Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 156
Үзэгдлийг агуулдаг зүйл нь үндсэндээ Бурханы Өөрийн ажилтай хамаатай, хэрэгжүүлэлттэй холбоотой зүйл нь хүнээр хийгдэх ёстой ба Бурхантай ямар ч хамааралгүй. Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэдэг, хүний хэрэгжүүлэлтийг хүн өөрөө биелүүлдэг. Бурханы Өөрийн хийх ёстой ажлыг хүн хийх хэрэггүй, хүний хэрэгжүүлэх ёстой зүйл нь Бурханд хамаагүй. Бурханы ажил бол Түүний хувийн үйлчлэл бөгөөд хүнтэй ямар ч холбоогүй. Энэ ажлыг хүн хийх хэрэггүй, цаашлаад Бурханаар хийгддэг ажлыг хүн хийх чадваргүй. Хүний хэрэгжүүлэх шаардлагатай зүйлийг хүн хийх ёстой, үүнээс болж түүний амь золиослогдож, гэрчлэлд зогсоохын тулд Сатанд түүнийг тушаасан ч бай—эдгээрийг бүгдийг нь хүн гүйцэтгэх ёстой. Өөрийнхөө хийх ёстой бүх ажлыг Бурхан Өөрөө хийдэг, харин хүний хийх ёстой ажлыг хүнд заадаг ба үлдсэн ажлыг хүнээр хийлгэхээр үлдээдэг. Бурхан нэмэлт ажил хийдэггүй. Тэр зөвхөн Өөрийн үйлчлэл дэх ажлыг л хийж, хүнд замыг үзүүлж, зөвхөн замыг нээх ажил хийдэг ба замыг засах ажил хийдэггүй; үүнийг хүн ойлгох нь зүйтэй. Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь Бурханы үгсийг хэрэгжүүлэх гэсэн үг, энэ бүхэн нь хүний үүрэг, хүний хийх ёстой зүйл бөгөөд Бурхантай ямар ч хамаагүй. Хэрэв хүн Бурханаас, хүнтэй адилаар үнэний цэвэршүүлэлт, тарчлааныг амсахыг шаардвал, тэр дуулгаваргүй байгаа хэрэг. Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлийг гүйцэлдүүлэх, хүний үүрэг бол Бурханы бүх удирдамжийг ямар ч эсэргүүцэлгүйгээр дуулгавартай дагах явдал. Бурханы ажиллаж, амьдардаг байдлаас үл хамааран хүн биелүүлэх ёстой зүйлдээ хүрэх л ёстой. Зөвхөн Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавьж чадна, өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавихад тохирно. Хүнд ямар ч сонголт байх ёсгүй, бүрэн захирагдаж, хэрэгжүүлэхээс өөрийг хийх ёсгүй; энэ мэдрэмжийг хүн эзэмшсэн байх ёстой. Бурханы Өөрийн хийх ёстой ажил дуусмагц хүн алхам алхамаар үүнийг туулж мэдрэх шаардлагатай. Эцэст нь Бурханы бүх удирдлага дууссан үед хүн хэрвээ Бурханы шаардсан зүйлийг хийгээгүй байвал тэр шийтгэгдэх ёстой. Хэрэв хүн Бурханы шаардлагыг биелүүлээгүй бол энэ нь хүний дуулгаваргүй байдлаас болж байгаа юм; энэ нь Бурхан ажлаа хангалттай сайн хийгээгүй гэсэн үг биш. Бурханы үгсийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлж, үнэнч байж, өөрсдийн үүргээ биелүүлж чадахгүй байгаа бүх хүмүүс шийтгэгдэх болно. Өнөөдөр та нараас шаардаж байгаа зүйлс нэмэлт шаардлага биш, харин бүх хүмүүсийн биелүүлэх ёстой хүний үүрэг юм. Хэрэв та нар өөрийн үүргээ ч гүйцэтгэх чадваргүй буюу сайн гүйцэтгэж чадахгүй бол өөрсдөдөө түвэг удаж байгаа биш гэж үү? Та нар үхлийг өөртөө татаж байгаа биш гэж үү? Та нар яаж хожмын болон хэтийн зүйлсийг хүлээж чадаж байна вэ? Бурханы ажил нь хүн төрөлхтний төлөө, харин хүний хамтын ажиллагаа нь Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүх зүйлээ хийсний дараа хүн сайтар хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч байх ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух учиргүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл яагаад хүн Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө өөрийн зарим нэг үүргийг биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай болохгүй гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байсаар байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгсийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь түүний эн тэргүүний зүйл. Үүнийг та бүхэн ойлгох учиртай. Та нарт хэлсэн үгс та нарын мөн чанарын угт хүрч, Бурханы ажил урьд өмнө үзэгдээгүй нутаг дэвсгэрт орсон. Олон хүн энэ замын үнэн, худлыг ойлгодоггүй; тэд хүлээсээр, харсаар, өөрсдийн үүргийг үл биелүүлнэ. Үүний оронд тэд Бурханы үг үйлдэл бүрийг шалгаж, Түүний юу идэж, юу өмсөж байгаад анхаарал хандуулдаг ба тэдний үзэл илүү хүнд ноцтой болдог. Ийм хүмүүс дэмий санаа зовж байгаа хэрэг биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханыг эрж хайдаг хүмүүс байж чадах юм бэ? Тэд яаж сайн дураараа Бурханд захирагддаг хүмүүс болж чадах вэ? Тэд өөрсдийн үнэнч байдал болоод үүргийг умартаж, оронд нь Бурханы хөдөлгөөнд хамаг анхаарлаа хандуулдаг. Тэд үнэхээр зэвүү хүргэм! Хэрэв хүн ойлгох ёстой бүхнээ ойлгож, хэрэгжүүлэх ёстой бүхнээ хэрэгжүүлсэн бол Бурхан Өөрийн ерөөлийг хүнд гарцаагүй хайрлах байсан, учир нь Түүний хүнээс шаарддаг зүйл нь хүний үүрэг бөгөөд түүний хийх ёстой зүйл билээ. Хэрэв хүн ойлгох ёстой зүйлээ ойлгож, хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлж чадахгүй бол тэр шийтгэгдэх болно. Хэдий ийм хүмүүс илт эсэргүүцэх зүйл хийдэггүй ч гэсэн, Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс Бурхантай дайсагнадаг бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс үүнийг эсэргүүцэж байдаг. Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлдэггүй бүх хүмүүс хэдийгээр Ариун Сүнсний ажилд онцгой анхаарал хандуулдаг байсан ч гэсэн Бурханы үгсийг дуулгавартай дагадаггүй, санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Бурханы үгсийг дуулгавартай дагадаггүй, Бурханд захирагддаггүй хүмүүс бол тэрслүү агаад Бурханыг эсэргүүцдэг. Үүргээ биелүүлдэггүй хүмүүс бол Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс юм, харин Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?