Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 505
Өнөөдөр чи Бурханыг яг хэр их хайрладаг вэ? Бурханы чамд хийсэн бүхний талаар яг хэр ихийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой зүйлс юм....
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Сионы магтаалын өдөр ирж, Бурханы оршин суудаг газар гарч ирлээ. Бүх ард түмний магтдаг суу алдарт ариун нэр түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан минь! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ. Тэр бол бүхий л орчлон ертөнцийн дээр сүр жавхлантай, эрхэмсгээр сүндэрлэдэг Сион уулнаа мандсан гэрэлт Нар билээ…
Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг баяр хөөртэйгөөр дууддаг; бид бүжиглэж, дуулдаг. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Бүх ард түмэн энэ уул руу цуварна. Бүх ард түмэн сэнтийн өмнө сөгдөн мөргөнө! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы үй олон ардыг усалж, тэжээдэг. Амь өдөр бүр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, Бурханы тухай шинэ гүнзгий ойлголтыг байнга өгдөг. Бид туршлагын дунд Бурханы талаар бүрэн итгэлтэй болдог. Түүний үг байнга ил болж, зөв хүмүүс дотор илэрдэг. Бид үнэндээ маш их ерөөгдсөн! Өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай ярилцаж, бүх зүйлийг удирдах дээд эрхийг Бурханд өгдөг. Бид Бурханы үгийг сайтар тунгааж, зүрх сэтгэл маань Бурханы дотор тайван болдог, ийм маягаар бид Бурханы өмнө очиж, тэндээс Түүний гэрлийг хүлээн авдаг. Бид өдөр бүр амьдрал, үйлдэл, үг яриа, бодол, санаа бүртээ Бурханы үг дотор амьдарч, цаг ямагт ялган таньж чаддаг. Бурханы үг чадварлагаар залж чиглүүлдэг; санамсаргүй байхад л дотор нуугдсан зүйлс ээлж дараалан ил гарна. Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд алгуурлахыг тэвчдэггүй юм; Бодол, санаануудыг маань Бурхан ил болгодог. Хором бүрд бид өөрсдийнхөө шүүлтэд ордог газар болох Христийн суудлын өмнө амьдарч байна. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэмдсэн хэвээр байдаг. Өнөөдөр, Бурханы дээд эрхийг сэргээхийн тулд Түүний сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхийн тулд бид үхэх сэхэхээ үзэн тэмцэх ёстой. Хуучны бид цовдлогдсон цагт л дахин амилсан Христийн амь мандан бадрах болно.
Одоо, Ариун Сүнс бидний сэргэлтийн төлөө тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахыг хүсэж байгаа цагт Бурхан биднийг дотроос маань үргэлж гэрэлтүүлэн ариусгаж, Сатаны эзэмшсэнийг шинээр сэргээх нь гарцаагүй, ингэснээр Бурхан биднийг аль болох хурдан бүрэн төгс болгож болох юм. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт өсөн хөгжиж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 1-р бүлэг”-ээс
Магтаал Сионд ирлээ
Магтаал Сионд ирлээ. Бурханы орших газар хэдийн гарч ирсэн. Магтаал Сионд ирлээ. Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж, Түүний нэр түгэж байна. Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч, Сүүлчийн Христ, бидний гэрэлт Нар, Ертөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа! Магтаал Сионд ирлээ. Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ. Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.
Та бүлэг ялагчдыг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн. Бүгд энэ уул руу эргэн ирж, Таны сэнтийн өмнө сөгдөн мөргөх ёстой! Та бол цор ганц жинхэнэ Бурхан, Та алдар суут, эрхэм билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл Таны сэнтийнх билээ! Амийн ундарга сэнтийнээс урсаж, Таны хүмүүсийг усалж, тэжээн, бидний амь өдөр бүр өөрчлөгдөнө. Шинэ гэрэл биднийг гэгээрүүлж, дагаж, Бурханы тухайн шинэ зүйлсийг үргэлж илчилнэ. Магтаал Сионд ирлээ. Бурханы орших газар хэдийн гарч ирсэн. Магтаал Сионд ирлээ. Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж, Түүний нэр түгэж байна. Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч, Сүүлчийн Христ, бидний гэрэлт нар, ертөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа! Магтаал Сионд ирлээ. Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ. Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.
Жинхэнэ Бурханыг туршлагаараа бататгаарай. Бурханы үг үргэлж гарч ирсээр, зөв хүмүүсийн дотор гарч ирдэг. Бид үнэхээр ерөөлтэй! Өдөр бүр Бурхантай нүүр тулж, бүх зүйл дээр Түүнтэй ярилцдаг. Бурхан бүгдийг шийдэг. Бурханы үгийг эргэцүүлээрэй. Бидний зүрх бүгд Бурханы дотор тайван байна. Бид Бурханы өмнө ирж, Түүний өмнө гэрлийг нь хүлээж авна. Бидний амьдрал, үйлс, үг, бодол бүгд Бурханы үгэнд суурилдаг. Энэ нь бидэнд буруугаас зөвийг ялгаж хэлдэг. Магтаал Сионд ирлээ. Бурханы орших газар хэдийн гарч ирсэн. Магтаал Сионд ирлээ. Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж, Түүний нэр түгэж байна. Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч, Сүүлчийн Христ, бидний гэрэлт нар, Ертөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа! Магтаал Сионд ирлээ. Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ. Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.
Бурханы үг нь сүвэлсэн зүү мэт. Дотор нуугдсан зүйлс нэг нэгээрээ гарч ирнэ. Түүнтэй ярилц, бүү хойшлуул. Бодол, санааг Бурхан илчилдэг. Христийн сэнтийн өмнө бүгд, амьдралын хором мөч бүртээ шүүлтийг туулан амьдардаг. Бидний биеийн хэсэг бүрийг Сатан эзэрхийлсээр байна. Бурханы эрх мэдлийг сэргээхийн тулд Бурханы сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхэд үхэл амьдралын тулаан шаардлагатай. Хуучин төрхөө цовдлоход дахин амилсан Христийн амь дээд эрхийг авдаг. Одоо Ариун Сүнс бидний хэсэг бүр лүү довтолж, тулаан эхлүүлж байна! Бид Бурхантай хамтарч, золиослох хүсэлтэй байгаа цагт Бурхан биднийг дотроос нь ариусгахын тулд гэрлээ үргэлж гэрэлтүүлэн, Сатаны эзэмшилд буй бүгдийг буцаан авна. Ингэж бид Түүгээр бүрэн болгуулдаг. Цагаа дэмий бүү үр. Бурханы үгэн дотор амьдар. Бүх ариун хүмүүстэй хамт байгуулагдаж, Түүний хаанчлалд хүргэгдэн, Бурхантай хамт алдар руу орогтун. Магтаал Сионд ирлээ. Бурханы орших газар хэдийн гарч ирсэн. Магтаал Сионд ирлээ. Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж, Түүний нэр түгэж байна. Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч, Сүүлчийн Христ, бидний гэрэлт нар, Ертөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа! Магтаал Сионд ирлээ. Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ. Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Өнөөдөр чи Бурханыг яг хэр их хайрладаг вэ? Бурханы чамд хийсэн бүхний талаар яг хэр ихийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой зүйлс юм....
Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд, Бурханы бүтээл дотроос Бурханд гэрчлэл хийж чадах...
Ариун Сүнсний ашигладаг хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил ч...
Бурхан ямар ч эрин үе дэх ажлыг давхардуулдаггүй. Эцсийн өдрүүд ирчихсэн тул Тэр эцсийн өдрүүдэд хийдэг ажлаа хийх бөгөөд эцсийн өдрүүд дэх...