Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 497
Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг. Жишээлбэл, ах эгч нараа алагчилж үздэг бол Бурханд таалагдахгүй болов уу гэж чамд санагддаг, хэлэхийг хүсдэг үг байх боловч хэлэхгүй бол чиний дотор таагүй санагдаж, энэ мөчид чиний дотор тэмцэл эхэлнэ: “Би хэлэх үү, болих уу?” Энэ бол тэмцэл. Иймээс чамтай тулгардаг бүх зүйлд тэмцэл байдаг, чиний дотор тэмцэл байх үед, чи бодитоор хамтран ажиллаж, бодитоор зовсны ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи сэтгэл доторх асуудлыг хойш тавьж чаддаг болж, уур бухимдал аяндаа намждаг. Энэ бол Бурхантай хамтран ажилласны чинь үр дүн юм. Хүмүүс бүх зүйлийг хийхэд хүчин чармайлтдаа тодорхой хэмжээний төлөөс төлөх шаардлагатай болдог. Бодит зовлон бэрхшээлгүйгээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй; Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй, хоосон уриа лоозон урсгахаас цаашгүй! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үеийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад чамайг хог хаягдал гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсох хэрэгтэй үед нь тохиолддог. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй, чи агуу гэрчлэл хийдэггүй хэдий ч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханд гэрчлэл хийх асуудал байдаг. Хэрвээ чи ах эгч нар, гэр бүлийн гишүүд, эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд мэдлэг ухаан байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд санаа тавьж, Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусдад харуулж чаддаг. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, Бурханд туйлын үнэнч байх үед энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх бөгөөд энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Хэдийгээр чи агуу ажил хийх чадваргүй ч Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг. Бусад хүн үзлээ хойш тавьж чаддаггүй боловч чи чадна; бусад хүн өөрсдийн бодит туршлагын үеэр Бурханд гэрчлэл хийж чаддаггүй ч чи бодит биеийн хэмжээ болон үйлдлээрээ Бурханы хайрыг хариулж, Түүнд цангинасан гэрчлэл хийж чадна. Зөвхөн үүнийг л Бурханыг үнэхээр хайрлаж байгаад тооцно. Хэрвээ чи ингэж чадахгүй бол гэр бүлийнхээ гишүүд, ах эгч нарынхаа дунд, эсвэл дэлхийн хүмүүсийн өмнө гэрчлэл хийдэггүй. Хэрвээ чи Сатаны өмнө гэрчлэл хийж чадахгүй бол Сатан чамайг шоолон инээж, чамайг доог тохуу, тоглоом мэт үзэх болно, тэр үргэлж чамайг шоглож, ухаан мэдрэлийг чинь алдуулна. Ирээдүйд агуу шалгалт чамд тулгарч болзошгүй боловч өнөөдөр хэрвээ чи Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг бол, өмнө чинь хэчнээн агуу шалгалт байгаа нь хамаагүй, чамд юу тохиолдохоос үл хамааран, гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол зүрх сэтгэл чинь тайвширч, ирээдүйд хэчнээн агуу шалгалттай тулгарсан ч чи айхгүй. Ирээдүйд юу тохиолдохыг та нар харж чадахгүй; өнөөдрийн нөхцөл байдалд л та нар Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Та нар ямар нэгэн агуу ажил хийх чадваргүй бөгөөд бодит амьдрал дээр үгийг нь туулснаар Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулах хүчтэй, цангинасан гэрчлэл хийхэд анхаарах ёстой. Хэдийгээр махан бие чинь сэтгэл хангалуун бус үлдэж, зовж шаналсан ч чи Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулсан байх болно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлдэг бол Бурхан өмнөх замыг чинь нээж өгнө. Нэг л өдөр агуу шалгалт ирэхэд бусад хүн доош унах боловч чи бат зогсох чадвартай хэвээр байна: Төлсөн төлөөснөөс чинь болж Бурхан чамайг хамгаалах учраас чи бат зогсож, доош унахгүй байж чадна. Ерөнхийдөө чи үнэнийг хэрэгжүүлж, Өөрийг нь үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол хожмын шалгалтуудын үеэр Бурхан чамайг гарцаагүй хамгаална. Чи мунхаг агаад биеийн хэмжээ бага, дорд хэв чанартай байсан ч Бурхан чамайг ялгаварлан гадуурхахгүй. Чиний санаа бодол зөв эсэхээс энэ нь хамаардаг. Өнөөдөр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна, ингэхдээ чи хамгийн өчүүхэн жижиг зүйлд ч гэсэн анхаарал хандуулж, бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлтэй байж, чин зүрх сэтгэлээ Бурханд өгдөг бөгөөд ойлгож чадахгүй зарим зүйл байсан ч чи санаа бодлоо зөв болгож, Бурханы хүслийг эрж хайхаар Бурханы өмнө ирж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд хэрэгтэй бүхнийг хийж чаддаг. Магадгүй ах эгч нар чинь чамайг хаяж болох ч зүрх сэтгэл чинь Бурханыг сэтгэл хангалуун болгож, чи махан биеийн жаргалд шунахгүй. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар хэрэгжүүлбэл агуу шалгалтууд чам дээр ирэх үед хамгаалагдах болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?