Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 522
Одоо чи Петрийн явсан замыг тодорхой харж чадах ёстой. Хэрвээ чи үүнийг тодорхой ойлгосон бол өнөөдөр хийгдэж байгаа ажлыг тодорхойлсон байх болно, иймээс чи гомдоллож, идэвхгүй байхгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хүсэж тэмүүлэхгүй. Чи тухайн үеийн Петрийн сэтгэл санааг мэдрэх ёстой: Тэр уй гашууд автсан; тэр ямар нэг ирээдүйг, эсвэл ямар нэгэн ерөөлийг гуйхаа больсон. Тэр ашиг хонжоо, аз жаргал, алдар нэр, эсвэл дэлхийн эд хөрөнгийг эрж хайгаагүй, зөвхөн хамгийн утга учиртай амьдралаар амьдрахыг л эрж хайсан ба энэ нь Бурханы хайрыг буцаан төлж, өөртөө байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг Бурханд зориулахын төлөө байлаа. Тэгвэл түүний зүрх сэтгэл нь хангалуун байх байв. Тэрээр: “Эзэн Есүс Христ ээ, би нэгэнтээ Таныг хайрласан боловч Таныг үнэхээр хайрлаагүй. Хэдийгээр би Танд итгэдэг гэж хэлсэн боловч би хэзээ ч Таныг жинхэнэ зүрх сэтгэлээр хайрлаагүй. Би зөвхөн Таныг хүндэлж, Таныг гайхан биширч, Таныг санасан боловч хэзээ ч Таныг хайрлаагүй эсвэл Танд жинхэнээсээ итгээгүй” хэмээх үгээр ихэвчлэн залбирдаг байв. Шийдвэрээ гаргахын тулд тэр үргэлж залбирч, Есүсийн үгээр байнга зоригжиж, тэдгээрийг идэвхжүүлэлт болгон хувиргасан. Хожим нь, хэсэг хугацааны туршлагын дараа Есүс түүнийг Өөрийг нь улам илүү хүсэн эрмэлзэхэд хүргэж, түүнийг туршсан юм. Тэрээр: “Эзэн Есүс Христ минь! Би Таныг хэчнээн их санаж, Таныг харахыг хэчнээн хүсэж байна гээч. Би маш их дутагдалтай бөгөөд Таны хайрыг нөхөж чадахгүй. Намайг хурдан авахыг би Танаас гуйж байна. Танд би хэзээ хэрэгтэй болох юм бэ? Та намайг хэзээ авах юм бэ? Би хэзээ Таны царайг дахин нэг удаа харах вэ? Би цаашид энэ биед амьдарч, үргэлжлүүлэн завхрахыг хүсэхгүй байна, мөн Би цаашид эсэргүүцэхийг ч хүсэхгүй байна. Би өөрт байгаа бүхнээ Танд аль болох хурдан зориулахад бэлэн байгаа ба би цаашид Таныг гуниглуулахыг хүсэхгүй байна” гэсэн юм. Тэр ийнхүү залбирсан боловч Есүс түүний юуг төгс болгохыг тухайн үед мэдээгүй байлаа. Шалгалтад зовж шаналах үеэр Есүс түүнд дахин харагдаж: “Петр ээ, Би чамайг төгс болгохыг хүсэж байна, тэгснээр чи үр жимс буюу Би чамайг төгс болгосны биежилт болгох ба үүнийг Би таалах болно. Чи үнэхээр Намайг гэрчилж чадах уу? Чи Миний гуйсан зүйлийг хийсэн үү? Чи Миний хэлсэн үгийг амьдран харуулсан уу? Чи нэгэнтээ Намайг хайрласан боловч хэдий чи Намайг хайрласан ч Намайг амьдран харуулсан уу? Чи Миний төлөө юу хийсэн бэ? Чи Миний хайрыг хүртэх үнэ цэнэгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, гэхдээ чи Миний төлөө юу хийсэн юм бэ?” гэжээ. Петр Есүсийн төлөө юу ч хийгээгүйгээ ойлгосон бөгөөд Бурханы төлөө амиа өгөх өөрийн урьдны тангаргаа санасан. Иймээс тэр цаашид гомдоллоогүй бөгөөд түүний залбирал дараа нь илүү дээр болжээ. Тэр залбирч, “Эзэн Есүс Христ! Би нэгэнтээ Таныг орхисон, Та ч бас нэгэнтээ намайг орхисон. Бидэнд тусдаа байсан цаг хугацаа бий, мөн хамтдаа байсан цаг хугацаа бий. Гэсэн ч Та намайг өөр бусдаас илүү их хайрладаг. Би Таны эсрэг дахин дахин тэрсэлж, Таныг дахин дахин гомдоосон. Би яаж ийм зүйлсийг мартаж чадах билээ? Таны надад хийсэн ажил болон Таны надад даалгасан зүйлийг би үргэлж сэтгэлдээ хадгалж, хэзээ ч мартахгүй. Таны надад хийсэн ажлын хамтаар би чадлынхаа хэрээр хичээсэн. Би юу хийж чадахыг Та мэддэг бөгөөд цаашлаад би ямар үүрэг гүйцэтгэж чадахыг Та мэддэг. Таны хүсэл бол миний тушаал, би өөрт байгаа бүхнээ Танд зориулах болно. Би Таны төлөө юу хийж чадахыг зөвхөн Та л мэднэ. Хэдийгээр Сатан намайг маш их хуурч, би Таны эсрэг тэрсэлсэн боловч тэдгээр гэм нүглээр минь Та намайг санадаггүй, тэдгээр дээр үндэслэн Та надад ханддаггүй гэдэгт би итгэж байна. Би бүхий л амьдралаа Танд зориулахыг хүсэж байна. Би юу ч гуйхгүй, мөн Надад өөр ямар ч итгэл найдвар эсвэл төлөвлөгөө байхгүй; би зөвхөн Таны санаа зорилгын дагуу үйлдэж, Таны хүслийг биелүүлэхийг л хүсэж байна. Би Таны гашуун аяганаас ууж, Танд захирагдах болно” хэмээн хэлсэн юм.
Та нар өөрсдийн явж байгаа замынхаа талаар тодорхой мэдэж байх ёстой; та нар ирээдүйд явах замынхаа талаар, Бурхан юуг төгс болгох талаар болон та нарт юу даалгасан талаар тодорхой мэдэж байх ёстой. Магадгүй нэг л өдөр та нарыг шалгана, хэрвээ тэр үед та нар Петрийн туршлагаас урам зориг авч чадвал та нар үнэхээр Петрийн замаар алхаж байгааг энэ нь харуулах болно. Петрийг Бурхан жинхэнэ итгэл, хайрынх нь төлөө, бас Өөрт нь үнэнч байсных нь төлөө сайшаасан юм. Үнэнч шударга зантай, зүрх сэтгэлдээ Бурханыг хүсэн эрмэлзэж байсных нь төлөө Бурхан түүнийг төгс болгосон билээ. Хэрвээ чи үнэхээр Петртэй адил хайр болон итгэлтэй бол Есүс чамайг гарцаагүй төгс болгох болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?