Өдөр тутмын Бурханы үг: Эцсийн өдрүүд дэх шүүлт | Эшлэл 91
Израильд хийгдсэн ажил болон өнөөдрийн ажлын хооронд асар их ялгаа бий. Ехова израильчуудын амьдралыг залж чиглүүлсэн бөгөөд тийм ч их гэсгээлт, шүүлт байгаагүй, учир нь тухайн үед хүмүүс дэлхий ертөнцийг дэндүү бага ойлгодог, цөөн хэдэн завхарсан зан чанартай байсан юм. Тэр үед израильчууд Еховад үг дуугүй захирагддаг байв. Түүнийг тахилын ширээ барь гэж хэлэхэд тэд даруйхан тахилын ширээ барьсан; тахилчийн хувцас өмс гэхэд тэд дуулгавартай дагасан. Тухайн үед Ехова хонин сүргээ хариулж байгаа хоньчин шиг байж, хоньд нь хоньчны удирдамжийг дагаж, бэлчээрт өвс ногоо идэж байгаа мэт байсан; Ехова тэдний амьдралыг залж чиглүүлэн, яаж идэх, хувцаслах, аж төрөх, аялахад нь тэднийг хөтөлж байсан юм. Тэр үе нь Бурханы зан чанарыг ил болгох цаг үе байгаагүй, учир нь тухайн үеийн хүн төрөлхтөн дөнгөж мэндэлсэн байсан; тэрслүү, эсэргүү хүмүүс цөөхөн, хүн төрөлхтний дунд тийм ч их бузар бохир байгаагүй тул хүмүүс Бурханы зан чанарыг товойлгогч болон ажиллаж чадахгүй байлаа. Бузрын газрын хүмүүсээр дамжуулан Бурханы ариун байдал харагддаг; өнөөдөр Тэрээр бузрын газрын энэ хүмүүсээс үзэгддэг бузрыг ашигладаг, мөн шүүдэг, ингэснээр Тэр юу болох нь шүүлтийн дунд илчлэгддэг. Тэр яагаад шүүдэг вэ? Нүглийг үзэн яддаг учраас Тэр шүүлтийн үг хэлж чаддаг; хүн төрөлхтний тэрслүү байдлыг зэвүүцдэггүй байсан бол Тэр яаж тэгтлээ их уурлаж чадах юм бэ? Түүний дотор ямар ч зэвүүцэл, дургүйцэл байгаагүй бол, мөн Тэрээр хүмүүсийн тэрслүү байдлыг тоогоогүй бол хүнтэй адил бузар гэдгийг энэ нь нотлох байлаа. Тэрээр бузрыг үзэн яддаг учраас хүнийг шүүж, гэсгээж чаддаг бөгөөд Түүний үзэн яддаг зүйл Өөрт нь байдаггүй. Хэрвээ Түүнд бас эсэргүүцэл, тэрслүү байдал байсан бол эсэргүү, тэрслүү хүмүүсийг Тэр үзэн ядахгүй байх байлаа. Эцсийн өдрүүдийн ажлыг Израильд гүйцэтгэсэн бол ямар ч утга учиргүй байх байв. Эцсийн өдрүүдийн ажил яагаад хамгийн харанхуй, хамгийн хоцрогдмол газар болох Хятадад хийгдэж байгаа юм бэ? Бурханы ариун, зөвт байдлыг харуулахын тулд. Товчхондоо, уг газар харанхуй байх тусам Бурханы ариун байдал төдий чинээ тодорхой харагдаж чадна. Үнэн хэрэгтээ энэ бүхэн нь Бурханы ажлын төлөө байдаг. Бурхан та нарын дунд зогсохоор тэнгэрээс буун ирж, бузар муухай, тэрслүү байдлаар чинь илрэн харагдсан гэдгийг та нар өнөөдөр л ухаарч, Бурханыг одоо л мэдэж байна. Энэ нь хамгийн агуу өргөлт бус уу? Үнэн хэрэгтээ, та нар бол Хятад дахь сонгогдсон бүлэг хүмүүс юм. Та нар сонгогдож, Бурханы нигүүлслийг эдэлсэн учраас, мөн тийм агуу нигүүлслийг эдлэхэд тохирохгүй учраас энэ бүхэн нь та нарыг дээд зэргээр өргөсөн хэрэг гэдгийг энэ нь нотолдог. Бурхан та нарт харагдаж, ариун зан чанараа бүхэлд нь та нарт үзүүлж, бүгдийг нь та нарт өгсөн бөгөөд эдэлж болох бүх ерөөлийг та нарт эдлүүлсэн. Та нар Бурханы зөвт зан чанарыг амтлаад зогсохгүй, мөн түүнчлэн, Бурханы аврал, Бурханы золин аврал, Бурханы хэмжээлшгүй, хязгааргүй хайрыг амссан. Хамгийн бузар хүмүүс та нар тийм агуу нигүүлсэл эдэлсэн—та нар ерөөгдсөн бус уу? Энэ нь Бурхан та нарыг өргөж байгаа хэрэг бус уу? Хүмүүс та нар хамгийн дорд байр суурьтай; та нар төрөлхөөсөө тийм агуу ерөөлийг эдлэхэд тохирохгүй боловч Бурхан тусгайлан үзэж, та нарыг өргөсөн. Чи ичихгүй байна уу? Хэрвээ чи үүргээ биелүүлж чадахгүй бол эцэст нь өөрөөсөө ичиж, өөрийгөө шийтгэнэ. Өнөөдөр чамайг сахилгажуулаа ч үгүй, шийтгээ ч үгүй; махан бие чинь эсэн мэнд, эрүүл саруул байгаа—гэвч эцэстээ эдгээр үг чамайг ичээнэ. Өнөөг хүртэл Би хэн нэгнийг хараахан ил тод гэсгээгээгүй; Миний үг хатуу байж болох ч Би хүмүүст хэрхэн ханддаг вэ? Би тэднийг тайтгаруулж, тэднийг ятгаж, тэдэнд сануулдаг. Би та нарыг аврахын тулд л үүнийг хийдэг. Та нар Миний хүслийг үнэхээр ойлгодоггүй гэж үү? Та нар Миний хэлдэг зүйлийг ойлгож, үүгээр зоригжих ёстой. Одоо л үүнийг ойлгодог олон хүн бий. Энэ нь товойлгогч байхын ерөөл биш гэж үү? Товойлгогч байх нь хамгийн ерөөлтэй зүйл биш гэж үү? Эцэст нь сайн мэдээ түгээхээр явах үедээ та нар “Бид бол жирийн л нэг товойлгогчид” гэж хэлнэ. Тэд: “Жирийн л нэг товойлгогч гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?” гэж асууна. Тэгэхэд нь чи: “Бид бол Бурханы ажил болон Түүний агуу хүч чадлыг товойлгогч. Бидний тэрслүү байдлаас болж Бурханы зөвт зан чанар бүхэлдээ ил гардаг; бид бол Бурханы эцсийн өдрүүдийн ажлын хүчин зүтгэгчид, Түүний ажлын хавсралтууд, бас багаж хэрэгсэл нь” гэж хариулна. Үүнийг сонсоод тэдний сонирхол төрнө. Дараа нь чи: “Бурхан бүх орчлон ертөнцийн ажлыг гүйцэлдүүлж, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулахын үлгэр, загвар нь бид юм. Бид ариун ч бай, бузар ч бай, ерөнхийдөө, бас л та нараас илүү ерөөгдсөн, учир нь бид Бурханыг харсан, мөн биднийг байлдан дагуулах боломжоор нь дамжуулан Бурханы агуу хүч чадал үзэгддэг; бид бузар, завхарсан учраас л Түүний зөвт зан чанар тодордог. Та нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар ингэж гэрчилж чадах уу? Та нар шаардлага хангахгүй! Энэ бол Бурхан биднийг өргөсөн хэрэг! Бид биеэ тоосон биш байж болох ч Бурханыг бардмаар магтаж чадна, учир нь тийм агуу амлалтыг хэн ч өвлөж чадахгүй, тийм агуу ерөөлийг хэн ч эдэлж чадахгүй. Ийм их бузар бид Бурханы удирдлагын үеэр товойлгогч болон ажиллаж чадах болсондоо маш их баяртай байна” гэж хэлнэ. Тэгээд тэднийг “Үлгэр, загвар гэж юу юм бэ?” хэмээн асуухад нь чи: “Бид бол хамгийн тэрслүү, бузар хүмүүс; биднийг Сатан хамгийн гүн гүнзгий завхруулсан ба бид хамгийн хоцрогдмол, хамгийн дорд махан биетэй хүмүүс. Бид бол Сатаны ашиглаж ирсэн хүмүүсийн сонгодог жишээ. Өнөөдөр бид хүн төрөлхтний дундаас хамгийн түрүүнд байлдан дагуулагдахаар Бурханаар сонгогдсон, Бурханы зөвт зан чанарыг харж, Түүний амлалтыг өвлөсөн; илүү олон хүнийг байлдан дагуулахын тулд биднийг ашиглаж байгаа, тиймээс бид бол хүн төрөлхтний дундаас байлдан дагуулагддаг хүмүүсийн үлгэр, загвар юм” гэж хэлнэ. Эдгээр үгээс илүү дээр гэрчлэл гэж үгүй бөгөөд энэ бол чиний хамгийн сайн туршлага билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?