Христийн сүмийн дуу “Бурханы өмнө тайван байх дадлага” (Дууны үгтэй)
2020-04-20
Хүний зүрх сэтгэл Бурхантай дайсагнаж байгаа бол
тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах билээ
Бусадтай ярьж, эсвэл алхах үедээ
“зүрх сэтгэл минь Бурханд ойрхон.
Гадаад талын зүйлд төвлөрдөггүй” гэж хэлбэл
Бурханы өмнө чи тайван байна.
Зүрх сэтгэлийг чинь гадагш нь татах
зүйлстэй бүү харьц.
Бурханаас зүрх сэтгэлийг чинь холдуулах
хүмүүстэй бүү харилц.
Бурханаас өөр зүйлсийг эрэлхийлбэл
төгс болгуулах боломжгүй.
Түүний үгийг сонссон ч
Түүний өмнө тайван байж чаддаггүй хүмүүс бол
үнэнийг хайрладаггүй,
Бурханыг хайрладаггүй хүмүүс юм.
Өөрийгөө одоо өргөн барихгүй бол
хэзээ өргөн барих вэ?
Бурхантай ойр байхаас
сатааруулах юуг ч хая,
үүнээс хол бай.
Аминд чинь ач тустай.
Ариун Сүнс агуу ажил хийж,
Бурхан Өөрөө хүмүүсийг төгс болгож байна.
Бурханы өмнө тайван байж чадахгүй бол
Бурханы сэнтий рүү буцаж очихгүй байх болно,
Бурханы сэнтий рүү буцаж очихгүй байх болно.
Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь
жинхэнэ тахил юм.
Зүрх сэтгэлээ үнэхээр өргөн барьдаг хүн
Бурханаар бүрэн дүүрэн болгуулна.
Чамайг засаж, чамтай харьцаж байсан ч
урам хугаралт, бүтэлгүйтэлтэй тулгарсан ч бүү сатаар,
зүрх сэтгэлээ үргэлж хэвээр хадгалж,
Бурханы өмнө үргэлж тайван бай.
Хүмүүс чамд яаж ч хандсан
Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлга.
Ямар ч орчинд чи
гай тотгор, зовлон зүдгүүр,
шалгалттай тулгарсан ч хамаагүй ээ,
Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлга.
Төгс болгуулах зам энэ юм.
Төгс болгуулах зам энэ юм.
Бурхантай ойр байхаас
сатааруулах юуг ч хая,
үүнээс хол бай.
Аминд чинь ач тустай.
Ариун Сүнс агуу ажил хийж,
Бурхан Өөрөө хүмүүсийг төгс болгож байна.
Бурханы өмнө тайван байж чадахгүй бол
Бурханы сэнтий рүү буцаж очихгүй байх болно,
Бурханы сэнтий рүү буцаж очихгүй байх болно.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд