Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 367
Хүн бол өөрийгөө мэддэггүй амьтан юм. Гэхдээ өөрийгөө ч мэдэж чадахгүй атлаа бусад бүх хүн ямар нэг зүйл хэлэх юм уу, хийхээсээ өмнө эхлээд түүнээр байцаан шалгуулж, түүний зөвшөөрлийг авсан мэт, тиймээс тэр бусад бүх хүний сэтгэлзүйн байдлыг хүртэл бүхэлд нь нэвт шувт харсан мэт хүн бүрийг тэр арван хуруу шигээ мэддэг. Хүмүүс бүгд ийм байдаг. Хүн өнөөдөр Хаанчлалын эрин үед орсон, гэвч түүний уг чанар өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тэр Миний өмнө Миний хийдгийг хийдэг ч, Миний араар тэр өөрийн онцгой “бизнесээ” хийж эхэлдэг. Тэр нь дуусмагц хүн Миний өмнө дахин ирдэг, гэхдээ тэр увайгүй тайван, биеэ барьсан, судасны цохилт нь жигд, яг өөр хүн шиг харагддаг. Хүнийг маш жигшүүртэй болгодог зүйл яг энэ биш гэж үү? Хэчнээн олон хүн Миний өмнө нэг, бас Миний араар нэг, шал хоёр өөр нүүр гаргадаг юм бэ? Тэдний хэчнээн нь Миний өмнө дөнгөж төрсөн хурга шиг байдаг хэрнээ Миний ар хударгаар өлсгөлөн бар болон хувирч, тэгээд дараа нь уул толгод дамжин цовоо сэргэлэнээр нисэж байгаа жижигхэн шувуу шиг болдог юм бэ? Хэчнээн олон нь Миний өмнө зорилго, шийдвэрээ харуулдаг вэ? Хэчнээн хүн Миний Үгийг хүсэн эгээрч Миний өмнө ирдэг атлаа, Миний араар Миний үгээс залхаж, тэдгээрийг саад тээр мэт хаядаг вэ? Хүн төрөлхтнийг Миний дайсан завхруулахыг өчнөөн олон удаа хараад Би хүн төрөлхтөнд Өөрийн итгэл найдварыг тавихаа больсон. Хүн Миний өмнө ирж, нулимс урсган уучлал өршөөл гуйхыг өчнөөн олон удаа харсан боловч түүний өөрийгөө хүндлэх хүндлэл дутмаг, зөрүүд засаршгүй зангийн улмаас хэдий түүний зүрх сэтгэл хуурмаггүй, санаа нь чин үнэн байхад ч хүртэл Би түүний энэ үйлдэлд уурсан Өөрийн нүдийг аньсан. Хүн Надтай хамтран ажиллах итгэлтэй байх чадвартайг, бас Миний өмнө Миний тэврэлтийн дулааныг мэдрэн Миний тэвэрт хэвтэж байгаа юм шиг байхыг нь Би маш олон удаа хардаг. Миний сонгосон хүмүүсийн гэмгүй, цовоо ба сэтгэл татам байдлыг маш олон удаа хараад эдгээр зүйлээс болж Би зүрх сэтгэлдээ үргэлж тааламжтай байдаг. Хүмүүс Миний гараар урьдчилан тогтоогдсон ерөөлийг хэрхэн эдлэхээ мэддэггүй, учир нь тэд ерөөл ч, зовлон ч эцэстээ ямар утгатайг ойлгодоггүй. Энэ шалтгааны улмаас, хүн төрөлхтөн Миний төлөөх эрэл хайгуулдаа чин сэтгэлээсээ хандах хол байна. Хэрвээ маргааш гэдэг зүйл байдаггүй байсан бол, Миний өмнө зогсож байгаа та нарын хэн чинь, орж байгаа цас шиг цагаан, цэвэр хаш шиг сэвгүй байх байсан бол? Намайг хайрлах та нарын хайр амттай хоолоор, эсвэл ганган хувцсаар юм уу цалин хөлс сайтай албан тушаалаар сольж болдог зүйл биш биз дээ? Эсвэл үүнийг бусад хүмүүсийн чамайг гэсэн хайраар сольж болох уу? Шалгалт туулах нь Намайг гэсэн хайраа орхиход хүнийг хүргэхгүй нь лав биз дээ? Зовлон шаналал, бэрхшээл нь түүнийг лав Миний зохицуулсан зүйлсийн эсрэг гомдоллоход хүргэхгүй биз дээ? Хэн ч хэзээ нэгэн цагт Миний аман дахь илдийг үнэхээр үнэлж байгаагүй: Тэрээр дотоод утгыг нь үнэхээр ойлголгүйгээр зөвхөн гадаад талын өнгөц утгыг л мэддэг. Хэрвээ хүн Миний илдний хурцыг үнэхээр харж чадах юм бол тэд харх адилаар нүх рүүгээ яаран харайлдах байсан юм. Өөрсдийн хөшүүн байдлын улмаас хүн Миний үгийн жинхэнэ утга учрын юуг ч ойлгодоггүй ба Миний үг хэчнээн сүртэй гэдгийг, эсвэл тэдгээр үгэнд тэдний уг чанар хэр их илчлэгдсэнийг, бас тэдний ялзрал хэр их шүүгдсэнийг огт мэддэггүй. Иймээс ихэнх хүмүүс Миний үгийг дутуу дулимаг ойлгодог учир хайхрамжгүй, булзамтгай хандлагатай байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 15-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?