Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө I” | Эшлэл 90

Цор ганц Бурхан Өөрөө I (Эшлэл)

Бүтээгдсэн болон бүтээгдээгүй зүйлсийн юу ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй

Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж эхэлж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үгийг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар бүтээснээс үл хамааран, Тэр яагаад тэднийг бүтээснээс үл хамааран бүх зүйлс Бурханы үгийн улмаас бий болж, бат зогсож, оршин тогтнож эхэлсэн ба энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд бүх зүйлийг хүн төрөлхтний төлөө бүтээхийн тулд Бүтээгч Өөрийн хүч чадал, эрх мэдлээ ашигласан ба хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд Өөрийн өвөрмөц арга барилыг ашигласан. Түүний хийсэн бүхэн нь тун удалгүй Түүний амьсгалыг хүлээн авах хүн төрөлхтний төлөөх бэлтгэл байсан. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бүтээгдэхээс өмнөх хугацаанд Бурханы эрх мэдэл нь хүн төрөлхтнөөс өөр бүх бүтээлд, тэнгэр, гэрэл, далай, хуурай газар зэрэг зүйлст мөн жижигхэн амьтад болон шувуунд түүнчлэн энгийн нүдэнд харагдахгүй олон янзын нянг оролцуулаад бүх төрлийн шавж, бичил биетнүүдэд харагдсан. Бүтээгчийн үгээр дамжуулан тэдгээрийн нэг бүрд амь өгөгдөж, Бүтээгчийн үгийн улмаас бүгд өсөн үржсэн ба Бүтээгчийн үгийн улмаас бүгд Бүтээгчийн дээд эрх дор амьдарсан. Хэдийгээр тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч тэд өөрсдийн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээр дамжуулан Бүтээгчийн тэдэнд хайрласан амьдрал болоод эрч хүчийг харуулж байсан; хэдийгээр тэд хүн төрөлхтөнд өгөгдсөнтэй адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн тэдэнд хайрласан, өөрсдийн амьдралыг илэрхийлэх аргыг тэд дор бүрнээ хүлээн авсан ба энэ нь хүний хэлээс ялгаатай байсан юм. Бүтээгчийн эрх мэдэл нь харваас хөдөлгөөнгүй материаллаг зүйлүүдэд амьдралын эрч хүчийг өгч ингэснээр тэд хэзээ ч алга болохгүйгээр зогсохгүй, цаашлаад бүх амьд биетүүдэд үржиж олшрох зөн билгийг өгсөн ба ингэснээр тэд хэзээ ч устаж үгүй болохгүй, ингэснээр тэд Бүтээгчийн тэдэнд олгосон амьд үлдэх хууль болон зарчмыг үеэс үед дамжуулах болно. Бүтээгч Өөрийн эрх мэдлээ харуулдаг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримтлахгүй бөгөөд энэ нь ямар нэг хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг тушааж, бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чадна; Тэр уул, гол мөрөн нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чадна, түүнээс ч илүүгээр бүх зүйлийг хэрэгтэй бүхнээр нь хангаж чадна. Энэ бол хүн төрөлхтнөөс гадна бүх зүйлийн дундах Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн илрэл юм. Ийм илрэл нь зөвхөн амьдрал туршид байдаггүй ба хэзээ ч үгүй болж, эсвэл амрахгүй, ямар ч хүн эсвэл зүйл үүнийг өөрчилж, сүйтгэж чадахгүй мөн үүнийг ямар ч хүн эсвэл зүйл нэмж эсвэл хасч чадахгүй—учир нь хэн ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба бүтээгдээгүй ямар ч зүйл үүнд хүрч чадахгүй юм. Жишээ нь Бурханы элчүүд болон тэнгэрэлчүүдийг авч үзье. Тэд Бүтээгчийн эрх мэдлийг эзэмших нь бүү хэл Бурханы хүч чадлыг эзэмшдэггүй ба тэдэнд яагаад Бурханы хүч чадал, эрх мэдэл байдаггүйн шалтгаан нь тэд Бүтээгчийн мөн чанарыг эзэмшдэггүй учраас юм. Бурханы элчүүд болон тэнгэрэлчүүд гэх зэрэг бүтээгдээгүй зүйлс хэдийгээр Бурханы өмнөөс зарим зүйлийг хийж чадах боловч Бурханыг төлөөлж чадахгүй. Хэдий тэд хүний эзэмшдэггүй зарим нэг хүч чадлыг эзэмшдэг ч гэсэн тэд Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй, тэд бүх зүйлийг бүтээх, бүх зүйлд тушаах, бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй. Иймээс Бурханы давтагдашгүй чанарыг бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй ба үүний адилаар Бурханы эрх мэдэл болоод хүч чадлыг бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй. Бурханы ямар нэгэн элч бүх зүйлийг бүтээсэн гэж чи Библиэс уншсан уу? Бүх зүйлийг бүтээхийн тулд Бурхан яагаад Өөрийн элчүүд эсвэл тэнгэрэлчүүдийг илгээгээгүй вэ? Тэд Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй байсан учраас Бурханы эрх мэдлийг харуулах чадварыг эзэмшдэггүй. Бүх бүтээлүүдийн адилаар тэд бүгд Бүтээгчийн дээд эрх дор болон Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг ба Бүтээгч мөн тэдний Бурхан, тэдний Захирагч билээ. Тэд сүр жавхаатай эсвэл сул дорой, их эсвэл бага хүч чадалтай байх нь хамаагүй тэд бүгдийн дотроос Бүтээгчийн эрх мэдлийг даван гарах нэг ч зүйл байхгүй ба тэдний дотроос нэг нь ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй. Тэд хэзээ ч Бурхан гэж нэрлэгдэхгүй ба хэзээ ч Бүтээгч болж чадахгүй. Энэ бол хувиршгүй үнэн, бодит байдал юм!

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент