Өдөр тутмын Бурханы үг: Эцсийн өдрүүд дэх шүүлт | Эшлэл 83
Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Бурханы хүслийг хангалуун байлгаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуух бүх хүнийг Түүний өмнө авчирч, хүнийг Бурхан руу аваачиж, Ариун Сүнсний ажил болон Бурханы удирдамжийг хүнд танилцуулж, улмаар Бурханы ажлын үр жимсийг төгс болгохын тулд хүн ажилладаг. Иймээс та нар ажлын мөн чанарыг нэгд нэггүй тодорхой мэдэх шаардлагатай. Бурханы ашигладаг хүн болохын хувьд хүн бүр Бурханы төлөө ажиллах үнэ цэнтэй, өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээр ашиглуулах боломжтой. Гэвч та нарын ухаарах ёстой нэг зүйл бий: Бурханы даалгасан ажлыг хийх үед хүнд Бурханаар ашиглуулах боломж олдсон боловч хүний хэлдэг, мэддэг зүйл нь тэр чигтээ хүний биеийн хэмжээ байдаг юм биш. Ажлынхаа явцад дутагдлаа илүү сайн мэдэж авч, Ариун Сүнсний улам их гэгээрлийг эзэмших нь л та нарын хийж чадах зүйл юм. Ийм маягаар та нар ажлынхаа явцад илүү сайн орох боломжтой болно. Хэрвээ хүн Бурханаас ирдэг удирдамжийг өөрийн оролт, өөрт нь төрөлхөөсөө байдаг зүйл гэж үзвэл хүний биеийн хэмжээ өсөх бололцоо байхгүй. Хүнийг зүй зохистой байдалд байх үед Ариун Сүнс гэгээрэл хайрладаг; ийм үед хүмүүс хүлээж авсан гэгээрлээ өөрсдийн биеийн бодит хэмжээ гэж үргэлж андуурдаг, учир нь Ариун Сүнсний гэгээрүүлдэг байдал гойд хэвийн бөгөөд хүний дотор төрөлхөөсөө байдаг зүйлийг ашигладаг. Хүмүүсийг ажиллаж, үг хэлэх үед эсвэл залбирч, сүнслэг үйл ажиллагаа явуулах үед үнэн гэнэт тодорхой болно. Гэвч бодит байдал дээр хүний хардаг зүйл нь зөвхөн Ариун Сүнсний гэгээрэл (мэдээж энэ гэгээрэл нь хүний хамтын ажиллагаатай холбоотой) бөгөөд хүний биеийн жинхэнэ хэмжээг төлөөлдөггүй. Зарим нэг бэрхшээл, шалгалттай тулгардаг хэсэг хугацааны туршлагын дараа хүний биеийн жинхэнэ хэмжээ тийм нөхцөлд илэрхий болдог. Тэр үед л хүн биеийн хэмжээ нь төдийлөн сайнгүйг олж мэдэн, аминч зан, амин хувиа гэх бодол, шунал нь бүгд гарч ирдэг. Ийм туршлагын хэд хэдэн мөчлөгийн дараа л, урьд нь туулсан зүйлс өөрсдийнх нь бодит байдал бус, харин Ариун Сүнснээс ирсэн агшин зуурын гэрэлтүүлэлт байсан бөгөөд хүн энэ гэрлийг хүлээн авснаас цаашгүй гэдгийг сүнсээрээ сэрсэн олон хүн ухаарна. Ариун Сүнс аливааг хэрхэн бий болсон, хааш явж буйг тайлбарлалгүй тодорхой, ялгарахуйц байдлаар хүнийг гэгээрүүлэн үнэнийг ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний бэрхшээлийг энэ илчлэлд нэгтгэхийн оронд үнэнийг шууд илчилдэг. Хүн орох явцдаа бэрхшээлтэй тулгараад Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэвэл энэ нь хүний бодит туршлага болдог… Тиймээс, Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын зэрэгцээ Ариун Сүнсний ажил гэж яг юу болох, та нарын оролт гэж юу болохыг харж, мөн Ариун Сүнсний ажлыг оролтдоо нэгтгэн оролтдоо улам их ач холбогдол өгөх учиртай, ингэснээр Ариун Сүнс та нарыг илүү олон аргаар төгс болгож, Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор шингэж болох юм. Ариун Сүнсний ажлыг туулах явцдаа та нар Ариун Сүнсийг болон өөрсдийгөө мэддэг болох төдийгүй тоймгүй олон удаагийн хүнд зовлон дунд Бурхантай зохистой харилцаа тогтоож, Бурхан та хоёрын харилцаа өдөр ирэх тусам ойртон дотносно. Тоо томшгүй олон удаагийн засалт, цэвэршүүлэлтийн дараа Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг болно. Тийм учраас та нар зовлон, цохилт, гай зовлонгоос айх хэрэггүй гэдгийг ухаарах ёстой; Ариун Сүнсний ажилтай атлаа оролтгүй байх л аймшигтай. Бурханы ажил дуусах өдөр ирэхэд чи шал дэмий хөдөлмөрлөсөн байх болно; Бурханы ажлыг туулсан хэдий ч чи Ариун Сүнсийг мэдэж аваагүй, өөрийн гэсэн оролттой болоогүй байх болно. Ариун Сүнсний өгдөг гэгээрэл нь хүний хүсэл тэмүүллийг тэтгэх бус, харин хүний орох замыг нээх, мөн Ариун Сүнсийг мэдэж аваад, улмаар Бурханыг гэх хүндлэл, бишрэлтэй болох боломжийг хүнд олгохын төлөө байдаг билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 2”-оос
Оролтдоо Ариун Сүнсний ажлыг баримтал
I
Ариун Сүнсний ажлыг туулах явцдаа та нар Түүнийг, бас өөрсдийгөө аажмаар мэдэж авдаг. Олонтаа тохиолдсон туйлын их зовлонгийн дунд та нар Бурхантай хэвийн харилцаа тогтоож, илүү ойр дотно болдог. Ихэд засаж, цэвэршүүлсний дараа Бурханд үнэхээр хайртай болдог. Ариун Сүнсний ажлыг хүлээн авахдаа та нар өөрсдийнхөө оролтод илүү сайн анхаарч, Ариун Сүнсний ажлыг яг байгаагаар нь харж, Түүний ажлыг өөрсдийн оролттой нэгтгэх ёстой, тэгвэл та нар Түүгээр илүү сайн төгс болгуулж магад, тэгвэл Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор ажиллах боломжтой, ажиллах боломжтой.
II
Зовлон, цохилт аймшигтай биш, харин зөвхөн Сүнсний ажилтай ч өөрсдийн оролтгүй байх нь аймшигтай гэдгийг та нар ойлгох ёстой. Бурханы ажил дуусах өдөр ирэхэд та нарын ажил талаар болно. Бурханы ажлыг туулсан байж болох ч та нарт хоёр зүйл дутна: Ариун Сүнсийг мэдээгүй хэвээр, оролтоо олоогүй л байна. Ариун Сүнсний ажлыг хүлээн авахдаа та нар өөрсдийнхөө оролтод илүү сайн анхаарч, Ариун Сүнсний ажлыг яг байгаагаар нь харж, Түүний ажлыг өөрсдийн оролттой нэгтгэх ёстой, тэгвэл та нар Түүгээр илүү сайн төгс болгуулж магад, тэгвэл Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор ажиллах боломжтой.
Ⅲ
Ариун Сүнснээс хүнд ирэх гэгээрэл нь хүний хүсэл тэмүүллийг хадгалах биш, хүнд оролтын замыг нээн, Ариун Сүнсийг мэдэж, Бурханыг хүндэлж, биширдэг зүрх сэтгэлтэй болох боломжийг хүнд олгохын төлөө байдаг билээ. Ариун Сүнсний ажлыг хүлээн авахдаа та нар өөрсдийнхөө оролтод илүү сайн анхаарч, Ариун Сүнсний ажлыг яг байгаагаар нь харж, Түүний ажлыг өөрсдийн оролттой нэгтгэх ёстой, тэгвэл та нар Түүгээр илүү сайн төгс болгуулж магад, тэгвэл Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор ажиллах боломжтой, ажиллах боломжтой.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн...
Төгс Хүчит жинхэнэ Бурхан, сэнтийд заларсан Хаан хамаг орчлонг захирч, бүх үндэстэн, бүх хүнтэй нүүр тулдаг бөгөөд тэнгэрийн доорх бүх зүйл...
Сансар, огторгуйн өргөн уудамд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийн мөчлөгийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг....
Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал дотор буй бүх хүмүүс Ариун Сүнсний сахилга бат...