Өдөр тутмын Бурханы үг: Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох | Эшлэл 237

Миний хэлсэн өгүүлбэр бүхэн эрх мэдэл болон шүүлт агуулдаг ба Миний үгийг хэн ч өөрчилж чадахгүй. Миний үг гарахад аливаа зүйл Миний үгийн дагуу гүйцэлдэх нь гарцаагүй; энэ нь Миний зан чанар юм. Миний үг бол эрх мэдэл бөгөөд тэдгээрийг засварладаг хэн боловч Миний гэсгээлтийг зөрчих бөгөөд Би тэднийг цохин унагаах ёстой. Ноцтой тохиолдолд тэд өөрсдийн аминд сүйрэл авчирч, Үхэгсдийн орон юм уу, ёроолгүй нүх рүү явдаг. Энэ бол Миний, хүн төрөлхтөнтэй харьцдаг цорын ганц зам, хүн үүнийг өөрчлөх аргагүй—энэ бол Миний захиргааны зарлиг. Үүнийг сана! Миний захиргааны зарлигийг зөрчихийг хэнд ч зөвшөөрөхгүй; үүнийг Миний хүслийн дагуу хийх ёстой! Урьдын цагт Би та нарт хэтэрхий зөөлөн байж, та нар зөвхөн Миний үгтэй л тулгарсан. Хүмүүсийг цохиж унагаах тухай Миний хэлсэн үг хараахан тохиолдоогүй байна. Гэхдээ өнөөдрөөс эхлэн бүх гай гамшиг (Миний захиргааны зарлигт хамааралтай) Миний хүсэлд нийцдэггүй хүмүүсийг шийтгэхийн тулд ар араасаа тохиолдоно. Бодит баримтууд байх ёстой, эс тэгвээс хүмүүс Миний уур хилэнг харж чадахгүй, ахин дахин самуурах болно. Энэ нь Миний удирдлагын төлөвлөгөөний алхам бөгөөд Өөрийн ажлын дараагийн алхмыг хийх арга зам юм. Би энийг та нарт урьдчилан хэлж байгаа бөгөөд ингэснээр та нар зөрчил үйлдэж, мөхлийн зовлонг үүрд туулахаас зайлсхийж чадна. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн Өөрийн ууган хөвгүүдээс бусад бүх хүнийг Би, Миний хүсэлтэй нийцүүлэн зохих байранд нь тавьж, тэднийг нэг нэгээр нь гэсгээнэ. Би нэгийг нь ч зүгээр үлдээхгүй. Та нар дахиж завхраад үзээрэй! Та нар дахиж тэрслээд үзээрэй! Би бүгдэд зөвт байдаг гэдгээ, Надад уян сэтгэл өчүүхэн ч үгүй гэдгийг Би өмнө нь хэлсэн, энэ нь Миний зан чанарт халдах ёсгүйг харуулдаг. Энэ бол Миний үнэн бие. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх хүн Миний үгийг сонсож, бүх хүн Миний суу алдарт дүр төрхийг хардаг. Бүх хүн Надад бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай байх ёстой—энэ бол Миний захиргааны зарлиг юм. Орчлон ертөнц даяарх, мөн газар дэлхийн зах хязгаарын бүх хүн Намайг магтан алдаршуулах хэрэгтэй, учир нь Би бол цор ганц Бурхан Өөрөө, Би бол Бурханы үнэн бие билээ. Миний үг, айлдваруудыг болон Миний үг яриа, зан байдлыг хэн ч өөрчилж чадахгүй, учир нь эдгээр нь ганцхан Миний юмс, эдгээрийг Би тэртээ эрт дээр үеэс эзэмшиж байсан бөгөөд үүрд орших болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 100-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих