Өдөр тутмын Бурханы үг | “Бие махбодтой болохын нууц (4)” | Эшлэл 33

Ажлын энэ эцсийн үе шатанд үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүнийг Ариун Сүнс гэгээрүүлдэг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийнхөө мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр алхам болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний бүхий л зан чанарыг мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авсан. Урьдын үзлийн талаарх мэдлэг болон тэдгээрийг орхисон амжилтад бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Бурхан яагаад тэмдэг, гайхамшиг илчилдэггүй тухай ойлголтод ч чи бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас даван гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд ч ийм үр дүнд хүрч чадаагүй. Эш үзүүлэгчид зөвхөн зөгнөл хэлсэн ба тухайн үед Бурханы хийхийг хүсэж байсан ажлыг биш, харин ирээдүйд юу болох тухай л хэлсэн. Тэд хүний амьдралыг залж чиглүүлж, хүнд үнэнийг хайрлаж, эсвэл тэдэнд нууцыг илчлэхийн тулд, тэр ч бүү хэл амь хайрлахын тулд үг хэлээгүй. Энэ үе шатанд хэлсэн үгэнд зөгнөл болон үнэн байдаг боловч үндсэндээ эдгээр үг нь хүнд амь хайрлахын төлөө байдаг. Одоо үеийн үг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдтэй адилгүй. Энэ нь зөгнөл хэлэхийн төлөө биш, харин хүний амийн төлөөх, хүний амь зан чанарыг өөрчлөхийн төлөөх ажлын үе шат юм. Эхний үе шат нь Еховагийн ажил байсан: Түүний ажил нь газар дээр Бурханыг шүтэн мөргөх замыг хүнд зориулан бэлдэхийн төлөө байв. Энэ нь газар дээрх ажлын анхдагч газар нутгийг олох эхлэлийн ажил байсан юм. Тэр үед Ехова Амралтын өдрийг сахиж, эцэг эхээ хүндэтгэж, бие биетэйгээ эв найртай амьдрахад израильчуудыг сургасан. Учир нь, тухайн үеийн хүмүүс хүн гэж юу болохыг ойлгоогүй, мөн газар дээр яаж амьдрахыг ч ойлгоогүй. Ажлын эхний үе шатанд Тэрээр хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх шаардлагатай байсан юм. Еховагийн тэдэнд ярьсан бүхэн нь хүн төрөлхтний урьд нь мэддэггүй, эсвэл эзэмшдэггүй байсан зүйл байлаа. Тэр үед Бурхан олон эш үзүүлэгчийг зөгнөл хэлүүлэхээр өргөсөн ба тэд бүгд Еховагийн удирдамж дор ийнхүү хийсэн юм. Энэ нь зүгээр л Бурханы ажлын нэг хэсэг байв. Эхний үе шатанд Бурхан махбод болоогүй, иймээс Тэр эш үзүүлэгчдээр дамжуулан бүх овог болон үндэстэнд зааварчилсан. Өөрийнхөө цаг үед ажиллаж байхдаа Есүс одоогийнх шиг их яриагүй. Эцсийн өдрүүд дэх үгийн ажлын энэ үе шатыг өмнө нь ямар ч эрин үед хийж байгаагүй юм. Хэдийгээр Исаиа, Даниел, Иохан нар олон зөгнөл хэлсэн боловч тэдний зөгнөлүүд одоо хэлж байгаа үгээс шал өөр байв. Тэдний хэлсэн зүйл ердөө зөгнөл байсан боловч одоо хэлдэг үг тийм биш. Хэрвээ Би одоо ярьдаг бүхнээ зөгнөл болгон хувиргавал та нар ойлгож чадах уу? Миний хэлсэн зүйл Намайг явсны дараах хэрэг явдлын тухай байсан гэж үзвэл та нар яаж ойлгож чадах юм бэ? Есүсийн цаг үед, эсвэл Хуулийн эрин үед үгийн ажил хэзээ ч хийгдээгүй. Магадгүй зарим нь: “Ехова ч бас ажиллаж байх үедээ үг хэлээгүй гэж үү? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж, тэмдэг, гайхамшиг үзүүлэхээс гадна ажиллаж байхдаа Есүс ч бас үг хэлээгүй гэж үү?” хэмээн хэлэх байх. Үгийг хэрхэн хэлдэгт ялгаа байдаг. Еховагийн айлдсан үгийн мөн чанар юу байсан бэ? Тэр ердөө газар дээр амьдрахад нь хүмүүсийг залж чиглүүлж байсан ба амийн сүнслэг хэрэг явдлыг хөндөөгүй. Еховаг ярих үед энэ нь бүх газар нутгийн хүмүүст зааварчлахын төлөө байсан гэж яагаад хэлдэг вэ? “Зааварчлах” гэдэг үг нь тодорхой хэлж, шууд тушаах гэсэн үг. Тэрээр хүнийг амиар хангаагүй; харин, төдийлөн их сургаалт зүйрлэлгүйгээр, хүнийг зүгээр л гараас нь хөтөлж, Түүнийг яаж хүндэтгэхийг хүнд заасан. Еховагийн Израильд хийсэн ажил нь хүнтэй харьцаж, хүнийг сахилгажуулж, эсвэл хүнд шүүлт, гэсгээлт оноохын төлөө байгаагүй, харин хүнийг залж чиглүүлэхийн төлөө байсан юм. Цөлөөс манна цуглуул гэж Өөрийнх нь ардуудад хэлэхийг Ехова Мосед тушаасан. Өглөө бүр нар мандахаас өмнө тэд тухайн өдөр идэхэд нь л хангалттай хэмжээний манна түүдэг байлаа. Муудчихдаг байсан болохоор маннаг дараагийн өдөр болтол нь хадгалж болдоггүй байжээ. Тэр хүмүүст сургамжлаагүй, уг чанарыг нь ч илчлээгүй, мөн тэдний санаа бодлыг ч ил болгоогүй. Тэрээр хүмүүсийг өөрчлөөгүй, харин ч амьдралыг нь залж чиглүүлсэн юм. Тухайн үеийн хүмүүс яг л хүүхдүүд шиг, юу ч ойлгодоггүй байсан бөгөөд үндсэн хэдэн механик хөдөлгөөн л хийж чаддаг байсан тул Ехова олон түмнийг залж чиглүүлэхийн тулд л хууль гаргасан юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Эцсийн өдрүүдийн ажил үндсэндээ хүнд амь өгөх явдал юм

Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын үр дүн үгээр дамжин, үгээр дамжин биелдэг.

Түүхэн туршийн Бурханы ажлыг, мөн нууцыг ойлгоход үг хүнд тусалдаг. Үг нь Ариун Сүнсний гэгээрэл, зуун зуун жил нууцалсан мэдлэгийг хүнд авчирдаг. Үг нь эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний баримталсан дүрмийг тайлбарладаг. Үг хүнд Бурханы зан чанарыг мэдүүлж, бас өөрийнх нь тэрслүү байдал, мөн чанарыг мэдүүлдэг. Мөн чанарыг мэдүүлдэг.

Эдгээр ажлын үе шат, хэлэгдсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, Бурханы махбод болсон биеийн ажлыг, мөн Түүний зан чанарыг бүхэлд нь мэддэг. Бурханы 6000 жилийн ажлын тухай мэдлэгээ чи мөн үгээр дамжуулан олж авсан. Хуучин үзлээ мэдэж, хойш нь тавь. Үүнийг ч бас үгээр дамжуулан олж авсан биш үү? Үгээр дамжуулан олж авсан биш үү?

Өмнөх үе шатанд Есүс гайхамшгуудыг харуулсан, харин энэ эцсийн үе шатанд тэгэхгүй. Одоо яагаад ямар ч тэмдэг харахгүй байгаагаа үгээр дамжуулан эцэстээ чи ойлгосон биш үү, биш үү? Энэ үе шатанд хэлсэн үгс өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлаас ч давдаг. Эш үзүүлэгчдийн зөгнөлүүд хүртэл ийм үр дүнд хүрээгүй. Энэ үе шатанд хэлэгдсэн үгс зөгнөл ба үнэнийг агуулдаг ч хүнд амь хайрлахын тулд үйлчилдэг. Хүнд амь хайрлахын тулд үйлчилдэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент