Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I” | Эшлэл 28

Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь

(Эхлэл 9:11–13) Би та нартай гэрээ байгуулах ба бүх мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; мөн газар дэлхийг сүйрүүлэх үер цаашид дахин болохгүй. Тэгээд Бурхан “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь гэвэл: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондох гэрээний тэмдэг байх болно” гэв.

Одоо Бурхан хүнтэй байгуулсан Өөрийн гэрээний тэмдэг болгож яаж солонго татуулсан талаарх бичээсийн хэсгийг авч үзье.

Ихэнх хүмүүс солонго гэж юу байдгийг мэдэх ба солонготой холбоотой зарим нэг түүх сонссон байх. Библи дэх солонгын тухай түүхийн тухайд гэвэл зарим хүмүүс үүнд итгэж, зарим нь үүнийг домог гэж үздэг байхад үлдсэн нь үүнд ерөөсөө итгэдэггүй байна. Ямар ч байсан солонготой холбоотойгоор тохиолдсон бүхэн нь Бурханы нэгэнтээ хийсэн зүйлс ба Бурханы хүнийг удирдах үйл явцын үеэр болсон явдал юм. Эдгээр зүйлс нь Библид яг тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр тэмдэглэлүүд нь бидэнд Бурхан тэр үед ямар байсныг эсвэл Бурханы хэлсэн эдгээр үгсийн цаана ямар санаа байсныг хэлдэггүй. Цаашлаад Бурхан эдгээр үгээ хэлж байхдаа юу мэдэрч байсныг хэн ч ойлгож чаддаггүй. Гэвч Бурханы энэ бүх зүйлтэй холбоотой сэтгэл санааны байдал нь уг бичвэрийн мөрүүдийн хооронд илэрч байна. Түүний тэр үеийн бодол нь Бурханы үгийн хэллэг, үсэг бүрээр дамжуулан даруй тодорхой болж байгаа мэт байна.

Бурханы бодол нь хүмүүсийн анхаарах ёстой зүйл бөгөөд мэдэж авахаар хамгийн их хичээх ёстой зүйл юм. Учир нь Бурханы бодол нь Бурханы талаарх хүний ойлголттой нарийн холбоотой бөгөөд Бурханы тухай хүний ойлголт нь хүний амийн оролттой салшгүй холбоотой юм. Тэгвэл эдгээр зүйлсийг болж байхад Бурхан юу бодож байсан бэ?

Анх Бурхан хүнийг бүтээхэд Түүний нүдээр тэр маш сайн бөгөөд Түүнд ойр байсан боловч Түүний эсрэг боссоныхоо дараа тэд үерээр устгагдсан. Ийм хүн төрөлхтөн хормын дотор ингэж алга болсон нь Бурханыг шархлуулсан уу? Мэдээж шархлуулсан! Тэгвэл Тэр энэ шаналалаа юугаар илэрхийлсэн бэ? Энэ нь Библид хэрхэн тэмдэглэгдсэн байдаг вэ? Энэ нь Библид ингэж тэмдэглэгдсэн байдаг: “Би та нартай гэрээ байгуулах ба бүх мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; мөн газар дэлхийг сүйрүүлэх үер цаашид дахин болохгүй.” Энэ энгийн өгүүлбэр нь Бурханы бодлыг илчилж байна. Дэлхийн энэ сүйрэл нь Түүнийг маш их шаналгасан. Хүний үгээр бол Тэр маш гунигтай байсан юм. Бид ингэж төсөөлж болно: Нэгэнтээ амьдралаар дүүрэн байсан дэлхий үерээр устгагдсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Нэгэнтээ хүмүүсээр дүүрэн байсан дэлхий үерээр устгагдсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Хүний суурьшил байхгүй, амьд амьтан байхгүй, хаа сайгүй ус бөгөөд усны гадаргуу дээр үнэхээр замбараагүй байсан. Тэр дэлхий ертөнцийг бүтээх үед ийм дүр зураг нь Бурханы анхдагч санаа зорилго байсан уу? Мэдээж үгүй! Бурханы анхдагч санаа нь газраар дүүрэн амьдрал цэцэглэж, Түүнд шүтэн мөргөж, Түүний дуудлагад хариу өгч, даалгасан зүйлийг нь гүйцээдэг биш зөвхөн Ноа биш харин Түүний бүтээсэн хүмүүс Түүнд шүтэн мөргөж байхыг харах явдал байсан. Хүн төрөлхтөн алга болсны дараа Бурхан Өөрийн анх төлөвлөж байсан зүйлээ бус харин шал эсрэг зүйлийг харсан. Түүний зүрх яаж шархлахгүй байх юм бэ? Иймд Өөрийн зан чанараа илчилж, Өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх үедээ Бурхан шийдвэр гаргасан. Тэр ямар төрлийн шийдвэр гаргасан бэ? Бурхан дахиж хүн төрөлхтнийг үерээр устгахгүй гэсэн амлалт буюу хүнтэй байгуулсан гэрээ болгож үүлэнд нум (тайлбар: бидний хардаг солонго) татуулах. Мөн үүний зэрэгцээ энэ нь хүмүүст Бурхан нэгэн цагт ертөнцийг үерээр сөнөөсөн гэдгийг хэлж, Бурхан яагаад ийм зүйл хийснийг хүн төрөлхтөнд үүрд сануулахын тулд байсан.

Энэ удаа дэлхийг устгах нь Бурханы хүссэн зүйл байсан уу? Энэ бол Бурханы хүссэн зүйл огт биш байсан. Бид дэлхийн сүйрлийн дараа газар дэлхий ямар өрөвдөлтэй байсны өчүүхэн хэсгийг төсөөлөн бодож чадах боловч тэр үед Бурханы нүдэнд ямар дүр зураг харагдаж байсныг дөхүүлэн төсөөлж чадахгүй юм. Одоогийн хүмүүс ч бай тэр үеийн хүмүүс ч бай хэн нь ч, дэлхийг үерээр сөнөөсний дараах дүр зургийг хараад Бурхан юу мэдэрч байсныг төсөөлж эсвэл ойлгох чадваргүй юм. Бурхан хүний дуулгаваргүй байдлаас болж үүнийг хийхэд хүрсэн боловч дэлхийг үерээр сөнөөснөөс болж Бурханы туулсан зүрх сэтгэлийн шаналлыг бодитоор ойлгож, мэдрэх хүн байхгүй. Тийм учраас Бурхан хүмүүстэй гэрээ байгуулсан ба энэ нь Бурхан нэгэн цагт ийм юм хийсэн ба Бурхан дахиж ийм аргаар ертөнцийг хэзээ ч сөнөөхгүй гэсэн амлалтыг өгсөн гэдгийг хүнд сануулахын төлөө байсан. Энэ гэрээнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг ба хүн төрөлхтнийг устгахдаа Бурханы зүрх сэтгэл шаналж байсныг хардаг. Хүний хэлээр бол Бурхан хүн төрөлхтнийг устгах үедээ, хүн төрөлхтөн алга болж байгааг харах үедээ Түүний зүрх цусаар уйлж байсан. Энэ нь бидний хамгийн сайн дүрслэл биш гэж үү? Эдгээр үгсийг хүмүүс хүний сэтгэл хөдлөлийг дүрслэхэд хэрэглэдэг ба хүний хэл Бурханы мэдрэмж, сэтгэл хөдлөлийг дүрслэхэд хэт багадах боловч Надад бол тийм ч муу биш, хэт хэтрүүлэггүй санагдаж байна. Дор хаяж энэ нь та нарт Бурханы сэтгэл санаа тэр үед ямар байсан тухай маш бодитой, маш тохиромжтой ойлголтыг өгч байна. Одоо та нар дахиж солонго харах юм бол юу гэж бодох вэ? Ядаж та нар Бурхан нэгэн цагт дэлхийг үерээр сөнөөсөндөө гунигтай байсныг санах болно. Бурхан энэ дэлхийг үзэн ядаж, хүн төрөлхтөнд зэвүүцэж байсан ч Өөрийн гараар бүтээсэн хүмүүсийг устгах үедээ Түүний зүрх сэтгэл нь шархалж, тавьж явуулахаар чармайж, аргагүй байдалд орж, тэсвэрлэх аргагүй байдлыг мэдэрч байсныг та нар санах болно. Түүний цорын ганц тайвшрал нь найман хүнтэй Ноагийн гэр бүл байв. Ноагийн хамтын ажиллагаа л Түүний бүх зүйлийг бүтээх гэсэн нямбай ажиллагааг үнэ цэнэтэй болгож байсан. Бурханыг зовж байх үед энэ нь л Түүний өвдөлтийг нөхөх ганц зүйл болж байсан. Энэ талаасаа Бурхан Өөрийн хүн төрөлхтөнд зориулсан бүхий л найдвараа Ноагийн гэр бүлд тавьсан ба тэд Түүний хараал дор биш Түүний ерөөл дор амьдарч, Бурхан дэлхийг үерээр устгахыг хэзээ ч дахин харахгүй байж, тэд өөрсдөө ч устгагдахгүй байх болно гэж найдаж байсан.

Эндээс бид Бурханы зан чанарын аль хэсгийг ойлгох хэрэгтэй вэ? Хүн Түүнтэй дайсагнасан тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан Түүний анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгаж байх үед ч Түүний зүрх сэтгэл хэвээрээ үлдсэн. Хүн төрөлхтөн тодорхой хэмжээгээр Бурханд ялзрал болон дуулгаваргүй байдлаар хандах үед Бурхан Өөрийн зан чанар Өөрийн мөн чанарынхаа улмаас болон Өөрийн зарчмын дагуу энэ хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанарын улмаас Бурхан хүн төрөлхтнийг өрөвдсөөр байсан бөгөөд хүн төрөлхтнийг үргэлжлүүлэн амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга хэрэглэхийг ч хүсэж байсан. Харин хүн оронд нь Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан, өөрөөр хэлбэл Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан юм. Бурхан яаж тэднийг дуудаж, тэдэнд сануулж, тэднийг хангаж, тусалж эсвэл тэвчсэн нь хамаагүй хүмүүс үүнийг нь ойлгоогүй эсвэл ухаараагүй бөгөөд тэд ямар ч анхаарал хандуулаагүй юм. Түүнд хэцүү байсан боловч Бурхан хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлаж, хүн бүрэн өөрчлөгдөхийг хүлээж байсан. Тэр Өөрийн хязгаартаа хүрсний дараа Өөрийн хийх хэрэгтэй зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийсэн. Өөрөөр хэлбэл Бурхан хүн төрөлхтнийг устгах төлөвлөгөөг гаргасан мөчөөс эхлээд хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа болон үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд бүрэн өөрчлөгдөх боломж олгох зорилгоор оршиж байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байсан. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах болон ухуулах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл ямар их өвдөлт, уй гашуутай байсан ч Тэрээр үргэлжлүүлэн Өөрийн халамж, анхаарал болон баялаг өршөөлийг хүмүүст өгсөөр байсан. Үүнээс бид юуг харж байна вэ? Эргэлзээгүйгээр, Бурханы хүн төрөлхтөнд өгсөн хайр нь зүгээр нэг дүр үзүүлэх явдал биш харин бодитой гэдгийг бид олж хардаг. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, ойлгогдохуйц бөгөөд хуурамч, хиймэл, овжин эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан Өөрийгөө хайр татам гэдгийг хүмүүст харуулахын тулд хэзээ ч ямар нэг заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гаргаж ирэхийн тулд хэзээ ч худлаа гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр талууд нь хүний хайрыг хүртэх эрхтэй юу? Тэдгээрийг шүтэн мөргөхүйц биш гэж үү? Тэдгээрийг нандигнахуйц биш гэж үү? Яг энд Би та нараас асуумаар байна: Эдгээр үгсийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд, агуу байдал, ариун байдал, тэвчээр, хайр гэх мэт—энэ бүхэн нь Бурханы зан чанарын болон мөн чанарын янз бүрийн талууд нь Түүнийг Өөрийн ажлаа хийх болгонд оролцдог ба Түүний хүнд хандсан хүсэлд биеллээ олж, хүн нэг бүр дээр гүйцэтгэгдэж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхээс үл хамааран Бурхан хүн бүрийг боломжит бүх аргаар халамжилж байдаг ба Өөрийн чин зүрхийг, мэдлэгийг болон янз бүрийн аргыг хэрэглэн хүн бүрийн зүрхийг дулаацуулж, хүн бүрийн сүнсийг сэрээж байдаг. Энэ нь маргаангүй үнэн юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент