Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 16
Өнөө үед хийгдэж байгаа ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажил илүү гүнзгийрсэн. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Ѳөрөөр хэлбэл, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй гэж үзвэл Тэр энэ үе шатанд дахин цовдлогдох ёстой болох бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Иймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болох юм. Ажил үе шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрдэггүй вэ? Би Ариун Сүнснээс олдож төрөөгүй, мөн цовдлолоор дамжуулан хүний нүглийг ч үүрдэггүй; харин ч хүнийг шууд гэсгээдэг. Хэрвээ хүнийг гэсгээх Миний гэсгээлт болон Ариун Сүнснээс олдож төрөлгүйгээр одоо ирж байгаа маань цовдлолын дараа болоогүй бол Би хүнийг гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Энэ үе шатан дахь ажил нь бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас ийм төрлийн ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махбод ямар ч хамаагүй боловч Бидний Сүнс нэг юм; хэдийгээр Бидний хийдэг ажлын агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш боловч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрх олсон нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын өөр өөр шаардлагаас үүдсэн; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж, ойлгож байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс болон дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод нь ямар нэг төрлийн бие махбодын эсвэл цусан барилдлагагүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Хэдийгээр Тэд нэг удам сударгүй эсвэл нийтлэг хүний хэлийг хуваалцдаггүй (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) боловч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Хэдийгээр Тэд ижилхэн мөн чанарыг эзэмшсэн Сүнс боловч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд бүрэн адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэдний хуваалцдаг бүхэн нь адилхан хүн чанар боловч Тэдний махбодын төрх байдал болон Тэдний төрөлтийн нөхцөл байдал адилгүй байдаг. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог бөгөөд Тэдний махбодод өөр удам судрыг оноодог. Энэ нь Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Харин Тэд бол нэг Сүнс байсантай адил юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү? Тэрээр хүний төлөө хууль тогтоож, түүнд тушаал гаргахын аль алиныг хийж чадсан ба түүнчлэн тухайн үеийн Израильчуудын газар дээрх амьдралыг залж чиглүүлж, сүм болон тахилын ширээ барихад тэдэнд зааварчилж, бүх Израильчуудыг Өөрийнхөө эрэх мэдэл дор байлгаж чадсан. Өөрийнхөө эрх мэдлийн улмаас Тэр Израилийн ард түмэнтэй хамт газар дээр хоёр мянган жилийн турш амьдарсан юм. Израильчууд Түүний эсрэг тэрсэлж зүрхлээгүй; бүгд Еховаг хүндэтгэж, Түүний тушаалуудыг мөрдсөн билээ. Энэ нь, Түүний эрх мэдэл болон Түүний бүхнийг чадагч байдалд түшиглэн хийгдсэн ажил байлаа. Дараа нь Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн Израильчуудыг ч биш) золин аврахаар ирсэн юм. Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, хүнд үргэлж хайртай байсан, учир нь Тэр хүнийг нүглээс аврахаар ирсэн юм. Өөрийнх нь цовдлол хүн төрөлхтнийг нүглээс бүрэн золин аврах хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучлах чадвартай байлаа. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл, Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдож, нүглийг нь үүрд уучилсан билээ. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй агаад хайртай байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс ч бас бүх зүйл дээр тэвчээртэй, хайртай байхаар хичээж байсан. Тэд үргэлж зовлон амсаж, зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй. Гэвч сүүлийн үе шатанд дахиж тийм байхгүй. Есүс болон Еховагийн Сүнс нэг байсан хэдий ч Тэдний ажил бүхэлдээ адилхан байгаагүйтэй ижил юм. Еховагийн ажил эрин үеийг төгсгөхийн төлөө байгаагүй, харин эрин үеийг удирдаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг эхлүүлэхийн төлөө байсан. Гэвч одоогийн ажил нь Харь үндэстнүүд дэх гүнзгий ялзруулагдсан хүмүүсийг байлдан дагуулж, зөвхөн Хятад үндэстнийг биш харин бүхий л орчлон ертөнцийг удирдах явдал юм. Энэ ажил одоо зөвхөн Хятадад хийгдэж байгаа гэж чамд харагдаж болох боловч үнэндээ энэ нь аль хэдийн хилийн чанадад өргөжиж эхэлсэн. Яагаад харийн хүмүүс дахин дахин үнэн замыг эрж хайж байна вэ? Яагаад гэвэл Сүнс аль хэдийн ажиллаж эхэлсэн ба одоо хэлж байгаа үг орчлон ертөнц даяарх хүмүүс рүү чиглэж байгаа. Үүний хамтаар ажлын тэн хагас аль хэдийн хийгдсэн. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Бурханы Сүнс ийм агуу ажлыг хийж эхэлсэн бөгөөд түүнчлэн өөр өөр эрин үед, өөр үндэстнүүдэд өөр өөр ажлыг хийсэн юм. Эрин үе болгоны хүмүүс Түүний өөр өөр зан чанарыг харсан бөгөөд энэ нь Түүний хийсэн өөр өөр ажлуудаар дамжин аяндаа илчлэгдсэн. Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүний хоньчин; гэхдээ Тэр бас хүний шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэрээр хүнийг газар дээр амьдрахад нь хоёр мянган жилийн турш удирдсан бөгөөд бас ялзарсан хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан. Өнөөдөр Тэр бас, Өөрийг нь мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Өөрийнхөө эрх мэдэл дор байлгаж чаддаг, ингэснээр бүгд Түүнд бүрэн дүүрэн захирагддаг. Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөнгүй, энэрэнгүй Бурхан, мэргэн ухаан, гайхамшгийн Бурхан, мөн ариун Бурхан байгаад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр орчлон ертөнц дахины хүмүүсийн доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Хүн төрөлхтний дундах муу хүмүүст Тэр бол шатаалт, шүүлт, шийтгэл; төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт, харьцалт, засалт юм. Таягдуулах хүмүүст Тэр шийтгэл, мөн түүнчлэн залхаан цээрлүүлэлт билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?