Өдөр тутмын Бурханы үг | “Залбирлыг хэрэгжүүлэх тухай” | Эшлэл 418

Залбирах тухай үндсэн мэдлэг:

1. Оюун санаандаа орж ирсэн юуг ч бодлогогүйгээр бүү хэл. Чиний зүрх сэтгэл дотор ачаа байх ёстой, өөрөөр хэлбэл залбирах үедээ чи зорилготой байх ёстой.

2. Чиний залбирлууд Бурханы үгийг агуулах ёстой; тэдгээр нь Бурханы үгэн дээр үндэслэх ёстой.

3. Залбирах үедээ чи хуучнаа давтаж болохгүй; чи хуучирсан зүйлийг сөхөх ёсгүй. Чи Ариун Сүнсний одоогийн үгийг хэлэхэд өөрийгөө онцгойлон сургах учиртай; зөвхөн тэр үед л чи Бурхантай холбоо тогтоож чадна.

4. Бүлгийн залбирал гол цөм дээр төвлөрөх ёстой ба энэ нь Ариун Сүнсний өнөөдрийн ажил байх ёстой.

5. Бусдын төлөө хэрхэн залбирахыг бүх хүмүүс сурах ёстой. Энэ нь Бурханы хүслийг анхаарахын нэг илрэл юм.

Хувийн залбирлын амьдрал нь залбирлын ач холбогдлыг ойлгох явдал болон залбирлын тухай үндсэн мэдлэг дээр үндэслэдэг. Хүн өдөр тутмын амьдралдаа өөрийнхөө дутагдлуудын төлөө байнга залбирах ёстой ба өөрийнхөө амийн зан чанарт өөрчлөлт гаргахын тулд Бурханы үгийн талаарх мэдлэгийн суурин дээр залбирах ёстой. Хүн бүхэн өөрсдийн залбирлын амьдралыг бий болгох учиртай, тэд Бурханы үгэн дээр үндэслэн мэдлэгийн төлөө залбирах учиртай ба Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайхын тулд залбирах учиртай. Өөрсдийн бодит нөхцөл байдлыг Бурханы өмнө гарган тавь, прагматик бай, мөн арга барилд бүү анхаарал хандуул; гол нь жинхэнэ мэдлэгт хүрч, Бурханы үгийг бодитоор мэдрэх явдал юм. Сүнслэг амийн оролтыг эрж хайдаг хэн боловч олон арга замаар залбирч чаддаг байх ёстой. Чимээгүй залбирал, Бурханы үгийг эргэцүүлэх, Бурханы ажлыг мэдэж эхлэх гэх мэт нь—сүнслэг нөхөрлөлийн ажлыг зорьдог бөгөөд энэ нь хэвийн сүнслэг амьдралын оролтонд хүрч, өөрийн хувийн нөхцөл байдлыг Бурханы өмнө улам илүү дээр болгож, өөрийн амьдаа бүр илүү их ахиц дэвшил гаргахын төлөө юм. Товчхондоо чиний хийдэг бүхэн—Бурханы үгийг идэж, уух ч бай эсвэл чимээгүй залбирч эсвэл чангаар тунхаглах ч бай—энэ нь Бурханы үгийг, Түүний ажлыг болон Түүний чам дээр хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зүйлийг тодорхой ойлгохын төлөө юм. Үүнээс илүүтэйгээр энэ нь Бурханы шаарддаг стандартанд хүрч, өөрийн амийг дараагийн түвшинд аваачихын төлөө юм. Бурханы хүмүүсээс шаарддаг хамгийн доод стандарт нь тэд зүрх сэтгэлээ Түүнд нээх чадвартай байх явдал юм. Хэрвээ хүн өөрийн үнэн зүрх сэтгэлийг Бурханд өгч, үнэхээр зүрх сэтгэл дотор нь байгаа зүйлийг Бурханд хэлбэл, Бурхан тухайн хүн дээр ажиллахад бэлэн байдаг; Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг хүсдэггүй харин түүний цэвэр ариун, шударга зүрх сэтгэлийг хүсдэг. Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлийг Бурханд үнэхээр хэлдэггүй бол Бурхан хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхгүй эсвэл түүний дотор ажиллахгүй. Тиймээс залбирлын талаарх хамгийн чухал зүйл бол өөрийн үнэн зүрх сэтгэлийн үгийг Бурханд хэлж, өөрийн алдаа дутагдал эсвэл тэрслүү зан чанарын талаар ярьж, өөрийгөө Бурханд бүрмөсөн нээх явдал юм. Зөвхөн тэгвэл л Бурхан чиний залбирлыг сонирхох болно; эс бөгөөс Бурхан Өөрийн царайг чамаас нуух болно. Залбирлын хамгийн наад захын шалгуур нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ амар тайван байлгах чадвартай байх ёстой ба энэ нь Бурханаас холдон явах ёсгүй. Магадгүй энэ хугацаанд чи илүү шинэлэг эсвэл илүү дээр үзэл бодлыг олж аваагүй байж болох ч чи аливаа зүйлсийг байгаагаар нь байлгахын тулд залбирлыг ашиглах ёстой—чи ухарч доройтож болохгүй. Энэ бол хамгийн багадаа чиний хүрэх ёстой зүйл. Хэрвээ чи бүр үүнийг ч гүйцэлдүүлж чадахгүй бол чиний сүнслэг амьдрал зөв замд ороогүй байгааг энэ нь батална; үүний үр дүнд чи өөрийн анхдагч үзэгдлийг хадгалж чадахгүй, Бурханд итгэх итгэлээ алдах ба дараа нь шийдэмгий байдал чинь алга болдог. Сүнслэг амьдрал руу орох чиний оролт нь чиний залбирал зөв замд орсон уу, үгүй юу гэдгээр тэмдэглэгдэнэ. Бүх хүмүүс энэ бодит байдалд орох ёстой, тэд бүгд идэвхгүйгээр хүлээлгүй харин Ариун Сүнсээр хөдөлгөгдөхийг санаатайгаар эрж хайн, өөрсдийгөө залбиралд сургах ажлыг санаатайгаар хийх ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс болох болно.

Залбирах үедээ чи бодитой бай мөн өөрийгөө хэтэрхий их бүү шах; чи хэрээс хэтэрсэн шаардлага тавьж, ам ангаймагцаа Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж, ихээхэн нигүүлсэл хүртэх болно гэж найдаж болохгүй. Тэр нь боломжгүй зүйл—Бурхан ид шидийн зүйлсийг хийдэггүй. Бурхан Өөрийнхөө цаг хугацаанд хүмүүсийн залбирлыг биелүүлдэг ба заримдаа чамайг Түүнд үнэнч эсэхийг харахын тулд чиний итгэлийг туршдаг. Залбирах үедээ чи итгэлтэй, тэвчээртэй мөн шийдвэртэй байх ёстой. Өөрсдийгөө залбиралд сургаж эхлэх үедээ ихэнх хүмүүс Ариун Сүнсээр хөдөлгөгдсөнөө мэдэрдэггүй ба иймээс хулчийдаг. Ингэж болохгүй! Чи цөхрөлтгүй байх ёстой, чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөх мэдрэмж дээр болон эрж хайхад, судалж шинжлэхэд төвлөрөх ёстой. Заримдаа чиний үйлдэж байгаа зам буруу байдаг; заримдаа чиний сэдэл болон үзэл Бурханы өмнө бат зогсож чаддаггүй ба иймээс Бурханы Сүнс чамайг хөдөлгөдөггүй; иймээс Бурхан чиний үнэнч эсэхийг харах үе бас байдаг. Товчхондоо чи өөрийгөө сургахад илүү их хичээл чармайлтаа зориулах ёстой. Хэрвээ чи, өөрийнхөө үйлдэж байгаа замыг буруу гэдгийг олж мэдвэл залбирах байдлаа өөрчилж болно. Чи үнэхээр эрж хайж, хүлээн авахаар тэмүүлж байгаа цагт Ариун Сүнс чамайг гарцаагүй энэ бодит байдалд аваачих болно. Заримдаа чи үнэн зүрх сэтгэлээсээ залбирдаг боловч онцгойлон сэтгэл хөдөлсөн мэт чамд санагддаггүй. Иймэрхүү үед чи өөрийн итгэлд найдаж, Бурхан чиний залбирлыг харж байгаа гэж итгэх ёстой; чи залбирахдаа тэвчээртэй байх ёстой.

Чи шударга байх ёстой ба өөрийн зүрх сэтгэл дэх заль мэхнээсээ салахын тулд залбирах ёстой. Хэрэгтэй үедээ өөрийгөө ариусгахын тулд чи залбирлыг ашиглаж, Ариун Сүнсээр хөдөлгөгдөхийн тулд үүнийг ашигла, чиний зан чанар аажмаар өөрчлөгдөнө. Жинхэнэ сүнслэг амьдрал бол залбирлын амьдрал бөгөөд энэ нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн амьдрал юм. Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үйл явц нь хүний зан чанарыг өөрчлөх үйл явц билээ. Ариун Сүнсээр хөдөлгөгдөөгүй амьдрал бол сүнслэг амьдрал биш, энэ нь зүгээр л шашны зан үйл юм; Ариун Сүнсээр байнга хөдөлгөгддөг ба Ариун Сүнсээр гэгээрүүлж, гэрэлтүүлэгдсэн хүмүүс л сүнслэг амьдралд орсон хүмүүс юм. Хүнийг залбирахад зан чанар нь тасралтгүй өөрчлөгддөг бөгөөд тэр Бурханы Сүнсээр хэдий чинээ их хөдөлгөгдөнө, төдий чинээ их идэвх санаачлагатай, дуулгавартай байдаг. Иймээс түүний зүрх сэтгэл ч гэсэн аажмаар ариусгагдах ба үүний дараа зан чанар нь аажмаар өөрчлөгдөнө. Тэр нь жинхэнэ залбирлын үр нөлөө юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Жинхэнэ залбирлын үр нөлөө

Үнэнч байдал дотор алхаж, зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир. Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир. Ингэснээр чиний зан чанар өөрчлөгдөнө. Залбирахад хүний зан чанар өөрчлөгддөг. Сүнс хөдлөх тусам тэд илүү дуулгавартай болж, идэвх санаачлага нь нэмэгдэнэ. Жинхэнэ залбирлаас болж зүрх нь аажмаар ариусна.

Жинхэнэ сүнслэг амьдрал нь залбирлын амьдрал, Бурханы хүрсэн амьдрал билээ. Бурхан чамайг хөдөлгөснөөр л, чи өөрчлөгдөж, зан чанар чинь хувирч чаддаг. Залбирахад хүний зан чанар өөрчлөгддөг. Сүнс хөдлөх тусам тэд илүү дуулгавартай болж, идэвх санаачлага нь нэмэгдэнэ. Жинхэнэ залбирлаас болж зүрх нь аажмаар ариусна.

Аливаа аминд Сүнс хүрээгүй үед амьдрал нь ердөө шашнаас хэтрэхгүй. Гэвч Бурхан гэрэл өгч, чамд хүрсэн үед, чи сүнслэг амьдралаар амьдрах болно. Залбирахад хүний зан чанар өөрчлөгддөг. Сүнс хөдлөх тусам тэд илүү дуулгавартай болж, идэвх санаачлага нь нэмэгдэнэ. Жинхэнэ залбирлаас болж зүрх нь аажмаар ариусна. Жинхэнэ залбирлаас болж ариусна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих