Өдөр тутмын Бурханы үг | “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой” | Эшлэл 516

Чиний бүтэлгүйтэл, сул дорой байдлын олон туршлага, сөрөг байдалтай байх үеийг бүгдийг нь Бурханы шалгалт гэж хэлж болно. Учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл, үйл явдал Түүний гарт байдаг. Чиний бүтэлгүйтэх эсэх эсвэл чиний сул дорой байж, бүдрэх эсэх нь бүгд Бурханаас шалтгаалах бөгөөд Бурханы гарт байдаг. Бурханы харах өнцгөөс энэ бол чиний шалгалт, хэрэв чи үүнийг таньж чадахгүй бол энэ нь уруу таталт болох болно. Хүмүүсийн таних ёстой хоёр төрлийн байдал байдаг: Нэг нь Ариун Сүнснээс ирдэг ба нөгөөгийнх нь магадлалтай эх үүсвэр нь Сатан юм. Нэг нь Ариун Сүнс чамайг гэрэлтүүлснээр чамд өөрийгөө мэдэх боломж олгож, өөрийгөө жигшиж, өөртөө харуусах сэтгэл төрүүлж, Бурханыг гэх жинхэнэ хайрын сэтгэлтэй байж, Түүнийг сэтгэл хангалуун байлгахад зүрх сэтгэлээ зориулж чаддаг байдал юм. Нөгөө нь чи өөрийгөө мэддэг боловч, сөрөг, сул дорой байдаг байдал юм. Энэ байдлыг Бурханы цэвэршүүлэлт, мөн Сатаны уруу таталт ч гэж хэлж болно. Хэрэв чи үүнийг чамайг аврах Бурханы аврал гэж танин, одоо Түүнд гүнээ өртэй санагдаж, цаашид Түүний ачийг хариулахыг хичээж, ийм гажуудсан байдалд унахаа болин, Түүний үгийг идэж, уухад хүчин чармайлт гаргаж, өөрийгөө үргэлж дутуу байна гэж үзэж, хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлтэй байвал энэ нь Бурханы шалгалт юм. Зовлон зүдүүр дуусаж, чи дахин нэгэнтээ урагшлах үед Бурхан чамайг хөтөлж, гэрэлтүүлж, гэгээрүүлж, тэжээн тэтгэсээр байх болно. Харин чи үүнийг танихгүй, сөрөг байж, өөрийгөө зүгээр л цөхрөлд оруулж, ийм байдлаар бодвол Сатаны уруу таталт чам дээр ирсэн байх болно. Иов шалгалт туулах үед Бурхан, Сатан хоёр хоорондоо мөрий тавьж байсан бөгөөд Иовыг зовоохыг Бурхан Сатанд зөвшөөрсөн. Хэдийгээр энэ нь Бурханы Иовыг шалгах шалгалт байсан ч гэсэн үнэн хэрэгтээ Сатан түүн дээр ирсэн. Сатаны хувьд тэр Иовыг уруу татаж байсан боловч Иов Бурханы талд байсан. Тийм байгаагүй бол Иов уруу таталтад орох байсан. Хүмүүс уруу таталтад ормогцоо аюулд ордог. Цэвэршүүлэлт туулахыг Бурханы шалгалт гэж хэлж болох боловч хэрэв чи сайн байдалтай биш бол үүнийг Сатаны уруу таталт гэж хэлж болно. Үзэгдэл чамд тодорхой биш бол Сатан чамайг буруутгаж, үзэгдлийг чинь тодорхойгүй болгоно. Чи өөрөө ч мэдэлгүй уруу таталтад автана.

Чи Бурханы ажлыг туулахгүй бол хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Туршлагаараа чи мөн жижиг зүйлс рүү орох ёстой. Жишээ нь ямар зүйлс чамайг үзэл болон хэт их сэдэлтэй болгоход хүргэдэг, ямар төрлийн тохирох хэрэгжүүлэлтээр эдгээр асуудалд хандах ёстой болдог вэ? Хэрэв чи Бурханы ажлыг туулж чаддаг бол энэ нь чамд биеийн хэмжээ байна гэсэн үг юм. Хэрэв чамд эрч хүч байгаа юм шиг л харагддаг бол энэ нь жинхэнэ биеийн хэмжээ биш бөгөөд чи баттай зогсож огт чадахгүй байх болно. Чи Бурханы ажлыг туулж чаддаг, үүнийг хэзээ ч хаана ч туулж, тунгаан бодож чаддаг, хоньчдыг орхиж, Бурханыг түшиж бие даан амьдарч чаддаг, Бурханы бодит үйлдлийг харж чаддаг болсон цагт л Бурханы хүсэл биелэх болно. Яг одоо ихэнх хүн хэрхэн туршлагажихаа мэддэггүй бөгөөд тэд асуудалтай тулгарах үедээ хэрхэн зохицуулахаа мэддэггүй; тэд Бурханы ажлыг туулах чадваргүй, сүнслэг амьдралаар амьдарч чаддаггүй. Чи Бурханы үгийг авч, бодитой амьдралдаа хэрэгжүүлэх ёстой.

Заримдаа Бурхан чамд тодорхой нэг төрлийн мэдрэмжийг буюу дотоод баяр жаргал болон Бурханд ойр байдлаа алдахад хүргэж, харанхуйд живүүлдэг тийм мэдрэмжийг өгдөг. Энэ бол цэвэршүүлэлтийн нэг төрөл юм. Чи аливаа зүйлийг хийх болгондоо бүтэлгүйтэх юм уу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт юм. Заримдаа чамайг Бурханд дуулгаваргүй, тэрслүү зүйл хийхэд хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно. Ариун Сүнсний ажил маш нарийн байдаг. Тэр хүмүүсийн үг үйлдэл, үйл хөдлөл, бодол санаа бүрийг сайтар ажиглаж, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотоод мэдлэг ойлголт олж авдаг. Чи ямар нэг зүйлийг хийгээд бүтэлгүй болж, дахин хийгээд бас л бүтэлгүй болдог бөгөөд аажмаар Ариун Сүнсний ажлыг ойлгож авах болно. Олон удаагийн сахилгажуулалтаар дамжуулан чи Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд юу хийх ёстой, Түүний хүсэлд юу нийцдэггүйг мэдэх болно. Эцэст нь чамайг дотроос чинь чиглүүлэх Ариун Сүнсний удирдамжид чи зөв хариу өгөх болно. Заримдаа чи тэрслүү байх бөгөөд Бурхан чамайг дотроос чинь зэмлэх болно. Энэ бүхэн Бурханы сахилгажуулалтаас ирдэг. Хэрэв чи Бурханы үгийг нандигнадаггүй бол, Түүний ажилд хайнга хандвал Тэр чамайг хайхрахаа болино. Бурханы үгийг хэдий чинээ нухацтай авч үзнэ, Тэр чамайг төдий чинээ гэгээрүүлэх болно. Яг одоо чуулганд будилж, төөрөлдсөн итгэлтэй зарим хүн байгаа бөгөөд тэд маш олон зохисгүй зүйл хийж, сахилга батгүй үйлдэл гаргадаг учраас Ариун Сүнсний ажлыг тэднээс тодорхой харах боломжгүй байдаг. Зарим хүн мөнгө олохын тулд үүргээ умартаж, сахилгажуулагдалгүйгээр гарч бизнес хийдэг; ийм хүн илүү их аюулд ордог. Одоогоор тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй төдийгүй ирээдүйд ч тэднийг төгс болгоход хэцүү байх болно. Олон хүнээс Ариун Сүнсний ажил, Бурханы сахилгажуулалтыг харах боломжгүй байдаг. Тэд бол Бурханы хүслийн талаар тодорхой ойлгоогүй, Түүний ажлыг мэддэггүй хүмүүс юм. Цэвэршүүлэлтийн дунд бат бөх зогсож чаддаг, Бурхан юу ч хийсэн Түүнийг дагадаг, ядаж л явахгүй байж чаддаг эсвэл Петрийн хүрсэн зүйлийн 0,1%-д нь хүрч чаддаг хүмүүс дажгүй явж байгаа боловч Бурханы тэднийг ашиглах тухайд гэвэл тэдэнд ямар ч үнэ цэн байхгүй. Олон хүн юмыг хурдан ойлгож, Бурханыг үнэхээр хайрлаж, Петрийн түвшнийг давж чаддаг бөгөөд Бурхан төгс болгох ажлаа тэдэн дээр хийдэг. Ийм хүмүүст сахилгажуулалт, гэгээрэл ирдэг бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэхгүй ямар нэг зүйл тэдэнд байвал тэд даруйхан хаяж чаддаг. Ийм хүмүүс бол алт, мөнгө, үнэт чулуунууд бөгөөд тэдний үнэ цэн хамгийн өндөр! Бурхан олон төрлийн ажил хийсэн боловч чи элс, чулуу мэт хэвээр байх юм бол ямар ч үнэ цэнгүй!

“Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент