Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 19
Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй тэдгээр хүмүүс
Итгэл нь Бурханы зүрх сэтгэлд хүлээн зөвшөөрөгдөөгүй зарим хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр хүмүүсийг Өөрийн дагалдагчид гэж зөвшөөрдөггүй, учир нь Бурхан тэдний итгэлийг магтдаггүй. Эдгээр хүмүүсийн хувьд, тэд Бурханыг хэдэн жил дагаснаас үл хамааран, тэдний бодол санаа ба үзэл бодол хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэд үл итгэгчид шиг, үл итгэгчдийн зарчим, аливааг хийх арга замыг баримталж, тэдний амьд үлдэх хууль болон итгэлийг баримталдаг. Тэд Бурханы үгийг хэзээ ч өөрсдийн амь гэж хүлээн аваагүй, Бурханы үг бол үнэн гэж хэзээ ч итгээгүй, хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахаар зориогүй, Бурханыг хэзээ ч өөрсдийн Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Бурханд итгэхийг тодорхой төрлийн сонирхогчдын хоббитой адил үзэж, Бурханд ердөө л оршин тогтнох сүнслэг арга хэрэгсэл мэт ханддаг, иймээс тэд Бурханы зан чанарыг эсвэл Бурханы мөн чанарыг ойлгохоор оролдох нь үнэ цэнэтэй гэж боддоггүй. Жинхэнэ Бурхантай холбоотой бүхэн нь эдгээр хүмүүстэй ямар ч хамаагүй гэж хэлж болно. Тэд сонирхдоггүй бөгөөд хариу үзүүлж төвддөггүй. Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэлийн гүнд үргэлж тэдэнд ингэж хэлж байдаг хүчтэй дуу хоолой байдаг: Бурхан бол харагдахгүй бас хүршгүй бөгөөд Бурхан оршдоггүй. Ийм Бурханыг ойлгохоор оролдоход хүчин чармайлт гаргууштай биш гэж тэд итгэдэг; энэ нь өөрсдийгөө хуурч байгаа юм. Тэд зүгээр үгээрээ л Бурханыг зөвшөөрдөг ба ямар нэг бодит гэрчлэл хийдэггүй. Тэд мөн бодит байдал юу ч хийдэггүй, өөрсдийгөө нилээд ухаалаг гэж бодож байдаг. Бурхан эдгээр хүмүүсийг хэрхэн хардаг вэ? Тэр тэднийг үл итгэгчид гэж хардаг. Зарим хүмүүс: “Үл итгэгчид Бурханы үгийг уншиж чадах уу? Тэд өөрсдийн үүргээ биелүүлж чадах уу? Тэд ‘Би Бурханы төлөө амьдрах болно’ гэсэн үгийг хэлж чадах уу?” гэж асуудаг. Ихэвчлэн хүний хардаг зүйл бол хүмүүсийн мөн чанар биш харин гадаад байдал юм. Гэсэн ч Бурхан эдгээр гадаад байдлыг хардаггүй; Тэр зөвхөн тэдний дотоод мөн чанарыг хардаг. Тиймээс, Бурханд эдгээр хүмүүст хандах ийм төрлийн хандлага, ийм төрлийн тодорхойлолт байдаг. Эдгээр хүмүүсийн юу хэлдэг тухайд бол: “Яагаад Бурхан үүнийг хийдэг вэ? Яагаад Бурхан түүнийг хийдэг вэ? Би энийг ойлгохгүй байна; би тэрийг ойлгохгүй байна; энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байна; Та надад үүнийг тайлбарлах ёстой…” Миний хариулт бол: Энэ асуудлыг Би заавал чамд тайлбарлах шаардлагатай юу? Энэ асуудал чамд хамаатай юу? Чи өөрийгөө хэн гэж бодож байгаа юм бэ? Чи хаанаас ирсэн юм бэ? Чи Бурханд заагч өгөх шаардлага хангасан юм уу? Чи Түүнд итгэдэг үү? Тэр чиний итгэлийг хүлээн зөвшөөрдөг үү? Нэгэнт чиний итгэл Бурхантай ямар ч хамаагүйгээс хойш, Тэр чамд юу хийх юм бэ? Чи Бурханы зүрх сэтгэлд хаана зогсож байгаагаа мэдэхгүй, гэсэн ч чи Бурхантай харилцан ярилцах шаардлага хангасан гэж үү?
Сэрэмжлүүлэг үгс
Эдгээр сануулгыг сонссоны дараа та нарт таагүй байгаа биш гэж үү? Хэдий та нар эдгээр үгсийг сонсох хүсэлгүй эсвэл тэдгээрийг хүлээн авах хүсэлгүй байж болох ч, тэдгээр нь бүгд бодит баримт юм. Ажлын энэ үе шатыг Бурхан гүйцэтгэх учраас хэрвээ чи Бурханы цаад санааны талаар анхаараагүй, Бурханы хандлагын талаар анхаараагүй, Бурханы мөн чанар болон зан чанарыг ойлгоогүй бол эцэст нь алдагдал хүлээх хүн бол чи. Миний үгийг сонсоход хатуу гэж бүү буруутга, мөн та нарын урам зоригийг хугалсанд тэдгээрийг бүү буруутга. Би үнэнийг ярьдаг; Би та нарын урмыг хугалах гээгүй юм шүү. Би та нараас юу асуух нь хамаагүй, үүнийг хэрхэн хийхийг та нараас шаардсан нь хамаагүй, та нар зөв замаар алхана гэж Би найдаж байгаа ба та нар Бурханы замыг дагаж, энэ замаас хазайхгүй гэж найдаж байна. Хэрвээ чи Бурханы үгийн дагуу үргэлжлүүлэхгүй бол, Түүний замыг дагахгүй бол, чи Бурханыг эсэргүүцэж байгаа ба зөв замаас хадуурсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Тиймээс та нарын хувьд тодорхой болгож өгөх ёстой зарим асуудлууд байгааг Би мэдэрдэг бөгөөд ойлгомжтойгоор, тодорхойгоор, өчүүхэн төдий ч тодорхой бус байдалгүйгээр та нарыг итгүүлж, Бурханы хандлага, Бурханы цаад санаа, Бурхан хүнийг хэрхэн төгс болгодог, ямар замаар Тэр хүний үр дүнг тогтоодгийг мэдэхэд та нарт тусламаар санагддаг. Хэрвээ чамд энэ замыг эхлүүлж чадахгүй байх өдөр ирэх юм бол Би ямар ч хариуцлага үүрэхгүй, учир нь эдгээр үгсийг аль хэдийн чамд маш тодорхой хэлчихсэн. Өөрийнхөө үр дүнд чи хэрхэн хандах нь—энэ асуудал нь бүхэлдээ чамаас хамаарна. Өөр өөр төрлийн хүмүүсийн үр дүнгийн тухайд Бурханд өөр өөр хандлага байдаг. Түүнд хүнийг хэмжих Өөрийн гэсэн арга зам болоод Түүний өөрийн шаардлагын стандарт байдаг. Хүмүүсийг хэмжих Түүний стандарт нь бүх хүнд ялгаагүй ижилхэн байдаг—үүнд эргэлзэх хэрэггүй! Иймээс зарим хүмүүсийн айдас нь шаардлагагүй юм. Одоо та нарын сэтгэл амарч байна уу?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?