Хуулийн эрин үеийн ажлыг хийхийн тулд Бурхан Мосег ашигласан, тэгвэл эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хүмүүсийг ашигладаггүй вэ? Үүнийг Өөрөө хийхийн тулд Тэр үнэхээр махбод болох хэрэгтэй гэж үү? Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох гол ялгаа юу вэ?

2021-03-14

Хариулт:

Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан яагаад махбод болох ёстой вэ гэдэг нь үнэнээр цангаж, Бурханы илрэлтийг хайдаг олон хүний голлон анхаардаг асуулт юм. Энэ нь бас тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах эсэхтэй маань хамаатай асуулт мөн. Иймээс үнэний энэ талыг ойлгох нь маш чухал. Ажлаа хийлгэхээр хүнийг ашиглахын оронд эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад Өөрөө бие махбодтой болох ёстой байдаг юм бэ? Энэ нь шүүлтийн ажлын уг чанараар тодорхойлогддог. Учир нь шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг байлдан дагуулж, ариусгаж, аврахын төлөөх Бурханы үнэний илэрхийлэл, мөн Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм. Төгс Хүчит Бурханы үгээс зарим хэсгийг нь уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлэхдээ, “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил үнэний олон талыг илэрхийлж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж, бүх нууцыг илчилж, хүний Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг сатанлаг уг чанарыг шүүж, хүний үг яриа, ааш авирыг ил болгож, задлан шинжилж, Бурханы ариун, зөвт мөн чанар болоод халдашгүй зан чанарыг бүх хүн төрөлхтөнд илчилдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээс хардаг. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийн шүүлтийг туулах үедээ Бурхантай нүүр тулан уулзаж байгаа мэт байдаг ба Түүгээр илчлүүлж, шүүгддэг. Бурхан хүнийг шүүх үедээ бидэнд Бурханы ариун мөн чанарыг харж байгаа мэт, агуу гэрэл тэнгэрээс бууж байгааг харах мэт Өөрийн зөвт зан чанарын илрэлийг харуулж, Бурханы үг бол хүний зүрх сэтгэл, сүнсэнд дүрэн орж, үгээр хэлэхийн аргагүй шаналал амсуулдаг хоёр талдаа иртэй хурц илдтэй адил гэдгийг харуулах ёстой. Ийм маягаар л бид завхарсан мөн чанараа болон завхралынхаа үнэнийг ухаарч, ихэд ичиж, ичсэндээ нүүрээ нууж, жинхэнээсээ гэмшин Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж чадна, тэгээд бид үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн дагуу амьдарч, өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс бүрэн ангижруулж, Бурханаар авруулж, төгс болгуулж чадна. Хүнийг шүүж, ариусгаж, аврах гэх мэтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан л биечлэн хийж чаддаг.

Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулаад Бурханы ариун байдал болон зөвт зан чанарт хүн халдашгүй гэдгийг бид бүгдээрээ мэдэрсэн. Бурханы үгийн үсэг бүрд сүр жавхлан, уур хилэн шингэж, үг бүр нь бидний зүрх сэтгэлийн уг руу хатгаж, Бурханыг эсэргүүцдэг, Бурханаас урвадаг сатанлаг уг чанарыг маань, мөн түүнчлэн зүрх сэтгэлийн маань гүнд нуугдсан, өөрсдөө ч харж чаддаггүй завхарсан зан чанарын маань элементүүдийг бүрэн ил болгож, уг чанар болон мөн чанар маань биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, аминч зан, урвалтаар дүүрэн гэдгийг, бид газар дэлхийгээр хэрэн хэсдэг амьд диаволууд шиг өчүүхэн төдий ч хүн чанаргүйгээр эдгээр зүйлийн дагуу амьдардаг гэдгийг ухаарах боломжийг бидэнд олгодог. Бурхан үүнийг зэвүүн, жигшмээр гэж үздэг. Бид ичиж, гэмшилд автдаг. Бид гутамшигтай, ёрын муу байдлаа хардаг ба Бурханы өмнө амьдрах эрхгүй гэдгээ мэддэг тул нүүрээрээ газар унан мөргөж, Бурханы авралыг хүртэхийг хүсдэг. Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулснаараа бид Бурханы илрэлтийг үнэхээр хардаг. Бурханы ариун байдал гутаагдашгүй, зөвт байдал нь халдашгүй гэдгийг бид хардаг. Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы хичээнгүйлэн зориулдаг чин санаа зорилго, жинхэнэ хайрыг бид ухаарч, завхралын маань үнэн болон мөн чанар Сатаны гарт байгааг хардаг. Тиймээс зүрх сэтгэлдээ бид Бурханыг хүндэлж, үнэнийг баяртайяа хүлээн зөвшөөрч, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж эхэлдэг. Ийм маягаар бидний завхарсан зан чанар аажмаар цэвэрлэгддэг. Өнөөдөр бидэнд гарсан өөрчлөлтүүд бол шүүлтийн ажил хийхээр Бурхан бие махбодтой болсны үр дүн юм. Иймээс бие махбодтой болсон Бурхан шүүлтийн ажил гүйцэтгэхийн тулд үнэнийг илэрхийлж, Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлсэн цагт л, зөвхөн тэр үед л бид жинхэнэ гэрлийн илрэлтийг, Бурханы илрэлтийг хардаг ба Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж эхэлдэг. Ийм маягаар л бид гагцхүү Бурхан л биднийг ариусгаж, аварч чадна гэдгийг харж болно. Христээс өөр ямар ч хүн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж чадахгүй. Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн хэсгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлэхдээ, “Хүний махан биеийн завхралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй… Махбод дахь Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүсэн цагт л Сатаныг бүрэн ялж болно. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар махбод дахь Бурхан хүний зөвт бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал болон Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Бурхан л хүнийг шүүх байр суурьтай байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн болон зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болон зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй).

Өнөөдөр бузраас чинь болж Би чамайг шүүдэг, завхрал болон тэрслүү байдлаас чинь болж Би чамайг гэсгээдэг. Би та нарт хүч чадлаа гайхуулж, эсвэл та нарыг зориуд дарангуйлж байгаа юм биш; харин энэхүү бузар газарт төрж, бузраар маш их бохирдсон та нараас болж Би эдгээр зүйлийг хийдэг. Та нар ердөө ёс жудаг, хүн чанараа алдаж, дэлхий ертөнцийн хамгийн бохир заваан өнцөг буланд төрсөн гахайтай адил болсон тул үүнээсээ болж шүүгддэг бөгөөд Би уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Яг энэ шүүлтээс болж та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харж чадсан; Өөрийн ариун, зөвт байдлаас л болж Тэр та нарыг шүүж, уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Хүний тэрслүү байдлыг харах үедээ зөвт зан чанараа илчилж чаддаг учраас, мөн хүний бузрыг харах үедээ ариун байдлаа илчилж чаддаг учраас Тэр бол өө сэвгүй, ариун атлаа бузар газарт амьдардаг Бурхан Өөрөө мөн гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Хэрвээ хүн бусадтай хамт намаг балчигт тэлчилдэг, ямар ч ариун гэх юмгүй, ямар ч зөвт зан чанаргүй бол хүний увайгүй авирыг шүүх эрхгүй, хүнийг шүүх шүүлт гүйцэтгэхэд ч тохирохгүй. Хэрвээ нэг хүн нөгөөгөө шүүвэл өөрийнхөө хацрыг алгадаж буй мэт байх бус уу? Бие биетэйгээ эн тэнцүүхэн бузар хүмүүс яаж өөртэйгөө адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж чадах юм бэ? Ариун Бурхан Өөрөө л бузар хүн төрөлхтнийг бүгдийг нь шүүж чаддаг. Хүн яаж хүний нүглийг шүүж чадах юм бэ? Хүн яаж хүний нүглийг харж чадах юм бэ, бас хүн яаж эдгээр нүглийг яллах эрхтэй байж чадах юм бэ? Хэрвээ Бурхан хүний нүглийг шүүх шаардлагыг хангадаггүй байсан бол зөвт Бурхан Өөрөө байж яаж чадах юм бэ? Хүмүүсийн завхарсан зан чанар илчлэгдэх үед Бурхан хүмүүсийг шүүхийн тулд үг хэлдэг ба тэр үед л хүмүүс Бурхан ариун гэдгийг хардаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ).

Төгс Хүчит Бурханы үгээс бид, хүнийг байлдан дагуулж, ариусгаж, төгс болгохын тулд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь үнэн, Бурханы зан чанар, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг илэрхийлснээр хийгдэх ёстой болохыг тодорхой харж байна. Эцсийн өдрүүдэд энэхүү шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан Өөрөө гарч ирдэг. Энэ ажил нь нэг эрин үеийн эхлэл, нөгөө эриний төгсгөлийг тэмдэглэдэг. Энэхүү ажлыг бие махбодтой болсон Бурхан хийх ёстой бөгөөд ямар ч хүн Түүний оронд энэ ажлыг хийж чадахгүй. Бурхан ажлаа хийхээр Өөрөө бие махбодтой болохын оронд Өөрийнхөө бүх ажлыг хийхдээ хүмүүсийг ашиглах ёстой гэж яагаад олон хүн итгэдэг юм бэ? Итгэхийн аргагүй юм! Хүн төрөлхтөн Бурханыг ирэхэд үнэхээр угтан авдаг уу? Бурхан Өөрийнхөө ажлыг хийхдээ хүмүүсийг ашиглах болно гэж хүсдэг хүмүүс яагаад үргэлж ийм олон байдаг юм бэ? Яагаад гэвэл, хүмүүс өөрсдийнхөө үзлийн дагуу ажилладаг, аливааг яаж хийх ёстой гэж бодно тэрүүгээрээ л хийдэг. Иймээс ихэнх хүмүүс хүнийг амархан шүтэж, хөшөөний суурин дээр залаад, хүнийг дагадаг. Гэхдээ Бурханы ажиллах арга зам хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, Тэр аливааг хүний бодож байгаа шигээр хийдэггүй. Иймээс Бурхантай нийцэлтэй байх нь бидэнд хэцүү байдаг. Бурханы мөн чанар бол үнэн, зам, амь юм. Бурханы зан чанар ариун, зөвт агаад халдашгүй. Харин завхарсан хүн Сатанаар нэвт шувт завхруулагдсан байдаг ба сатанлаг зан чанараар дүүрэн байдаг, тэдний хувьд Бурхантай зохицолтой байхад хэцүү. Иймд бие махбодтой болсон Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд бидэнд хэцүү санагддаг ба бид судалж, ажиглахыг хүсдэггүй, харин оронд нь хүнийг шүтэж, ажилд нь сохроор итгээд, Бурханы ажил мэт үүнийг хүлээн зөвшөөрч, дагадаг. Энд ямар асуудал байна вэ? Бурханд итгэх болон Түүний ажлыг туулах гэдэг нь юу гэсэн үг болох талаар өчүүхэн ч таамаг хүн төрөлхтөнд байдаггүй гэж хэлж болно, иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь завхарсан хүн төрөлхтний бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд бие махбодтой болж, үнэнийг илэрхийлснээр хийгдэх ёстой. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хүнийг ашигладаггүй юм бэ гэсэн зарим хүний асуултын тухайд гэвэл, үүнд одоо ч хариулт хэрэгтэй гэж үү? Хүний мөн чанар бол хүн, хүнд бурханлаг чанар байдаггүй тул үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлэх чадваргүй, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадахгүй. Хүмүүс бид бүгд Сатанаар завхруулагдаж, нүгэлт уг чанартай болсон гэдгийг дурдахын ч хэрэггүй, иймд бид бусдыг шүүх ямар эрхтэй юм бэ? Бузар, завхарсан хүн өөрийгөө ариусгаж, аврах чадваргүй байдаг тул яаж бусдыг ариусгаж, аврахаар санаархаж болох юм бэ? Бусад нь тэдний шүүлтийг хүлээн авахыг хүсэхгүй байх учраас завхарсан хүн шившгээ тарих байлаа. Зөвхөн Бурхан л зөвт агаад ариун, Бурхан л үнэн, зам, амь. Иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан гүйцэтгэх ёстой. Нэг ч хүн ийм ажил хийж чадахгүй, энэ бол баримт.

Тэгвэл Хуулийн эрин үед Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хүнийг ашигласан бэ? Яагаад гэвэл, Хуулийн эрин үеийн ажил болон эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь өөр өөр шинж чанартай. Хуулийн эрин үед хүмүүс дөнгөж мэндэлсэн хүмүүн төрөлтөн байсан, тэднийг Сатан туйлын бага завхруулсан байлаа. Ехова Бурханы ажил үндсэндээ хууль, тушаал гаргаж, эртний хүмүүсийг газар дээр хэрхэн амьдрах тухай удирдамжаар хангах явдал байв. Ажлын энэ үе шат нь хүний зан чанарыг өөрчлөхөд чиглээгүй, илүү их үнэнийг илэрхийлэх шаардлага ч байгаагүй. Өөрийн тогтоосон хуулийг израильчуудад дамжуулахын тулд л Бурхан хүнийг ашиглах хэрэгтэй болсон, ингэснээр израильчууд хэрхэн хуулийг сахиж, Еховаг шүтэн мөргөж, газар дээр хэвийн амьдралаар амьдрахаа мэдэх байсан юм. Ингээд ажлын тэрхүү үе шат гүйцэлдсэн. Иймээс Хуулийн эрин үеийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан Мосег ашигласан бөгөөд уг ажлыг биечлэн гүйцэтгэхийн тулд бие махбодтой болох хэрэггүй байлаа. Эсрэгээрээ, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил Сатанаар гүнзгий завхруулагдсан хүн төрөлхтнийг аврахад чиглэдэг. Бурханы үгийн хэдхэн бүлгийг гаргаж, цөөн хэдэн хууль гаргах нь энэ тохиолдолд хангалтгүй. Ихээхэн хэмжээний үнэнийг илэрхийлэх ёстой. Бурханы төрөлх зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох нь бүрэн илэрхийлэгдэх ёстой, Бурхан хүн төрөлхтөнтэй нүүр тулан Өөрийгөө илчилж байгаа юм шиг үнэн, зам, амийг бүх хүнд нээн, үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх боломжийг хүнд олгох ёстой бөгөөд ингэснээрээ Тэрээр хүн төрөлхтнийг нэвт шувт ариусгаж, аварч, төгс болгодог. Бурхан бие махбодтой болсноор Өөрөө үүнийг биечлэн хийх ёстой, нэг ч хүн Түүний оронд хийж чадахгүй. Өөрийнхөө үгийн хэдхэн хэсгийг гаргахын тулд Бурхан эш үзүүлэгчдийг ашиглаж болох боловч Бурханы төрөлх зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж, эсвэл үнэнийг бүхэлд нь илэрхийлэхийг Бурхан эш үзүүлэгчдэд зөвшөөрдөггүй, учир нь завхарсан хүн төрөлхтөн тэгж хийхэд тохирохгүй. Хэрвээ Бурхан, Өөрийн зан чанар болон үнэнийг бүхэлд нь илэрхийлэхийн тулд хүнийг ашигласан бол хүн Бурханыг доромжлох боломжтой, учир нь хүн завхарсан зан чанартай, өөрийнхөө үзэл, төсөөллийг санаандгүй задруулах магадлалтай, хүний ажилд хольц байх нь гарцаагүй бөгөөд Бурханыг хялбархан доромжилж, Бурханы ажлын нийт үр ашигтай байдалд нөлөөлж чадна. Бас бид өөрт юу байгаа, өөрөө юу болохоо Бурханд юу байгаа, Тэр юу болохтой андууран, өөрийн ажил дахь бохир хольцыг үнэнйн ажүзэх талтай байдаг. Энэ нь Бурханыг буруу ойлгож, доромжлоход хүргэдэг. Бас хэрвээ Бурхан Өөрийн зан чанар болон үнэнийг бүхэлд нь илэрхийлэхдээ хүнийг ашигласан бол хүний хольцоос болоод бид хүлээн зөвшөөрөхийг хүсэлгүй, бүр эсэргүүцэж ч болох юм. Сатан тэгвэл алдаа олоод буруутгаж, Бурханд сэтгэл дундуур байдлыг маань дэврээж, үймээн самуун өдөөж, өөрсдийн бие даасан хаант улсыг байгуулахад биднийг турхирах байв. Энэ бол хүн Бурханы ажлыг хийхийн эцсийн үр дүн юм. Ялангуяа эцсийн өдрүүд дэх гүнзгий завхарсан хүнийг аврах Бурханы авралын тохиолдолд хүмүүс бие махбодтой болсон Бурханы ажлыг амархан хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаггүй. Иймээс хэрвээ Бурхан энэ ажлыг хийхдээ хүнийг ашигласан бол бид нар хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах бараг боломжгүй байсан. Эдгээр нь илэрхий баримт биш гэж үү? Шашны ертөнцийн ахлагч, пасторуудыг хар, бие махбодтой болсон Бурханы ажлыг эсэргүүцэж, яллаж байгаа нь урьд нь Эзэн Есүсийг эсэргүүцэж байсан Иудейн ахлах тахилчид болон фарисайчуудынхаас ялгаатай байна гэж үү? Завхарсан хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал бол амархан ажил биш. Бид Бурхан хэрхэн боддогийг ойлгох ёстой!

Нэг талаар, бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил нь хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, аврахын төлөө байдаг, нөгөө талаар, үүнээс ч чухал нь бүх хүн төрөлхтөнд Бурханыг үнэхээр мэдэж, ойлгож, махбод дахь Бурханы илрэлтийг харах боломж олгохын тулд Бурхан үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхнээ илэрхийлснээр дамжуулан Өөрийнхөө ажлыг хийдэг. Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Махан биед амьдардаг бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд эрэлхийлэх зорилго шаардлагатай байдаг бөгөөд Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай байдаг. Хоёуланд нь Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодитой махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох шаардлагатай бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээс нь зайлуулах ёстой, хүмүүс завхарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас тэд эхлээд завхарсан зан чанараа мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, хаяж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлсийг бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүрээр орлуулж, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдүүлснээр л зохих үр дүнд хүрч чадна… Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд махан биетэй ямар ч хүн хүрч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй).

Хүний төсөөлөл эцсийн эцэст хоосон бөгөөд Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болон Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Хүмүүсийн дунд Өөрийн ажлыг биечлэн хийдэг бие махбодтой болсон Бурхан л тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болон Түүний ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурхан хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй).

Бурхан махбодод ирдэг нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махбодод биежүүлэх, Түүнийг харах, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Энэ маягаар, Түүгээр бүрэн төгс болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн дагуу болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт яриад, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг одоо ч мэдэж чадахгүй байх байв; тэд хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадахаас биш, Бурханы үгийг бодит байдал болгон авч чадахгүй байх байлаа. Бурхан үндсэндээ, олж авсан хүмүүстээ үлгэр жишээ, загвар болохын тулд л газар дээр ирсэн; ийм маягаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба тэр үед л Бурхан тэднийг үнэхээр олж авч чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой).

Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү жинхэнэ, илүү сайхан эрин үед аваачдаг. Тэрээр хууль болон дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсохгүй, илүү чухал нь, бодитой агаад хэвийн, зөвт агаад ариун, удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болон хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахаар эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурхан ажилласны үр дүн юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй).

Бие махбодтой болсноор дамжуулан хийгдэх эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил үнэхээр утга учиртай. Бурхан эцсийн өдрүүдэд газар дээр бие махбодтой болж, хүмүүсийн дунд амьдарч, Өөрийн үгийг хүмүүст тунхаглаж, Өөрийн зан чанар болон Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг олон нийтэд илэрхийлсэн. Бурхан хэнийг хайрладаг, хэнийг жигшдэг, Бурханы уур хэн рүү чиглэдэг, Тэр хэнийг шийтгэдэг, Түүний сэтгэл санааны байдал, хүмүүст тавих шаардлага, хүмүүсийн төлөөх санаа зорилго, амьдралын талаарх хүний хүслэнт үзэл бодол, үнэт зүйл гэх мэт. Тэр бидэнд энэ бүх зүйлийг мэдэгдэж, амьдралд тодорхой зорилготой байх боломж олгодог, ингэснээр бид шашны тодорхойгүй эрэл хайгуулд зорилгогүйгээр хайн явах хэрэггүй. Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог.” Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы үг болон ажлыг туулсан бүх хүнд нийтлэг туршлага байдаг: Бид Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, бүх төрлийн шалгалт, цэвэршүүлэлт амсаж, ХКН-ын харгис хэрцгий мөрдлөг, хяхалт хавчлагад гүн гүнзгий тарчилсан ч гэсэн Бурханы зөвт зан чанар бидэн дээр ирэхийг харсан, Бурханы сүр жавхлан, уур хилэн, төгс хүчин, мэргэн ухааныг харсан, мөн яг л Бурханыг Өөрийг нь харж байгаатай адил Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхний илрэлийг харсан. Хэдий бид Бурханы сүнслэг биеийг хараагүй ч Бурханы төрөлх зан чанар, Түүний төгс хүчин, мэргэн ухаан, Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхэн нь бидэнд бүрэн илчлэгдэж, Бурхан бидний өмнө нүүр тулан ирсэн мэт байсан бөгөөд бидэнд Бурханыг үнэхээр мэдэж, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байх боломж олгосон, ингэснээр бид, бидэнд зориулсан Бурханы ямар ч төлөвлөгөөг үхэх хүртлээ дуулгавартай дагаж болох юм. Бурханы үг болон ажлаас бид Бурханыг бодитой, жинхэнэ байдлаар харж, мэдэж, бүх үзэл, төсөөллөө бүрмөсөн хаяж, Бурханыг үнэхээр мэддэг хүмүүс болдог гэдгийг бид бүгд мэдэрдэг. Өмнө нь бид Бурханы зан чанарыг хайр энэрэлтэй, өршөөнгүй гэж бодоод, Бурхан хүний нүглийг байнга өршөөж, уучилна гэж итгэдэг байсан. Гэхдээ Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулснаар Бурханы зан чанар бол өршөөнгүй, хайр энэрэлтэй байгаад зогсохгүй, бас зөвт, сүр жавхлант, уур хилэнтэй гэдгийг бид үнэхээр ойлгож авсан. Түүний зан чанарт халдсан хэн боловч шийтгүүлнэ. Тиймээс бид Бурханыг хүндэлж, үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгээр амьдарч чадна. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг туулснаар бид бүгд Бурханы зан чанар бол ариун, зөвт, халдашгүй гэдгийг жинхэнээсээ, бодитоор ойлгож авч, Бурханы өршөөл, хайрыг мэдэрч, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг үнэхээр үнэлдэг болж, Бурхан Өөрийгөө хэрхэн даруухнаар нуусныг ухаарч, Түүний чин санаа зорилго, хайр татам олон чанар буюу Түүний сэтгэл санааны байдал, итгэмжит байдал, гоо сайхан, сайн сайхан, эрх мэдэл, дээд эрх, бүх зүйлийг хянах хяналт гэх зэргийг мэдэж авсан. Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхэн нь Бурханыг Өөрийг нь харж байгаа мэт бидний өмнө гарч ирэн, Бурханыг нүүр тулан мэдэх боломжийг бидэнд олгосон. Бид өөрсдийнхөө үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханд итгэж, Бурханыг дагахаа больж, харин Бурханыг гэх жинхэнэ хүндлэл, бишрэлийг мэдэрч, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Түүнд найддаг. Үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан биечлэн бие махбодтой болоогүй бол бид хэзээ ч Бурханыг мэдэхгүй байх байсан ба өөрсдийгөө нүглээс ангижруулж, ариусгалтад хүрч чадахгүй байх байсан гэдгийг бид үнэхээр ухаарсан. Иймээс та нар үүнийг яаж ч харсан бай, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийх ёстой, хэн ч Түүний оронд зогсож чадахгүй. Хүний үзэл, төсөөллөөс үүдээд хэрвээ Бурхан, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхдээ хүнийг ашигласан бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх байсан юм.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Тэгвэл одоо, нэг алхам цаашилж, бие махбодтой Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүс хоорондын бодит ялгааг нөхөрлөе. Үнэний энэ талын тухай Төгс Хүчит Бурхан юу хэлдгийг бүгдээрээ харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ:

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм).

Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, үүнээс ч чухал нь бурханлаг чанартай байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар).

Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээр байдаг; тиймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн өндөр дээд эрх мэдэл юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар, өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн зан чанар, оршихуй бөгөөд энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм).

Бурхан ариун агаад цэвэр, бодит агаад жинхэнэ учраас Түүний махбод Сүнснээс ирдэг. Энэ нь лавтай агаад маргаангүй. Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддагаар үл барам, Бурханы хүслийг биелүүлэхэд Өөрийгөө бүрэн зориулж чаддаг: эдгээр нь Бурханы мөн чанарын нэг талыг төлөөлдөг. Дүр төрхтэй Сүнснээс махбод ирдэг гэдэг нь, Сүнсний Өөрийгөө хувцасласан махбод бол хүний махан биеэс мөн чанартаа өөр гэсэн үг бөгөөд энэхүү ялгаа нь үндсэндээ тэдний сүнсэнд оршдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 9-р бүлэг).

Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй…

…Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Бие махбодтой болсон Бурхан бол Бурханы сүнс махбод дотор биеллээ олсон явдал юм гэдгийг Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой хэлжээ. Хэдийгээр Түүнд хэвийн хүн чанар байдаг ч Тэр бурханлаг мөн чанартай. Бурханы ашигладаг хүмүүс харин хүний мөн чанартай. Тэд хүн л байж чадна, харин ямар ч бурханлаг мөн чанаргүй. “Христэд бурханлаг мөн чанар байдаг” гэдэг нь Түүний төрөлх зан чанар, зөвт, ариун байдлын мөн чанар, Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан, Бурханы эрх мэдэл, хүч чадал гээд Бурханы Сүнсний эзэмшдэг бүхэн махбодод биеллээ олсон гэсэн үг юм. Энэ махбод бол бурханлаг мөн чанартай махбод, газар дээр ажиллаж, хүн төрөлхтнийг аврахаар ирсэн бодит Бурхан юм. Христ бурханлаг мөн чанартай учраас Түүний сэтгэл хөдлөлийн байдал, янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмст хандах хандлага, харах өнцөг, үзэл, Христийн бүх бодол нь үнэн, бүгд Бурханы ариун мөн чанар, амь зан чанарын илэрхийлэл байдаг. Христ Бурханыг бүрэн төлөөлж, Бурханы ялгамж чанараар Бурханы дуу хоолой, Түүний зан чанар, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг шууд илэрхийлж чаддаг. Тэрээр хүнд үнэн, зам, амийг хайрлаж чаддаг ба энэ нь бүтээгдсэн хүний чадвараас хол давсан зүйл юм. Учир нь Христ бүрэн бурханлаг чанарыг эзэмшдэг, тиймээс Бурханы цөөн хэдэн үгийг хааяа дамжуулдаг эш үзүүлэгчдийг бодвол Тэр хэдийд ч, хаана ч Бурханы үгийг шууд илэрхийлж чаддаг. Христийн илэрхийлдэг бүхэн үнэн, тэр нь шинэ эрин үе дэх Бурханы ажил юм. Тэр Бурханы үгийн талаарх мэдлэг болон туршлагаа ярьдаггүй. Христ бүрэн бурханлаг чанартай учраас хүмүүсийг хангаж, усалж, хариулж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлэхийн тулд хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж чадна. Бас Христ бүрэн бурханлаг чанартай учраас Бурханы ажлыг авч чадна. Хүн төрөлхтнийг хөтөлж, золин аварч, байлдан дагуулж, аварч, хуучин эрин үеийг бүхэлд нь төгсгөж чадна. Гэтэл Бурханы ашигладаг хүмүүс хүний мөн чанартай. Тэд бурханлаг чанаргүй, ердөө л хүн юм. Иймээс тэд зөвхөн хүний ажлыг гүйцэтгэж, хүний үүргийг биелүүлж чаддаг. Хэдийгээр тэд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт, ажил, төгс болголтыг эзэмшдэг ч хамгийн сайндаа л Бурханы ажилтай хамтран ажиллаж, өөрсдийн мэдлэг, туршлагыг илэрхийлж чаддаг. Тэдний үг ихэнхдээ үнэнтэй нийцэж, бусдад ач тусаа өгч болох ч тэдгээр нь үнэн биш, мөн Бурханы үгтэй эн тэнцдэггүй. Бие махбодтой болсон Бурхан эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажлыг хийдэг. Үнэнийг шууд илэрхийлж, бүх хүн төрөлхтнийг залж чаддаг. Харин Бурханы ашигладаг хүмүүс буюу Ариун Сүнсний ажилтай хүмүүс сайндаа л хүний үүргийг биелүүлэх явцдаа Бурханы ажилтай хамтран ажилладгаас цаашгүй. Сайндаа л тэд Бурханы үгийн талаарх өөрсдийн мэдлэг, туршлагыг илэрхийлдэг ба хэлдэг үг нь үнэнтэй нийцдэг. Тэд Бурханы төлөө хэчнээн удаан ажиллаж, хэчнээн их ярилаа гээд, Бурханы үгийн талаарх өөрсдийн мэдлэг туршлагыг хуваалцаж, Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаагаас хэтрэхгүй. Энэ бол бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүс буюу Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн хоорондын гол ялгаа юм.

Бие махбодтой болсон Бурхан нь бурханлаг мөн чанартай тул ажил болон үг нь хүний бодол, үзэл, төсөөлөл, логикоор бохирдоогүй байдаг, харин ч бие махбодтой болсон Бурхан нь бурханлаг чанарт юу байдаг, энэ нь юу болохыг, мөн Бурханы Сүнсний анхдагч утгыг шууд илэрхийлдэг. Яг л Нигүүлслийн эрин үеийнх шиг, Эзэн Есүс тэнгэрийн хаанчлалын нууцуудыг илчилж, гэмшлийн замыг авчирч, энэрч хайрладаг, өршөөнгүй зан чанар гэх мэтээ илэрхийлсэн юм. Эдгээр нь бүгд Бурханы Сүнсний шууд илэрхийлэл, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа болон Тэр юу болох бүгдийн жам ёсны илчлэл. Энэ бүхэнд хүний бодлоор хүрэх аргагүй. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аварч, төгс болгох, бүх үнэнийг илэрхийлдэг. Тэрээр ямар ч зөрчлийг үл хүлцдэг Бурханы зөвт зан чанарыг илчилж, Бурхан бие махбодтой болохын нууц, Бурханы ажил болон хүний ажил хоорондын ялгаа, Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилго, Бурханы ажлын гурван үе шатны дотоод үнэн, хүний завхралын үндэс, Бурханы авралыг хүртэхийн тулд хүн нүглээс хэрхэн ангижрах ёстой, хүн төрөлхтний ирээдүйн хувь заяа гэх мэт удирдлагын төлөвлөгөөнийхөө бүх нууцыг дэлгэдэг. Төгс Хүчит Бурханы хийдэг бүхэн бол бүгд бурханлаг чанарын шууд илэрхийлэл, хүний сэтгэхүй хүрч чадамгүй Бурханы Сүнсний анхдагч санаа зорилго билээ. Бие махбодтой Бурхан бол мөн чанартаа бурханлаг бөгөөд Тэр бол цорын ганц, Бурхан Өөрөө юм гэдгийг бие махбодтой Бурханы ажил, үг болон Түүний илэрхийлдэг зан чанар нь хангалттай нотолно. Бурханы ашигладаг хүмүүс харин Түүний бурханлаг ажлыг орлон хэрэгжүүлж яавч чадахгүй, Бурханы Сүнсний анхдагч хүслийг ч шууд илэрхийлж чадахгүй. Тэд Бурханы ажлын суурин дээр хүний хамтын ажиллагааны ажлыг хийж, мэдлэг, туршлагаа хуваалцаж, Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы үгийн үнэний бодит байдал руу ороход нь хөтөлж, Бурханыг гэрчилж, Түүнд үйлчилж л чаддаг. Энэ нь хүний үүргийн биелэлт юм. Тэд хүний оюун санаагаар хийж чадах ажлыг, хүний туулж чадах ажлыг, үндсэндээ хүнд юу байгаа болон хүн юу болохыг илтгэдэг ажлыг хийдэг. Учир нь бие махбодтой болсон Бурхан болон Түүний ашигладаг хүмүүс мөн чанараараа ялгаатай, тэдний хийдэг ажлын шинж чанаруудшал өөр юм. Бурхан хүнээс ялгаатай шиг, бие махбодтой Бурхан нь ашигладаг хүмүүсээсээ ялгаатай. Нэг нь Бурханы мөн чанартай, нөгөө нь хүний мөн чанартай. Бурханлаг мөн чанартай нь Бурханы ажлыг хийж чаддаг байхад, хүний мөн чанартангууд нь хүний ажлыг л хийж чадна. Бурханд итгэдэг хүн бүхэн үүнийг ойлгох ёстой.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй.” Бурханы үг маш тодорхой байна. Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил—энэ нь хүн төрөлхтний дунд Бурханы гүйцэтгэх ёстой ажил, мөн энэ нь Бурханы биечлэн гүйцэтгэх ёстой ажил бөгөөд хэн ч Түүний оронд хийж чадахгүй ажил билээ. Түүний оронд хэн ч үүнийг хийж чадахгүй; энэ ажлыг хийхэд нэг ч хүн Бурханыг орлож чадахгүй гэсэн үг юм. Яагаад хэн ч Түүнийг орлож чаддаггүй вэ? “Хуулийн эрин үед Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бурхан Мосег ашиглаагүй гэж үү? Тэгвэл шүүлтийн ажлыг явуулахын тулд Бурхан яагаад хүмүүсийг ашиглаж болдоггүй юм бэ?” гэж зарим нь хэлж магадгүй. Үүнд нууц агуулагдаж байна уу? Хуулийн эрин үед Бурхан израильчуудад хууль, тушаал гаргахдаа хүнийг ашиглаж болох байсан юм. Харин хүн яагаад Бурханыг орлож, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг явуулж болохгүй вэ? Энд нууц оршдог. Энэ нууц нь юу юм бэ? Үргэлжлүүлэн уншиж, Бурхан энэ тухай юу гэснийг харцгаая. “Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм.” Бурхан шүүлтийн ажлын тодорхойлолтыг мэдэгдсэн—энэ ажлын уг чанар юу вэ? “Учир нь шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал” гэж Бурхан хэлсэн байдаг. Бид эдгээр үгийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Шүүлт гэж яг юу вэ? Бурханы үгэнд үндэслэн бид үүнийг дараах байдлаар ойлгож болно: Хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан үнэнийг ашиглан шүүлтийн ажлаа хийдэг. “Үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах” гэх үгийг бид анхааралтай тунгаан бодох ёстой. Хүн яагаад энэхүү шүүлтийн ажлыг хийж чаддаггүй вэ? Хүнд үнэн дутагддаг тул үнэнийг илэрхийлж чаддаггүйгээс болдог гэж зарим хүн хэлдэг. Ингэж ойлгож, ийнхүү хүлээн зөвшөөрөхөд яг болно. Хүмүүс үнэнийг эзэмшээгүй, үнэнээр зэвсэглээгүй байдаг учраас шүүлтийн ажлыг гүйцэтгэж чаддаггүй. “Бурхан Өөрийнхөө үгийг илэрхийлэхийн тулд эш үзүүлэгчдийг ашиглаж чаддаг, тэгвэл шүүлтийн ажлыг гүйцэтгэх үгээ илэрхийлэхийн тулд Бурхан эш үзүүлэгчдийг ашиглаж болох уу?” гэж зарим хүн асуудаг. Болохгүй. Яагаад гэвэл эш үзүүлэгчид Бурханы үгийг дамжуулах болон Бурхан Өөрөө хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлэх нь өөр өөр үр дүнг бий болгоно, учир нь эш үзүүлэгчид өөрсдөө үнэн биш. Үнэн биш хэн нэгэнд Бурханы үгийг дамжуулах боломж олгохын үр дагавар юу байх вэ? Бурханы ялгамж чанараараа шүүлтийн ажлыг хийх үедээ Христ хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илчилж, Бурханы зан чанарыг мэдэгдэж чаддаг. Харин эш үзүүлэгч бол өөрөө үнэн биш бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хэдийд ч, хаана ч илчлэх чадваргүй. Бурханы үгийг дамжуулахад эш үзүүлэгчийг ашиглах болон Бурхан үнэнийг шууд илэрхийлэхээс үүссэн үр дүн нь яг ямар ялгаатай вэ? Хэрвээ чи үүнийг бүрэн ойлгож чаддаг бол, “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй” гэх үгийг үнэхээр ойлгох болно. “Хүн Түүний оронд хийж чадахгүй” гэдэгт юу агуулагдаж байна вэ? Бурхан Өөрийнхөө үгийг дамжуулахын тулд хүн юм уу эш үзүүлэгч ашиглах юм бол энэ нь нэмэргүй. Яагаад тэр вэ? Яагаад тэр нь Бурхан Өөрөө ажлаа хийхтэй адил үр дүн хүрч чаддаггүй вэ? Чи энэ асуудлыг ойлгомогцоо эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадна.

Шүүлтийн ажлыг хийхдээ Бурханы үгийг дамжуулахын тулд Бурхан яагаад эш үзүүлэгчдийг ашиглаж болдоггүй вэ? Хэрвээ ажлыг тийм маягаар хийсэн бол ямар үр дүнд хүрч чадахгүй вэ? Энэ нь чиний харж чадах зүйл мөн үү? Бурханы үгийг эш үзүүлэгчдээр дамжуулсан бол үүний үр дүнд Бурханы үгийг өчүүхэн бага ойлгох боломж л хүмүүст олдох байсан юм. Харин Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Түүний илэрхийлдэг үнэнийг ойлгохын тухайд бол хүн хэчнээн ч их хичээл чармайлт гаргасан бай, оновчтой үр дүнд хүрэх боломжгүй. Тэд яагаад оновчтой үр дүнд хүрч чадахгүй вэ? Эш үзүүлэгчдийн мөн чанар нь хүнлэг. Тэд мөн чанартаа хүн тул бурханлаг чанарт байдаг зүйлийг болон бурханлаг чанар юу болохыг илэрхийлж чадах уу? Тэд яавч тэгж чадахгүй… Эш үзүүлэгч Бурханы үгийг хэрхэн дамжуулахаас үл хамааран, Түүний зан чанарыг илчилж чадахгүй, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг ч илчилж чадахгүйг бид үүнд үндэслэн харж болно, учир нь эш үзүүлэгчид бол мөн чанартаа хүн бөгөөд тэд бурханлаг биш. Христ бурханлаг мөн чанартай бөгөөд шүүлтийн ажлыг явуулахдаа хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илчилж чаддаг. Христээс хүн Бурханы зан чанарыг харж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг харж, мөн Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг харж чаддаг. Бурханы ашигладаг хүний тухайд бол, бид түүгээр дамжуулан Бурханы хэчнээн их үгийг ойлгож авлаа ч гэсэн эцсийн эцэст Бурханыг хэзээ ч ойлгож чадахгүй бөгөөд жаахан ойлголоо ч гэсэн маш хязгаарлагдмал ойлгох болно! Та нар одоо энэ талаар тодорхой ойлгосон, тийм үү? Тэгвэл одоо бид “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй” хэмээх Бурханы үгийн утга учрыг ойлгосон гэж хэлж болох юм. Гэхдээ шашны ертөнц дэх хүмүүс эдгээр үгийн утга учрыг ойлгож чаддаггүй—тэдгээрийг ухамсарладаггүй. Хуулийн эрин үе дэх ажлаа явуулахдаа Бурхан Мосег ашиглаж чадсан юм чинь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхдээ хүнийг ашиглаж чадах ёстой гэж тэд итгэдэг. Гэхдээ энэ нь Бурханы хүслээс шал өөр биш гэж үү? Энэ талаар ойлгох нь Бурханы нигүүлсэл билээ. Шашны хүрээн дэх хүмүүс үүнийг ухаарч чаддаггүй, учир нь тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулаагүй. Тэд маш олон үнэнийг ойлгож чаддаггүй! Тэдэнд олон үнэний тухай ойлголт дутагддаг. Тэдэнтэй харьцуулахад бид хавьгүй олон үнэнийг олж авсан. “Үг нь махбодоор илэрсэн” ном дахь бүх зүйл бол үнэний илэрхийлэл юм. Энэ нь, дэлхий бүтээгдсэнээс хойш аль хэдийн туулсан Бурханы ажлын үе шатуудаасаа хүн төрөлхтний олж аваагүй үнэнийг буюу одоог хүртэл ойлгоогүй байсан үнэнийг агуулдаг. Харин өнөөдөр бид эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулж байгаа тул эдгээр үнэнийг олж авлаа. Энэ нь Бурханы нигүүлсэл бус уу? Бас Бурханы гүн гүнзгий хайр бус уу?

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих