Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 52
Төгс хүчит Бурхан! Түүний алдар суут бие ил тод үзэгдэж, ариун сүнслэг бие гарч ирсэн, Тэр бол бүрэн төгс Бурхан Өөрөө мөн! Дэлхий ертөнц, бие махбод хоёулаа өөрчлөгддөг бөгөөд уулан дээрх Түүний хувирал бол Бурханы үнэн бие билээ. Тэр толгойдоо алтан титэм зүүдэг, хувцас нь цав цагаан, цээжээрээ алтан бүстэй ба ертөнцийн бүх зүйл Түүний хөлийн гишгүүр юм. Түүний нүд галын дөл адил, хоёр талдаа иртэй хурц илд аманд нь байдаг бөгөөд баруун гарт нь долоон од байдаг. Хаанчлалд хүрэх зам хязгааргүй гэгээлэг, Түүний алдар мандан гэрэлтэнэ; уулс баяр хөөртэй байж, ус инээн баясаж, нар сар, од эрхэс бүгд зохих зүй тогтлоороо эргэлдэж, ялгуусан эргэн ирэлт нь зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гүйцэлдсэнийг зарладаг цор ганц, жинхэнэ Бурханыг угтан авна. Бүгд баяр хөөртэйгөөр дэвхрэн бүжнэ! Хөөрөн баясацгаа! Төгс хүчит Бурхан алдар суут сэнтийдээ заларсан! Дуулцгаа! Төгс Xүчитийн ялгуусан туг далбаа сүр жавхлант, гайхамшигт Сион уулан дээр өндөрт мандлаа! Бүх үндэстэн уухайлж, бүх хүн дуулж, Сион уул баяр хөөртэйгээр инээж байна, Бурханы алдар мандсан! Би зүүдэндээ ч Бурханы царайг харна гэж огт бодож байгаагүй, гэлээ ч өнөөдөр үүнийг харлаа. Би Түүнтэй өдөр бүр нүүр нүүрээ харан уулзаж, Түүнд зүрх сэтгэлээ нээдэг. Тэр идэж, уудаг бүхнээр харамгүй хангадаг. Амьдрал, үг, үйлдэл, бодол, санаа гээд бүгдийг Түүний алдар суут гэрэл гэрэлтүүлдэг. Тэр замын алхам бүрд хөтөлдөг, хэрвээ ямар нэгэн тэрслүү зүрх сэтгэл байвал Түүний шүүлт нэн даруй бууна.
Бурхантай хамт идэж, хамт үлдэж, хамт амьдарч, хамт байж, хамт алхаж, хамт баясаж, алдар, ерөөлийг хамт олж авч, Бурхантай хамт хааны хэргэмийг хуваалцаж, хаанчлалд хамт байх—өө, ямар таатай вэ! Өө ямар сайхан бэ! Өдөр бүр нүүр нүүрээ харж, өдөр бүр үг хэлж, байнга ярилцаж, өдөр бүр шинэ гэгээрэл, шинэ ойлголттой болдог. Бидний сүнслэг нүд нээгдэж, бүхнийг хардаг, бидэнд илчлэгдсэн сүнсний бүх нууцыг хардаг. Ариун амьдрал үнэхээр амарлингуй. Хурдан гүй, бүү зогс, үргэлж урагш тэмүүл, илүү гайхалтай амьдрал урд чинь байна. Чихэрлэг амтанд бүү цад, харин үргэлж Бурхан руу орохоор эрж хай. Тэр бүхнийг хамардаг, элбэг өгөөмөр бөгөөд бидэнд дутагддаг юм бүхэн Түүнд бий. Идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, Түүн рүү ор, цаашид юу ч урьдынх шигээ байхгүй. Бидний амьдрал ер бусын байх бөгөөд хэн ч, юу ч, ямар ч зүйл бидэнд саад болж чадахгүй.
Ер бусын! Ер бусын! Үнэхээр ер бусын! Бурханы ер бусын амь дотор орших ба бүх зүйл үнэхээр уужуу тайван болдог! Бид дэлхий ертөнц, ертөнцийн юмсыг даван гарч, нөхөр, хүүхдүүддээ сэтгэл хоргоддоггүй. Бид өвчин эмгэг, орчны хяналтыг даван гардаг. Сатан бидэнд саад болж зүрхэлдэггүй. Бүх гамшгийг бүрэн давж гарах нь Бурханд хаанчлах боломж олгож буй хэрэг! Бид Сатаныг хөл доороо гишгэлж, чуулганы төлөө гэрчлэлд зогсож, Сатаны муухай царайг бүрэн илчилдэг. Чуулганы барилга байгууламж Христ дотор бий, алдар суут бие гарч ирлээ—энэ нь өргөгдөн амьдарч буй хэрэг билээ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?