Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 99
Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм. Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй тун хэвийн хүн чанартайгаар энгийн нэг айлд амьдардаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүр хэвийн хүн чанартайгаар амьдардаг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараах Түүний амьдрал. Тэр мөн л гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэлгүйгээр хэвийн хүн чанартай ердийн хүний бүрхүүлтэй оршин суудаг. Гэсэн ч Тэр ганцхан Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ үеийн турш Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ Түүний бурханлаг чанарын хэвийн ажлын үйлчлэлд оршдог; учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн хэвийн хүн чанараар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардагийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлын бүрэн дүүрэн байдалтай хараахан тэнцүү биш, хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээр шийдвэртэй эхэлж чаддаг. Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхлэсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байхгүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм байдлаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, яагаад гэвэл, энэ нь хүлээж авахын аргагүй үзэл бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа ч гэсэн, Түүний бурханлаг чанар Өөрийн ажлыг хийх үед нь хүний гадаад бүрхүүл дотор оршсоор байдаг; яг тэр үед хэвийн махан бие дотор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилгын төлөө Түүний хүн чанар үйлчилдэг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршиж байгаа бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин Түүний бурханлаг чанар ажиллаж байгаа боловч энэ нь Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанар юм; Түүний ажил нь мөн чанартаа Түүний хүн чанараар биш, харин Түүний бүрэн бурханлаг чанараар хийгдэж байгаа. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махан бие юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс, Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүмүүсийн дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүмүүсийн дундаас зөвхөн Тэр л бие махбод болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбод болсон Бурхан бол өөр: Тэр Өөрийн махан биедээ зөвхөн хүн чанарыг агуулдаг төдийгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг махан биеийнх нь гадаад төрхөөс болон Түүний өдөр тутмын амьдралаас харж болно, харин Түүний бурханлаг чанарыг ойлгоход хэцүү. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л зөвхөн илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй, үүнийг харах хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр хүртэл бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Үнэндээ, Намайг энэ талаар ийм дэлгэрэнгүй ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын ихэнхэд учир битүүлэг хэвээр байна гэж Би бодож байна. Энэ асуудал бол маш энгийн: Бурхан махан биетэй болоход Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол болдог. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан гэж нэрлэдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?