Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үе дэх чуулганы амьдралын хоорондох ялгаа
Холбогдох Бурханы үг:
Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн төгсгөл хэсэг рүүгээ шилжсэн. Газар дээр үлдсэн бүхэн нь Есүсийн нуруундаа үүрсэн загалмай, Есүсийг ороосон нарийн маалинга, Есүсийн өмссөн өргөст титэм, час улаан нөмрөг байлаа (эдгээр нь Түүнийг дооглохын тулд иудейчүүдийн ашигласан эд юмс байв). Өөрөөр хэлбэл, Есүсийн цовдлолын ажил асар их шуугиан тарьсны дараа юмс дахин намжжээ. Тэр үеэс эхлээд Есүсийн шавь нар Түүний ажлыг үргэлжлүүлж, хаа сайгүй байсан чуулгануудыг хариулж, усалж эхэлсэн юм. Тэдний ажлын агуулга нь дараах байдалтай байв: Тэд бүх хүнийг гэмшүүлж, нүглийг нь улайлгаж, баптисм хүртээсэн. Элчүүд бүгд Есүсийн цовдлолын дотоод түүх, нэмж хачирлаагүй үнэн болон Есүсийн цовдлолын тухай түгээхээр явсан тул хүн бүр Есүсийн өмнө нүүрээрээ газар унан мөргөж нүглээ улайхаас өөр аргагүй болжээ; түүнчлэн, элчүүд Есүсийн хэлсэн үгийг хаа сайгүй тунхаглахаар явсан билээ. Тэр үеэс Нигүүлслийн эрин үеийн чуулгануудыг байгуулж эхэлсэн юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 6
Өнгөрсөн үед янз бүрийн газарт зохион байгуулагдаж байсан онцгой цуглаан юм уу томоохон цуглааны үеэр хэрэгжүүлэлтийн замын зөвхөн нэг талын тухай л ярьдаг байсан. Ийм хэрэгжүүлэлт нь Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэх ёстой зүйл байсан бөгөөд Бурханы талаарх мэдлэгтэй бараг холбоогүй байсан, учир нь Нигүүлслийн эрин үеийн үзэгдэл нь зөвхөн Есүсийн цовдлолын үзэгдэл байсан ба өөр илүү агуу үзэгдэл байгаагүй. Хүн цовдлолоор дамжуулан хүн төрөлхтнийг золин аварсан Түүний ажлаас илүүг мэдэх учиргүй байсан тул Нигүүлслийн эрин үед хүний мэдвэл зохих өөр үзэгдэл байгаагүй юм. Ийм маягаар хүн Бурханы талаар хомсхон мэдлэгтэй байсан бөгөөд Есүсийн хайр, энэрлийн тухай мэдлэгээс гадна түүний хэрэгжүүлэх хэдхэн энгийн, өчүүхэн зүйлс буюу өнөөдрийнхөөс асар хол зөрүүтэй зүйл байдаг байв. Өнгөрсөн үед цугларалт нь ямар ч хэлбэртэй байсан бай, хүн Бурханы ажлын талаарх бодитой мэдлэгийг ярих чадваргүй байсан, тэр ч байтугай хүний орох хамгийн тохиромжтой хэрэгжүүлэлтийн зам аль болохыг хэн ч тодорхой хэлж чадаагүй. Хүн хүлээцтэй, тэвчээртэй байдлын сууринд хэдхэн энгийн зүйл нэмсэн төдий; түүний хэрэгжүүлэлтийн мөн чанарт ердөө ямар ч өөрчлөлт байгаагүй, учир нь нэг эрин үе дотор Бурхан ямар ч шинэлэг ажил хийгээгүй, хүнд тавьсан цорын ганц шаардлага нь тэвчээртэй, хүлээцтэй байдал, эсвэл загалмай үүрэх явдал байсан юм. Ийм хэрэгжүүлэлтээс гадна, Есүсийн цовдлолоос өөр илүү өндөр үзэгдэл байгаагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Хэвийн сүнслэг амьдрал нь залбирах, магтан дуу дуулах, чуулганы амьдралд оролцох, Бурханы үгийг идэж, уух гэх мэт хэрэгжүүлэлтээр хязгаарлагддаггүй. Харин ч энэ нь шинэ, эрч хүчтэй сүнслэг амьдралаар амьдрахтай холбоотой. Хэрхэн хэрэгжүүлдэг чинь биш, харин хэрэгжүүлэлт чинь ямар үр дүнд хүрдэг нь чухал юм. Тийм хэрэгжүүлэлт үнэндээ ямар нэг үр нөлөөтэй эсэх, жинхэнэ ойлголтод хүргэдэг эсэхээс үл хамааран залбирах, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух, эсвэл тунгаан бодох нь хэвийн сүнслэг амьдралтай зайлшгүй холбоотой гэж ихэнх хүн итгэдэг. Ийм хүмүүс үр дүнг нь огтхон ч бодолгүйгээр өнгөц журмыг дагахад анхаардаг. Тэд бол шашны зан үйлэнд амьдардаг хүмүүс болохоос чуулган дотор амьдардаг хүмүүс биш бөгөөд хаанчлалын ардууд бүр ч биш юм. Тэдний залбирал, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух нь бүгд ердөө л шахалт шаардлагаар, чиг хандлагаас хоцрохгүйн тулд дүрэм журам дагаж байгаа болохоос дуртайяа, бас зүрх сэтгэлээсээ ч хийж байгаа биш юм. Энэ хүмүүс хэчнээн их залбирч, дуулсан ч хичээл зүтгэл нь ямар ч үр дүнгүй болно, учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл нь ердөө л шашны зан үйл, дүрэм журам байдаг, тэд үнэндээ Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа юм биш. Тэд хэрхэн хэрэгжүүлж байгаагаа сүр болгоход л анхаардаг бөгөөд Бурханы үгийг дагаж мөрдөх дүрэм гэж авч үздэг. Ийм хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлэхгүй байгаа, зүгээр л махан биеийн хүслийг хангаж, бусад хүмүүст харуулах гэж гүйцэтгэж байгаа. Эдгээр шашны дүрэм, зан үйл бүгд Бурханаас биш хүнээс гаралтай. Бурхан дүрэм дагадаггүй, ямар нэг хуульд ч захирагддаггүй. Харин ч Тэр өдөр бүр шинэ зүйл хийж, бодитой ажил бүтээдэг. Өдөр бүр өглөөний үйл ажиллагаанд оролцох, үдшийн залбирал болон хоолны өмнөх талархлын залбирал өргөх, бүх зүйлд талархах гэх мэт хэрэгжүүлэлтээр өөрсдийгөө хязгаарладаг Гурван-Өөрөө Сүмийн хүмүүс шиг тэд үүнийгээ хэчнээн их, хэчнээн удаан хийсэн ч тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Хүмүүс дүрэм журам дунд амьдарч, зүрх сэтгэл нь хэрэгжүүлэлтийн арга барил дээр төвлөрсөн байх үед Ариун Сүнс ажиллаж чадахгүй, учир нь тэдний зүрх сэтгэл дүрэм журам, хүний үзлээр дүүрэн байдаг. Иймээс Бурхан хөндлөнгөөс оролцож, тэдэн дээр ажиллах боломжгүй байдаг ба тэд зөвхөн хууль дүрмийн хяналт дор үргэлжлүүлэн амьдарч л чадна. Ийм хүмүүс Бурханы магтаалыг хүртэж үүрд чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэвийн сүнслэг амьдралын талаар
Хүний оролтын явцад амьдрал ямагт уйтгартай байж, залбирах, Бурханы үгийг идэж уух, цуглаан хийх гэх мэт сүнслэг амьдралын нэгэн хэвийн элементээр дүүрэн байдаг тул хүмүүст Бурханд итгэх нь их баяр баясал огт өгдөггүй мэт цаг ямагт санагддаг. Ийм сүнслэг үйл ажиллагаа нь Сатаны завхруулсан, хүн төрөлхтний анхдагч зан чанарт үндэслэн явагддаг. Хүмүүс зарим үед Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж чаддаг ч анхдагч сэтгэлгээ, зан чанар, амьдралын хэв маяг, зуршил нь тэдний дотор үндэслээтэй хэвээр байдаг тул уг чанар нь өөрчлөгдөлгүй үлддэг… Үнэндээ Бурханы ажлын нэг үе шат дуусахад тухайн үеийн хэрэгсэл, хэв маягийг Бурхан аль хэдийн ямар ч ул мөр үлдээлгүй устгасан байдаг. Гэвч “үнэн сүсэгт итгэгчид” өнөөх биет материаллаг зүйлсийг үргэлжлүүлэн шүтэхийн зэрэгцээ Бурханд юу байгааг чухалчилж үзэхээ болин, цааш үл судалдаг бөгөөд үнэндээ Бурханыг аль эрт гэрээс хөөн гаргаж, Сатаныг шүтээний ширээндээ залсан атлаа Бурханыг гэх хайраар бялхаж буй мэт санагддаг. Хүмүүс Есүс, Загалмай, Мариа, Есүсийн баптисм, Сүүлчийн Зоогийн хөргийг Тэнгэрийн Эзэн хэмээн дээдлэх зуураа “тэнгэрлэг Эцэг, Эзэн минь” гэж удаа дараа дуу алддаг. Энэ бүхэн хөгийн хэрэг бус уу? Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн ийм олон үг хэллэг, зан үйлийг Бурхан үзэн яддаг; тэдгээр нь Бурханы өмнөх замд ноцтой саад хийхийн зэрэгцээ хүн төрөлхтний оролтод асар их хүндрэл үүсгэдэг. Сатан хүн төрөлхтнийг завхруулсан хэр хэмжээг хойш тавилаа гэхэд Витнесс Лигийн хууль, Лоренсийн туршлага, Вочман Нигийн судалгаа, Паулын ажил гэх мэт зүйлээр хүний сэтгэл бүрэн дүүрсэн байдаг. Хүмүүсийн дотор хэт их бодгальч үзэл, хууль тогтоомж, дүрэм, журам, тогтолцоо гэх мэт оршин байдаг тул Бурхан хүмүүс дээр ажиллах ямар ч аргагүй; хүмүүсийн бурангуй нийгмийн мухар сүсэгт хандлагаас гадна эдгээр зүйл хүн төрөлхтнийг барьж залгисан юм. Хүмүүсийн бодол санаа нь шидэт үлгэрийг өнгөтөөр өгүүлэх сонирхол татам кино мэт байдаг бөгөөд үүнд нь гайхамшигт амьтад үүл хөлөглөж, асар их уран сэтгэмжээрээ хүмүүсийг гайхшируулж, мэл гайхуулан хэлэх үггүй болгодог. Үнэнийг хэлэхэд өнөөдөр Бурханы хийх гэж ирсэн ажил нь үндсэндээ хүмүүсийн мухар сүсэгт шинж чанартай харьцаж, үүнийг нь арилгах, сэтгэх өнцгийг нь бүрмөсөн өөрчлөх явдал юм. Хүн төрөлхтний үе дамжин уламжилсан өвөөс үүдэн Бурханы ажил өнөөг хүртэл үргэлжилсэн юм биш; энэ нь Бурханы биечлэн эхлүүлж, гүйцэлдүүлдэг ажил бөгөөд тодорхой нэг агуу сүнслэг хүний өвийг өвлөж, өөр эрин үед Бурханы хийсэн бэлгэдлийн уг чанартай аливаа ажлыг өвлөн авах ямар ч шаардлагагүй. Хүмүүс эдгээрийн алинд ч анхаарах хэрэггүй. Өнөөдөр Бурхан үг хэлж, ажиллах өөр хэв маягтай байхад хүмүүс юунд өөрсдөдөө төвөг удах ёстой юм бэ? Хэрэв хүмүүс одоогийн урсгал дахь өнөөгийн замаар алхангаа “өвөг дээдсийнхээ” өв уламжлалыг үргэлжлүүлэх юм бол хүрэх газартаа очихгүй. Бурхан хүний ертөнцийн жил, сар, өдөр хоногийг жигшдэгийнхээ адилаар хүний зан авирын яг ийм горимыг гүнээ зэвүүцдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 3
Сионы магтаалын өдөр ирж, Бурханы оршин суудаг газар гарч ирлээ. Бүх ард түмний магтдаг суу алдарт ариун нэр түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан минь! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ. Тэр бол бүхий л орчлон ертөнцийн дээр сүр жавхлантай, эрхэмсгээр сүндэрлэдэг Сион уулнаа мандсан гэрэлт Нар билээ…
Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг баяр хөөртэйгөөр дууддаг; бид бүжиглэж, дуулдаг. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Бүх ард түмэн энэ уул руу цуварна. Бүх ард түмэн сэнтийн өмнө сөгдөн мөргөнө! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы үй олон ардыг усалж, тэжээдэг. Амь өдөр бүр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, Бурханы тухай шинэ гүнзгий ойлголтыг байнга өгдөг. Бид туршлагын дунд Бурханы талаар бүрэн итгэлтэй болдог. Түүний үг байнга ил болж, зөв хүмүүс дотор илэрдэг. Бид үнэндээ маш их ерөөгдсөн! Өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай ярилцаж, бүх зүйлийг удирдах дээд эрхийг Бурханд өгдөг. Бид Бурханы үгийг сайтар тунгааж, зүрх сэтгэл маань Бурханы дотор тайван болдог, ийм маягаар бид Бурханы өмнө очиж, тэндээс Түүний гэрлийг хүлээн авдаг. Бид өдөр бүр амьдрал, үйлдэл, үг яриа, бодол, санаа бүртээ Бурханы үг дотор амьдарч, цаг ямагт ялган таньж чаддаг. Бурханы үг чадварлагаар залж чиглүүлдэг; санамсаргүй байхад л дотор нуугдсан зүйлс ээлж дараалан ил гарна. Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд алгуурлахыг тэвчдэггүй юм; Бодол, санаануудыг маань Бурхан ил болгодог. Хором бүрд бид өөрсдийнхөө шүүлтэд ордог газар болох Христийн суудлын өмнө амьдарч байна. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэмдсэн хэвээр байдаг. Өнөөдөр, Бурханы дээд эрхийг сэргээхийн тулд Түүний сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхийн тулд бид үхэх сэхэхээ үзэн тэмцэх ёстой. Хуучны бид цовдлогдсон цагт л дахин амилсан Христийн амь мандан бадрах болно.
Одоо, Ариун Сүнс бидний сэргэлтийн төлөө тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахыг хүсэж байгаа цагт Бурхан биднийг дотроос маань үргэлж гэрэлтүүлэн ариусгаж, Сатаны эзэмшсэнийг шинээр сэргээх нь гарцаагүй, ингэснээр Бурхан биднийг аль болох хурдан бүрэн төгс болгож болох юм. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт өсөн хөгжиж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 1-р бүлэг
Өнөөдөр Та бүх чуулганыг—Филадельфийн чуулганыг—бүрэн төгс болгож, өөрийн 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн. Ариун хүмүүс сүнсээрээ холбогдон, хайраар дагалдаж, булгийн эхтэй нэгдэн Таны өмнө даруухнаар захирагдаж чадна. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгаж байна. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгсийн дагуу алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг танин мэдэж, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүслийг саатуулахгүйн тулд бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүс харилцан бие биеэ хайрладаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг ямагт сүнс дотор алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Тэд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурханы мөрийг дагадаг.
Бурхантай идэвхтэй хамтран ажилла; Түүнд хяналтыг өгнө гэдэг нь Түүнтэй хамт алхаж буй явдал юм. Бидний бүх санаа, үзэл, бодол, энэ ертөнцийн ээдрээ агаарт утаа мэт замхардаг. Бид Бурханыг сүнсэндээ хаанчлуулж, Түүнтэй хамт алхаж, тэгсэнээрээ ангид оршиж, дэлхий ертөнцийг ялан дийлэх бөгөөд бидний сүнс чөлөөтэй нисэж, чөлөөлөлтөд хүрдэг: Энэ нь Төгс Хүчит Бурхан Хаан болох үеийн үр дүн юм. Бид бүжиглэж, магтан дуулж, магтаалаа өргөж, шинэ дуугаа өргөхгүй байж яаж чадах билээ?
Бурханыг магтах үнэхээр олон зам бий: Түүний нэрийг дуудах, Түүнд ойртох, Түүнийг бодох, залбиран-унших, нөхөрлөх, бодож бясалгах, тунгаах, залбирал болон магтаалын дуу. Эдгээр магтаалын төрөлд таашаал ч бий, тослолт ч бий; магтаалд хүч байдаг, бас ачаа ч байдаг. Магтаалд итгэл байдаг, шинэ ойлголт ч байдаг.
Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдаатай үйлчилж, нэгд, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатаныг гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филадельфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар тунхаглагддаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 2-р бүлэг
Бүх үндэстэн уухайлж, бүх хүн дуулж, Сион уул баяр хөөртэйгөөр инээж байна, Бурханы алдар манджээ! Би зүүдэндээ ч Бурханы царайг харна гэж огт бодож байгаагүй, гэлээ ч өнөөдөр үүнийг харлаа. Би Түүнтэй өдөр бүр нүүр нүүрээ харан уулзаж, Түүнд зүрх сэтгэлээ нээдэг. Тэр идэж, уудаг бүхнээр харамгүй хангадаг. Амьдрал, үг, үйлдэл, бодол, санаа гээд бүгдийг Түүний алдар суут гэрэл гэрэлтүүлдэг. Тэр замын алхам бүрд хөтөлдөг, аливаа тэрслүү зүрх сэтгэл дээр шүүлт нь нэн даруй буудаг.
Бурхантай хамт идэж, хамт буудаллаж, хамт амьдарч, хамт байж, хамт алхаж, хамт баясаж, алдар, ерөөлийг хамт олж авч, Түүнтэй хамт хааны хэргэмийг хуваалцаж, хаанчлалд хамт оршино—өө, ямар таатай вэ! Өө ямар сайхан бэ! Өдөр бүр нүүр нүүрээ харж, өдөр бүр Түүнтэй үг хэлэлцэж, байнга ярилцаж, өдөр бүр шинэ гэгээрэл, шинэ мэдлэг ухааныг хүртдэг. Бидний сүнслэг нүд нээгдэж, бүхнийг хардаг; сүнсний бүх нууц бидэнд илчлэгдсэн. Ариун амьдрал үнэхээр амарлингуй. Хурдан гүй, бүү зогс, үргэлж урагш тэмүүл, илүү гайхалтай амьдрал урд чинь байна. Чихэрлэг амтанд бүү цад, харин үргэлж Бурхан руу орохоор эрж хай. Тэр бүхнийг хамардаг, элбэг өгөөмөр бөгөөд бидэнд дутагддаг юм бүхэн Түүнд бий. Идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, Түүн рүү ор, цаашид юу ч урьдынх шигээ байхгүй. Бидний амьдрал ер бусын байх бөгөөд хэн ч, юу ч, ямар ч зүйл бидэнд саад болж чадахгүй.
Ер бусын! Ер бусын! Үнэхээр ер бусын! Бурханы ер бусын амь дотор орших ба бүх зүйл үнэхээр уужуу тайван болдог! Бид дэлхий ертөнц, ертөнцийн юмсаас хэтийдэж, нөхөр, хүүхдүүддээ сэтгэл хоргоддоггүй. Бид өвчин эмгэг, орчны хяналтыг даван гардаг. Сатан бидэнд саад болж зүрхэлдэггүй. Бүх гамшгаас бүрэн ангид болдог. Энэ бол Бурханд хаанчлах боломж олгож буй хэрэг! Бид Сатаныг хөл доороо гишгэлж, чуулганы төлөө гэрчлэлд зогсож, Сатаны муухай царайг бүрэн илчилдэг. Чуулганы бүтээн байгуулалт Христ дотор бий, алдар суут бие гарч ирлээ—энэ нь өргөгдсөн амьдрал билээ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг
Хаанчлалын сургалтад орох гэдэг нь Бурханы ардын амьдралаар амьдарч эхэлнэ гэсэн үг—чи тийм сургалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу? Яарсан мэдрэмжтэй байхад бэлэн үү? Бурханы сахилгажуулалт дор амьдрахад бэлэн үү? Бурханы гэсгээлт дор амьдрахад бэлэн үү? Бурханы үг чам дээр ирж, чамайг турших үед чи хэрхэн үйлдэх вэ? Бүх төрлийн баримттай тулгарах үедээ чи юу хийх вэ? Урьд нь чи амь дээр анхаарлаа төвлөрүүлээгүй; өнөөдөр чи амийн бодит байдалд орж, амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Энэ нь хаанчлалын ардуудын биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы ард болох бүх хүн амийг эзэмших ёстой бөгөөд хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Хаанчлалын ардуудаас Бурханы шаарддаг зүйл энэ юм.
Хаанчлалын ардуудад Бурхан дараах шаардлагыг тавьдаг:
1. Тэд Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өдрүүдийн ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
2. Тэд хаанчлалын сургалтад орох ёстой.
3. Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрэлхийлэх ёстой. Зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэж, хэвийн сүнслэг амьдралтай болох үедээ чи эрх чөлөөтэй ертөнцөд амьдарна, энэ нь Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдана.
4. Тэд Бурханаар авхуулах ёстой.
5. Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.
Энэ таван зүйл бол та нарт Миний даалгасан даалгавар юм. Би үгээ Бурханы ардуудад хэлдэг бөгөөд хэрвээ чи эдгээр даалгаврыг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа бол Би хүчлэхгүй—гэхдээ тэдгээрийг үнэхээр хүлээн зөвшөөрвөл чи Бурханы хүслийг биелүүлж чадна. Өнөөдөр та нар Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч эхэлдэг ба хаанчлалын ардууд болж, хаанчлалын ардуудаас шаарддаг стандартад хүрэхээр эрэлхийлдэг. Энэ нь оролтын эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы хүслийг бүрэн биелүүлэхийг хүсвэл энэ таван даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой ба тэдгээрийг биелүүлж чадвал Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханд асар их ашиглагдах нь гарцаагүй. Өнөөдрийн хамгийн чухал зүйл бол хаанчлалын сургалтад орох явдал юм. Хаанчлалын сургалтад орох нь сүнслэг амьдралтай хамаатай. Урьд нь сүнслэг амьдралын талаар огт яриагүй, харин өнөөдөр хаанчлалын сургалтад орж эхлэхдээ чи албан ёсоор сүнслэг амьдралд ордог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага
Одоо бол Хаанчлалын эрин үе. Энэхүү шинэ эрин үед орсон эсэх чинь Бурханы үгийн бодит байдалд орсон эсэхээр чинь, мөн Түүний үг чиний амийн бодит байдал болсон эсэхээс хамаардаг. Бурханы үг хүн бүрд мэдэгддэг болохоор эцэстээ бүх хүн үгийн ертөнцөд амьдарч, Бурханы үг хүн бүрийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Хэрвээ чи энэ хугацаанд Бурханы үгийг уншихдаа хайхрамжгүй байж, Түүний үгийг огт сонирхдоггүй бол байр байдал чинь буруу байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи Үгийн эрин үед орж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй; хэрвээ чи энэ эрин үед орсон бол Тэр Өөрийн ажлыг хийнэ. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд чи Үгийн эрин үеийн эхлэлд юу хийж болох вэ? Энэ эрин үед Бурхан дараах баримтыг та нарын дунд гүйцэлдүүлнэ: хүн бүр Бурханы үгийг амьдран харуулаад, үнэнийг хэрэгжүүлж чаддаг байж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, бодит байдлаа болгон ашиглаж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байна; Бурханы үгийг хэрэгжүүлснээр хүн Бурхантай хамт хааны эрх мэдлийг эзэмшинэ. Энэ бол Бурханы биелүүлэх ажил юм. Чи Бурханы үгийг уншихгүй байж чадах уу? Өнөөдөр, Бурханы үгийг уншихгүйгээр ганц, хоёр хонож ч чадахгүй мэт санадаг олон хүн бий. Тэд Түүний үгийг өдөр бүр унших хэрэгтэй байдаг бөгөөд цаг зав гарахгүй бол Түүний үгийг сонсох нь хангалттай байдаг. Энэ бол хүмүүст Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөж эхэлдэг Түүний арга зам юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүмүүсийг үгээр захирдаг, ингэснээр тэд Бурханы үгийн бодит байдалд орж чаддаг. Хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүй ганц хоносны дараа дотор чинь харанхуйлж, цангаж, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамаас нүүр буруулаагүйг энэ нь харуулдаг. Тэгвэл чи энэ урсгалд байгаа нэгэн юм. Харин Бурханы үгийг идэж, уулгүйгээр ганц хоёр хоносны дараа чамд юу ч мэдрэгдэхгүй, огт цангахгүй байвал, мөн сэтгэл чинь огтхон ч хөдлөхгүй бол Ариун Сүнс чамаас нүүр буруулсныг энэ нь харуулдаг. Тэгвэл чиний дотоод байдалд ямар нэг юм буруу байна гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй бөгөөд хоцорч үлдсэн хүмүүсийн нэг юм. Бурхан хүмүүсийг захирахдаа үг ашигладаг; Бурханы үгийг идэж, уувал чамд сайхан санагддаг ба хэрвээ идэж уухгүй бол чамд дагах ямар ч зам байдаггүй. Бурханы үг нь хүмүүсийн хоол, мөн тэднийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” гэсэн байдаг. Бурхан өнөөдөр энэ ажлыг биелүүлж, энэ баримтыг та нар дээр гүйцэлдүүлнэ. Урьд нь хүмүүс Бурханы үгийг уншилгүй олон өдөр явсан ч ердийнхөөрөө хооллож, ажиллаж чаддаг байсан мөртөө яагаад өнөөдөр тэгдэггүй юм бэ? Энэ эрин үед Бурхан бүхнийг захирахын тулд голчлон үг ашигладаг. Бурханы үгээр хүн шүүгдэж, төгс болгуулж, эцэстээ хаанчлал руу хүргэгддэг. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадна, Бурханы үг л хүнд гэрэл болон хэрэгжүүлэлтийн замыг өгч чадна. Чи Бурханы үгийн бодит байдлаас холдолгүйгээр өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт Бурхан чамайг төгс болгож чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм
Одоо, Бурханд итгэх итгэл Бурханы үгийн эрин үед оржээ. Харьцуулан хэлбэл, хүмүүс урьдынх шигээ их залбирдаггүй; Бурханы үг, үнэний бүх тал болон хэрэгжүүлэлтийн замыг тодорхой хэлж өгсөн тул хүмүүс цаашид эрж хайж, тэмтчих хэрэггүй болсон. Хаанчлалын эрин үеийн амьдралд Бурханы үг хүмүүсийг урагш хөтөлдөг бөгөөд энэ нь хүмүүст бүхнийг тодорхой харуулдаг амьдрал юм—учир нь Бурхан бүхнийг ил тод болгосон бөгөөд хүн амьдралд замаа тэмтчин үлдэхээ больсон. Гэрлэлт, дэлхий ертөнцийн хэрэг явдал, амьдрал, хоол унд, хувцас, орон байр, хүмүүсийн хоорондын харилцаа, хүн Бурханы хүслийг хангаж чадахуйцаар хэрхэн үйлчлэх, хэрхэн махан биеэ хаях ёстой гэх мэт зүйлээс алийг нь Бурхан та нарт тайлбарлаж өгөөгүй вэ? Та нар одоо ч гэсэн залбирч, эрж хайхаар явах хэрэгтэй юу? Үнэндээ огт хэрэггүй! Хэрвээ эдгээр зүйлийг хийсээр байгаа бол чи зүгээр л илүүц юм хийж байна. Энэ нь мэдлэггүй, мунхаг хэрэг бөгөөд ямар ч хэрэггүй!… Бурханы үг, ялангуяа Түүний хүсэл, зан чанар болон өөр өөр төрлийн хүмүүст Тэр яаж ханддаг талаар айлдсан үг нь тов тодорхой байдаг. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол Бурханы үгийг илүү их унших ёстой—ингэсний үр дүн нь сохроор залбирч, эрж хайснаас хавьгүй илүү байдаг. Эрж хайж, залбирах явдлыг Бурханы үгийг илүү их уншиж, үнэний талаар нөхөрлөх явдлаар солих ёстой олон тохиолдол байдаг. Ердийн залбиралдаа чи өөрийгөө эргэцүүлж, Бурханы үгэн дотроос өөрийгөө мэдэхээр хичээх ёстой. Энэ нь амийн ахиц дэвшилд чинь илүү ашиг тустай. Хэрвээ чи одоо ч гэсэн тэнгэр өөд харцаа өргөн эрж хайдаг тодорхойгүй Бурханд итгэсээр байгааг чинь энэ нь харуулдаггүй гэж үү? Урьд нь чи өөрийн эрэл хайгуул болон залбирлын үр дүнг харсан бөгөөд тэр үе нь Нигүүлслийн эрин үе байсан учраас Ариун Сүнс ямар нэгэн байдлаар сүнсийг чинь хөдөлгөсөн. Чи Бурханыг харж чадаагүй тул урагшлах замаа тэмтэрч, тийм маягаар эрж хайхаас өөр аргагүй байсан. Одоо Бурхан хүмүүсийн дунд ирж, Үг махбодоор илэрсэн бөгөөд чи Бурханыг харсан; тиймээс Ариун Сүнс урьдынх шигээ ажиллахаа больдог. Эрин үе өөрчлөгдсөн болохоор Ариун Сүнсний ажилладаг арга зам ч өөрчлөгдсөн. Хүмүүс урьдынх шигээ их залбирахгүй байгаа байж магад хэдий ч Бурхан газар дээр байгаа учраас одоо хүнд Бурханыг хайрлах боломж байгаа. Хүн төрөлхтөн Бурханыг хайрлах эрин үед орсон ба дотроо Бурхантай зохих ёсоор ойр дотно болж чадна: “Өө Бурхан минь! Та үнэхээр маш сайн, би Таныг хайрлахыг хүсэж байна!” Зүгээр л цөөн хэдэн тодорхой, энгийн үг хүмүүсийн зүрх сэтгэл доторх Бурханыг гэх хайрыг илэрхийлдэг; Бурхан хүн хоёрын хоорондох хайрыг гүнзгийрүүлэхийн төлөө л энэ залбирлыг хэлдэг. Заримдаа чи бага зэргийн тэрслүү байдал илэрхийлж байгаагаа хараад, “Өө Бурхан минь! Би яагаад ийм завхарсан юм бэ?” гэж хэлж болох юм. Чи өөрийгөө хэд хэдэн удаа алгадахыг үнэхээр хүсэж, нүдэнд чинь нулимс цийлгэнэдэг. Ийм үед зүрх сэтгэлдээ чи харуусаж, бачимддаг боловч эдгээр мэдрэмжээ илэрхийлэх ямар ч аргагүй байдаг. Энэ нь Ариун Сүнсний одоогийн ажил юм, гэхдээ амийг эрэлхийлдэг хүмүүс л үүнд хүрч чаддаг. Бурхан чамайг асар их хайрладаг гэдгийг чи мэдэрч, чамд ер бусын мэдрэмж төрдөг. Чамд тодорхой залбирах үг байхгүй ч Бурханы хайр бол далай мэт гүн гэдгийг үргэлж мэдэрдэг. Энэ байр байдлыг илэрхийлэх тохиромжтой үг нэг ч үгүй бөгөөд энэ бол үргэлж сүнсэн дотроос гарч ирдэг байр байдал билээ. Зүрх сэтгэлдээ Бурхантай ойртохыг зорьдог ийм төрлийн залбирал, нөхөрлөл нь хэвийн агаад зүй зохистой юм.
Хэдийгээр хүмүүс тэмтэрч, эрж хайх ёстой байсан цаг үе одоо өнгөрсөн ч тэд цаашид залбирч, эрж хайх хэрэггүй гэсэн үг биш, мөн ажлаа үргэлжлүүлэхээсээ өмнө Бурханы хүсэл аяндаа илчлэгдэхийг хүлээх хэрэггүй гэсэн үг ч биш; эдгээр нь зүгээр л хүний буруу ойлголт юм. Бурхан хүмүүстэй хамт амьдарч, тэдний гэрэл, амь, зам байхаар дунд нь ирсэн: Энэ нь бодит баримт мөн. Мэдээж, Бурхан газар дээр ирэхдээ хүмүүсээр эдлүүлэхийн тулд биеийн хэмжээнд нь тохирох бодитой зам болон амийг гарцаагүй авчирдаг—Тэрээр хүний хэрэгжүүлэлтийн бүх арга замыг эвдэхийн тулд ирээгүй. Хүн цаашид тэмтэрч, эрж хайн амьдрахгүй, учир нь Бурхан ажиллаж, Өөрийн үгийг хэлэхийн тулд газар дээр ирсэн нь эдгээрийг орлосон билээ. Тэрээр хүнийг харанхуй, тодорхой бус амьдралаас нь чөлөөлж, амьдралыг нь гэрлээр дүүргэхийн тулд ирсэн. Одоогийн ажил бол аливааг тодорхой заан үзүүлж, тодорхой ярьж, шууд мэдэгдэж, аливааг илэн далангүй тодорхойлохын төлөө байдаг болохоор Ехова Бурхан Израилийн ард түмнийг залж чиглүүлж, хэрхэн тахил өргөж, сүм барихыг тэдэнд хэлж өгсөнтэй адилаар хүмүүс эдгээр зүйлийг хэрэгжүүлж чадах юм. Тиймээс та нар Эзэн Есүсийг явсны дараах шигээ чин сэтгэлээсээ эрж хайсан амьдралаар амьдрах хэрэггүй. Та нар ирээдүйд сайн мэдээ түгээх ажлаар дамжуулан замаа тэмтрэх ёстой юу? Амьдрах зүй зохистой арга замыг олохоор оролдон тэмтчих хэрэгтэй юу? Үүргээ хэрхэн биелүүлэх ёстойгоо ялган танихын тулд тэмтчин явах ёстой юу? Та нарын хувьд нүүрээрээ газар унан мөргөж, яаж гэрчлэл хийх ёстойгоо мэдэхийн тулд эрж хайх шаардлагатай юу? Хэрхэн хувцаслаж, хэрхэн амьдрах ёстойгоо мэдэхийн тулд мацаг барьж, залбирах шаардлагатай юу? Бурханаар байлдан дагуулагдах явдлыг хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстойгоо мэдэхийн тулд тэнгэр дэх Бурханд тасралтгүй залбирах шаардлагатай юу? Бурханд хэрхэн дуулгавартай байх ёстойгоо мэдэхийн тулд өдөржин, шөнөжин тасралтгүй залбирах шаардлагатай юу? Та нарын дунд, ойлгодоггүй учраас хэрэгжүүлж чадахгүй гэж хэлдэг хүмүүс олон бий. Хүмүүс Бурханы өнөөгийн ажилд ердөө анхаарал хандуулахгүй байгаа! Би аль хэдийн олон үг хэлсэн боловч та нар тэдгээрийг уншихад өчүүхэн ч анхаарал хандуулаагүй, иймээс яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байгааг чинь гайхах хэрэггүй. Мэдээж, өнөөгийн эрин үед хүмүүст таашаал олгохын тулд Ариун Сүнс мөн л хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, хүнтэй хамт амьдардаг. Энэ нь амьдралд чинь үргэлж тохиолддог онцгой, тааламжтай тэра мэдрэмжүүдийн эх сурвалж юм. Бурхан тун хайр татам гэдгийг мэдрэх өдөр хааяа ирдэг бөгөөд чи өөрийн эрхгүй Түүнд ийнхүү залбирдаг: “Өө Бурхан минь! Таны хайр маш сайхан, Таны дүр маш агуу. Би Таныг улам илүү гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би амьдралаа бүхэлд нь зарлагадахын тулд өөрийгөө тэр чигт нь зориулахыг хүсэж байна. Таны төлөө л байх юм бол, мөн ингэснээрээ би Таныг хайрлаж чадах л юм бол, би бүх зүйлийг Танд зориулна…” Энэ бол Ариун Сүнснээс та нарт өгсөн таатай мэдрэмж юм. Энэ нь гэгээрэл биш, гэрэлтүүлэлт ч биш; энэ бол сэтгэл хөдөлж буй туршлага мөн. Ийм төрлийн туршлага хааяа хааяа тохиолдоно: Заримдаа ажилдаа явах замдаа чи залбирч, Бурханд ойртож, улмаар нулимс нүүрийг чинь норгон, хяналтаа алдах хүртлээ сэтгэл хөдлөх бөгөөд зүрх сэтгэл доторх бүх ааг омгоо илэрхийлэхэд тохиромжтой орчныг олохоор эрмэлздэг… Олон нийтийн газарт байхдаа, Бурханы хайрыг маш их эдэлж байгаа, заяа төөрөг чинь энгийн биш, үүнээс ч илүүтэйгээр чи өөр хэнээс ч илүү утга учиртай амьдралаар амьдарч байна гэж чамд санагдах үе байх болно. Бурхан чамайг өргөмжилснийг, энэ нь чамайг гэсэн Бурханы агуу хайр болохыг чи гүнээ мэднэ. Хүний хувьд үгээр илэрхийлж, ухан ойлгох аргагүй хайр Бурханд байдгийг чи зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрнэ, чи үүнийг мэдэж байгаа ч дүрслэн хэлэх ямар ч аргагүй мэт байдаг бөгөөд энэ нь чамд үргэлж юм бодогдуулдаг ч үүнийг бүрэн дүүрэн илэрхийлэх чадваргүй болгож орхидог. Иймэрхүү үед чи хаана байгаагаа ч мартах бөгөөд: “Өө Бурхан минь! Та үнэхээр ойлгогдошгүй, бас маш хайр татам!” гэж дуу алддаг. Энэ нь хүмүүсийг гайхшируулж орхино, гэхдээ ийм зүйл нэлээд олон удаа тохиолддог. Та нар иймэрхүү зүйлийг маш олон удаа туулсан. Энэ бол өнөөдөр Ариун Сүнсний чамд өгсөн амьдрал, одоо чиний амьдрах ёстой амьдрал юм. Энэ нь амьдрахыг чинь болиулахын төлөө байдаггүй, харин ч амьдардаг байдлыг чинь өөрчлөхийн төлөө байдаг. Энэ нь дүрслэн хэлж, илэрхийлэх аргагүй мэдрэмж билээ. Энэ нь бас хүний жинхэнэ мэдрэмж, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнсний ажил юм. Чи үүнийг зүрх сэтгэлдээ ойлгож болох боловч хэн нэгэнд тодорхой илэрхийлж огт чаддаггүй. Энэ нь удаан ярьдаг, эсвэл гацаж ээрдгээс чинь болдоггүй, харин үгээр дүрслэн хэлж болшгүй мэдрэмж учраас тэр юм. Өнөөдөр эдгээр зүйлийг эдлэхийг чамд зөвшөөрдөг бөгөөд энэ бол чиний амьдрах ёстой зам билээ. Мэдээж чиний амьдралын бусад тал хоосон биш; зүгээр л сэтгэл хөдлөх ийм туршлага амьдралын чинь баяр хөөр болж, Ариун Сүнснээс ийм туршлага эдлэхийг үргэлж хүсэхэд хүргэдэг. Гэхдээ ийм байдлаар хөдөлгөгдөх нь махан биеийг даван гарч, гуравдагч тэнгэр лүү явж, эсвэл дэлхий даяар аялахын төлөө биш гэдгийг чи мэдэх ёстой. Харин ч өнөөдөр өөрийн эдэлдэг Бурханы хайрыг мэдэрч, амталж, Бурханы ажлын өнөөдрийн ач холбогдлыг туулж, Бурханы халамж, хамгаалалтыг мэддэг болохын төлөө байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Энэ бүх зүйл нь чамайг Бурханы өнөөдөр хийдэг ажлын талаар илүү их мэдлэгтэй болгохын төлөө байдаг—энэ бол энэхүү ажлыг хийх Бурханы зорилго билээ.
Эрж хайж, тэмтчих нь Бурхан бие махбодтой болохоос өмнөх амьдралын хэв маяг байсан. Тухайн үед хүмүүс Бурханыг харж чадаагүй тул эрж хайж, тэмтчихээс өөр аргагүй байсан юм. Өнөөдөр чи Бурханыг харсан ба Тэр чамд хэрхэн хэрэгжүүлэх ёстойг шууд хэлдэг; ийм учраас чи цаашид тэмтчиж, эсвэл эрж хайх хэрэггүй. Хүнийг хөтөлдөг Түүний зам бол үнэний зам бөгөөд хүнд Түүний хэлдэг зүйл, хүний хүлээн авдаг зүйл нь амь болон үнэн юм. Чамд зам, амь, үнэн байгаа, тэгвэл хаа сайгүй хайхаар явах ямар хэрэгтэй юм бэ? Ариун Сүнс ажлын хоёр үе шатыг нэгэн зэрэг хийхгүй. Хэрвээ Намайг үгээ хэлж дуусах үед хүмүүс Бурханы үгийг анхааралтай идэж ууж, үнэнийг зохих ёсоор эрэлхийлэлгүй, Нигүүлслийн эрин үеийнхтэйгээ адил авирлаж, сохор юм шиг тэмтчин, байнга залбирч, эрж хайсаар байх юм бол Миний ажлын энэ үе шат буюу үгийн ажил хий дэмий хийгдэж байгаа гэсэн үг биш үү? Хэдийгээр Би үгээ хэлж дууссан байж болох ч хүмүүс мөн л бүрэн дүүрэн ойлгодоггүй бөгөөд энэ нь тэдний хэв чанар дутмагаас болдог. Энэ асуудлыг чуулганы амьдралаар амьдарч, бие биетэйгээ нөхөрлөснөөр дамжуулан шийдвэрлэж болно. Өмнө нь, Нигүүлслийн эрин үед Бурхан бие махбодтой болсон хэдий ч үгийн ажил хийгээгүй, ийм учраас ажлыг хадгалахын тулд Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан. Тэр үед үндсэндээ Ариун Сүнс л ажил хийсэн боловч одоо бие махбодтой болсон Бурхан Өөрөө Ариун Сүнсний ажлын байрыг эзлэн үүнийг хийж байгаа. Урьд нь, хүмүүс байнга залбирч л байх юм бол амар амгалан, баяр хөөрийг мэдэрдэг байсан; зэмлэл, сахилгажуулалт ч бас байсан. Энэ нь бүгд Ариун Сүнсний ажил байсан юм. Одоо эдгээр байр байдал ховорхон. Ариун Сүнс аль нэг эрин үед зөвхөн нэг төрлийн ажил л хийж чадна. Хэрвээ Тэрээр хоёр өөр ажлыг нэгэн зэрэг хийж, махбод нь нэг төрлийн ажил хийж, Ариун Сүнс хүмүүсийн дотор өөр нэгийг хийсэн бол, мөн махбодын хэлсэн зүйл тооцогдолгүй, Ариун Сүнсний хийсэн зүйл л тооцогдож байсан бол Христэд яриад байх ямар ч үнэн, зам, амь байхгүй байх байв. Энэ нь дотоод зөрчил байх байлаа. Ариун Сүнс ингэж ажиллаж чадах уу? Бурхан бол төгс хүчит, бүхэлдээ ухаалаг, ариун, зөвт бөгөөд Тэр яавч алдаа гаргадаггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 1
Есүст итгэдэг байсан цаг үед хүмүүс үнэнийг ойлгоогүй учраас Бурханы дургүйг хүргэх юм их хийсэн, гэвч Бурханд хайр, өршөөл байдаг бөгөөд Тэрээр хүнийг өдий хүргэсэн, мөн хүн юу ч ойлгодоггүй хэдий ч Өөрийг нь дагахыг Бурхан хүнд зөвшөөрдгөөс гадна хүнийг эдүгээ хүртэл удирдан хөтөлсөн. Энэ Бурханы хайр биш гэж үү? Бурханы зан чанараас харагддаг зүйл бол Бурханы хайр юм—энэ бол туйлын үнэн! Чуулганыг байгуулах явдал оргилдоо хүрэх үед Бурхан үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхмыг хийж, хүнийг ёроолгүй нүхэнд хаясан. Үйлчлэл үзүүлэгчдийн үеийн үгс бүгд махан биеийг чинь хараах, завхарсан сатанлаг зан чанарыг чинь хараах, мөн Бурханы хүслийг хангалуун байлгадаггүй зүйлсийг чинь хараах хараал байлаа. Тэрхүү алхамд Бурханы хийсэн ажил сүр жавхлан мэт харагдаж, үүний дараахан Бурхан гэсгээлтийн ажлын алхмыг гүйцэтгээд, үхлийн шалгалт эхэлжээ. Ийм ажлаас хүн Бурханы уур хилэн, сүр жавхлан, шүүлт, гэсгээлтийг харахын зэрэгцээ бас Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлийг харсан юм; Бурханы хийсэн бүхэн, Түүний зан чанар болж харагдсан бүхэн нь хүнийг гэх хайр байсан бөгөөд Бурханы хийсэн бүхэн хүний хэрэгцээг хангаж чадсан. Хүнийг төгс болгохын тулд Тэр үүнийг хийсэн ба биеийнх нь хэмжээний дагуу хүнийг хангажээ. Бурхан үүнийг хийгээгүй бол хүн Бурханы өмнө ирж чадахгүй, Бурханы үнэн нүүр царайг мэдэх аргагүй байх байлаа. Хүн анх Бурханд итгэж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Бурхан хүнийг биеийн хэмжээнд нь тааруулан зугуухан хангаж байсан ба ингэснээр хүн дотроо Бурханыг аажмаар мэдэж авчээ. Өнөөдөр л хүн Бурханы шүүлт хэчнээн гайхалтайг ухаарч байна. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхам нь бүтээлийн цаг үеэс өнөөг хүртэлх хараалын ажлын анхны тохиолдол байв. Хүн ёроолгүй нүх рүү хараагдсан. Хэрвээ Бурхан тэгээгүй бол хүн өнөөдөр Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болохгүй байх байлаа; Бурханы хараалаар л дамжуулан хүн Бурханы зан чанартай албан ёсоор тулгарсан юм. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар дамжуулан хүн илчлэгдсэн. Тэрээр өөрийнх нь үнэнч зан хүлээн зөвшөөрөхийн аргагүй, биеийн хэмжээ нь дэндүү жаахан, Бурханы хүслийг хангах чадваргүй, бас Бурханыг цаг үргэлж хангалуун байлгана гэж хэлдэг нь хоосон үгээс цаашгүй гэдгийг харжээ. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхамд Бурхан хүнийг хараасан хэдий ч одоо эргээд харахад Бурханы ажлын тэрхүү алхам гайхалтай байлаа: Энэ нь хүний хувьд агуу эргэлтийн цэг болж, түүний амь зан чанарт асар их өөрчлөлт гаргажээ. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өмнө хүн амийн эрэл хайгуулын талаар, Бурханд итгэх нь юу гэсэн үг болох талаар, эсвэл Бурханы ажлын мэргэн ухааны талаар юу ч ойлгоогүй, мөн Бурханы ажил хүнийг туршиж чадна гэдгийг ч ойлгоогүй. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өнөөдрийг хүртэлх Бурханы ажил хэчнээн гайхалтай болохыг, хүний ухаан хүрэмгүй гэдгийг, мөн толгойгоо ажиллуулаад ч Бурхан хэрхэн ажилладгийг төсөөлж чадахгүй гэдгээ хүн харж, түүнчлэн өөрийнх нь биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн ба өөрт нь дуулгаваргүй зүйл хэтэрхий их байдаг гэдгийг хардаг. Бурхан хүнийг хараах үед энэ нь үр дүнд хүрэхийн төлөө байсан бөгөөд Тэр хүнийг үхүүлээгүй юм. Хэдийгээр Тэр хүнийг хараасан ч үгээр л үүнийгээ хийсэн бөгөөд Түүний хараал үнэндээ хүнд тусаагүй, учир нь Бурханы хараасан зүйл хүний дуулгаваргүй байдал байсан тул Түүний хараалын үг ч бас хүнийг төгс болгохын төлөө хэлэгдсэн. Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг. Энэ аргаар дамжуулан хүн цэвэршүүлэгдэж, хүний дотор дутагдаж байгаа зүйл Түүний үг, ажлаар дамжуулан төгс болдог. Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг ойлгосон. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай, амар амгалан байгаа; Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу? Эдүгээ хүний дотор биеэ тоосон, ихэрхүү зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамтай харьцдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
Хүн Бурханы төлөө зовж, өдий хүрч чадсан нь нэг талаар Бурханы хайраас, нөгөө талаар Бурханы авралаас болдог; түүнчлэн энэ нь бас хүний дотор Бурханы хийдэг шүүлт, гэсгээлтийн ажлаас болдог. Хэрэв та нарт Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт байхгүй бол, хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол ний нуугүй хэлэхэд, та нар Бурханыг үнэхээр хайрладаггүй юм байна. Хүний доторх Бурханы ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам Бурханы ажил хэчнээн утга учиртай нь төдий чинээ илэрхий байдаг бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ жинхэнээсээ хайрлаж чаддаг. Чи Бурханыг хэрхэн хайрлаж сурах вэ? Тарчлаан, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр, мөн түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр, өршөөлийг л өгдөг байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах хэмжээнд хүрэх байсан уу? Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, олиггүй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтынхаа үеэр Бурхан хүнд зориулан өөр өөр орчин бүтээж, хүнийг Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь дотор Бурханы хийсэн ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурханыг гэх хүний хайр Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, амар тайван гэр бүлтэй, эсвэл материаллаг ерөөлтэй байгаа бол Бурханыг хараахан олж аваагүй бөгөөд Бурханд итгэх итгэлийг чинь амжилттай гэж үзэж болохгүй. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд материаллаг ерөөл аль хэдийн хүртээчихсэн, гэхдээ хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс болгуулж чадахгүй. Хүмүүс туршлагаараа Бурханы хайрын заримыг мэдэрч, Бурханы хайр, өршөөлийг хардаг ч үүнийг хэсэгхэн хугацаанд туулаад, Бурханы нигүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, хүний доторх завхарсан зүйлийг илчилж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй, хайр, итгэлийг нь төгс болгож ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэг үе шатны ажил байсан бөгөөд хүн Бурханы нигүүлслийг эдэлснээр Бурханыг мэдэж авч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
Тайлбар:
а. Эх бичвэрт “Эдгээр нь зарим” гэж байдаг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?