Өдөр тутмын Бурханы үг: Хүрэх газар ба төгсгөл | Эшлэл 610
Надад маш олон хүсэл бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, үүргээ биелүүлэхдээ үнэнч байж, үнэн болон хүн чанартай байж, бүх зүйлийг орхиод Бурханы төлөө амиа өгч чаддаг байгаасай гэх зэргийг Би хүсдэг. Энэ бүх итгэл найдвар нь та нарын дутагдал, завхрал, дуулгаваргүй байдлаас үүддэг. Та нартай ярьсан яриа болгон минь анхаарлыг чинь татахуйц байгаагүй бол магадгүй Би цаашид үг хэлэхээ больж л чадна. Гэхдээ та нар үүний үр дүнг ойлгож байгаа. Би хэзээ ч амардаггүй, иймээс үг хэлэхгүй бол Би хүмүүсийн харах ямар нэг зүйлийг хийнэ. Би хэн нэгний хэлийг өмхийрүүлж, мөчлөн үхүүлж, эсвэл хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй болгож, олон арга замаар үзэшгүй муухай харагдуулж чадна. Бас Би өөрсдөд нь зориулж тусгайлан нэрсэн тарчлаанаа хүмүүст амсуулж чадна. Ингэснээр Надад баяртай, тун аз жаргалтай, ихэд тааламжтай санагдана. Өмнө нь үргэлж “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэж хэлдэг байсан, тэгвэл одоо яагаад болохгүй гэж? Хэрвээ чи Намайг эсэргүүцэж, Надад шүүмжлэлтэй хандмаар байвал Би амыг чинь өмхийрүүлж, үүндээ эцэс төгсгөлгүйгээр баясна. Учир нь эцсийн эцэст, чиний хийсэн зүйл үнэн биш, мөн амьтай бүр ч хамаагүй, харин Миний хийдэг бүхэн бол үнэн; Миний бүх үйлдэл ажлын минь зарчим болон Миний тогтоосон захиргааны зарлигтай хамаатай байдаг. Тиймээс дор бүрнээ зарим нэг сайн чанар хуримтлуулж, ийм их мууг хийдгээ больж, завтай цагтаа Миний шаардлагуудыг анхаарахыг Би та нараас шаардаж байна. Тэгвэл Би баярлана. Хэрвээ та нар махан биедээ зориулдаг хичээл зүтгэлийнхээ мянганы нэгийг үнэнд нэмэрлэдэг (эсвэл хандивладаг) байсан бол байнгын гэм буруутай, өмхийрсөн амтай байхгүй байх байсан гэдгийг Би хэлэх байна. Энэ нь илэрхий биш гэж үү?
Гэм буруу чинь хэдий чинээ их байна, сайн хүрэх газар олж авах боломж чинь төдий чинээ бага байдаг. Харин эсрэгээрээ, гэм буруу чинь хэдий чинээ бага байна, Бурханаар магтуулах боломж чинь төдий чинээ их байна. Надаар уучлуулах боломжгүй болтлоо гэм буруу чинь ихэссэн бол уучлагдах боломжоо чи бүрмөсөн алдсан байх болно. Тэр тохиолдолд, хүрэх газар чинь дээр биш, харин доор байна. Хэрвээ Надад итгэхгүй байгаа бол чи зориг гаргаад, бурууг үйлд, тэгээд юунд хүрэхээ хар. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэг, хичээнгүй хүн бол гарцаагүй гэм буруугаа уучлуулах боломжтой бөгөөд дуулгаваргүй байдлын чинь хэмжээ улам бүр багассаар байх болно. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүн бол Бурханы өмнөх гэм буруу чинь гарцаагүй ихсэж, дуулгаваргүй байдлын чинь хэмжээ хязгаартаа тултлаа улам бүр нэмэгдэх бөгөөд тэр нь бүрэн мөхөх цаг үе чинь байх болно. Тэр үед ерөөл хүртэх гэсэн таатай мөрөөдөл чинь сүйрнэ. Өөрийн гэм бурууг томоогүй, тэнэг хүний алдаа гэж бүү үз, мөн дорд хэв чанар чинь боломж олгоогүй болохоор үнэнийг хэрэгжүүлж чадаагүй гэх шалтаг бүү тооч, түүнчлэн үйлдсэн гэм буруугаа юм мэдэхгүй хүний үйлдэл гэж бүү үз. Хэрвээ чи өөрийгөө уучилж, өр зөөлөн хандахдаа сайн бол Би чамайг үнэнийг хэзээ ч олж авахгүй хулчгар гэж хэлэх бөгөөд гэм буруу чинь чамайг зовоохоо хэзээ ч болихгүй, харин чамайг үнэний шаардлагад хэзээ ч нийцүүлэлгүй, үүрд Сатаны үнэнч хамтрагч болгоно. Чамд өгөх Миний зөвлөгөө мөн л энэ: Өөрийнхөө хүрэх газарт анхаараад нуугдмал гэм буруугаа бүү орхигдуул; өөрийн гэм бурууг ноцтойгоор авч үз, хүрэх газартаа санаа зовсноосоо болоод бүх гэм буруугаа бүү орхигдуул.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?