Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 190
Бурханы удирдлагын ажлын 6,000 жил нь гурван үе шатанд хуваагддаг: Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе. Ажлын энэ...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм (Эшлэл)
Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлдэггүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эринд хүн үнэхээр онцгой ерөөлүүдийг хүртжээ. Хүн бие махбодын өвчинд зоволгүй, зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг эдэлдэг; тэд эрж хайн, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүртэж, Түүнийг ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Өнгөрсөн эрин үеийн хүмүүс тийм зүйлийг эдэлж чадахгүй байсан ба эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж чадахгүй ерөөл байсан юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас
Хаанчлалын эрин үед, үг бүгдийг биелүүлдэг
Ⅰ
Хаанчлалын эрин үед, Бурхан үгээр шинэ эрин үеийг эхлүүлдэг. Тэр Өөрийн ажлын арга барилыг өөрчлөн, бүхэл бүтэн эрин үеийн ажлыг үгээр дамжуулан хийдэг билээ. Энэ бол Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим. Өөр өөр өнцгөөс ярихын тулд Тэр махбод болдог. Иймээс хүн Үг нь махбодоор илэрдэг Бурханыг хардаг. Түүний гайхамшгийг хардаг, Түүний мэргэн ухааныг хардаг. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод ийм ажил илүү сайн хүрдэг. Үгийн эрин үед, үгийн эрин үед ажиллахад үгийг ашиглахын жинхэнэ утга учир энэ юм.
Ⅱ
Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Түүний зан чанарыг мэдэж авдаг. Үгээр дамжуулан хүн өөрийн мөн чанарыг мэдэж, хүн юу руу орох ёстойгоо мэдэж авдаг. Үгийн эрин үе дэх Бурханы бүх ажил үгээр дамжин биелдэг. Үгээр дамжуулан хүн илчлэгдэж, таягдаж бас шалгуулдаг. Хүн төрөлхтөн үгийг харж, үгийг сонсож, үгийг оршин тогтнолыг мэддэг. Иймээс тэр Бурханы оршин тогтнол, төгс хүчин, мэргэн ухаанд итгэдэг, хүнийг гэх Бурханы хайрын зүрх сэтгэл, аврах хүсэлд итгэдэг. “Үг” гэдэг нийтлэг бөгөөд энгийн боловч, махбод дахь Бурханы амнаас гарсан үг газар тэнгэрийг чичрүүлэн, хүний зүрх сэтгэл, үзэл, хуучин зан чанар, хуучин дэлхийг өөрчилдөг.
Ⅲ
Эрин үеүдэд, өнөөдрийн Бурхан л ингэж ажиллаж, ярьж, хүнийг авардаг. Тэгээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхийд амьдардаг, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг. Хүмүүс үгээр шүүгдэж, гэсгээгддэг. Үг ба ажил нь хүнийг аврахын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө хуучин бүтээгдсэн дэлхийг өөрчлөхийн төлөө билээ. Бурхан үгээр дэлхийг бүтээж, хүмүүсийг хорвоо даяар удирдаж, үгээр байлдан дагуулж, авардаг. Цаг нь болоход, хуучны бүх дэлхийг Тэр үгээр төгсгөл болгоно. Үүнд хүрснээр, Түүний удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжинэ, бүрэн хэрэгжинэ, хэрэгжинэ. Бүрэн хэрэгжинэ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бурханы удирдлагын ажлын 6,000 жил нь гурван үе шатанд хуваагддаг: Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе. Ажлын энэ...
Эцсийн өдрүүдийн ажил бүх дүрэм журмыг эвддэг ба чи хараагдсан ч бай, эсвэл шийтгүүлсэн ч бай хамаагүй, Миний ажилд туслан, өнөөдрийн...
Эхлээд Бурхан Адам, Еваг бүтээсэн ба бас могойг бүтээсэн. Бүх зүйлийн дотроос энэхүү могой хамгийн хортой нь байв; үүний бие хор агуулж...
Бүх чуулганд үймүүлж сүйдэлдэг хүмүүс бий; тэдгээрт бүгдэд нь Бурханы ажилд саад болдог хүмүүс бий. Энэ хүмүүс бүгд Бурханы гэрт нэвтрэн...