Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 33
Абрахам Исаакийг өргөсөн нь
(Эхлэл 22:2–3) Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав.
(Эхлэл 22:9–10) Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа.
Бурханы удирдлагын ажил болон хүн төрөлхтнийг аврах ажил нь Абрахам Исаакийг тахил болгосноор эхэлдэг
Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үгс биелсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; харин ч хүн төрөлхтнийг удирдах болон аврах Бурханы сүр жавхлант төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед Абрахам Исаакийг тахил болгон өргөх үед Сатантай хийх Бурханы тулалдаан чимээгүй эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?
Бурхан хүнийг тэнэг байсан ч тоохгүй—Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг
Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-т Бурхан Абрахамд дараах тушаалыг өгсөн: Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө.” Бурханы санаа тодорхой байсан: Тэр өөрийн хайртай, цорын ганц хүү болох Исаакийг шатаалт тахил болго гэж Абрахамд хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал одоо ч хүний үзэлтэй зөрчилдөж байна уу? Тийм ээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзэлтэй нэлээд харшилдаж байсан бөгөөд хүн ойлгохын аргагүй байдаг. Өөрсдийн үзэлдээ хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүн итгээгүй, мөн боломжгүй гэж бодож байхад нь Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болгохыг хүссэн—ямар гайхалтай юм бэ! Бурхан чухам юу хийх санаатай байсан бэ? Бурханы жинхэнэ зорилго юу байсан бэ? Тэр ямар ч болзолгүйгээр Абрахамд хүү өгсөн, гэсэн ч Тэр мөн Абрахамаас үг дуугүй тахил өргөхийг хүссэн. Энэ нь хэтэрсэн зүйл байсан уу? Гуравдагч талын өнцгөөс харвал, энэ нь хэтэрснээр зогсохгүй бүр “оргүй хоосноос асуудал үүсгэж байгаа” тохиолдол байсан юм. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл гуйж байна гэж үзээгүй. Хэдийгээр тэр зарим нэг жижиг бодол агуулж, Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан ч гэсэн тэр тахил өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүг өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юуг чи харж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Эх бичвэр дараах тэмдэглэлийг дурджээ: “Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав” (Эхлэл 22:3). “Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа” (Эхлэл 22:9–10). Абрахам гараа сунган хүүгээ хороохоор хутга авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг золиосло гэж Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд тэр үед өмнөх тэнэглэл, мунхаг байдал, Бурханы талаарх буруу ойлголтоо үл харгалзан Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан ба Бурханы түүнд өгсөн хүү Исаакийг тэр үнэхээр Бурханд эргүүлэн өгөх гэж байсан. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг—Түүний хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм.
Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр гайхмаар зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч яг энэ үл нийцэл болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Харин тэгэхэд Абрахам өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадсан тэр үед л, тэр Исаакийг өргөл болгосон үед л Бурхан хүн төрөлхтөнд, Өөрийн сонгосон Абрахамд итгэх, тэднийг сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Түүний сонгосон энэ хүн нь Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй хэрэгтэй удирдагч юм гэдэгт Бурхан итгэсэн. Хэдийгээр энэ нь шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүний төлөө гэсэн хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг Абрахамаар өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан Абрахамыг яг цагийг нь олж зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтанд тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан Өөрийн хийхээр зорьж байсан зүйлийн үр дүнг аль хэдийн харсан юм. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн нь Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг Тэр харсан ба яг энэ “болзолгүй” байдлыг л Бурхан хүсэж байсан юм. Хүмүүс би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан—яагаад Бурхан одоо надад бас л сэтгэл хангалуун биш байгаа юм бэ? Яагаад Тэр намайг шалгасан хэвээр байгаа юм бэ? Яагаад Тэр намайг туршсаар байгаа юм бэ? Гэж дандаа хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар хөнөөж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа далайж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаас тайтгарал аваагүй. Тэгэхээр Бурхан чамайг үргэлжлүүлэн шалгасаар байх нь хэвийн зүйл юм. Энэ үнэн биш гэж үү?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?