Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 314

Өнөөдөр та нарын ойлгосон зүйл түүхэн туршид төгс болгуулаагүй ямар ч хүнийхээс илүү өндөр. Шалгалтын талаарх мэдлэг чинь, эсвэл Бурханд итгэх итгэл чинь ямар ч итгэгчийнхээс өндөр. Та нарын ойлгодог зүйл орчны шалгалтыг туулахаасаа өмнө мэдэж авсан зүйл боловч жинхэнэ биеийн хэмжээ чинь тэдгээртэй огт нийцэлгүй байдаг. Та нарын мэддэг зүйл хэрэгжүүлдэг зүйлээс чинь илүү өндөр. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг хайрлах ёстой ба ерөөлийн төлөө бус, харин Бурханы хүслийг хангалуун байлгахын төлөө л хичээх ёстой гэж та нар хэлдэг ч амьдралд чинь илэрхийлэгддэг зүйл үүнээс асар өөр бөгөөд ихээхэн өө сэвтэй. Ихэнх хүн амар амгалан байдлын төлөө болон бусад ашиг тусын төлөө Бурханд итгэдэг. Чиний ашиг тусын төлөө л биш бол чи Бурханд итгэдэггүй ба Бурханы нигүүлслийг хүлээн авч чадахгүй бол уруу царайлдаг. Энэ нь яаж чиний жинхэнэ биеийн хэмжээ байх юм бэ? Хүүхдүүд өвдөх, нөхөр эмнэлэгт хэвтэх, ургац муу ургах, гэр бүлийн гишүүдийн хавчлага гэх мэт гэр бүлийн зайлшгүй хэрэг явдлын тухайд гэвэл чи өдөр тутмын амьдралд ихэвчлэн тохиолддог эдгээр зүйлийг ч даван гарч чаддаггүй. Тийм зүйл тохиолдох үед чи самгардаж юу хийхээ мэдэхээ больдог—тэгээд ихэнхдээ Бурханы талаар гомдоллодог. Бурханы үг чамайг хуурч, цагийг чинь дэмий үрсэн гэж чи Бурханд гомдоллодог. Та нарт тийм бодол байдаггүй гэж үү? Та нарын дунд тийм зүйлс тун ховорхон тохиолддог гэж чи бодож байна уу? Та нар тийм үйл явдлуудын дунд амьдарч өдөр бүрийг өнгөрөөдөг. Тэгээд Бурханд итгэх итгэлийнхээ амжилтыг болон Бурханы хүслийг хэрхэн хангалуун байлгах талаар өчүүхэн төдий ч бодож үздэггүй. Та нарын жинхэнэ биеийн хэмжээ хэтэрхий жаахан, бүр бяцхан дэгдээхэйнхээс ч илүү жаахан. Нөхрийн чинь бизнес алдагдалд ороход та нар Бурханы талаар гомдоллодог, Бурханы хамгаалалтгүй орчинд орсноо мэдэх үедээ мөн л Бурханы талаар гомдоллодог, дэгдээхэйнүүдийн чинь нэг нь үхэхэд, эсвэл малын хашаан дахь үхэр чинь өвдөхөд хүртэл гомдоллодог. Хүү чинь гэрлэх болсон ч танай гэр бүлд хангалттай мөнгө байхгүй байвал та нар гомдоллодог; гэртээ зочин байлгах үүрэг биелүүлэхийг хүсдэг боловч тэгж чадахгүй байх үедээ бас л гомдоллодог. Чиний гэдэс гомдлоор дүүрсэн байдгаас болоод чи заримдаа цуглаанд явдаггүй, эсвэл Бурханы үгийг идэж, уудаггүй бөгөөд чи асар урт хугацааны турш сөрөг болж магадгүй байдаг. Өнөөдөр чамд тохиолддог нэг ч зүйл чиний хэтийн ирээдүй, эсвэл хувь заяатай ямар нэгэн холбоогүй; хэрвээ чи Бурханд итгээгүй бол эдгээр зүйл мөн л тохиолдох байсан, гэсэн ч чи тэдгээрийн хариуцлагыг Бурхан руу чихэж, Бурхан чамайг таягдсан гэж зүтгэсээр байдаг. Чи Бурханд чухамдаа хэр итгэдэг вэ, өөрийнхөө амийг үнэхээр өргөн барьсан уу? Хэрвээ та нар Иовтой адил шалгалт амссан бол өнөөдөр Бурханыг дагадаг та нарын дундаас нэг нь ч бат зогсож чадалгүй, бүгд унах байсан юм. Та нарыг Иовтой харьцуулбал яг л тэнгэр газар шиг асар их ялгаатай. Өнөөдөр, эд хөрөнгийн чинь хагасыг булаан авсан бол та нар Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж зүрхлэх байсан; хүү юм уу охиныг чинь авсан бол та нар гудамжаар гүйн хараах байсан; амьдрал чинь мухардалд орсон бол Бурхантай тооцоо бодохоор оролдож, чамайг айлгахын тулд анх яагаад маш олон үг хэлснийг минь асуух байлаа. Тийм үед та нар юу ч хийж зүрхэлнэ. Та нар үнэхээр юу ч ойлгоогүй бөгөөд жинхэнэ биеийн хэмжээ огт байхгүйг чинь энэ нь харуулдаг. Тиймээс та нарыг шалгах шалгалтууд хэтэрхий их, учир нь та нар дэндүү ихийг ойлгодог боловч үнэхээр мэддэг зүйл чинь та нарын ухамсарласан зүйлийн мянганы нэгд ч хүрэхгүй. Ойлголт мэдлэг төдийхнөөр бүү зогс; та нар үнэндээ хэр ихийг хэрэгжүүлж чадахаа, мөн шаргуу ажлын чинь хэр их хөлс хүч Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт болж хувирсныг болон хэр олон хэрэгжүүлэлтдээ өөрсдийнхөө шийдвэрийг биелүүлснээ харсан чинь дээр. Чи өөрийнхөө биеийн хэмжээ болон хэрэгжүүлэлтийг нухацтай авч үзэх ёстой. Бурханд итгэх итгэлээрээ чи зүгээр л хэн нэгэнд хийсэн дүр үзүүлэхээр хичээх ёсгүй—эцэстээ үнэн болон амийг олж авч чадах уу, үгүй юү гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 3

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих