Өдөр тутмын Бурханы үг: Хүрэх газар ба төгсгөл | Эшлэл 607
Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэх чадвартай байх ёстой....
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Ах эгч нарын дунд өөрсдийн сөрөг байдлыг үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй бол, бас Бурханд дуулгавартай зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханы ажлыг үймүүлж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болно. Бурханд итгэдэг ч Бурханд дуулгавартай байж, Бурханыг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөлдөө ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хортой, хорлонтой яриагаа дэгдээдэг хүмүүс, түүнчлэн ах эгч нарын дунд цуу яриа түгээж, зөрчил өдөөж, бүлэглэл үүсгэдэг хүмүүс бүгд чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүс хязгаарлагдсан, учир нь тэд бол гарцаагүй таягдан хаягдах бай юм. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанартайгаас цаашгүй байхад бусад нь өөр байдаг: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорлонтой байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний хийдэг бүхэн Бурханы ажилд саад болж, үймүүлдэг; тэдний бүх үйлдэл ах эгч нарын амийн оролтод саад хийж, чуулганы хэвийн амьдралыг сүйрүүлж байдаг. Хонины арьс нөмөрсөн эдгээр чоно эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэгдэх ёстой ба Сатаны эдгээр боолд өршөөлгүй хандлага буюу голсон хандлага баримтлах ёстой. Ингэх нь л хүмүүс Бурханы талд зогсож байгааг харуулдаг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна. Бурханд чин үнэнчээр итгэдэг хүмүүс Түүнийг үргэлж зүрх сэтгэлдээ байлгадаг бөгөөд Бурханыг хүндлэх, Бурханыг хайрлах зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой ба хийдэг бүхэн нь Бурханы шаардлагад нийцэж, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чаддаг байх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; энэ нь ариун хүний ёс журамд тохирохгүй. Хүмүүс хаа сайгүй Бурханы туг далбааг намируулангаа энд тэндгүй сагсуурч, луйвардан ухаан солиотой мэт гүйж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү төрлийн үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байхгүй гэж үү? Стандарт нь бүр ч хатуу чанд байхгүй гэж үү? Бүр их захиргааны зарлиг байдаггүй гэж үү? Хүмүүс юу хүссэнээ хийх эрхтэй, гэвч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан юм. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэх чадвартай байх ёстой....
Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан тэнгэрээс газар...
Би бүхнийг залгигч гал бөгөөд халдахыг тэвчдэггүй. Хүмүүсийг бүгдийг нь Би бүтээсэн учраас Миний хэлсэн, хийсэн юуг ч хүн дуулгавартай...
Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч,...