Өдөр тутмын Бурханы үг: Библийн тухай нууцууд | Эшлэл 265
Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан;...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Бурханы одоогийн үгийг идэж, уух зуураа үгийг нь тунгаан бодож, залбирах нь Бурханы өмнө амар тайван байх эхний алхам билээ. Хэрвээ чи Бурханы өмнө үнэхээр тайван байж чаддаг бол Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт чамтай хамт байх болно. Бурханы өмнө тайван байснаар бүх сүнслэг амьдрал биелдэг. Залбирахдаа чи Бурханы өмнө тайван байх ёстой, тэр үед л Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөж чадна. Бурханы үгийг идэж, уугаад Бурханы өмнө тайван байх үедээ чи гэгээрч, гэрэлтүүлэгдэж чадах бөгөөд Бурханы үгийг үнэхээр ойлгож чадна. Ердийн эргэцүүлэл, нөхөрлөлийн үйл ажиллагаандаа зүрх сэтгэлээрээ Бурханд ойртохдоо Бурханы өмнө тайван болж, Бурханд жинхэнээсээ ойр дотно болж, Бурханы хайр, Бурханы ажлыг жинхэнээсээ ойлгож, Бурханы санаа зорилгыг үнэхээр хайхарч, анхаарч чадна. Ердийн үед Бурханы өмнө тайван байж чаддаг байх тусмаа чи төдий чинээ гэрэлтүүлэгдэнэ, мөн завхарсан зан чанараа, чамд дутагддаг зүйл юу байдгийг, юунд орох ёстойгоо, ямар чиг үүрэг гүйцэтгэх ёстойгоо, өө сэв чинь хаана оршдогийг төдий чинээ мэдэж чадна. Бурханы өмнө тайван байснаар энэ бүхэн биелдэг. Хэрвээ чи Бурханы өмнө үнэхээр гүнээ тайван байдаг бол сүнсэн дэх нууцуудыг ухаарч, Бурхан одоо чам дээр юу хийхийг хүсдэгийг ухаарч, Бурханы үгийг илүү гүн гүнзгий ойлгож, Бурханы үгийн мөн чанар, гол утга, Бурханы үгийн оршихуйг ухаарч чадах бөгөөд хэрэгжүүлэлтийн замыг илүү тодорхой, нарийн зөв харж чадна. Хэрвээ чи хангалттай хэмжээнд сүнсээрээ тайван байж чадахгүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг жаахан л хөдөлгөнө; дотроо хүчирхэгжсэн мэт чамд санагдаж, тодорхой хэмжээний таашаал, амар тайвныг мэдрэх боловч илүү гүн юуг ч ухаарахгүй. Би өмнө нь ингэж хэлсэн: Хэрвээ хүн бүх хүч чадлаа ашигладаггүй бол Миний дуу хоолойг сонсох юм уу, Миний царайг харахад хэцүү байх болно. Энэ нь Бурханы өмнө өнгөц хүчин чармайлт гаргахыг биш, харин гүнээ тайван байхыг хэлдэг. Бурханы өмнө үнэхээр амар тайван байж чаддаг хүн өөрийгөө дэлхий ертөнцийн бүх хүлээсээс чөлөөлж, Бурханаар эзэмдүүлж чаддаг. Бурханы өмнө тайван байж чаддаггүй бүх хүн гарцаагүй цадиггүй, дур зоргоороо байдаг. Бурханы өмнө тайван байх чадвартай бүх хүн бол Бурханы өмнө үнэн сүсэгтэй байдаг, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүс юм. Бурханы өмнө тайван байдаг хүмүүс л амийг үнэлж, сүнсээр нөхөрлөхийг үнэлж, Бурханы үгээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг. Бурханы өмнө амар тайван байхыг үнэлдэггүй, Бурханы өмнө тайван байх явдлыг хэрэгжүүлдэггүй хэн боловч нэрэлхүү, өнгөцхөн бөгөөд дэлхий ертөнцөд татагддаг, амьгүй билээ; тэр Бурханд итгэдэг гэж хэлдэг ч гэсэн ердөө л дүр эсгэж байгаа юм. Эцэстээ Бурханы төгс болгож, бүрэн гүйцэд болгодог хүмүүс нь Түүний өмнө тайван байж чаддаг хүмүүс мөн. Тиймээс Бурханы өмнө тайван байдаг хүмүүс агуу ерөөлөөр ивээгддэг. Бурханы үгийг идэж, уухад өдөртөө хомсхон цаг гаргадаг хүмүүс, гаднын хэрэг явдалд завгүй автаж, амийн оролтыг чухалчилдаггүй хүмүүс—эдгээр нь бүгд өсөх ирээдүйгүй хоёр нүүртнүүд юм. Бурханы өмнө тайван байж чаддаг, Бурхантай жинхэнээсээ ярилцаж чаддаг хүмүүс бол Бурханы ард билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас
Бурханы өмнө тайван байдаг хүмүүс л аминд анхаарлаа төвлөрүүлдэг
Ⅰ
Бурханы өмнө үнэхээр тайван байж чаддаг хүмүүс дэлхийн хүлээснээс чөлөөлөгдөж чаддаг, Бурханаар өөрсдийгөө эзэмдүүлдэг. Бурханы өмнө тайван байж чаддаггүй хүн ичгүүргүй, биеэ барих чадваргүй байдаг. Өө, тэд өөрсдийгөө бүрэн өөгшүүлдэг. Бурханы өмнө тайван байгчид нь Бурханыг хүсэмжилдэг сүсэгтэй хүмүүс байдаг. Бурханы өмнө тайван, тайван байдаг хүмүүс сүнсээрээ амь ба нөхөрлөлд анхаарал тавьдаг хүмүүс юм. Бурханы өмнө тайван, тайван байдаг хүмүүс Бурханы үгээр цангадаг хүмүүс юм. Тэд үнэнийг эрэн хайгчид билээ.
Ⅱ
Бурханы өмнө тайван байхыг үл тоодог, үүнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол дэлхийтэй бүрэн холбогдсон дэмий хүмүүс юм. Тэд амьгүй, ямар ч амьгүй байдаг. Бурханд итгэдэг гэж хэлдэг ч гэсэн энэ нь үнэн биш, зүгээр л амны зоргоор хэлсэн хоосон үг байдаг. Тайван байдаг хүмүүсийг Бурхан төгс болгодог. Тэд агуу ерөөл хүртсэн билээ. Бурханы өмнө тайван, тайван байдаг хүмүүс сүнсээрээ амь ба нөхөрлөлд анхаарал тавьдаг хүмүүс юм. Бурханы өмнө тайван, тайван байдаг хүмүүс Бурханы үгээр цангадаг хүмүүс юм. Тэд үнэнийг эрэн хайгчид билээ.
Ⅲ
Хааяа л Бурханы үгийг идэж, уудаг, амийн оролтыг тоодоггүй, хэрэг явдалд анхаардаг хүмүүс бол ирээдүйгүй хоёр нүүртнүүд юм. Бурханы хүмүүс Түүнтэй үнэнчээр ярьж чаддаг, Түүний өмнө тайван байдаг хүмүүс юм. Бурханы өмнө тайван, тайван байдаг хүмүүс сүнсээрээ амь ба нөхөрлөлд анхаарал тавьдаг хүмүүс юм. Бурханы өмнө тайван, тайван байдаг хүмүүс Бурханы үгээр цангадаг хүмүүс юм. Тэд үнэнийг эрэн хайгчид билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан;...
Эцсийн өдрүүд ирж, дэлхий даяарх улс орнууд үймээн самуунтай байна. Улс төрийн эмх замбараагүй байдал, өлсгөлөн, тахал, үер, ган гачиг хаа...
Бурхан ажлаа гүйцэтгэх үедээ ямар нэг бүтээн байгуулалт юм уу хөдөлгөөнүүдэд оролцдоггүй, харин Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлдэг....
Хэвийн хүн чанарт ямар талууд агуулагддаг вэ? Гүн ойлголт, эрүүл ухаан, мөс чанар болон ёс жудаг. Эдгээр тал бүрд хэвийн байдалд хүрч...