Өдөр тутмын Бурханы үг | “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх” | Эшлэл 1

Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох. Тийнхүү, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ажлын анхны үе шатны үеэр Би хуулийн ажлыг хийсэн ба энэ нь Ехова Өөрийн ардыг удирдах ажил байсан. Хоёр дахь үе шат нь Иудейн тосгонуудад Нигүүлслийн эрин үеийн ажлыг эхлүүлсэн. Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг Есүс төлөөлдөг; Тэр бие махбодтой болж, загалмайд цовдлогдож, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн. Золилтын ажлыг төгсгөж, Хуулийн эрин үеийг дуусган Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд Тэр цовдлогдсон ба тиймээс Түүнийг “Дээд Командлагч”, “Нүглийн тахил” болон “Золин аврагч” гэж нэрлэжээ. Тийнхүү Есүсийн ажил Еховагийн ажлаас агуулгаараа өөр байсан боловч зарчмаараа адилхан байсан. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэх гэрийн суурь, төрсөн нутгийг бий болгосон ба тушаал гаргасан; эдгээр нь Түүний, Хуулийн эрин үеийг төлөөлдөг хоёр амжилт нь байв. Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэн ажил бол тушаал гаргах биш, харин тушаалыг биелүүлэх, ингэснээр хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийг урин залах явдал байсан юм. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг урин залах үндсийг эхлэн тавигч байсан боловч Түүний ажлын гол цөм нь золин аврал хэвээр үлдсэн. Иймээс Түүний хийсэн ажил мөн хоёр хэсгээс бүтдэг: шинэ эрин үеийг нээх, Өөрийн цовдлолоороо дамжуулан нүглээс золин аврах ажлыг гүйцээх. Тэгээд Тэр явж одсон. Тэр үед Хуулийн эрин үе төгсгөлдөө очиж, хүн төрөлхтөн Нигүүлслийн эрин үед орсон билээ.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бурханы удирдлагын ажлын зорилго

Бурханд 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө бий, энэ нь үе шатны дагуу гурван эрин үед хуваагддаг. Эхлээд Хуулийн эрин, дараа нь Нигүүлслийн эрин, сүүлийнх нь Хаанчлалын эрин билээ. Бурханы ажил эрин бүрд ялгаатай ч хүн төрөлхтний хэрэгцээтэй уялдан, Бурхантай тэмцэхдээ Сатаны ашигладаг арга залиас шалтгаалдаг. Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж, Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж, Сатаны бүх арга залийг ил болгоно. Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна, ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна.

Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж, Сатаны жигшмээр гажуудлыг ил болгож, бүтээгдсэн зүйлсэд сайныг муугаас ялгахыг заан, бүх зүйлийн Захирагч нь Бурхан Өөрөө гэдгийг мэдүүлж, Сатан бол хүний дайсан, хорон муу, олиггүй нэгэн гэдгийг тодорхой харуулснаар хүн сайныг муугаас, үнэнийг худлаас, aриуныг бузраас, агууг дордоос ялгаж чадна. Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж, Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж, Сатаны бүх арга залийг ил болгоно. Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна, ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна. Мэдлэггүй хүн төрөлхтнөөр Түүнд гэрчлэл хийлгүүлээч: Хүнд ялзрал авчирсан нэгэн нь Бурхан биш, зөвхөн Бурхан Өөрөө, бүтээлийн Захирагч л хүнд баяр бахдал, аврал авчрах зүйлсийг өгдөг. Ингэснээр тэд Бурхан бол бүх зүйлийн Захирагч, харин Сатан бол ердөө Түүний бүтээл, харин дараа нь Түүний эсрэг боссон гэдгийг мэдэх юм.

Бурханы 6,000 жилийн төлөвлөгөө нь гурван үе шаттай, ингэж дараах зүйлсийг биелүүлнэ: Бурханы бүтээлүүд Түүний гэрчлэгчид болж, Түүний хүслийг мэдэж, үнэн бол Тэр гэдгийг харах билээ. Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж, Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж, Сатаны бүх арга залийг ил болгоно. Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна, ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент