Өдөр тутмын Бурханы үг: Библийн тухай нууцууд | Эшлэл 269
2021-03-27
Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол—хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол—Есүс чамайг голж, яллах байлаа; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол фарисай байх байсан. Хэрвээ өнөөдөр Хуучин ба Шинэ Гэрээг хамтад нь идэж ууж, хэрэгжүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллана; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцорсон байх болно! Хэрвээ чи Хуучин болон Шинэ Гэрээг идэж уудаг бол Ариун Сүнсний урсгалын гадна байна! Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар, эсвэл Хуучин Гэрээний ажлыг баримтлахаар ирээгүй. Түүний ажил Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагүй, учир нь Түүний ажил Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс зүгээр л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгийн дагуу ч ажиллаагүй. Тэрээр Хуучин Гэрээнд хэлсэн зүйлийг үл ойшоож, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг, эсвэл үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүн Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашиглан Түүнийг яллаж байсан ч Тэр зүгээр л хийх учиртай ажлаа хийсээр байсан юм. Хүмүүст Түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан, мөн Хуучин Гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа бус уу? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?
Шинэ Гэрээний цаг үед Есүсийн хийсэн ажил шинэ ажлыг эхлүүлсэн юм: Тэр Хуучин Гэрээний ажлын дагуу ажиллаагүй, Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн үгийг ч мөрдөөгүй. Тэр Өөрийн ажлыг хийж, илүү шинэлэг ажил хийсэн бөгөөд тэрхүү ажил нь хуулиас дээгүүр байв. Тиймээс Тэр: “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ” гэж хэлсэн. Тиймээс Түүний гүйцэлдүүлсэн зүйлсийн дагуу ихээхэн ёс заншил эвдэгдсэн. Амралтын өдөр Түүнийг шавь нараа дагуулан тариан талбайгаар явахад шавь нар нь тариан түрүү түүж, идсэн; Тэрээр Амралтын өдрийг сахиагүй бөгөөд “хүний Хүү бас Амралтын өдрийн ч Эзэн юм” гэж хэлсэн билээ. Тухайн үед, израильчуудын дүрмийн дагуу Амралтын өдрийг сахиагүй хэн боловч чулуугаар цохиулж үхэх ёстой байсан юм. Гэвч Есүс ариун сүмд ч ороогүй, Амралтын өдрийг ч сахиагүй бөгөөд Түүний ажлыг Хуучин Гэрээний үед Ехова хийж байгаагүй. Тиймээс Есүсийн хийсэн ажил Хуучин Гэрээний хуулиас давсан, энэ нь үүнээс илүү өндөр байсан ба үүний дагуу байгаагүй. Нигүүлслийн эрин үед Есүс Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй бөгөөд тэдгээр ёс заншлыг аль хэдийн зөрчсөн. Харин израильчууд Библитэй улайран зууралдаж, Есүсийг ялласан—энэ нь Есүсийн ажлыг үгүйсгэж байгаа хэрэг бус уу? Өнөөдөр шашны ертөнц ч бас Библитэй улайран зууралддаг ба “Библи бол ариун ном бөгөөд үүнийг унших ёстой” гэж зарим хүн хэлдэг. Зарим нь: “Бурханы ажлыг үүрд баримтлах ёстой, Хуучин Гэрээ бол израильчуудтай хийсэн Бурханы гэрээ, үүнээс салж болохгүй ба Амралтын өдрийг үргэлж сахих ёстой!” гэж хэлдэг. Тэд инээдтэй биш гэж үү? Яагаад Есүс Амралтын өдрийг сахиагүй вэ? Тэр нүгэл үйлдэж байсан уу? Хэн ийм зүйлийг нэгд нэггүй ойлгож чадах вэ? Хүмүүс Библийг хэрхэн унших нь хамаагүй, ойлгохуйн хүчээ ашиглан Бурханы ажлыг мэдэх боломжгүй. Тэд Бурханы талаарх цэвэр мэдлэгийг олж авч чадахгүйгээр үл барам, үзэл нь бүр илүү жигшмээр болж, улмаар Бурханыг эсэргүүцэж эхэлнэ. Хэрвээ бие махбодтой болсон өнөөдрийн Бурхан байгаагүй бол хүмүүс үзлийнхээ улмаас сүйрч, Бурханы гэсгээлт дунд үхэх байлаа.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд