэдгийг бид мэдэрдэг. Хүний үгээс бид өчүүхэн төдий ч хүч чадал, эсвэл эрх мэдэл мэдэрдэггүй, тэдгээр нь үнэн гэдгийг баталж бүр ч чаддаггүй. Бурханы үг болон хүний үгийн хоорондох хамгийн том ялгаа энэ. Жишээлбэл, Эзэн Есүсийн үгэнд эрх мэдэл, хүч чадал байгааг чи хардаг; тэдгээрийг сонсмогцоо л чи, тэдгээр нь үнэн, гүн гүнзгий, нууцлаг бөгөөд хүний хэмжүүрээс давсан гэдгийг баталж чадна. Библи дэх элчүүдийн үгийг харцгаая. Эдгээр нь Эзэн Есүсийн үгийн хаана нь ч хүрэхгүй. Хэдийгээр тэдний хэлдэг үг бас зөв боловч ямар ч эрх мэдэл, хүч чадалгүй. Тэдгээр нь зүгээр л зөв зүйтэй, хүмүүст тустай юм. Элчүүдийн үг болон Эзэн Есүсийн үгийн хоорондох ялгаа энэ биш гэж үү? Эзэн Есүсийн хэлсэн үгийг хэн ч хамаагүй хэлчихэж чадах уу? Тэгж чадах хэн ч байхгүй! Эзэн Есүсийн үг бол Бурханы дуу хоолой мөн гэдгийг энэ нь баталдаг. Эзэн Есүст итгэдэг хэн ч бай элчүүдийн хэлсэн үгийг хэлж чадах уу? Заримыг нь бид ч бас хэлж чадна. Ялгааг нь энэ харуулахгүй байна гэж үү? Бурханы дуу хоолой болон хүний дуу хоолойг ялгахад амархан биш гэж үү?

Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг уншиж, Түүний үг үнэхээр үнэн бөгөөд Бурханы дуу хоолой мөн эсэхийг харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгаан зогсолтгүй цахилж, бүхий л үндэстэн, урсгалыг доргиодог. Миний дуу хоолой бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж, энэ урсгалд оруулж, Өөрийнхөө өмнө дуулгавартай байлгана, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эгүүлэн татаж, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангахгүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалзахгүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй байх хэн байна вэ? Канааны баян тансаг руу хараа бэлчээхгүй хэн байх вэ? Золин аврагч эргэн ирэхийг хүсэн хүлээхгүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байна вэ? Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулаад тэдэнд илүү олон үг хэлэхийг хүсэж байна. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлдэг. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн түүнээс татгалзмааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Шинэ төрсөн нярай шиг бүх хүн Намайг ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн ‘Чидун жимсний уулан’ дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг еврейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль хэдийнээс удаан байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилаад, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдан суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго юм. Үндэстэн болгон Намайг шүтэн биширч, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн болгон итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдах болтугай!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна).

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс үндэстнүүд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, янз бүрийн түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна.

…Би дэлхийг бүтээхдээ бүх зүйлийг төрлөөр нь загварчилж, хэлбэр дүрстэй бүх зүйлийг өөрсдийнх нь төрөлтэй хамт тавьсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртож байгаа тул Би бүтээлийн хуучин байр байдлыг сэргээнэ; Би бүх зүйлийг анхдагч байдалд нь оруулж, бүхнийг гүн гүнзгий өөрчилнө, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөнд эргэж ирнэ. Цаг нь ирлээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат гүйцэлдэх гэж байна. Аяа, бузар хуучин ертөнц өө! Чи Миний үгийн дор гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр юу ч үгүй болох нь гарцаагүй! Аяа, тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл ээ! Та нар бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна—захирагч Эзэнтэй болно! Аяа, цэвэр ариун, өө сэвгүй шинэ ертөнц өө! Миний алдар дотор чи гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул аа! Чимээгүй байхаа боль—Би ялгууснаар эргэж ирлээ! Бүтээлийн дундаас Би бүх газар дэлхийг шинждэг. Газар дээр хүн төрөлхтөн шинэ амьдрал эхлүүлж, шинэ итгэл найдвартай болсон. Аяа, Миний ардууд аа! Миний гэрэл дотор та нар эргэн амилахгүй байж яаж чадах юм бэ? Миний удирдамж дор баярлан дэвхцэхгүй байж яаж чадах юм бэ? Хуурай газар баясан хашхирч, ус хөгжөөнтэйгөөр инээн долгилно! Аяа, дахин амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосныг чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль үгүй болж, өнөөгийн Израиль дэлхий дээр өндийн, сүндэрлэн байгуулагдаж, бүх хүний зүрх сэтгэлд бослоо. Өнөөдрийн Израиль Миний ардуудаар дамжуулан оршин тогтнолын эх үүсвэрт гарцаагүй хүрнэ! Аяа, заналт Египет ээ! Чи Миний эсрэг зогсохоо больсон байлгүй дээ? Чи Миний өршөөлийг далимдуулж, Миний гэсгээлтээс зугтахыг оролдож яаж чадна вэ? Миний гэсгээлт дотор оршихгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнх амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би мөнхөд гэсгээх нь гарцаагүй. Учир нь Би хартай Бурхан бөгөөд хийсэн бүхнийх нь төлөө хүмүүсийг амархан хэлтрүүлэхгүй. Би бүхий л газар дэлхийг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болон гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирээд, тоймгүй олон хүнд Өөрийгөө илчилнэ!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг).

Төгс Хүчит Бурханы үгийг уншаад бүгдэд маань адилхан мэдрэмж төрдөг; Бурхан хүн төрөлхтөнтэй ярьж байна гэдгийг бид бүгдээрээ мэдэрч чаддаг! Бурханаас өөр хэн бүх хүн төрөлхтөнтэй ярьж чадах юм бэ? Хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилгын талаар хэн хүн төрөлхтөнд илэрхийлж чадах юм бэ? Эцсийн өдрүүд дэх Өөрийн ажил, хүн төрөлхтний үр дүн, хүрэх газрын талаарх Бурханы төлөвлөгөөг хэн бүх төрөлхтөнд ил тод тунхаглаж чадах юм бэ? Бурханы захиргааны зарлигийг хэн орчлон ертөнцөд ёслол төгөлдөр тунхаглаж чадах юм бэ? Бурханаас өөр хэн ч чадахгүй. Төгс Хүчит Бурхан бүх хүн төрөлхтөнд хандан үгээ хэлж, Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг хүмүүст мэдрүүлдэг; Төгс Хүчит Бурханы үг бол Бурханы шууд илэрхийлэл, Бурханы дуу хоолой юм! Төгс Хүчит Бурханы айлдсан бүх үг бол Бурхан гуравдагч тэнгэрт зогсоод бүх хүнд хандан ярьж байгаатай адилхан; Төгс Хүчит Бурхан бүх хүн төрөлхтний Бүтээгчийн хувиар үгээ хэлж, Өөрийн зөвт, сүр жавхлант халдашгүй зан чанарыг хүн төрөлхтөнд харуулж байдаг. Бурханы хонин сүрэг Төгс Хүчит Бурханы үгийг сонсох үед тэд үнэнийг нь эхэндээ ойлгодоггүй, мөн тэдгээрийн талаар туршлагагүй байдаг хэдий ч Төгс Хүчит Бурханы үг болгонд хүч чадал, эрх мэдэл байгааг мэдэрч, тэдгээр нь Бурханы дуу хоолой, Ариун Сүнсний шууд айлдвар гэдгийг баталж чаддаг. Тэдгээр нь Түүний дуу хоолой мөн гэдгийг батлахын тулд Бурханы сонгосон хүмүүс зөвхөн Бурханы үгийг сонсох хэрэгтэй. Шашны хүрээний тэр пастор, ахлагч нар яагаад Төгс Хүчит Бурханыг яллаж чаддаг юм бэ? Бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй, Бурхан үнэнийг айлддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, янз бүрийн антихристүүдийн тухайд бол хэдий тэд Бурханы айлддаг бүх үнэнийг харж, Түүний үгэнд хүч чадал, эрх мэдэл байгааг мэдэрдэг боловч Бурхан ингэж ярьж чадна гэдэгт мөн л итгэдэггүй, бас Бурханы айлддаг бүхэн үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Энд ямар асуудал байна вэ? Та нар хэлж чадах уу? Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бүх хүн төрөлхтөнтэй ярьдаг боловч бидний хэчнээн олон нь Бурханы дуу хоолойг сонсож чадах вэ? Одоогоор Төгс Хүчит Бурханы айлдварыг хардаг олон хүн шашны хүрээнд байдаг, гэсэн ч тэд, энэ нь Бурханы дуу хоолой мөн гэдгийг таньж чаддаггүй; тэд бүр Бурханы хэлдэг үгийг хүний үг гэж авч үзээд, Түүнийг шүүж, гүтгэж, яллахын тулд хүний үзлийг хүртэл ашигладаг. Энэ хүмүүст Бурханаас эмээдэг зүрх сэтгэл байдаг болов уу? Тэд өнгөрсөн үеийн фарисайчуудтай адилхан биш гэж үү? Тэд бүгд үнэнийг үзэн ядаж, Бурханыг ялладаг. Бурханы үгэнд тийм агуу эрх мэдэл, хүч чадал байдаг бөгөөд эдгээр үг нь Бурханы дуу хоолой гэдгийг тэд огтхон ч таньдаггүй. Тийм хүмүүс Бурханы хонь байж чадах уу? Тэдний зүрх сэтгэл сохорсон; тэд сонсдог боловч мэддэггүй, хардаг боловч ойлгож чаддаггүй. Ийм хүмүүс бүр яаж өргөгдөх үнэ цэнтэй байж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан үнэнийг айлдаж, шашны хүрээн дэх бүх хүнийг ил болгосон. Жинхэнэ болон хуурамч итгэгчид, үнэнийг хайрлагчид болон үзэн ядагчид, ухаалаг болон мунхаг охид бүгд аяндаа төрлийнхөө дагуу ангилагддаг. Төгс Хүчит Бурханы хэлснээр “Хорон муу хүмүүс бүгд Бурханы амнаас гарсан үгээр гэсгээгдэж, зөв шударга хүмүүс бүгд Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөнө…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн). Тиймээс Бурханы дуу хоолойг сонсож чаддаг хүмүүс Эзэний хоёр дахь ирэлттэй уулзаж, Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн ба Хурганы хуримын зоогт оролцож байгаа. Энэ хүмүүс бол ухаалаг охид бөгөөд хүн төрөлхтнөөс хамгийн ерөөлтэй нь юм.

Бурханы дуу хоолойг сонсохын тулд чи зүрх сэтгэл, сүнсээрээ ойр дотно ярилцаж сонсох ёстой. Бурханы үг бол үнэн, тэдгээрт хүч чадал, эрх мэдэл байдаг; зүрх сэтгэл, сүнстэй хүмүүс үүнийг гарцаагүй мэдэрч чадна. Төгс Хүчит Бурханы үгийг хэдхэн өдөр уншаад олон хүн, тэдгээр нь Бурханы дуу хоолой, Түүний айлдварууд гэдгийг баталдаг. Бурхан бие махбодтой болох болгондоо ажлын нэг үе шатыг хийхээр ирдэг; Бурханы зааврын дагуу тодорхой сэдвээр хэдхэн үг дамжуулдаг эш үзүүлэгчидтэй огтхон ч адил биш. Ажлын нэг үе шатыг хийхээр Бурхан бие махбодтой болох үедээ олон үг хэлэх ёстой байдаг; Тэр олон үнэнийг айлдаж, нууцуудыг илчилж, зөгнөл хэлэх ёстой байдаг. Энэ нь дуустал хэдэн жил эсвэл хэдэн арван жил хэрэг болдог. Жишээлбэл, золин авралын ажлыг хийж байхдаа Эзэн Есүс анх “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) гэж тунхаглан, яаж нүглээ улайх, яаж гэмших, уучлах, тэвчих, яаж зовж, өөрийн загалмайг үүрэх гэх мэтийг болон Нигүүлслийн эрин үед хүний дагах ёстой замыг бүрдүүлдэг бусад бүх зүйлийг хүнд заасан. Эзэн Есүс Бурханы өршөөл, хайрын зан чанарыг харуулж, тэнгэрийн хаанчлалын нууцууд болон үүнд орох нөхцөлүүдийг илчилсэн; Түүнийг цовдлогдож, дахин амилж, тэнгэр лүү дээш өргөгдсөн даруйд л Бурханы золин авралын ажил дууссан. Эзэн Есүсийн айлдсан үг нь бүгд, золин авралын ажлаараа хүн төрөлхтөнд Бурханы хайрласан үнэн байлаа. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг айлдсан. Тэр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийсэн ба зөвт байдлыг гол цөмөө болгосон Өөрийн төрөлх зан чанарыг хүн төрөлхтөнд илчилсэн юм. Тэр зургаан мянган жил үргэлжилсэн Өөрийн удирдлагын төлөвлөгөөний бүх агуу нууцыг дэлгэсэн; Хаанчлалын эрин үеийг нээж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн. Төгс Хүчит Бурханы үг бол аяндаа гарч буй Бурханы амийн мөн чанар, Түүний зан чанарын илэрхийлэл юм; энэ нь, хүн төрөлхтнийг бүрэн дүүрэн цэвэрлэж, аврахын тулд эцсийн өдрүүдэд Бурханы хийж байгаа үгийн ажлын нэг бүтэн үе шат билээ. Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншицгааж, тэдгээр нь үнэн бөгөөд хүч чадал, эрх мэдэлтэй эсэхийг сонсоцгооё.

Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь үндсэндээ гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Энэ сууринд үндэслээд Тэрээр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэлтийн илүү олон замыг заан үзүүлж, улмаар хүнийг байлдан дагуулж, завхарсан зан чанараас нь аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна… Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3).

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж захья, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл, шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэхэд ч тохирохгүй ийм хүмүүс илүү хатуу хэр нь бас мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг Бурхан муу ёрын сүнсээр дүүрсэн газар орон луу илгээдэг бөгөөд тэдгээр муу ёрын сүнсний зоргоор махан биеийг нь устгуулахад тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг. Энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүмүүсийн тоонд оруулдаг ба ингэснээр тэд хорон муу нэгний зөвлөгөөн дор алхаж, эмх замбараагүй бүлгийнх нь нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хөсөр хаяж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Тэд Бурханы ажлын охь нь байх болно. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд зөвхөн өөрсдийн чинь сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа яаж хийдгийг арай тодорхой ойлгож авсан биз дээ? Хэрвээ Бурхан үүнийг илчилж, тодорхой дурдаагүй бол бид яаж мэдэж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан үнэнийг айлдаж, Өөрийн шүүлтийн ажлыг хийдэг. Түүний үг, хүн төрөлхтний гүн гүнзгий завхралын мөн чанар, жинхэнэ байдлыг илчилдэг; тэдгээр нь Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийн илрэл болгоныг, бас сатанлаг зан чанар хүнд нэвт шингэснийг бүрэн илчилдэг, мөн Бурханы ариун агаад зөвт халдашгүй зан чанарыг хүн төрөлхтөнд харуулдаг. Хүмүүс Бурханы илрэлт болон ажлыг харж, нэг нэгээрээ Бурхан руу эргэж, Бурханы авралыг хүлээн авдаг.

………………………

Төгс Хүчит Бурханы шүүлтийн үгээс бид өөрсдийнхөө доторх, Бурханыг эсэргүүцэж, тэрсэлдэг Сатаны уг чанарыг ухаарч, өөрсдийн ихэрхүү, өөрийгөө чухалчилдаг зан, заль мэхийг харсан тул бүх талаараа бид сатаны зан чанараас урвадаг. Бурханы төлөө багыг зарлагадаж, багахан зовж, өчүүхэн төлөөс төлсөн мөртлөө бид Бурханыг мөлжин, шагнал авч, тэнгэрийн хаанчлал руу орохын төлөө Түүнтэй наймаацаж байна; бид Бурхантай мөс чанаргүй, эрүүл ухаангүй, бүр өчүүхэн төдий ч хайр, дуулгаваргүй байдлаар ханддаг. Ингэж амьдарч байхдаа бид хүнтэй төстэй байдаг уу? Бид зүгээр л амьд сүнс, араатнууд болчихжээ; өөрсдийнхөө хомхой сувдаг муу төрхөө хараад зүрх сэтгэл маань асар их шаналж, ичгүүрт автдаг. Бурханы үгийн илчлэл, шүүлтээс бид Бурхан бүгдийг хардаг гэдгийг ойлгодог ба Түүний агуу ариун, зөвт байдал, зан чанарынх нь халдашгүй байдлыг мэдрэх үедээ бид зүрх сэтгэлдээ эмээж, дагжин чичирдэг. Сатаны төрлийн хүн болохын хувьд Бурхан руу харахаас маш их ичиж, Түүний өмнө амьдрах эрхгүй мэт бидэнд санагддаг; бид газарт унан, гэмшсэндээ харуусан уйлж, бүр өөрсдийгөө харааж, амаа алгадаж, Бурхан биднийг илүү хатуу шийтгэж, цэвэрлэж, өөрчлөөсэй хэмээн залбирдаг; тэгээд цаашид Сатаны зан чанартайгаар амьдрахыг хүсдэггүй. Бид үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг эрэлхийлж эхэлдэг. Өөрсдөө ч мэдэлгүйгээр бид олон зүйл туулж, зарим үнэнийг ойлгон, Бурханы талаар зарим жинхэнэ мэдлэгийг олж авчээ. Аливааг харах арга зам маань ч өөрчлөгддөг. Бидний амь зан чанарт өөрчлөлт гарч эхлэн, зүрх сэтгэлдээ Бурханаас үнэхээр эмээж, дуулгавартай байж эхэлдэг; бид дахин Бурхантай наймаацах гэж оролддоггүй, Бурханы хайрыг хариулахын тулд өөрсдийн хувь нэмрийг үнэнчээр гүйцэтгэж, жинхэнэ хүн шиг амьдарч эхэлдэг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт байгаагүй бол Сатанаар гүн гүнзгий завхруулагдсан үнэн төрхөө бид хэзээ ч харахгүй байсан, Бурханы эсрэг нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байгаагийнхаа эх сурвалжийг хэзээ ч мэдэхгүй байх байсан ба Бурханаас эмээдэг, дуулгавартай болохын тулд нүглийн хүлээс, хяналтаас өөрсдийгөө яаж чөлөөлөхөө ч мэдэхгүй байх байсан гэдгийг энэ замыг туулаад бид үнэхээр мэдэрдэг. Бурханы үгийн хатуу чанд шүүлт байгаагүй бол бид Түүний зөвт, сүр жавхлант, халдашгүй зан чанарыг мэдэхгүй байх байсан, бас Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болохгүй, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн болж ч чадахгүй байх байсан гэдгийг бид мэдэрдэг. Энэ бол бодит баримт. Хэрвээ Бурхан бие махбодтой болоогүй бол эцсийн өдрүүдэд хэн шүүлтийн ажил хийж чадах юм бэ? Бурханы ариун, зөвт, халдашгүй зан чанарыг хэн хүнд харуулж чадах юм бэ? Хэрвээ Бурхан бие махбодтой болоогүй бол хэний үг, биднийг шүүж, цэвэрлэж, нүглийн гүн гүнзгий завхралаас маань аварч чадах тийм хүч чадал, эрх мэдэлтэй байх юм бэ? Төгс Хүчит Бурханы үг болон ажил нь Бурханы байр суурь, ялгамж чанарыг нь бүрэн харуулж, Тэр бол Бүтээгч бөгөөд нэг жинхэнэ Бурханы илрэл мөн гэдгийг харуулдаг! Бид Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таньж, Бурханы илрэлийг харсан.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих