Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 416
Та нар өөрсдийн өдөр тутмын амьдралдаа залбиралд анхаарал хандуулдаггүй. Хүмүүс залбирлыг үргэлж орхигдуулсан. Өөрсдийн залбирлаараа тэд зүгээр л хийсэн дүр үзүүлж, хайхрамжгүй ханддаг, хэн ч өөрийн зүрх сэтгэлийг Бурханы өмнө бүрэн дүүрэн өгөөгүй бөгөөд Бурханд үнэхээр залбираагүй. Тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед л хүмүүс Бурханд залбирдаг. Энэ бүх хугацаанд чи хэзээ нэгэн цагт Бурханд үнэхээр залбирч байсан уу? Чи хэзээ нэгэн цагт Бурханы өмнө зовлон шаналлын нулимс урсгаж байсан уу? Чи хэзээ нэгэн цагт Бурханы өмнө өөрийгөө мэдэж авч байсан уу? Чи хэзээ нэгэн цагт Бурханд чин сэтгэлээсээ залбирч байсан уу? Залбирлыг аажмаар хэрэгжүүлдэг: Хэрвээ чи гэртээ ердөө залбирдаггүй бол чуулганд залбирах ямар ч аргагүй байх ба хэрвээ чи жижиг чуулга уулзалтын үеэр ердийн байдлаар залбирдаггүй бол томоохон чуулга уулзалтуудын үеэр залбирч чадахгүй байх болно. Хэрвээ чи гол төлөв Бурханд ойртож эсвэл Бурханы үгийг эргэцүүлж чаддаггүй бол залбирах цаг болоход чамд хэлэх зүйл юу ч байхгүй байх болно—чи залбирсан ч гэсэн гагцхүү уруул чинь л хөдлөх ба чи үнэндээ залбирахгүй.
Үнэхээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Түүний хүслийг ухаарснаар болон Түүний үгэнд үндэслэн Бурхантай ярилцана гэсэн үг юм; энэ нь Бурханд нэн ойр санагдаж, Тэр чиний өмнө байгааг болон Түүнд хэлэх зүйл чамд байгааг мэдэрнэ гэсэн үг юм; мөн энэ нь өөрийн зүрх сэтгэл дотроо гойд гэрэлтэй байж, Бурхан нэн хайр татам гэдгийг мэдэрнэ гэсэн үг юм. Чи ихэд зоригжих ба чиний үгийг сонссоны дараа ах эгч нар чинь баярлаж, чиний хэлсэн үгс бол тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг бөгөөд чиний хэлсэн зүйл тэдний хэлэхийг хүсдэг зүйлийг төлөөлж байгааг мэдрэх болно. Үнэхээр залбирна гэдэг нь энэ юм. Үнэхээр залбирсны дараа чиний зүрх сэтгэлд тайван, тааламжтай санагдах болно; Бурханыг хайрлах хүч тэнхээ нэмэгдэх ба чиний бүхий л амьдрал дахь юу ч Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнэтэй эсвэл ач холбогдолтой биш юм шиг чамд санагдах болно—энэ бүхэн нь чиний залбирал үр ашигтай байсныг батална. Чи хэзээ нэгэн цагт ийм байдлаар залбирч байв уу?
Тэгвэл залбирлын агуулгын тухайд ямар вэ? Чи алхам алхмаар, өөрийн жинхэнэ байдал болон Ариун Сүнсээр хийгдэх зүйлсийн дагуу залбирах ёстой бөгөөд Бурханы хүсэл болон хүнээс шаарддаг Түүний шаардлагуудад нийцүүлэн Бурхантай ярилцах ёстой. Чи залбирлаа хийж эхлэх үедээ эхлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханд өг. Бурханы хүслийг ухаарахаар бүү оролд; зүгээр л өөрийн зүрх сэтгэл доторх үгийг Бурханд хэлэхээр хичээ. Бурханы өмнө очих үедээ чи ингэж хэл: “Өө Бурхан минь! Зөвхөн өнөөдөр л би Танд дуулгаваргүй байдаг байснаа ухаарч байна. Би үнэхээр завхарсан бөгөөд жигшүүртэй. Өмнө нь би цагаа дэмий өнгөрөөж байсан; өнөөдрөөс эхлээд би Таны төлөө амьдарна, би утга учиртай амьдралыг амьдран харуулж, Таны хүслийг хангалуун байлгах болно. Таны Сүнс үргэлж миний дотор ажиллаж, намайг үргэлж гэрэлтүүлж, гэгээрүүлэх болохоор би Таны өмнө хүчтэй, хангинасан гэрчлэл хийж, бидний доторх Таны алдрыг, Таны гэрчлэлийг болон Таны ялалтын баталгааг Сатанд харуулж чадна.” Ийм байдлаар залбирах үед чиний зүрх сэтгэл бүрмөсөн чөлөөлөгдөх ба ийм байдлаар залбирснаар чиний зүрх сэтгэл Бурханд илүү ойртож, ийм байдлаар байнга залбирснаар Ариун Сүнс чиний дотор гарцаагүй ажиллах болно. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар Бурханыг дуудаж, Бурханы өмнө шийдвэр гаргах юм бол чиний шийдвэрийг Бурхан хүлээн зөвшөөрч, чиний зүрх сэтгэл болон бүхий л оршихуйг Бурхан хүлээн авах өдөр ирэх бөгөөд эцэст нь чи Бурханаар төгс болгуулах болно. Та нарын хувьд залбирал дээд зэргийн ач холбогдолтой юм. Залбирах үедээ чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авдаг, тэгснээр чиний зүрх сэтгэлийг Бурхан хөдөлгөдөг ба чиний доторх Бурханыг гэсэн хайрын хүч гарч ирдэг. Хэрвээ чи сэтгэлээсээ залбирдаггүй бол, хэрвээ чи Бурхантай ярилцахын тулд зүрх сэтгэлээ нээдэггүй бол Бурхан чиний дотор ажиллах ямар ч аргагүй байх болно. Хэрвээ чи залбирахдаа өөрийн зүрх сэтгэл доторх бүх үгийг хэлсэн ба Бурханы Сүнс хөдлөөгүй бол, хэрвээ чи дотроо урам зориг аваагүй бол чиний зүрх сэтгэл үнэнч биш, чиний үгс үнэн биш агаад ариун бус хэвээр байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ залбирчихаад чиний сэтгэл хангалуун байгаа бол чиний залбирал Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж, Бурханы Сүнс чиний дотор ажилласан байна. Бурханы өмнө үйлчилдэг нэгэн болохын хувьд чи залбирахгүй байж болохгүй. Хэрвээ чи Бурхантай хийх нөхөрлөлийг утга учиртай агаад үнэ цэнэтэй гэж үнэхээр үзэж байгаа бол залбирлыг орхиж чадна гэж үү? Хэн ч Бурхантай ярилцахгүйгээр байж чадахгүй. Залбиралгүйгээр чи махан биед амьдардаг ба Сатаны дарлалд амьдардаг; жинхэнэ залбиралгүйгээр чи харанхуйн нөлөөн дор амьдардаг. Ах эгч нар өдөр болгон үнэхээр залбирч чадна гэж Би найддаг. Энэ нь хоосон сургаалыг чанд баримтлах явдал биш, харин хүрэх ёстой үр нөлөө юм. Чи бага зэргийн нойр, зугаа цэнгэлээс татгалзаж, үүрээр өглөөний залбирлаа хэлж дараа нь Бурханы үгийг эдлэхэд бэлэн байна уу? Хэрвээ чи ийм байдлаар цэвэр ариун зүрх сэтгэлээр залбирч, Бурханы үгийг идэж, уудаг бол Бурханаар улам илүү хүлээн зөвшөөрөгдөх болно. Хэрвээ чи өдөр бүр үүнийг хийж, өдөр болгон өөрийн зүрх сэтгэлийг Бурханд өгч, Бурхантай ярилцдаг бол Бурханы талаарх чиний мэдлэг гарцаагүй өсөх ба чи Бурханы хүслийг илүү сайн ухаарч чадах болно. Чи ийнхүү хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би өөрийн үүргийг биелүүлэхийг хүсэж байна. Та энэ бүлэг хүмүүс бидэн дунд алдаршиж, бидэн дэх гэрчлэлийг эдлэхийн тулд би өөрийн бүхий л оршихуйг Танд зориулж чадна. Бидний дотор ажиллахыг би Танаас гуйж байна, ингэснээр би Таныг үнэхээр хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж, Таныг өөрийн зорих зорилгоо болгож чадна.” Чамайг энэ ачааг үүрэх үед Бурхан чамайг гарцаагүй төгс болгох болно; чи зөвхөн өөрийнхөө төлөө залбирах ёсгүй, харин Бурханы хүслийг хэрэгжүүлэхийн төлөө, Түүнийг хайрлахын төлөө бас залбирах ёстой. Тэр нь хамгийн жинхэнэ залбирал юм. Чи Бурханы хүслийг хэрэгжүүлэхийн төлөө залбирдаг уу?
Өмнө нь та нар хэрхэн залбирахаа мэддэггүй, залбирлыг орхигдуулдаг байсан; өнөөдөр та нар залбирч сурахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Хэрвээ чи Бурханыг хайрлахын тулд өөрийн доторх хүчийг дайчилж чаддаггүй бол хэрхэн залбирч чадах юм бэ? Чи ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэл Таныг үнэхээр хайрлах чадваргүй, би Таныг хайрлахыг хүсдэг ч надад хүч дутагддаг. Би юу хийх ёстой вэ? Миний сүнсний нүдийг нээхийг би Танаас хүсэж байна, Таны Сүнс миний зүрх сэтгэлийг хөдөлгөхийг би хүсэж байна, ингэснээр Таны өмнө би бүх идэвхгүй байдлаа хаяж, ямар ч хүн, хэрэг явдал эсвэл зүйлсээр хязгаарлагдахгүй байх болно; миний бүхий л оршихуй Таны өмнө зориулагдах хүртэл өөрийн зүрх сэтгэлийг би Таны өмнө бүрмөсөн ил тавьж байна, Та намайг хүссэнээрээ туршиж болно. Одоо би өөрийн хэтийн ирээдүйг огт бодохгүй, мөн би үхэлд хүлэгдэхгүй. Таныг хайрладаг өөрийн зүрх сэтгэлийг ашиглан би амийн замыг эрж хайхыг хүсэж байна. Бүх зүйлс, үйл явдлууд Таны гарт байдаг, миний хувь заяа Таны гарт байдаг ба цаашлаад миний амьдрал Таны гараар хянагддаг. Одоо би Таны хайрыг эрэлхийлдэг ба Та надаар Өөрийгөө хайрлуулах эсэхээс үл хамааран, Сатан хэрхэн саад болохоос үл хамааран би Таныг хайрлахаар шийдсэн.” Тийм зүйлстэй тулгарах үедээ чи ингэж залбирдаг. Хэрвээ чи өдөр болгон ингэвэл Бурханыг хайрлах хүч аажмаар ихсэх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?