Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 101
Бүтээгчийн ялгамж чанартай Бурханд л цор ганц эрх мэдэл байдаг (Сонгосон хэсгүүд) Бурханы эрх мэдэл юуг бэлгэддэг вэ? Бурханы Өөрийн...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Миний гэрэлд хүмүүс гэрлийг дахин хардаг. Миний үгээс хүмүүс таашаадаг зүйлсээ олдог. Би Зүүн зүгээс ирсэн, Би Зүүн зүгээс гаралтай. Миний суу алдар цацрахад бүх үндэстэн гэрэлтэж, бүгд гэрэлд гарч, харанхуйд нэг ч зүйл үлддэггүй. Хаанчлалд, Бурханы ардууд Бурхантай хамт амьдардаг амьдрал хэмжээлшгүй жаргалтай. Хүмүүсийн ерөөлт амьдралд ус баяртайгаар бүжиж, Миний элбэг дэлбэг байдлыг уулс хүмүүстэй хамт эдэлдэг. Миний хаанчлалд бүх хүн чармайж, шаргуу ажиллаж, үнэнч гэдгээ харуулж байна. Хаанчлалд бослого, эсэргүүцэл гэж байхгүй болж, тэнгэр газар хоёр бие биедээ найдаж, хүн бид хоёр бие биедээ түшиглэн, амьдралын баярт цэнгэлээр дамжуулан гүн мэдрэмжээр дотносдог… Энэ цаг үед Би тэнгэр дэх амьдралаа албан ёсоор эхэлдэг. Сатаны үймээн байхаа больж, хүмүүс амралтад ордог. Орчлон даяар, хүмүүс дунд амьдарч буй хүмүүсийн хувиар бус, Бурхантай хамт амьдарч буй хүмүүсийн хувиар Миний сонгосон хүмүүс энгүй их ерөөгдөж, Миний суу алдар дотор амьдардаг. Бүх хүн төрөлхтөн Сатаны завхралыг туулж, амьдралын жаргал зовлонг тултал нь амссан. Одоо Миний гэрэлд амьдарч байгаа хүн баясахаас өөр яалтай? Энэ сайхан мөчөөс татгалзаж, алдаж өнгөрүүлж яахан чадах билээ? Хүмүүс ээ! Миний төлөө зүрх сэтгэлдээ дуу дуулж, баяртайгаар бүжицгээ! Чин сэтгэлээ аваад Надад өргөн барьцгаа! Миний төлөө бөмбөрөө дэлдэж, баяртайгаар тоглоцгоо! Би баяр баяслаа бүх орчлон даяар цацруулдаг! Хүмүүст Би алдар суут царайгаа илчилдэг! Би чанга дуугаар уриалан дуудна! Би орчлон ертөнцийг давна! Би угаасаа хүмүүсийн дунд хаанчилдаг! Хүмүүс Намайг өргөмжилдөг! Би дээд хөх тэнгэрт хөвж, хүмүүс Надтай хамт алхдаг. Би хүмүүсийн дунд алхаж, Миний ардууд Намайг тойрон хүрээлдэг! Хүмүүсийн зүрх сэтгэл баярлаж, дуу хуур нь орчлонг донсолгож, тэнгэрт ан цав үүсгэдэг! Орчлон ертөнц манан буданд бүрхэгдсэн байхаа больж, шалбааггүй болж, муу ус цуглахаа больдог. Орчлонгийн ариун хүмүүс ээ! Миний шинжилт дор та нар жинхэнэ дүр төрхөө харуулдаг. Та нар бузар булайд бүрхэгдсэн хүмүүс бус, хаш чулуу шиг цэвэр ариун хүмүүс, бүгд Миний хайртууд, бүгд Миний баяр хөөр билээ! Бүх зүйл эргэн амилдаг! Ариун хүмүүс бүгд халуун тэврэлтэд минь орж, мэгшин уйлах, санаа зовохоо больж, өөрсдийгөө Надад өргөж, гэрт минь эргэн ирж, тэнгэрт Надад үйлчлэхээр эргэн ирсэн бөгөөд тэд төрөлх нутагтаа Намайг зогсолтгүй хайрлана! Үүрд мөнхөд үл өөрчлөгдөнө! Уй гуниг хаа байна! Нулимс хаа байна! Махан бие хаа байна! Газар дэлхий улиран оддог ч тэнгэр үүрд. Би бүх ард түмэнд үзэгдэж, бүх ард түмэн Намайг магтдаг. Балар эрт үеэс цаг хугацааны төгсгөл хүртэл энэ амьдрал, энэ гоо үзэсгэлэн өөрчлөгдөхгүй. Хаанчлалын амьдрал энэ билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, Хүмүүс ээ, бүгд баярлан хөөрцгөө!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бүтээгчийн ялгамж чанартай Бурханд л цор ганц эрх мэдэл байдаг (Сонгосон хэсгүүд) Бурханы эрх мэдэл юуг бэлгэддэг вэ? Бурханы Өөрийн...
Махбод болсон Бурхан ажлаа биечлэн хийж байх энэ хугацаандаа бүх бүтээлд бус, Өөрийг нь дагадаг зарим хүнд л Өөрийгөө харуулдаг. Тэрээр...
Бие махбодтой болох утга учир Есүсийн ажилд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүрэн махбод болоогүй юм. Есүсийн хийсэн...
Засалт, харьцалт, шүүлт, гэсгээлт туулсан хүмүүсийн ажилд хамаагүй бага гажуудал байдаг бөгөөд тэдний ажлын илэрхийлэл хавьгүй нарийн зөв...